antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 4 comments

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ц.Нямдорж сайдтай холбоотой шинэ мэдээлэл дэлгэв

нийтлэсэн Admin

МАХН-ынхан өнгөрсөн мягмар гаригт хэвлэлийн бага хурал хийж, Ц.Нямдорж сайдыг огцрох ёстой гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Харин өчигдөр оройн 19.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ийгл” телевизийн шууд ярилцлагад оров. Тэрээр Ц.Нямдорж сайдтай он удаан хамт ажиллаж, сайн муугаа мэдэлцэж явсны хувьд урьд өмнө нь ил болоогүй шинэ мэдээллийг өгсөн юм. Тэрээр “Ц.Нямдоржтой олон жил хамт ажилласны хувьд түүнийг сайн мэднэ. Тэр их өширхүү хүн. Түүнийг Хятадын тагнуул гэсэн хэрэг мандаж байх үеэр “Ц.Нямдоржийг өөрөө ажлаа өгөөд, шалгуулчих гэж зөвлөөч” хэмээн тухайн үеийн УИХ-ын гишүүд надад хэлсэн. Тэд Ц.Нямдоржид өөрт нь хэлж чадахгүй учраас надаар үгээ дайж байгаа нь тэр. Энэ үгийг би хамт ажилладаг нөхрийн хувьд Ц.Нямдоржид хэлсэн. Хэрэв хууль хяналтынхан шалгаад буруугүй гэж тогтоох юм бол чамайг буцаагаад Хууль зүйн сайд болгоё гэсэн. Гэвч “Даргаа хэрэв би ажлаа өгчихвөл буруутай юм шиг болж харагдана гээд хүлээж аваагүй. Харин одоо Ц.Нямдоржид нэг зүйл зөвлөчихье” хэмээн телевизийн камер руу харж байгаад “Зүгээр л ажлаа өгөөд шалгуулчих” хэмээн хэлэв. Хууль хяналтынхнаар шалгуулаад Ц.Нямдорж сайд буруугүй байвал хамгийн түрүүнд уучлал гуйна гэдгээ дахин дахин давтаад өөр нэг жишээ ярив. “Ерөнхий сайд байхдаа Завханд ажлаар очиход Сандаг-Очир угтаад “Л.Гүндалай гишүүнийг баривчилчихлаа” гэсэн.

Тэгэхээр нь ингэж болдог юм уу. Хуульдаа нийцэж байгаа юм уу гэж асуухад “Ц.Нямдорж сайд үүрэг болгосон” гэсэн. Тэгтэл одоо хар л даа. ЦЕГ-ын дарга нь Сандаг-Очир, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Ц.Нямдорж. Тэд хамт ажиллаж сурсан хоёр шүү дээ” гэсэн юм.

“Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой асуудлаа Цагдаагийн байгууллагад яагаад мэдүүлэг өгөхгүй байгаа учрыг сэтгүүлч Н.Энхбаяраас асуухад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, ЦЕГ-ын даргаа Сандаг-Очир нар байсан цагт 1930 оных шиг шалгалт явуулна. Тэднийг ажлаа өгсний дараа өөрийгөө хууль, хяналтынханд чөлөөтэй шалгуулна гэж мэдэгдлээ. Түүнчлэн МАНАН-гийн мафийн бүлэглэлээс Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоёроос бусад нь айж байгаа гэв.

Мөн тэрээр “Өнгөрсөн мягмар гаригт хэвлэлийн бага хурал хийсний дараа надаас цагдаагийнхан тайлбар авна гээд гурван цагдаа үүдэн дээр зогсч байсан. Би “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай ямар ч холбоогүй. МАНАН-гийн мафийн бүлэглэл намайг яавал сонгуульд оруулахгүй байх аргаа хайж ийм зүйл хийж байна. Тэд намайг дарамтлаад зогсоогүй миний муу эхнэр, хүү, дүүгээр маань оролдож байна” хэмээн ярилаа.

Я.Мөнгөн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

4 Comments

  • Computer (September 11, 2013 5:18:24 am )

    91460 727354I added this post to my favorites and program to return to digest far more soon. It is effortless to read and recognize as effectively as intelligent. I truly enjoyed my 1st read by way of of this post. 305337

  • Minerva Sires (September 12, 2013 4:19:57 pm )

    I just want to tell you that I am newbie to blogging and honestly liked you’re web blog. Most likely I’m likely to bookmark your website . You actually come with great articles. Appreciate it for ***ring with us your webpage.

  • silver ira (September 13, 2013 1:17:51 pm )

    328720 895438A genuinely intriguing examine, I could not concur entirely, but you do make some really valid points. 257323

antalya rent a car