Сонгогчид бид “Монгол ялна” гэсэн урианд үндэсний үзлээр ташуурдуулж, цахим орчны хийрхэлд нэрлэхүү зангаараа ижилсэж, захиалгат нэвтрүүлгийн хатгаасанд хэтэрхий мэдэмхийрч, дэлхийн хэмжээний алдарт тамирчдын амжилтад сэтгэл ээнэгшээд, ургашгүй өрсөлдөгчдөөс нь хал авахдаа Х.Баттулгад саналаа өгчихсөн юм биш биз гэсэн айдас хаа хаанаа төрөх болсон нь санаандгүй хэрэг биш биз ээ. Хэдийгээр Ерөнхийлөгчийн статус бол хөрөнгө мөнгө батлаад санхүү зохицуулаад бүтээн байгуулалтад оролцоод байх боломжгүй ч түүнд бодлогын хэмжээнд зохицуулах асар олон ажил бий. Өөрөө л бүх өрийг тэглэнэ гэж халуурснаас бус Ерөнхийлөгч нь ерөөсөө л үндэсний эв нэгдлийг хангах, илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Түүнд төсвөөс мөнгө төгрөг аваад өр шир дараад байх ямар ч боломжгүй. Сонгуулийн халуурал, дэмийрэл нь аль ч улстөрийн хүчин, ямар ч нэр дэвшигчид байдаг хойно үүнийг эртхэн мартсан дээр. Тэр тусмаа төсөв төгрөгөө гадны мэдэлд өгчихсөн энэ хямралтай үед санах бүү хэл зүүдлэхийн ч хэрэггүй.
Мэдээжийн хэрэг Ерөнхийлөгч нь олон улсын тавцанд Монгол Улсын нүүр царай болох нь дамжиггүй. Хойшоо Хиагт, урагшаа Эрээнээс цааш хөл тавьж үзээгүй хэл усгүй мань мэт нь олон улсын хандлагыг үнэндээ мэдэх юм алга. Хэвлэл мэдээлийн хэмжээний л мэдээлэлтэй сууна. Яахав, бүрэн эрхийн хүрээнд аливаа хууль бус, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал талд сөрөг зүйл байвал хориг тавих эрх бүхий хүн мөнөөсөө мөн. Тийм ч учраас манай Ерөнхийлөгч цаашид үндэсний эв нэгдлийг ханган ажиллахаасаа илүүтэй “хориг тавих” гэсэн ганцхан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг урьтал болгон ажиллах нь тодорхой харагдаж байна. Төсөвт хориг тавьж, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад дэмжээгүйд нь ч бус ерөөсөө л түүнд үүнээс өөр хийх ажил ирээдүйд харагдахгүй байгаа нь харамсалтай. Ядахад цахим орчинд хийрхэн дэмжигчид олонтой нь бүр ч тохиромжгүй. Түүний ялалтад цахим шүтэгчид хийгээд мэдээллийн төөрөгдөлд орсон он цагийн энэхэн орон зай чамгүй нөлөөлснийг цаг хугацаа харуулна, гайгүй. Мэдээж дээр нь Ерөнхийлөгч гээд харчих өрсөлдөгч ч байсангүй.
