antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

Жижгvvд Н.Энхбаяр руу ”хандарч” эхлэх нь сайны ёр биш шvv

нийтлэсэн Admin

Эрх чєлєєг хэрэгжvvлэгч намын дарга Ш.Тємєрсvх ”Тавантолгойн орд газар ард тvмний ємчид 100 хувь байх ёстой.

Н.Энхбаяр дарга зєв юм ярьж байна” гэх зэргээр шууд бус утгаар Н.Энхбаярт “хандарч” эхлэв. Нєгєє талд БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Би УИХ-д байхдаа Н.Энхбаярт ганц vг хэлдэг нь байлаа. Тэр хvнийг мандаж явахад бєгсийг нь долоож байсан нєхдийг би мэднэ. Миний хувьд нэг л зангаараа байна” гэж бас “хандрав”. Гэтэл Монголын Уламжлалын нэгдсэн намын дарга нэгэн уулзалт дээр “Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр бол Монголын улс тєрд єєрсдийн гэсэн орон зайтай нєхєд. Алдсан оносон зvйл бий л байх. Алдаж байж ажил бvтдэг гээ биз дээ” гэх зэргээр бас л “хандраад” авав.

Энэ мэтээр хандрагсадын тоо нэмэгдсээр байна. Єнєєдрийн байдлаар эдгээр хандрагсдаас гадна МАХН-МVАН нэгдэлд Монголын либерал нам, Монголын социал демкорат нам болон иргэний бусад хєдєлгєєнvvд албан ёсоор нэгдчихсэн байгаа. Энэ мэтээр шууд биш ч гэсэн “хандарч” байна гэдэг нь Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрт одоо очлоо шуу гэж мессэж єгч байгаа хэрэг биз дээ.

Гэтэл улстєрчдийн анхаарлын тєвд байдаг Ногоон намыг МАХН-МVАН-д нэгтгэх асуудал далд явагдаж амжилттай єндєрлєв. Олон мянган хvнтэй нэгдсэн намын дарга болох гэсэн Д.Энхбатын хvслийг Ардчилсан нам боомилж, нэгдэх асууддыг Дээд шvvхээр хэрчvvлсэн гэх мэдээлэл єнєєдєр нэгэнт ил болчихлоо. Цаад санаа нь Ардчилсан намынхан ирэх сонгуульд МАН-ын саналыг хуваах гэж Н.Энхбаярт хаяж єгч байгаа яс нь юм байх аа.

Тэгэхээр Ногоон намын хувь заяа Н.Энхбаярын гарт очиж байгаад эргэлзэх хэрэггvй болжээ. Одоохондоо О.Бум-Ялагч хэнтэй ч нэгдэхгvй гэж гэдийж байгаа ч цаадуул чинь ганцаардуулж байгаад єєрсдийг нь гуйлгах хэмжээний занга тавьчихна. Гайхах юм алга. Д.Басандоржийн хувьд ойлгомжтой, Ерєнхийлєгчийн ивээл дор хэрэгжиж байгаа усны тєслєєр аргамжаад авсан. Бас бус нєхдийг нь зєвлєх хэмээх сvржин нэртэй, даржин албаар уяад авсан. Тэгэхээр МАХН-МVАН-д Ногоон нам очиж байна гэдэгт эргэлзэх хэрэг алга. Ерєнхийдєє ингээд Монголд байдаг улстєрийн жижиг намууд, иргэний хєдєлгєєнvvд бvгд Н.Энхбаярт нэгдлээ.

Иргэний Зориг нам л энэ гортигоны цаана vлдэх учиртай. С.Оюун ИЗН-ыг анх байгуулагдсан шалтгаанаа vл ойшоож чадвал Ардчилсан намд нэгдэх нэг л зам бий. Яахав, Д.Энхбат гишvvний мєрєєдєл л нурж байгаа биз. Тэгэхээр МАХН-МVАН тун ч олон хvнээр хурээлvvлсэн эвсэл болох нь тодорхой. Бас болоогvй ээ, зєвхєн vvгээр ч дуусчих юм биш, МАН-ын Ерєнхий нарийн бичгийн даргын хувьд хэд хэдэн нєхдийг ирэх сонгуулийн галын шугамнаас гаргачихсан байгаа.

