antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2017 21 comments

Хэн байхаас л шалтгаалдаг байна

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэх албан тушаатныг Улсын баяр наадмаар бөхчүүдийн цолны зарлиг уншдаг хүн л гэж ойлгодог байсан нь нэг их хэтийдсэн хэрэг болохгүй. Тэгвэл энэ албан тушаалтан гэж чухам ямар чиг үүрэгтэй ямар алба байдгийг З.Энхболд гэгч нөхөр жинхэнэ утгаар нь харуулж чадаж байна. Бүр хэтрүүлэгтэйгээр харуулж байна. Ямартай ч УИХ дахь 65-ын бүлгийг дунд нь зодолдуулж талцуулж болдог юм байна гэдгийг мэдэж авлаа. Алсын нутагт суугаа Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлыг хөндөж бас болдгийг ч харлаа. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн хориг тавьсан шаардлагыг УИХ бүү хэл бүрэн Монголоор нэг асуудал болгож чаддаг аж. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүдийг нэр цохож байгаад загнаж доромжилж болдгийг ч харуулаа. Ийм том хэмжээний албан тушаал гэдгийг өнөөдөр л монголчууд мэдэж байна. Хэтрүүлэн хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газар гэж нэг ийм газар байдгийг бараг л сая мэдэж байх шиг. Ерөөсөө аливаа албан тушаалыг хэн хэрхэн хашиж байгаад л хамаг учир байна. Тэгэхээр З.Энхболдод Тамгын газрын дарга гэж ийм алба байдгийг таниулж өгсөнд үе үеийн дарга нар баярлах нь зүйн хэрэг.

Саяхандаа, дэлхий даяар цөмийн технологийн эрэл хайгуул, түүний дэвшилд мордож, үр дүнд шүтэж байхад манай Засгийн газар төсөв хэмнэх нэрийн дор Цөмийн энергийн газрыг татан буулгаж байсан харалган явдал улстөрийн түүхэнд хараар бичигдэн үлдээд буй. Үнэн хэрэгтээ дэлхийн хэмжээнд доог тохуу болсон хэрэг байлаа. Олон жилийн түүхтэй энэ газрыг аанай л монголчууд бид мэддэггүй байв. Цөм, уран гэхээр Чернобиль, Фүкүүшима гэх нэр санаанд ордгоос Цөмийн энергийн газар гэж байдаг эсэхийг үнэндээ мэддэггүй байв. Харин энэ айлыг Н.Тэгшбаяр гэх залуу удирдах болсноор монголчууд төдийгүй дэлхийн улс орнуудад ч мэдэх болсон билээ. Ураны эрэлд дэлхий нийтээр мордож, түүний үр дүнг нийгмийн бүхий л салбарт нэвтрүүлж байгаа чухал цагт физикч мэргэжилтэй Н.Тэгшбаяр хэмээх залуу тус газрыг тэргүүлснээр улстөрийн хүрээнд цөмийн технологийн нөлөөллийг бүрдүүлсэн. Ингээд зогсохгүй нийт эрдэмтдийн баг байгуулж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ураны чиглэлд хамтран ажиллах олон талт ажлыг зохион байгуулсан нь шуугиан тарьснаар Цөмийн энергийн газар гэж Монгол Улсад нэг байгууллага байдаг юм байна гэдгийг мэдэж авсан байх.

Үүнтэй зуузай холбосон нэг зүйл бол Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байсан Аверо гэх компанийг эсэргүүцсэн нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэл Засгийн газар, УИХ гэхээсээ илүүтэй Цөмийн энергийн газар, Н.Тэгшбаярт хаяглагдаж байсан нь байгууллага удирдаж байгаа нөхрийн зангаргийг харуулсан хэрэг байв. Түүнээс бус энэ тэмцэл нь иргэний хөдөлгөөн нэрийн дор ашиг хайсан ганц хоёр хүний шунал байснаас хэтрээгүй. Гагцхүү тэмцэгчид маань хэрхэн хэнд хаана хандахаа мэдэж байгаагаас харвал Н.Тэгшбаяр Цөмийн энергийн газрыг нийтэд таниулж чаджээ гэдэгт л хамаг учир оршиж байв. Түүнээс бус Н.Энхбатын үед ч тэр, үүнээс өмнө ч тэр тэмцэгчид байсан уу гэвэл байсан.  Тэдний хувьд УИХ, Засгийн газарт хаягласан тэмцэл өрнүүлдэг байсан нь Цөмийн энергийн газар гэж чухам ямар үүрэгтэй, ямар байгууллага хаана байдгийг үнэн хэрэгтээ мэддэггүй байсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Ийм л нэг хэн ч мэдэхгүй газрыг нийтэд байтугай дэлхийн зарим улс оронд таниулж чадсан хүн бол яах аргагүй Н.Тэгшбаяр мөн.