Тэрбээр Үндэсний эв нэгдлийг хангахаар тамга гардсан цагаас хойш нэг л эвээ олохгүй явна уу даа гэмээр. Энэ нь юугаар илэрч байна вэ гэвэл тэс хөндлөнгийн гэмээр асуудалд хошуу дүрэх нь их юм. Их Британы вант улсад суух Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах ажиллагааг эхлүүлсэн нь газар авсангүй. Чухам ямар учраас гэдэг нь ч тодорхойгүй. Энэ мэт тулга тойрсон асуудлаар хөөцөлдөх авч заавал тэр асуудал нь бүдэрнэ. Хамгийн сүүлд гэхэд Ч.Хүрэлбаатрыг Сангийн сайдад Ерөнхийлөгч маань зөвшөөрсөнгүй. Гэтэл тэр Сангийн сайд болчихлоо. Үүнтэй дөрөө харшуулан төсвийн тодотголд хориг тавьсан нь аанай л УИХ-ын босго давсангүй. Ерөөсөө төсөвт бүхэлд нь хориг тавилаа ч хэрэгжих боломжгүй. Тэртээ тэргүй ирэх оны төсөвт бүхий л бүтээн байгуулалтын хөрөнгийг танасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нэмэгдээд байх бүтээн байгуулалт үгүй төсөв орж ирэхийг төсөөллөөс харж болно. Олон улсын валютын сангийн мэдэлд шилжсэн төсөв ямар олигтой юм батлагдаа аж. Харийн дохио зангаанд аргагүй байдалд орчихсон төсөвт хориг тавих юм бол бүр ч хөнгөдсөн гэмээр асуудал болно. Нөгөө талаар цалингаа нэмүүлэх гэж тэмцэж байгаа багш нарт олгох 55 тэрбум төгрөг юм даа. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулиар далдхан зуузай холбож өөрийнх нь ялалтад үнэлж баршгүй гавьяа байгуулсан гэх “Монгол ялна”-чуудынх нь нэг У.Хүрэлсүхийн л ажиллагаа шүү дээ. Арай гэж засаг авсан хамтрагч У.Хүрэлсүхэд нь эхний тулгарч байгаа хүндхэн асуудал нь багш нарын тэмцэл гэдгийг Х.Баттулга мэдмээр юм. Нэгэнт л эрх баригчид маань “бид эдийн засгаа сэргээж чадахгүй” нь хэмээн харьд хандаж, гадны хөтөлбөр оруулж ирсэн хэрэг шүү дээ. Өнөөдөр та бидний элч төлөөлөгчид нэг их лут нөхөд УИХ-ын чуулганы танхимд цэцэрхээд хэрэлдээд байгаа болохоос биш зайлуул харийн мэдэлд л мөнгө төгрөгөө зарцуулахаар сууж байгаа дорой амьтад гэдгийг ч дашрамд дурдахад илүүдэх юун.
Ядахад Тамгын газрын дарга гэх З.Энхболд нь чиг үүргийн дагуу зангараг гаргаад байна уу гэхээр өс хонзонгийн сэдлээр ажлаа явуулаад ч байх шиг. Эсвэл эргээд Ерөнхийлөгчөө байдалд хийж дорд үзээд ч байх шиг. Сүүлдээ 65 суудалтай улстөрийн хүчнийг дунд нь хэрэлдүүлээд түүнээсээ таашаал авч суудаг боллоо. Үүнээс харвал Ерөнхийлөгчийн Тамгын газраас АН-ын ажлыг ч явуулаад байх шиг. Сүүлдээ Тамгын газрын дарга маань нэр цохож байгаад гишүүдийг загнадаг, гүтгэдэг байдал газар авсаар. Цаадуул нь ч чухам юунаас айдаг юм, улстөрийн карьераа хадгалж үлдэх гэж дүүжигнэж байгаа ганц муу З.Энхболдод газар дор ортлоо хараалгана гээч. Ямар сайндаа л Д.Эрдэнэбат гишүүн 65-ын бүлгийг “хохь” нь гэж басамжилж байхав дээ. Үнэн шүү дээ. Би ч хохь нь гэж хэлнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулж байгаа бодлогыг өнгөн хэсгээс харвал хэрүүл уруулын шинжтэй, далд хэсгээс нь харвал Үндэсний эв нэгдлийг хангах бус хагалан буталгах мэт санагдах нь даанч гачлантай.