Жишээ нь, Д.Арвин, Ц.Бат-баяр, Д.Оюунхорол нарын нєхєд ирэх сонгуулийн мандатаа МАН-аас авахгvй байх магадлал байгааг ажиглагчид хэлсэн. Авлаа ч Д.Арвин Хэнтийд биш, нийслэлийн Баянзvрх дvvрэгт мандат авах жишээний. Засгийн газрыг огцруулах гэж удаа дараа бvтэлгvйтэж байгаа Ц.Батбаярын хувь заяа ч бурхэг болсон гэдэг. Тэгэхээр У.Хvрэлсvх даргын шалгуурт тэнцээгvй ч тодорхой тvмний шалгуурт тэнцээд УИХ-д орж ирсэн энэ нєхдvvд Н.Энхбаяр руу явчихгvй юугаа горьдож суухав. Ёстой нэг У.Хvрэлсvхтэй, сvхгvй болох байлгvй. Нэгэнт брэнд нэрээ алдчихсан улс яалтай ч билээ дээ. Тэгэхээр ирэх сонгуулиар Ардчилсан намын хvссэн зvйл биелэж, тэд олонхи болох байх. Мэдээж МАН-ын хvч єнєєдрєєс ч биш єчигдрєєс эхлээд тарамдчихсан гэдгийг ил далд ярьсаар байна.

Гэхдээ айх юм бас байна аа, Ардчилсан намынхан єєрсдийнхєє найруулгаар МАН-ыг унагах гэсэн хэт улайралдаа итгээд эргээд дийддэшгvй гуравдагч хvчнийг бий болгочих вий дээ. Єнєєх “Хvссэн юм хvзvvгээр” гэгч болох вий. Юуны ємнє Н.Энхбаярыгхэн байсныг эргэн санахад илvvдэхгvй. 2000 оны сонгуулийг сана, 1996-2000 онд огцорч байсан дєрвєн Засгийн газрын тухай гээд олон л зvйлийг санаж-сэрэх хэрэгтэй. Алхам бvртээ санаж, гишгисэн мєрєє эргэж харах хэрэгтэй байх. Бас нэг зvйл гэвэл МАХН-МVАН эвсэлд ирэх сонгуулиар мєнгє амлах давуу эрх бий. Учир нь єнгєрєгч гуравдугаар сарын 22-нд Монголын мєнгєний авдрын тvлхvvрийг хамтран атгаж хоёр том хvчин маань хэсэг жижиг намын дарга нарыг уруу татчихсан. Тэр уруу таталт нь ирэх сонгуулиар мєнгє амлахгvй хэмээн гарын vсэг зурсан хэрэг.

Гарын vсэг зураагvйгээрээ МАХН-МVАН хоёр ийнхvv шууд бус утгаар мєнгє амлаж эхэлсэн. Тэд ”Тавантолгойн орд газрыг ард тvмний мэдэлд 100 хувь шилжvvлнэ. Монголын єрхийн тэргvvн бvгдийг ажилтай болгоно. Ажилтай болгож чадаагvйд нь cap бvр нєхєн тєлбєр амлана” гэж байгаа. Магадгvй хоёр “Энх”-ийн буянаар cap бvр тєрєєс тэтгэмж аваад гэдсээ илээд хэвтэхийг мєрєєдєгсєд гудамжаар дvvрэн бий.

Нэгэнт олон тумний ємнє амлалт єгчихсєн хоёр хvчин мєнгє амлахгvй нь лавтай. Тэгэхээр хоёр “Энх”-ийн тамир нь хvрдэг юм бол ёстой зоргоороо амлах биз. Энэ мэтээр МАХН-МVАН-д олон шинэ боломжууд єдрєєс єдєрт нээгдсээр байна. Ёстой л бvгд “хандарч” байна даа. Тэд зєвхєн нэг єдрийн эрх ашиг руу тэмvvлж байгаагаа даанч мэдэхгvй байгаа л даа. Н.Энхбаярт “хандрах” ч сайны ёр биш шvv.

С.Баяр

 

монголынмэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car