УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.
Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь энэ онд 9.5 хувь, ирэх онд 8.0 хувьтай гарч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьсан гэж Сангийн яам үзэж байна. Засгийн газар энэ үзүүлэлтийг 2020 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьд хүргэхийг зорьж байгаа юм.
2018 онд эдийн засгийг эрүүлжүүлэх, өр, зээлийн дарамтыг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Батлагдсан төсвөөс үзвэл ирэх онд боловсролын салбарт 1632.3 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр улсын хэмжээнд 82 сургууль барьж, он дамжсан сургуулийн барилгыг барьж дуусгах юм. Үүний дүнд сургуулиуд гурван ээлжгүй хичээллэх бүрэн боломжтой гэж тооцоолж байна.
Улсын хэмжээнд 127 цэцэрлэг болон он дамжсан барилгыг барьснаар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулах сугалаанд найдах хэрэггүй болох нь. Мөн 3000 оюутан Боловсролын зээлийн сангаар дамжуулан урт хугацаатай зээл авах боломжийг бүрдүүлжээ.
Эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хүрээг нэмэгдүүлэн, оновчтой болгох юм.
Тухайлбал эрүүл мэндийн даатгалыг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдах юм.
Ирэх онд өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх нь. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар бууруулна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлнэ. Өндөр өртөгтэй мэс засал болон эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал бий болгох юм байна.
396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй дүйцүүлж нэмэхэд 119,5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, 44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлэхээр болжээ.
“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталжээ. Үүнд нийт 72,8 тэрбум төгрөг зарцуулах юм.
Төсвөөс үзвэл нэг аймаг дунджаар долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар байна. Улаанбаатар хотод гэхэд л Төв цэвэрлэх байгууламжийн барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээр болжээ.
№ | Төсвийн ерөнхийлөн захирагч нар | төсөв/төг-өөр |
1 | Ерөнхийлөгчийн Тамгын газар | 5.1 тэрбум |
2 | УИХ-ын дарга | 33.3 тэрбум |
3 | Монгол Улсын Ерөнхий сайд | 203.3 тэрбум |
4 | Монгол Улсын Шадар сайд | 136.3 тэрбум |
5 | ЗГХЭГ-ын дарга | 34.5 тэрбум |
6 | Гадаад харилцааны сайд | 71.3 тэрбум |
7 | Сангийн сайд | 6.5 их наяд |
8 | Хуульзүй, дотоод хэргийн сайд | 476.2 тэрбум |
9 | Зам тээврийн хөгжлийн сайд | 384.5 тэрбум |
10 | Батлан хамгаалахын сайд | 237.6 тэрбум |
11 | БШСУС-ын сайд | 1.6 их наяд |
12 | Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд | 26.3 тэрбум |
13 | ХХААХҮ-ийн сайд | 266.6 тэрбум |
14 | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд | 1.2 их наяд |
15 | Барилга, хот байгуулалтын сайд | 137.4 тэрбум |
16 | Байгаль орчин, аялал жуулчлалын сайд | 88.4 тэрбум |
17 | Эрүүл мэндийн сайд | 766.3 тэрбум |
Холбоотой мэдээ
Comments are closed.