Бас нэг сонгуулийн халуурал уу, үлгэр үү нэг асуудал бий. Оффшор бүсэд байх мөнгийг оруулж ирээд Монгол Улсыг өрнөөс салгах тухай нэгэн үлгэр түүнээс үүдэлтэй. Тэнд чухам хэдэн төгрөг хэн хэн аваачаад хийснийг гар хөл бологчид нь илрүүлсэн гэх боловч өнөөдрийг хүртэл олонд ил болгоогүйг бодоход сонгуулийн сурталчилгааны “базари” үнэлгээ авах нэгээхэн хэсэг байсан нь өөрийн эрхгүй батлагдана. Үнэн хэрэгтээ тэр оффшор бүсэд хэн хэзээ мөнгө аваачиж хийснийг хэн мэдлээ. Бидний мэдэж байгаагаар бол Сангийн сайд, гишүүн асан С.Баярцогт тэр бүсэд нэг сая ам.доллараа мартсанаа улайж байсан санагдана. Их мэдэгч, бас учир мэдэгч Ц.Нямдорж гуайн хэлснээр тэр бүсэд ОХУ, АНУ-ын тусгай албад л нэг нэвтэрч чадвал чадна, түүнээс бус Монгол цаашаа гэсэн шүү дээ. Миний мэдэхээр Б.Хурц гаднаас хүн хулгайлж ирж байснаас фанамын бүсээс баримт чирээд ирж байсныг мэдэхгүй юм.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн маань сонгуульдсан нэг ажил бол “30 гэр бүл”-ийн асуудал бий. Түүнд нь чухам хэн хэн багтаж байгааг ч мэдэх юм алга. Ерөнхийлөгчөөсөө илүү эрх мэдэлтэй ч байж болох З.Энхболдын чуулганы хуралдаан дээр хэлснээс үзвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэг нь юм билээ. Тэгэхээр надад одоо 29 нөхрийн нэр хэрэгтэй л байна. Аан тийм, эртхэндээ буюу Х.Баттулга АТГ-д шалгагдаж байх үедээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “30 гэр бүл”-ийн тоонд нэрлэсэн санагдана. Тэгэхээр одоо бидэнд 28 гэр бүлийн нэр хэрэгтэй болж таарах нь. Сонгууль болохоор ярьчихаад бусад үед нь алга болдог үлгэр, зохиомол хэрэг, гүтгэлэг нь ялалт байгуулсан ч сүүдэр мэт дагаад байхад бид харамсахгүй яах юм бэ. Сонгуулийнхаа зүүднээсээ сэрээч ээ гэж хэлэх байна.
Ерөнхийлөгчийг маань чуулганы танхимд орж ирүүт л гишүүд нь даржин шалчигараар нь дуудаж, та “Женко” группийн Ерөнхийлөгч биш Монгол Улсын Ерөнхийлөгч гэдгээ санаж яв гэх зэргээр боорлож өгнө. Өнөөх хэдэн гишүүд маань Ерөнхийлөгчийг харахаараа цөөвөр үзсэн хотны ноход шиг нийлээд боорлох юм. Бараг л уураа гаргадаг хүн нь Ерөнхийлөгч болж байх шиг. Энэ нь үнэхээр зангараггүй гэдгээ харуулж байгаа хэрэг. Гүрэн улсын Ерөнхийлөгч жаахан зангарагтай байхаас гадна тэр аар саархан, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр хөөцөлдөхөө болиул таарна. Монгол Улсын хамаг баялагийг хамсан 30 гэр бүлээ нэрлээд шоронд хорихыг нь хорих хэрэгтэй шүү дээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярьж, насан зүгт одож буй чавганц шиг нуршиж суухаар нэг талд нь шийдэх хэрэгтэй. Тэр оффшор бүсийнхээ нэрсийг авчруулсан бол нийтэд дэлгээд оруулахыг нь оруулаад гаргахыг нь гаргах хэрэгтэй шүү дээ. Ерөнхийлөгч танд бүрэн эрх нь бий шүү дээ.
Ийм жалгын хэмжээний бодлого барьж цахим орчны хэт хөөрлөөр ажлаа явуулах юм бол УИХ-ын гишүүд байтугай захын нэг нөхөр таныг гөлөлзүүлсээр байх болно. Энд бид Ерөнхийлөгчийн ажил үйлсийг харлуулах муучлах гэсэнгүй. Бүхэл бүтэн гүрэн улсын эв нэгдлийг хангах ёстой Ерөнхийлөгч арай ч бүлэглэл дунд гал асааж, хориг тавьсан төдийнхөнөөр илэрхийлэгдэхгүй шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Нөгөө талаас олон улсын тавцанд ч үнэлэгдэх үнэлгээ буурах хандлага байгааг ч анзаарч сууна.
С.Ууганбаяр
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (November 14, 2017 12:02:00 pm )
Үнэн шүү. Зоригтой, шийдмэг, бүрэн эрхээ хэрэгжүүлж ,”өөрийнхөөрөө” баймаар байна.
-
Зочин (November 14, 2017 12:59:53 pm )
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. -
Зочин (November 14, 2017 1:00:23 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
-
Зочин (November 14, 2017 1:00:58 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
-
Зочин (November 14, 2017 1:01:51 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Зочин (November 14, 2017 1:02:29 pm )
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Зочин (November 14, 2017 1:02:59 pm )
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
-
ЗОЧИН (November 14, 2017 1:08:29 pm )
өшөө хонзон үзэн ядалтаар төрийг удирдах л юм байхдаа
-
иргэн (November 14, 2017 1:22:28 pm )
энэ ёстой үнэн шүү. таны нэр хүнд З.Энхболд, Гансүх нарын томилгооноос болж буурах хандлага харагдаж буйг иргэд ярьж байна шүү. анхаараарай.
