Цахим орчинд олны анхаарлыг татсан олон мэдээлэл явдаг.Тэдгээрээс найман настай охин сураггүй болоод найм хонож байгаа, хэн нэгний сошиал хаягийг ашиглан мөнгө зээлээч хэмээн залилдаг талаарх сэрэмжлүүлэг мэдээлэл тасраагүй.Харин цагдаагийн байгууллага энэ талаарх албан ёсны мэдээллийг өчигдөр хэвлэлийнхэнд өглөө.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор :
“2017 он гарсаар сошиал орчинд худалдааны сайт ажиллуулж бусдыг залилан мэхэлсэн 90 орчим гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж байна.Мөн цахим орчин дахь залилангийн хэрэг эрчээ авлаа.
Тухайлбал, тухайн хүний сошиал хаягаар сонирхол татсан холбоос мэдээллийг хэн нэгэн явуулдаг.Уг линкээр ороод дараагийн хөтөлж орсон линк дээр фэйсбүүк аккаунт нэр болон паспортоо оруулснаар иргэд өөрийнхөө мэдээллийг алдаж байна.Найз нөхдийнх нь хаягаар өөр хүн орж яаралтай мөнгөний хэрэг гарлаа.Энэ данс руу шилжүүлээч гэсэн хуурамч хүсэлт явуулдаг.Энэ тохиолдолд иргэд утсаар болон бусад хэлбэрээр мэдээллийг баталгаажуулахгүйгээс хохирох нь элбэг байна.Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 20 хүнийг тогтоогоод байна” гэлээ.
Мөн өчигдөр ЦЕГ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон охиныг эрэн сурвалжлах ажиллагаа ямар шатанд яваа талаарх мэдээлэл өгсөн юм. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал:
“Арваннэгдүгээр сарын 2-нд алга болсон Сэржмядаг охиныг эрэн сурвалжлахад ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид, эрэн сурвалжлах алба, Эрүүгийн цагдаагийн албаны холбогдох хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид оролцсон ажлын хэсэг ажиллаж байна.Охиныг алга болсон тухай мэдээллийг цагдаагийн байгууллага авсан эхний өдрөө 250 орчим алба хаагч 05 цаг хүртэл ажилласан.Дараагийн өдөр нь хүчээ нэмэгдүүлж 510 орчим хүн охиныг эрж хайсан.Өнөөдрийн байдлаар үр дүн алга байна.Эрэн сурвалжлах ажиллагаа улс орон даяар цаг минут тутамд тасралтгүй явж байна.БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орноос Замын-Үүдэд суугаа Консулын газарт Монголын талаас холбогдох албан тоотыг хүргүүлсэн.Хятадын холбогдох байгууллагууд энэ хэрэгт хамтран ажиллаж байгаа” гэлээ.Дашрамд, 2017 онд сураггүй болсон 70 орчим хүүхдийн 24-ийг нь олжээ.Сураггүй болсон хүүхдүүдийн ар гэрийнхэн таарамжгүй харилцаатай байдгаас гадна архийг хэтрүүлэн хэрэглэдэг аж.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.