antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2017 30 comments

Хагарлаас ялагдал руу

нийтлэсэн Admin

            Улстөрийн ууган хүчинд урьд өмнө төдийлөн байгаагүй хагарал үүслээ. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д дотроо хагараад эвдрэлцээд байх ямар ч шаардлага байсангүй. Тэр тусмаа хэвийн ажиллагаа явуулж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах ямар ч шаардлага байсангүй. Хоёр хувьд уруудсан эдийн засгийг 5.3 хувьд өсгөж, нийгэм эдийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах голч замаа олчихсон засгийг унагаах нь туйлын буруу байсныг улстөрийн шинжээчид харамсан бичих болжээ.

Түүнчлэн МАН энэ эв нэгдэлгүй асуудлаа зохицуулж, эртхэн учраа олохгүй бол ирэх 2016 оны сонгуульд ялагдах хөрс сууриа тавьчихлаа гэх судлаачид цөөнгүй бий. Магадгүй, МАН-ын дунд үеийн нэгэн төлөөлөл болох У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд болохын тулд өрсөлдөгч АН-тай үгсэн нэгдсэн, тус намаас Ерөнхийлөгч болсон Х.Баттулгатай хүч хавсарсан, өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар намаасаа нэр дэвшсэн М.Энхболдын эсрэг ажилласан, үүнээс үүдсэн хоёр талцал тус намд жинхэнэ утгаараа бий болсон гэхэд болно. Өөрийгөө тагналаа чагналаа гээд худлаа сенсааци дэгдээгээд байгаа болохоос биш У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг ажиллаж Х.Баттулгыг дэмжсэн нь “Херо” Б.Баатар гэх пиарчны бичлэгээс ил болсон шүү дээ. Мэлзэх газаргүй зүйл. Энэ бүх буруу үйл ажиллагаа нь эргээд өөрийнх толгой дээр унаад зогсохгүй намаа ялагдал руу дөхүүлж байгаа нэг хэлбэр мөн.

            Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан Засгийн газрыг унагаасан явдал нь хуучин засаглагчдын төдийгүй нийт иргэдийн дургүйг хүргээд байна. У.Хүрэлсүх гэдэг хүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг гадны нөлөөтэй унагааж чадаж байгаа нь нэг өөр хэрэг. Үүний сөрөг үр дагаврыг гагцхүү ард түмэн л эдэлнэ. Нөгөө талаар У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдад дэмжсэн МАН-ын Бага хурлын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн 33 гишүүнд хандаж чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Үүнээс харвал МАН гишүүдийнхээ дунд судалгаа явуулж, тэр тусмаа Бага хурлынхаа гишүүдэд шүүлт хийх цаг нь болжээ гэдэг нь энэ үйл явдлаас харагдлаа. Томоохон реформ хийхгүй бол урагшаа явахгүй гэдгээ ч харууллаа. Улаан цайм өрсөлдөгч намтай, тус намаас Ерөнхийлөгч болсон Х.Баттулгатай нэгдэн намынхаа эсрэг ажиллаж байхад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжиж байгаа Бага хурлын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн 33 гишүүн яагаад түүнийг дэмжсэн хэрэг вэ. Арай ч иймдээ тулсан мулгуу амьтад баймааргүй юм. Эс бөгөөс албан тушаал авлига энэ тэр царайчилсан тэнэгүүд байх. Түүнээс бус өөрсдийнх нь байгуулсан үнэмлэхүй ялалтыг бусадтай нийлэн гишиглэж байхад дэмжиж байдаг мулгуучуудыг яалтай ч билээ.

            Үүнээс өмнө “АН засаглаж чаддаггүй МАН жагсаж чаддаггүй” хэмээн ярилцдаг байсан цаг ийнхүү ард үлджээ. Үүнээс үүдсэн судлаач шинжээчдийн таамаглал газар авлаа. Цухасхан дурдвал “улстөрийн ууган хүчин засаглалын хямралт зам руу өөрийн эрхгүй орчихлоо. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар нэгэнт зурагдсан төлөвлөгөө зун намрыг өртөөлөн бүр ч өндөр авснаар улстөрийн ууган хүчин дотооддоо хоёр бүлэг үүсгэж чадлаа. Тус намд задрал явагдах нь ойлгомжтой гэж ээ. 2012 оны сонгуульд орохоос өмнө У.Хүрэлсүх яг ийм байдлаар намаа хоёр хуваасны үр дүнд ялагдал хүлээснийг ч өнөөдөр МАН-ынхан мартах учиргүй сан.