-
Anonymous (November 14, 2017 1:44:21 pm )
Ardchilal end yamar ch hamaagui. Mongolchuud bid ehleed uuriinhuu zan chanar, humuuzil, uhamsar, bolovsrol zeregt anhaarlaa handuulbal sain bn. Bidnii ataarhuu, zalhuu, neg negniigee derelhedeg, araar n hudal huurmag zuil hiideg, hulgaich, eh oronch bish, hudlaa baahan shunaltai, helsen amandaa hurdeggui i bialduuch zereg olon olon muu zan chanar bidniig unuugiin baidald hurgelee.
-
DORJ (November 14, 2017 1:56:51 pm )
ERHEMSEG NOYUN YERENHIILEGCHEE TOMOOR BODOJ TOMOOR SETEGE.. . . TAND UURIINGSEN BODOL BAIGAA BITGII HUNII UGEER SHIID GARGA YAMAR NEGEN ASYYDALD OLON TALAAS NI HANDAH NI ZUV BOLOH BAIH ..TA TER TSAAZIIN YALIIG HURDAN SERGEEJ HUN GEJ HELEHED HETSUU BOLSON HUMUUSD MEDYYLJ UGUUCH. . . .Z. ENHBOLD UG NI OVOO BOLOVSOROLTOI CHAMBAA HUN BOLOVCH DENDUU ZUUMTGAI UUJUU TAIVUU BISH HUN YUM TIIMERHUU BAIDLAAR SAIN UR DUN GARAHGUI NI TUUNII IH HURLIIIN DARGA BAIHAD HARAGDSANDAA . DAHIAD ALDAJ BOOHGUI. . .
-
БИ (November 14, 2017 2:10:57 pm )
Үнэхээр энэ ерөнхийлөгч болохгүй байгаад байна.Ард түмний өрийг барагдуулна гэсэн үгэнд нь хууртаж олон хүн саналаа өгсөн дөө.Одоо байж байгааг нь хараарай.Зи Энхболдын хурууны хүүхэлдэй болоод сууж байхдаа ичээсэй билээ.
-
irgen (November 14, 2017 3:29:51 pm )
Erunhiilugch maani iim ner hundgui baigaad ichij baina . Tumur zamiin hereg , offshor dansniihaa talaar erunhiilugch maani tailbar hiij neree tseverlej avah ni chuhal . Bas AN -iin bodlogiig het barikh ni shudarga busiig iltgej baina . Sain zuvlukhuud , huulichdiig avch ajilluulaasai tamgiin gazartaa
-
mmm (November 14, 2017 3:30:06 pm )
ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ НЭГ Л БИШ.ХЭЛСЭН ЮМ НЬ…….
-
ЗОЧИН (November 14, 2017 4:36:47 pm )
Зик а вирусЭнхболд байгаа цагт ерөнхийлөгч эв нэгдлийг хангах байтугай, улс орны хөгжил ухрах төлөвтэй, Толгойгүй хүн гэдэг шиг болж дээ Ерөнхийлөгч
-
зочин (November 14, 2017 4:41:39 pm )
одоо яахав,нэгэнт сонгосон юч чинь 3,6 жил тэсэхээс,түүнд мөнхтэнгэрээс”хориг ерөнхийлөгч ” цол хайрлая.
-
Anonymous (November 16, 2017 4:38:15 pm )
yahav gedeggui yum mal mine ene metiig huleej suuh zuur eh oron chine duuslaa muu malaa
-
-
Зочин (November 14, 2017 4:49:59 pm )
Тийм энэрэнгүй хүн юмуу, аль эсвэл хууртамтгай юмуу. Гэмт хэрэгт холбогдсон, элдэв эийн буурь суурьгүй улсаар өөрийгөө хүрээлүүлснээс олны дунд таагүй яриа өрнөх болсны най ерөнхийлөгч мэддэг л байхдаа. Залуу хүний замд нэмэр болохгүй гэхэд садаа болохгүй юмсан.
-
зочин (November 14, 2017 7:24:03 pm )
Ёс суртахууны доройтолд орсон ард түмэн ёс суртахуунгүй хүнээ л дээш нь гаргадаг гэдэг нь туйлын үнэн юм байна. Ёс зүйгүй Баттулгаас юу хүлээх билээ дээ.