Мөнхүү Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх байгууллага Монгол Улсад олон жил үйл ажиллагаа явуулсан ч төдийлөн хүмүүс мэддэггүй байв. Цагтаа галдан шатаасан хэргээр эрүү шүүлтэнд орж, цаазын ял тулгуулж  байсан О.Магнай гэх залуу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ айлыг тэргүүлэх болсноор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг нийтэд таниулж байлаа. Цагийн цагт монополь эрх эдэлж байсан үндэсний олигархи бүлэглэлд хамаарах шатахуун импортлогчдыг буланд шахлаа. Хэдэн зуун сая, бүр тэрбумаар нь торгууль тавьсан нь урьд өмнө байгаагүй явдал болов. Улстөр бизнесийн бүлэглэл гэж болох энэ шатахуун импортлогчид руу хэн ч хэзээ ч ийн халдаж байгаагүй нь яах аргагүй нийгмийг гайхширалд оруулаад авсан. Ийнхүү үндэсний олигархиудтай тэмцэж байсан О.Магнай гэнэт нүүрсний шуудай хэмжээд стандарт гаргаад ирсэн нь ч нийгэмд ихээхэн таалагдсан. О.Магнайгаас өдгөөгийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажлыг нь авч түүнийг дуурайх гэж оролдоод бүтэлгүйтсэн түүхтэй. Өнөөдөр энэ газар эргээд мартагдсан гэхэд болно.

Ерөөсөө аливаа байгууллагыг хэн хэрхэн удрдаж байгаагаас шалтгаалдаг юм байна гэдгийг энэ гуравхан жишээ харуулж байна. Тэр ч бүү хэл дөрвөн жил чуулганы танхимд суучихаад хэнд ч танигдахгүй дуусах тохиолдол ч бий.

С.Ууганбаяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • зочин (November 08, 2017 12:34:54 pm )

    Төрийн хэргийг самарч байгааг ингэж өөгшүүлж болохгүй. Гитлер гэдэг хүнийг санах хэрэгтэй АНУ-д хэн ч ялгардаггүй тэгсэн мөртөө бүх юм ёсоор явагддаг

  • Иргэн (November 08, 2017 1:15:50 pm )

    Магадгүй л юм ЕТГ ЗАРЛИГ УНШИНА ТЭМДЭГ ЗҮҮЖ ӨГНӨ ТЭНЭГ БӨХЧҮҮДЭД ТЭМДЭГШҮҮ ТӨМРИИГ НЬ ЗҮҮНЭ ИИМ. АЖИЛГҮЙ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ

  • АМРАА (November 08, 2017 1:30:53 pm )

    АРДЫН НАМЫГ АЛАЛЦУУЛДАГ ЗИКА АХАА САЙН БАЙНА УУ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨМНӨӨС ШИЙДВЭР ГАРГАДАГ ГӨЛӨГ АХАА САЙН БАЙНА УУ. ТӨСВИЙН ТОДОТГОЛД ХОРИГ ТАВЬДАГ ОДОЙ АХАА САЙН БАЙНА УУ. ӨӨРТ ДУРГҮЙГЭЭС ӨШӨӨ АВДАГ ӨВӨРЛӨГЧ ЗУЛЗАГА АХАА САЙН БАЙНА УУ

    • Gbold (November 08, 2017 6:38:57 pm )

      Hun doromjilhoo boli, ajil hiisen hund yasan ih durhui bhiim ?!!!

  • Zorig (November 08, 2017 2:15:01 pm )

    Унэн ажил хийдэг хумуус л уурэг зорилгоо ухамсарлаж тод томоруун хийдэгийг мэдээлжээ ОВООДОО

  • Зочин (November 08, 2017 2:25:23 pm )

    Өмнө нь орон нутгийн цагдаагийн газрын бүх офицер,ахлагч нарын томилгоог хийж байсныг юу гэж үзэх вэ?