С.Баяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • баагий (November 12, 2017 2:31:52 pm )

    Энэ НАМ сөнөх нь тодорхой болжээ. Ард түмэн бидний амьдралд дахин битгий ГАЙ болоосой. Хүрэлсүх нь ирэхээрээ ЗАДЛААД, БҮТЛААД, УСТГААД дуусдаг тийм л тоглоомын НАМ шүү дээ. Үүнийг нь мэдэрдэггүй болхоор гишүүд нь МУЛГУУ нөхдүүд болох нь харагдаж байгаа биз

  • Ганбаа (November 12, 2017 5:16:03 pm )

    Би энэ намын гишүүн л дээ. Анх засгийн газар байгуулахдаа миний бодлоор их зөв хүмүүсээр бүрдүүлсэн гэж боддог. Эрдэнэбат нь ямар нэгэн бүлэглэлд багтаагүй ,төрийн ажлыг доод шатнаас нь хийсэн туршлагатай ажлаа их зөв талаас нь эхлэж үр дүнд хүрч эхэлсэн иргэд хүлээн зөвшөөрч дэмжиж эхэлсэн энэ байдлаараа 2020 он гэхэд хэлсэн амалснаа хэрэгжүүлэх yum байна гэсэн найдвар төрүүлж эхэлсэн энэ үeд гай газар дороос гахай модон дотроос гэгчээр сайд болж чадаагүй хэсэг нөхөд гарч ирж засгаа самарч хаясандаа.Энэ үйлдлийг гааднаас нь харахад улс орны эрх ашиг гэхээс илүүтэй хувийн өчүүхэн эрх ашиг л харагдаад байна.Бас хүн чанаргүй үйлдэл гэж уншигдаж байна.Бас нам ялагдах эхлэл гэж харагдахаар байна.Гэвч шинэ засгийн газрын үйл ажиллагаанаас л их дуралж очсон Хүрэлсүхээс хамаарах байх.

  • зочин (November 12, 2017 6:55:16 pm )

    13-р зуунд Жамух алтан ургийнхны дунд яс хаяж байгаад Алтан Хучир нарыг эзэн Чингис хаанаас холдуудж Зүчи хүүг нь мэргэдийн хүүхэд мэт андуу ойлголтыг их хааны эргэн тойрныхонд төрүүлж Чингис хаан Зүчи хоёрыг хөндийрүүлсэн байдаг. 16-р зууны үед Монголын нэг их их дайчны эсрэг хаан нь их цэрэг авч ирлээ гэж анд явж байсан хаантай нь дайтуулан хөнөөлгөсөн байдаг. Үүнээс үүдэн үнэн худал \нүд чих\ 2-ын хооронд 4 хуруу зайтай гэдэг Монгол философи гарсан байдаг юм даа.

  • бб (November 12, 2017 10:05:59 pm )

    зи мэтийн амьтадын явуулга яасан ч их юм бэ ? топор оо наад хулхи чинь чамаар, ард түмнээр тоглож байгааг ухаарах толгой байнаа гэж харуулж исмэлийг яадаг бил ээ үзүүлээч араас нь баяр цогт мэтийн хувалзууд яаж шогтох бол

  • zochin (November 13, 2017 9:10:08 am )

    IH CHINGIS HAAN TORIIN ALTAN JOLOOG IH HUSSEN HUND BUU ATGUUL GEJ NEGENTEE HELJEE UNEHEER HUSEJ DURLAJ ALBA AVSAN BDAL NI TORIIG SAMUURUULAH HAGALAN BUTARGAH UILDEL BJEE ODOO IH HURAL BUR DAMPUU BOLNOO

  • иргэн (November 13, 2017 1:22:19 pm )

    зи мэтийн хор хутгагчийн үгэнд ороод байдаг Хүрэлсүх л шог байхгүй юу.

  • Сувд (November 13, 2017 4:06:30 pm )

    Эрдэнэбатын ЗГ нь Хүрэлсүхээс хамаагүй дээр байлаа. Одоо эмх замбараагүй хэрэг алга.

  • irgen (November 13, 2017 4:15:16 pm )

    Эрдэнэбат сайдын засгийн газрыг огцруулсанд одоо болтол харамсаж явдаг. Гэхдээ шинэ засагтаа бас л итгэл өгөх л хэрэгтэй юм.

  • DOLJI (November 13, 2017 5:28:07 pm )

    УГААСАА АРДЫН НАМЫГ ТАТАН БУУЛГАЖ ТАРААЖ ЦОО ШИНЭ ДЭВШИЛТ ҮЗЭЛ БОДЛООР ЖИГҮҮРЛЭСЭН НАМ БАЙГУУЛАХ. Т . ..

