antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2017 18 comments

ТЭГШ БУС БАЙДАЛТАЙ ҮЗЭН ЯДАЛТААР ТЭМЦЭХ ГЭЖ ҮҮ

нийтлэсэн Admin
Ерөнхийлөгчийн зүгээс шүүмжлэлийн бай болгоод байгаа 30 гэр бүл хэнбугайнхан багтаж буйг судлах ажлын хэсэг байгуулагджээ.

Тодруулбал Улсын Ерөнхий Прокурорын газрын цахим хуудаст “Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа “..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсэн…” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан  ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган ажиллаж байна.” хэмээн мэдээ нийтлэгджээ. Үнэн хэрэгтээ энэхүү 30 гэр бүл гэж чичлүүлээд байгаа нөхөд нь хуучин цагийн феодлууд ч юм шиг.

Гэхдээ бид өдгөө биесээ харвал аль хэдийн нийгмийн давхарга үүсэж, баян, хоосны ялгаа гарчихсан. Тэднийг зааглаж буй дундаж давхаргынхан хаашаа ч, яаж ч хэлбийж мэдэхээр эмзэг байгаа. Гэтэг сүүлийн үед 30 гэр бүл гэх томоохон бүлэглэл л монголчуудыг “самарч” байгаа юм байна гэх ойлголтыг нийгэмд бий болгочихлоо. Мэдээж энэ ойлголтыг эрхэм Ерөнхийлөгч өгсөн.

Харин одоо тэрхүү 30 гэр бүлийг ил болгохыг төрийн ордны чуулганы танхимд УИХ-ын гишүүд нь ч шаардаж, гудамжид яваа ажилтай, ажилгүй, хөгшин, хөвөө хүн бүр нэхэж байна. Гэлээ гээд яана гэсэн үг вэ. Тэрхүү 30 гэр бүлийг ил болгоод хамаг хөрөнгийг хуу хамж, улсын хөрөнгө болгох уу. Эсвэл ард түмний өмчөөс идэж, баяжсан гээд олон нийтийн дунд “шийтгэ” гээд чулуудаж орхих уу.

Тэрхүү 30 гэр бүлийг бий болгосон улстөрчид, бизнесийн хүрээнийхнийг ад үзэж, үр хүүхдийг нь чичилж. нүүр хийх газаргүй болгож, улсаасаа дүрвэхэд хүргэх үү. Зүй нь бол өнөөгийн монголчууд нэг л гараанаас зах зээлийн нийгэмд шилжсэн.

Харин зах зээл гэж хошуурах үед нэг хэсэг нь ганзаганд, нөгөө хэсэг нь ардчилалд, үлдсэн нь өнөөг хүртэл амьдралаа авч явахын тулд эцэж, цуцалгүй хөдөлмөрлөсөн.

Нэг л харахад ардчилсан нийгэмд маань баян, ядуугийн ялгаа үүсэж, өдгөө 30 гэр бүл хэмээх нэршил бий болж, олны эгдүүцэл дургүйцлийг хүргэх болсон.

Нийгмийн задрал явагдаж, бүгд л зах зээлд хөл тавихад хамгийн түрүүнд мэдээлэлд ойр байсан хэсэг нь л овжиноор ашиглаж, одоогийн өндөрлөгт хүрсэн нь нууц биш. Өнөөгийн баячууд гэж нэрлэгдээд байгаа хүмүүсийн бизнесээ эхлүүлсэн гараа хийгээд боломжууд бүгд л нэг гараанаас эхэлсэн. Тэр нь хуулиар олгогдсон эрхийг овжиноор ашиглаж чадсан маш цөөхөн салбар.

Мэдээж анхных нь төрийн өмчийг үнэгүйдүүлж, өөрийн болгосон арга. Анх бол иргэн бүрд цэнхэр, ягаан тасалбар гээгчийг тухайн үед өгсөн. Гэвч тухайн үед хувийн өмчийн талаарх ойлголтгүй байсан иргэд хэрхэн ашиглахаа мэдэхгүй байсаар бүр зарим нь саяхныг болтол тэрхүү “тасалбар” нь мөн-э байсныг ч мэдээгүй л явсан. Харин аль үйлдвэр хувьчлалд хамрагдах гэж байгаа зэргийг мэдэж байсан хүмүүсийн хувьд арай өөр байдлаар “цэнхэр, ягаан” тасалбарыг ашигласан. Одоо бол тэд томоохон бизнесменүүд, бас өөрийн гэсэн үйлдвэрүүдтэй.

Дараа нь уул уурхайн лиценз, газрын наймаа. Хөрөнгөжөөд байгаа томоохон компаниудыг шүүгээд үзэхэд уул уурхайн лицензгүй, барилгын компанигүй аж ахуйн нэгж бараг байхгүй. Харин эцэст нь төрөөс зарлаж буй тендер. Тендерийг ч гэсэн тодорхой бүлэглэлүүд овжиноор ашигладаг. Бүр цаашлаад тендерт оролцогч, түүнийг нь гүйцэтгэгч нар ч бий болсон.