  • z (November 08, 2017 2:45:57 pm )

    улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

  • Anonymous (November 08, 2017 5:39:08 pm )

    Ууганаа сайн.бичжээ

  • Иргэн (November 08, 2017 5:56:28 pm )

    Цөмийн энергийн газар нэрээр Дорноговийн хамаг өөдтэй газрыг францын арево компанид өгч говийн аймгуудад цөмийн хордлогоор олон зуун мал үхэж, хачин хачин мал төрж байсныг малчид эсэргүүцээд дийлээгүй. Харин өөрсдөдөө талтай заримыг Францад явуулж газар үзүүлж нүд хуураад өнгөрсөн. Арево мэтийн харийн компанийн ажлыг сайн хийж харь эзэддээ тусалсан Тэгшбаярыг Сайд, дарга болгох ажиллагаа явж байна даа.

  • zochin (November 08, 2017 6:33:15 pm )

    Ajlaa meddeg. ard tumnii tald baij chaddag. yamarch buruu zuruu zuiltei sanal niildeggui.henii ch umnu heleh gesnee helchihdeg khund durgui khun ch olon. durtai khun ch bur olon. Unen ug helsen khund khun ushuutei.Ukher unasan khund nohoi ushuutei gej

  • Эрдэнэ (November 08, 2017 7:29:35 pm )

    Зика магнай хоёрыг бас өөрийгөө магтсан энэ ой гутмаар заваан юмыг Тэгшбаяр эрээчиж байгаа гэхээр шалихгүй амьтан юм бна.

  • Anonymous (November 08, 2017 7:36:34 pm )

    үнэн шүү ёстой үнэн

  • Anonymous (November 08, 2017 8:36:33 pm )

    tamgiin gazriin darga gedeg chini bolovson huchnii l darga biz dee uul ni

  • gaga (November 09, 2017 8:48:34 am )

    Ene atigar hvmvvs hor hiihdee meregjsen bh yumaa

  • Zochin (November 09, 2017 9:49:56 am )

    AN ajliig jinhene utgaar ni shudarga hiideg gedgiig ard tumen medej bgaa MAN dandaa luibar hiij ard tumniig meheldeg shuu dee

  • Дошиннис (November 09, 2017 12:06:19 pm )

    Унэнийг бичсэн байна. Ажилдаа эзэн болно гэдгийн жинхэнэ жишээ. Зовхон тодорхой ажлыг хугацаанд нь зов чанартай хийх естой ажлууд бас байдаг Харин эдний ажлууд бол тэр биш. Энэ бол эх оронч шудрага ажилсаг хумуусээс илэрч байгаа чанар, бид оорсдийн сурлага ажилдаа чанартай далайцтай хандах биднээс л хамаарна. Монголчууддаа амжилт хусье.

  • Тэгшбаяр л биш шүү (November 09, 2017 1:33:20 pm )

    Тэгшбаяр л биш шүү таньж мэддэг хүмүүс байгаа шүү дээ ичмээр юм аа

  • Сонгогч (November 09, 2017 3:07:05 pm )

    Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй: Үүнд – Ерөнхийлөгчийн зөлөхүүд , тамгын газрын даргаа аль нэг намын удирдах ажил хийж байсан хүнийг томилохыг хориглох, – Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд намын гишүүн бус байх, зэрэг өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хорон муу санаатай, өш хонзон зангидсан нэг хүн байхад л ард олныг хагалан бутаргаж улс орны хөгжилд саад болж байна. Ерөнхийлөгч Баттулга энэ З.Энхболдод юм хэлж чаддаггүй юм байна. УИХ төрийн эрх барьж байгаа дээд байгууллагын хувьд Энхболдыг ИХ ын танхимд оруулахгүй хориг тавь. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга чинь 40 хүн удирдаж Ерөнхийлөгчийн хий гэснийг хийх үүрэгтэй гүцэтгэх ажилтан шүү дээ , юун ИХ хурлын гишүүдэд томрох… бөөр нь бөгсөндөө цэр нь цээжиндээ байг гэж ИХ ХААН хэлсэн юм шүү

  • Бүү долигно (November 09, 2017 4:24:33 pm )

    Магтах юм аа олж дээ

  • Anonymous (November 09, 2017 10:33:43 pm )

    Хатуу самарыг та нар яаж ч гутаагаад хагалж нугалж чадахгүй Баттулгын дараагийн 2024 оны ерөнхийлөгч шүү дээ мөрийцчих үү?

  • цэрэн (November 12, 2017 6:19:20 pm )

    Энхболд мундаг шүү. ажил хариуцаж байгаа хүн ийм байх хэрэгтэй зөв хүнээр ТГ-ын дарга тавьсан шүү

antalya rent a car