  • Anonymous (November 13, 2017 11:16:59 pm )

    Маш сайхан ялалт болсон Монгол улс африкийн араас орох аюулаас аврагдсан

  • шшшшшш (November 14, 2017 8:28:56 am )

    Эрдэнэбатын засгийн газар сайн ажилласан Харин Б,Батэрдэнэ мэт хэсэг арчаагүй хүний амаар ажлаа хийдэг хариуцлаггүй сайд нар муухай харагдуулсан Шувтарсан бумбандаа орж дээ

  • ELBEG (November 14, 2017 9:14:21 am )

    UIL AJILGAA N HEVIIN YAVJIISAN ZASAGIIN GAZAR GEED HUTSAAD BAIH YUM UURSDDUU 800TERBUM TUGRUG AVCHIHSAN YAVJ BAISAN BIZDEEEE

  • Зочин (November 14, 2017 1:30:55 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • Зочин (November 14, 2017 1:31:29 pm )

    Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ яав? Бүгд БУДАА, ЖОНХУУ болов!!!!

  • Зочин (November 14, 2017 1:31:49 pm )

    Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .

  • Зочин (November 14, 2017 1:32:53 pm )

    Огцорсон Засгийн газрын Шадар сайдыг их Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг энэ мөн дүүрсэн Их хурлаа!!! Энэ эрүүл ухаан уу? Энэ ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу? Энэ ер нь юу вэ?

  • Зочин (November 14, 2017 1:33:35 pm )

    Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын Шадар сайдыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг энэ мөн дүүрсэн Их хурлаа!!! Энэ эрүүл ухаан уу? Энэ ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу? Энэ ер нь юу вэ?

  • Зочин (November 14, 2017 1:33:58 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • Зочин (November 14, 2017 1:34:15 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (November 14, 2017 1:34:55 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (November 14, 2017 1:35:18 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (November 14, 2017 1:35:44 pm )

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Зочин (November 14, 2017 1:36:08 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Зочин (November 14, 2017 1:36:35 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Зочин (November 14, 2017 6:26:23 pm )

    Ардчилал тийм ч сайн юм биш л дээ , гэхдээ үүнээс өөр олигтой сонголт алга даа гэж , .А.Н.У ын Ерөнхийлэгч асан Линколин билүү дээ нэг хүний бичсэнийг уншиж байсанаа санаж байна . За хамаа алаг Хаант эсвэл Ерөнхийлэгчийн засаглалтай болцгооё . Гэтэл монголчууд , дан ялангуяа манай халхууд урваж шарвахдаа гаргуун . Үүнийг түүх гэрчилнэ . Түүх гэлтгүй одоогийн энэ Их Хурлийн 65 ийн бүлгийн 2 хуваагдалт бол нэгнээсээ урвасны л бэлээхэн жишээ байж байгаа нь энэ . Нөгөө хаан маань уравчихсан байвал яаанаа . Тэгээд л дуусаа биз дээ .
    Тиймээс яаадаг ч байсан ардчилалаа тордоод явхаас өөр зам байхгүй .

  • yeezy sneakers (November 14, 2017 9:59:11 pm )

    I抦 impressed, I need to say. Actually not often do I encounter a weblog that抯 each educative and entertaining, and let me let you know, you’ve gotten hit the nail on the head. Your thought is excellent; the problem is something that not sufficient people are talking intelligently about. I am very pleased that I stumbled across this in my search for something regarding this.
    yeezy sneakers http://ezurl.me/1P

  • agen bola sbobet (November 14, 2017 10:37:29 pm )

    My ƅrother recommended I might like this blog. Hе was totally right.Tһis post truly
    made my day. Yoᥙu cann’t imagine just how much time I had
    spent for this info! Thankѕ! http://pyrh.net/comment/html/?178483.html

  • agen bola (November 15, 2017 12:05:06 am )

    Ꭲhank yoս for sharing your thoughts. I rеalⅼү
    aрpreciate your efforts and I am waiting foor your next post hankѕ once agaіn. http://Maodns.com/comment/html/?112518.html

  • yeezy (November 15, 2017 1:12:19 am )

    Thank you for all your valuable hard work on this website. Gloria really loves working on investigations and it’s really easy to see why. All of us notice all about the dynamic mode you give very useful ideas through the web site and even improve contribution from other people on that topic so our child is undoubtedly understanding a whole lot. Take pleasure in the rest of the year. You’re the one carrying out a good job.
    yeezy http://www.yeezys.us.org

  • иргэн (November 17, 2017 3:58:52 pm )

    урвагч 32. одоо их хурлыг тараах хэрэгтэй. ингээд дахин 2 жил болоход монгол монголоороо байж чадахгүй болно.

antalya rent a car