antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2017 11 comments

60 тэрбумын автор дарга маань нийслэлийн өмчийн 2 автомашиныг “зувчуулав” уу

нийтлэсэн Admin

НИТХ-ийн өмчид бүртгэлтэй хоёр автомашин хаачив?

Төрийн албан тушаал хашиж байхдаа эдэлж байсан эрх ямбанаасаа огцорсон ч гэлээ салж чадахгүй байдаг хүмүүсийн тухай яриа мэр сэр  сонсогддог. Тэгвэл ийм албан тушаалтны нэгээр  НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй даргыг нэрлэж болохоор болжээ. Учир нь Ц.Сандуй НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албан хэрэгцээндээ унаж байсан унаагаа даргаас буухдаа “аваад явчихсан” гэх жигтэй мэдээг сонслоо.

60 тэрбумын авто гэдгээрээ “алдартай” мань дарга Нийслэлээс 1 автомашин аваад “зугтах” хэмжээнд хүрч “ядуурсныг” ойлгоход бэрх. Сураг сонсвол Ц.Сандуй дарга  ганц машины тухай асуудал биш бүр хоёрын хоёр Ланд -200 автомашиныг аваад зугатсан гэнэ.

НИТХ-ын даргын хэрэгцээнд зориулан Улаанбаатар банкнаас өгсөн 00-62 УНҮ улсын дугаартай Land-200 автомашиныг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй албан үүргээ гүйцэтгэж байхдаа унаж байсан бол өдгөө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн атлаа  нийслэлийн өмчид эргүүлэн өгөлгүй хувийнхээ хэрэгцээнд унах болсон байна. Тэрбээр үүгээр зогсохгүй “Таван богд” компаниас Нийслэлийн өмчид шилжүүлэн  өгсөн 07-84 УНҮ улсын дугаар  шинэ Ланд-200 автомашиныг мөн л Ц.Сандуй дарга авч яваад эргүүлэн авчирч өгөхгүй байгаа гэнэ.

Нийслэлийн өмчийн харилцааны албаныхан арга барахдаа  Ц.Сандуй  НИТХ-ын даргаар ажилласан хугацааныхаа “хөлсөнд” нийслэлийн өмч болох хоёр ширхэг шинэ  Land cruser-200 автомашиныг авна гэж бодож байгаа юм байхдаа хэмээн гайхаж сууна. Албаны хүмүүс энэ асуудлаар АТГ болон холбогдох хууль хяналтын байгуулагад хандахаар болсон гэнэ.

 Ц.Дулмаа

Эх сурвалж: Мedeel.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • БОЛД (November 11, 2017 8:09:42 pm )

    ЯМАР ИХ ШУНАЛ ВЭ

  • 60 тэрбумын автор (November 12, 2017 12:47:25 pm )

    энэ одоо яасан их ханаж цаддаггүй шуналтай хүүр вэ, газрын наймаа, 60 тэрбумаар баяжсан нь багадаагүй л байлтай

  • 65-No (November 12, 2017 5:48:35 pm )

    Худлаа байлгүй. Захиргааны аж ахуй гэж байгаа биздээ. Тэд л авах ёстой биздээ. Тэгээд. Ч ажил хүлээлцэж ,тойрох хуудас энэ тэр байдаг баймаар. Нэг л эзгүй юм яригдаад баых юм

  • Anonymous (November 12, 2017 11:08:24 pm )

    үнэн бол шууд бууд.,..хэрэв худлаа бол энэ мэдээлэл бичсэн хүнийг шууд бууд ….одоо боллоо худал үнэн элдэв балай юманд хуурагдаж ханалаа.

  • яана даа (November 13, 2017 7:09:48 am )

    иймэрхүү новшуудийг буудан хороодог болоосой. яасан идэж ханадаггүй төрийн хулгайч вэ

  • tuya (November 13, 2017 11:05:48 am )

    hudlaa bailgui dee sanhuu burtgel bdag yum bgaa bizdee

  • зочин (November 13, 2017 3:04:02 pm )

    За худлаа байлгүй дээ, ийм дүүрчихсэн хүн арай ч биш байх аа, өөрөө өчнөөн баян гээ биз дээ

  • Anonymous (November 13, 2017 6:24:31 pm )

    zass 1 muu novshoor ingetlee deerelhuuldeg archaagui yumdoo ene tur

  • ИРГЭН (November 14, 2017 10:04:19 am )

    ҮНЭЭН НЭГ НЬ МИ ОВОГТЫН МАШИН БОЛОХГҮЙ ЮУДАА???? 60тэрбумыг ДУТУУ ГҮЙЦЭТГЭСЭН УЧРААС МУЛГУЙ МОНГОЛЧУУДЫГ МОЛИГО ӨМХҮҮЛЖ БАЙГАА НЬ ТЭР ??? ИЙМ Л ТӨР ЗАСАГТАЙ УЛСУУД ШҮҮДЭЭ???? ЭНЭ 2оос АВНА ГЭЖ ГОРЬД?????

  • Зочин (November 14, 2017 6:31:27 pm )

    Наад Сундуй чинь Баянчандманьд ардуудын морь уралдах газарыг хашиж авсан даварсан аалз даа

  • Зочин (November 16, 2017 9:29:21 am )

    ЗГХЭГ-ын дарга Мөнхбат гэж ханаж цадахгүй нөхөр мөн ТҮУҮГ-ыг мөн татан буулгаж дансанд байсан мөнгөөр 2 жип машин хувьдаа авсан бгаа шүү дээ олон ажилтантай байгууллагыг татан буулгаж маш олон хүнийг ажилгүй болгож өөрөө ашиг харж баяжиж байвал хэн ажилгүй болох нь хамаагүй бг болсон бна ард түмээн шударга юм гэж энэ 76-д үнэхээр алга болжээ.

antalya rent a car