-
Anonymous (November 14, 2017 8:13:08 pm )
vlgeriin dalai
-
ард (November 14, 2017 9:12:00 pm )
Ерөнийлөгч өө та анх хэлж ярьж байсан шигээ зоригтой бай. Зи таныг санаатайгаар доош хийж байна шүү. Тэмцэнэ гэсэн бүхэнтэйгээ өөрөө тэмц тэгж чадвал ард түмэн дэмжээд л явчихна даа
-
Дорж (November 14, 2017 9:14:19 pm )
Женко мсs компаниас жаал юм салгагах гэж л гарч ирсэн.тодорхой гадаад дотоод бодлого байхгуй харанхуугар л явж байгаа.мэдлэгэ боловсрол муутай хар массын толгойг эргуулж гарч ирсэн хун.одоо энэ хунтэй яаж 4 жил хамт байна гэж бодохоос устэй толгой арзайж байна
-
зочин (November 15, 2017 1:55:28 pm )
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТАМГИЙН ГАЗРЫН ДАРГА ТАЙ НЬ ЗҮГЭЭР АЖИЛЫ НЬ ХИЙЛГЭЭЧ ИЙМ МЭДЭЭЛЭЛ БИЧИЖ АРД ТҮМНИЙ СЭТГЭЛ САНААГ ҮЙМҮҮЛЭЭД ЯАХАВ ДЭЭ
-
zochin (November 15, 2017 4:29:44 pm )
EV NEGDLIIG HANGAJ BA geed EVLERSHGUI LUIVARCHDIG demjeed yavj baih bolj ba u. 100 garui myangan songogchiin sanalaar ilt davuu sanal avsan erunkhiilugch Buren erkhiinnee hureend ajillaj l taarna shu de.Surug huchniihend zaaval taalagdah albagui
-
иргэн (November 15, 2017 5:38:09 pm )
Баттулга ерөнхийлөгч минээ таны хийж байгаа ажил чинь олон түмэнд огот таалагдахгүй өлгөж аваад ч хэлэх юм байхгүй зүгээр З.Энхболдод бурантаглуулчихсан нэг амьтан байх юм.Та энэ 7-р сараас хойш хийсэн ажлаа нэг цэгнээд үздээ.Хэдэн албан бичиг явуулсан түүнийг чинь ёстой хүн хэрэглэж нохой шиншээгүй.Ээлж дараалан баахан хориг тавьжУИХ-н ажлыг баахан саатууллаа.Дээр нь тэр ҮАБ Зөвлөлийн даргын албан тушаалд өөртэй чинь хамтарч төмөр замын олон сая доллар зувчуулсан хүнээ тавьчихлаа.Энэ чинь олны доог тохуу л болж байна.Та НҮБ-ын чуулган,Давосын чуулганд оролцохгй төсөв хэмнэж байна гэж мэдэгдсэн.Үнэн чанартаа бол та очоод хэлэх үгээ мэдэхгүй л байгаа байхгүй юу.Та намар Владивосток явж ирээд Нүүрсээ 5000 км замаар явуулж их ашиг олно гэж мэдэгдсэн.Үр дүн нь нүүрсний борлуулалт 2 дахин буурлаа.Эндээс харахад та монголын ерөнхийлөгч мөн үү гэж эргэлзэхэд хүргэж байгаа эрхбиш бодолцох бизээ
-
иргэн (November 15, 2017 5:44:03 pm )
Морь унасан толгойгүй хүн гэж нэг зохиол байдагдаа Эрхэм ерөнхийлөгч таныг харахаар энэ л бодогдоод байх юм.Өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн юм амлаж олны шившиг болж огт болохгүйээ.Та нөгөө бүх хүний зээлийн өрийн тэглэнэ гээд л орилоод байсан,дараа нь энэ асуудлыг шийдэх комисс байгууллаа гээдл байсан яасан бэ.Ерөнхийлөгч хүн ийм бодлогогүй алхам хийж ерөөсөө болохгүй олны доог тохуул болнодоо
-
ЗОЧИН (November 15, 2017 10:38:14 pm )
ЭНЭ ХҮН ТРАМП 2 УДАХГҮЙ СУУДЛААСАА БУУХ НЬ ТОДОРХОЙ БАЙНА …
-
ЯПОНЫ МЭДЭЭ (November 16, 2017 9:24:58 am )
ИНФОРМАЦИИ В ЯПОНИИ О СУМО сообщили, что плохие новости о Харумафуджи уже довольно широко распространены в Монголии. Есть много монгольских людей, которые оценили Харумафуджи как сильного героя, но не более того. Мы не знали, что Харумафуджи изменил свой характер как сумасшедшего, когда он слишком много выпил. Его поведение намного хуже, чем Асашорю. Асашорю тоже плохой мальчик, но все же приемлем. В случае Харумафуджи его поведение преступно. Его можно арестовать и изгнать из японского общества сумо. Надеюсь, все будет хорошо, но сложно.