Ердөө л эдгээрийг дамнаж аж ахуйн нэгжүүд алхам алхмаар бус алд, дэлмээр хөрөнгөө өсгөж байгаа. Мэдээж хуулийн ямар ч байгууллага шалгаад үзэхэд асуудалд орохооргүйгээр ажлаа амжуулдаг. Энэ нь хуулийн цоорхойг овжиноор ашиглахын зэрэгцээ өөрсдөдөө зориулсан хуулийн заалтыг шахаж оруулдагтай нь мөнхийн холбоотой.

Харин өдгөө гэнэт ухамсар суусан мэт эх орончийн дүрээр иргэдэд тал засахын тулд эхний ээлжид 30 гэр бүлтэй тэмцэнэ гэж байгаа нь зөв мэт боловч цаад утгаараа хүний эрхэнд ноцтой халдсан үйлдэл болох вий гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

Зүй нь бол нэгэнтээ үүсчихсэн тэгш бус байдлыг халахын тулд эхлээд хууль эрх зүйч талаас арга хэмжээ авах учиртай баймаар сан. Тэгэхгүй шууд л баяжсан гэр бүлдээ тэмцэх нь бодлогын хувьд ардчилсан гэх томьёололтой манай улсад тохиромжгүй. Харин томоохон аж ахуйн нэгжүүдээсээ тусад нь жижгүүдээ дэмжих бодлогоор өөд нь татах арга хэмжээг үр дүнтэйгээр эхлүүлбэл олон нийт талархах байтугай энэ Монгол Улс зөв голдрилдоо орох биз.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Шаагаад байгаарай (November 13, 2017 11:15:28 am )

    ТЭМЦЭЖ ЭХЛЭЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ.

  • ХХБ-ы эзэн Женко Хурцыг ХХБ-ы төлөөлгөчөөр тавьсан биз дээ. (November 13, 2017 2:41:14 pm )

    Бохир булингартай усанд Монголчуудыг төдийгүй Азийн бүх ард түмнийг доорд үздэг шовинист Оросын нацист Женконууд загас шүүдэг.Монголын Нийгэмд яс үндэсний үзэн ядалт,ашиг сонирхлын зөрчил,үзэл сурталын хуваагдал,оюун санааны мухардал,ёс суртахууны уналт,ядуурал гуйланчлал өлсгөлөн ялж дийлэх тусам алуурчин дууриадаг Орос бацаан илүү ихийг дээрэмдэнэ,луйвардана, иднэ баана.Гэхдээ юм амархан бишээ.Хариу заавал байгаа гэдгийг хэдхэн зоосоороо бүхнийг худалдаж авна гэж богино сэтгэх тагтаа пооз авч хөмсөгөө зангидан Монголчуудыг айлгах жүжигчин ойлгохгүй.

  • ШУДАРГА БАЙ (November 13, 2017 2:45:09 pm )

    БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ АНХААР ЭЛБЭГДОРЖ БАЯР ХУРЦ НАРАА ШАЛГАХ ЁСТОЙГ ХАТУУ АНХААР ТЭГЭЭГҮЙ ЦАГТ ХУДЛАА ШУДАРГА БИТГИЙ ХУЦАЖ БАЙ ЭНИЙГ Л АРД ТҮМЭН БИД ШААРДАЖ БАЙНА АНХААР ЭЛБЭГДОРЖ МАШ НОТОЙ ХҮН ЭНЭ ХҮНИЙ ТАНСАГЛАЛ САЯТААР ДҮҮРЭН БАЙНА ЯАГААД АМ НЭЭХГҮЙ БАЙНА ЭНЭ ШУДАРГА ЁС МӨН ҮҮ ШУДАРГААР ШАЛГАЖ ШОРОНД ХИЙХ ЁСТОЙ БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ НЯМДОРЖОО ХАРИУЦАЛГА ХАРИУЦАЛГА АРД ТҮМЭН НЭХЭЖ БАЙНА НЭГ БОЛ ЗГ ТАРАХ ЁСТОЙ ЧАДАХГҮЙ БОЛ ШУДАРГА БАЙЖ МОНГОЛ ЯЛНА БАТТУЛГАА

  • баагий (November 13, 2017 3:14:45 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА аа. Та ашигт малтмалын лицензтэй 30 гэр бүл байна гэж бодож байгаа бол худлаа түүнээс олон байгаа. Харин Монгол Улсын бүтээн байгуулсан ХӨРӨНГИЙГ хувьчилж баяжсан гэвэл чи өөрөө ч гэсн 30 гэр бүлийн нэг мөн биз.

  • ИРГЭН (November 14, 2017 9:36:06 am )

    ЭНЭ БОЛОВСРОЛЫН САЙД НЭРТЭЙ УРТ ЭРҮҮТ ??ЦОГЦОЛМАХ?? БИ БАГШ ГЭЭЛ БАЙСАН ХААНА БАЙНАА? ЭНЭ 2 НҮҮРТЭЙ БАЛАЙ АВГАЙГ ХАЛ ХҮРЭЛСҮХ ЭЭ????? ТАНАЙ 3,Гыг түрүүчын 3Гын НОМГҮЙБАЯР ШИГ УНГАЖ БАЙНАА? БААХАН БАГШ ХАЛЖ НӨГӨӨ 60тэрбумаа ХИЙХ ОРОЛДЛОГОО ХИЙЖ ЭХЛЛЭЭ???? ЧАДАХУУ ЯАЖГАР АВГАЙ ЧИ??БӨГСӨӨ ҮНЭЛЭЭД ЯВЬЖ БАЙ??? БИТГИЙ АРД ТҮМЭНД ГАЙ БОЛ??????

  • Зочин (November 14, 2017 2:27:34 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Зочин (November 14, 2017 2:31:35 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (November 14, 2017 2:31:56 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Зочин (November 14, 2017 2:32:32 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • Зочин (November 14, 2017 2:32:57 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • Зочин (November 14, 2017 2:33:23 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (November 14, 2017 2:33:42 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (November 14, 2017 2:34:05 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Зочин (November 14, 2017 2:34:25 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (November 14, 2017 2:34:46 pm )

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Эх оронч (November 16, 2017 10:02:05 am )

    Улаан луйварчдын л мөнгө банкинд эргэлдэж байгаа шүү дээ. Хэдэн арван сая малтай, ашигт малтмалын арвин их баялагтай, өргөн уудам газар нутагтай, элдэв халдлага дайралтгүй амар амгалан энэ орны иргэдийг ядуурлын туйлд оруулж, тарчлаан зовоож байгаа улс төрч нэртэй луйварчдын бүлэглэлийг нам дарж, толгойг нь тас цавчих зоригтой удирдагч манлайлагч байна уу уууууууу?????????

  • Эх оронч (November 16, 2017 10:07:54 am )

    30 ГЭР БҮЛЭЭС 3-ЫГ НЬ НАМ БУУДАХАД 27 НЬ ӨМДӨНДӨӨ БААГААД ДОЙЛУУРАА БАГСАЙТАЛ БАРИАД ОРООД ИРНЭ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА АА. ЭХНЭЭС НЬ БУУД ҮХСЭНИЙХ НЬ АРДЧИЛАЛ, ХУУЛЬ ЗӨРЧИНӨ ЭНЭ ТЭР. ЛУЙВАРЧДЫН ЭНЭ ХЭМЖЭЭ ХЯЗГААРГҮЙ ИХ МӨНГӨ ТАТВАР ТӨЛСӨН МӨНГӨ ҮҮ ГЭЭД ШАЛГАХАД Л МОНГОЛЫН ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИСӨН БАРИМТ ГАРААД ИРНЭ.

  • Ард ирэгд (November 16, 2017 9:22:44 pm )

    Газарын баялаг бол ард түмний өмч Ард түмний өмчийг Эрх мэдэл бүхий хулгайч нар лицөнз нэрээр хуваан луйвардаж өмчийн эзэн болох ард түмэн ядуурсаар байна Хулгайч нарт Төрөө өмчөө алдсан ард түмэн Төрийн эрх мэдлээ өмчөө хулгай нараас иргүүлэн авхаар нэгдэж бүхий л аргаар тэмцэх хэргэтэй болжээ Ард түмэнд өөрийн юу хийх хаа хүрэхээ сайн мэдэх МАТЕРИАЛИТЗМ хэмээх шаргарсан онол байна , туршлаг дадлаг байна, алдаа онгоо байна , Тэмцээд ялах юм бол Гадаадын луйварчин нарын уяаны Монгол төрийг тогтлоомын төр болсон луйварчин нараас , Эх орон төрийн тусгайр тогтнол өмчөө иргүүлэн авч чадна Алдлаа гээд нэмэж алдах зүүл ардтүмэндбайхгүй болсон байхгүй Хулгайч нарт Төрөө , Тусгайр тогтнолоо, өмчөө алдаж ядуурч нэр төрөө , хууль ёсны эрхээ ,уландаа гэшүүлсэн ард түмэнд амь насаа дэнслэн тэмцэх цаг ирлээ, Хулгайч нар Төрийн минь ородоноос , Их хурлаас , хулгай луйвараа уудалцан хэрэлдэж , Ард түмнийг доломжолдог боллоо хулгайч нар хэрээс хэтэрч хэт даварч байна Тэдэнд ЭХ ОРНИЙ НЭРИЙН ӨНӨӨС БУУДАН ЯЛАХ ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

antalya rent a car