-
Эх оронч (November 16, 2017 9:34:45 am )
Улаан луйварчдын л мөнгө банкинд эргэлдэж байгаа шүү дээ. Хэдэн арван сая малтай, ашигт малтмалын арвин их баялагтай, өргөн уудам газар нутагтай, элдэв халдлага дайралтгүй амар амгалан энэ орны иргэдийг ядуурлын туйлд оруулж, тарчлаан зовоож байгаа улс төрч нэртэй луйварчдын бүлэглэлийг нам дарж, толгойг нь тас цавчих зоригтой удирдагч манлайлагч байна уу уууууууу?????????
-
МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ (November 16, 2017 9:37:25 am )
ЗУРАГТААС ХАРАХАД МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЭЛ БАТ БЭХ БАЙДЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ БОЛОХ ЕСТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛ БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИЙН ӨС ХОНЗОН АВАХ ХЭРЭГСЭЛ БОЛЖ МОНГОЛЧУУДЫГ ХООРОНД НЬ ХАГАРАЛДУУЛЖ ХЭРҮҮЛ УРУУЛ БОЛГОЖ БАЙГАА НЬ ЭНЭ ӨНДӨР АЛБАН ТУШААЛЫГ БАТТУЛГА ХАШИЖ ЧАДАХГҮЙ ХӨРШ ОРНУУД ХҮРТЭЛ ТҮҮНИЙГ БОЙКОТОЛЖ БАЙГААГААС МОНГОЛЧУУД БИД МАШ ИХ ХОХИРЧ БАЙНА ДАА
-
ЗОЧИН (November 16, 2017 12:08:41 pm )
Банкны зээлийн өндөр хүүг бууруулах нь зүйтэй. Эдийн засгийн хямралаас гарах гол хөшүүрэг нь гэдгийг мэдсээр байгаа ч юу ч хийхгүй. Зүгээр л тулга тойрсон зүйл яриад байх юм. Ард иргэдийн 95% нь банкны өртэй. Ерөнхийлөгч нь хүртэл үүн дээр дөрөөлж, ялалт байгуулсан гэдгийн хэн хүнгүй мэдэж байгаа. Яагаад зоригтойхон шиг банкны хүйг бууруулж, ард иргэдийнхээ нуруун дахь хүнд булуу чулууг авч хаяж болохгүй гэж. Яагаад хөдөлмөрийн үнэлгээг нэмэгдүүлж, болохгүй гэж. Яагаад ард иргэдийн төлөө санаачилгатай ажиллаж болохгүй гэж. Тиймээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, банк болон бусад үл мэдэгдэх хүндэт эрхэмүүд та нар чаднаа. Харин хэн нь түрүүлж энэ алхамийг зоригтойхон эхлүүлж, нэр хүндээ сэргээж, ардын баатар болох бол………………………Энэ бол цаг хугацааны асуудал.
-
Anonymous (November 16, 2017 4:35:29 pm )
Энхбөлдын төмсөгнөөс зүүгдэж,Элбэгдөржийн бөгс долоож л яваа нь үнэн байх,одоо бүүр Хурц гээд хулгайчынхаа атганд амар даа,ингэж ч Монгол ялдаггүй л байх
-
ha ha ha (November 17, 2017 1:26:50 am )
ta nar l oorsdoo ene 8 dugaar angi togsson khuniig songoo bizdee. Olon ulsiin khurald ochood yu yarikh yum be? Yu ch yarij chadakhgui sh dee. Bolovsrol bol nimgen shuuudee, NIMGEN, khoorkhii. Tegeed icheed Davos, NUB iin khurald yavaagui sh dee. ichig ichig eronkhiilogchoo. ha ha ha. Khar mass iim tenegiig songood oorsdoo l khokhirno sh dee.Khar mass ni eniigee ch oilgokhgui l dee.
-
Эдийн засагч (November 17, 2017 2:26:54 pm )
ЭНЭ ЗАХИАЛГАТ МЭДЭЭЛЛҮҮД ШИВ ДЭЭ ???
-
Батхүү (November 17, 2017 3:52:40 pm )
Баянгол Зочид Буудалд амьдраад ажиллаад байгаа Ерөнхийлөгч
гаднаас ирсэн Зочин юм уу?
Томилолтоор ирсэн ажилтан юм уу?
Төрийн албан ёсны өргөөндөө ажил үүргээ гүйцэтгэмээр юм аа,
хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгч мөн бол -
Anonymous (November 17, 2017 4:45:56 pm )
эцэг эхийнхээ нэрээр төрд шургалж орсон маанаг ээрүү авгай ээждээ шургаж дашбалбарын шагналыг өгүүлээгүй гэж мрээд л зурагтаар балайрч ярьсан шүү тэгэхээр ямар ч төлөвшил байхгүй ухааны хувьд маруухан нөхөр болтой юм шиг байгаа юмдаа
-
ЦЭЭЖЭЭ ТҮХИЙЛГЭН ХАГАС УРАГШ ТҮРЖ ИРЭЭД ТАГТАА ПООЗ АВАГЧ (November 18, 2017 10:22:21 am )
ЭНЭ ЛУЙВАРЧИН ХУДЛАА ШОУДАЖ АРААР НЬ ЛУЙВАР ХИЙХЭЭС ӨӨР ЮМ МОНГОЛД ХИЙСЭН БИШ.
-
zochin (November 18, 2017 12:40:27 pm )
eronhiilogch hun bj yaj buudald amidraad baidag yum bol ooo. ger buliin huvid bs busdad ulgerleh yum erdoo ch algaa. yah gj iim balai huniig songov ooo. yu ch hiihgui yavaad bh yum. ug hel, medleg ch gj algaaaa alga. mongol oron min ulam l dordood bn . yanaa aa
-
Зочин (November 18, 2017 12:44:58 pm )
З.Энхболд бол монголын цөөхөн шилдэг улс төрчдийн нэг гэж боддог. Эрдэнэтийг Багабаньд,Отгонбилэг нарын луйварчидаас салгаж чадсанаас эхлээд л энэ хүний ард түмнийхээ талд зогсож чаддаг нь энэ он жилүүдэд тодхон харагдсаар л байна. Баттулга ерөнхийлөгчийн хувьд боловсрол,туршлага,үнэхээр дутагдана.Ийм цаг үед З.Энхболд тамгын газрын дарга байна гэдэг бол хамгийн зөв томилгоо юм.Энэ хүнийг би хувь хүнийх нь хувьд танихгүй,гэхдээ ингэж л дүгнэдэг. Бид монголынхоо хэдхэн улс төрчдөөс зөв үзэл бодолтой,өндөр ёс суртахуунтай,цагаан мөртэй улс төрчидөө тодруулж тэднийгээ л дэмжиж,луйварчидыг төр засгаас зайлуулахын тулд 90-ээд оноос ч илүү нэгдэж тэмцэх цаг болжээ.Бидний үе ийм нийгэмд амьдарч болохгүй,
-
Anonymous (November 19, 2017 1:20:23 pm )
Яагаад З,Энхболд ЕТГазрын дарга байж болохгүй гэж шударга л хүнш дээ
-
zochin (November 19, 2017 9:01:57 pm )
ene neg l bish eronhiilogch oo. yu ch hiihgui bgaad l bh yum
-
Anonymous (November 20, 2017 11:32:07 am )
ЗЭнхболд байгаагүй бол эрдэнэтүйлдвэр таван толгой чинь аль эрт олгой болох байсан шүү Дэмжих ёстой хүний нэг шүү
-
эрдэнэт (November 20, 2017 11:32:28 am )
ЗЭнхболд байгаагүй бол эрдэнэтүйлдвэр таван толгой чинь аль эрт олгой болох байсан шүү Дэмжих ёстой хүний нэг шүү
-
Зочин (November 20, 2017 5:14:43 pm )
ХУЦАЦГААГААГД Л
-
Zaagii (November 21, 2017 10:21:41 am )
Lobbidej garch irsen biznesmen hun,buhchuudee, shagnaad,garin usegee zurad yvj l bna biz de.
45 Comments