antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2017 1 comment

Х.БАТЖАРГАЛ: МОНГОЛ УЛСЫН БОАЖЯ-НЫ МАНЛАЙЛЛЫГ НҮБ-ЫН ИНДЭР ДЭЭР ҮНЭЛСЭН

нийтлэсэн Admin

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргалтай ярилцсанаа хүргэж байна.

-Монгол Улс Байгаль орчны яамтай болсны 30 жилийн ой тохиож байна. Энэ ойг угтсан ямар ажлууд хийгдэж байна, ямар үр дүнтэйгээр ойгоо угтаж байгаа вэ?

-1987 оны 12 сарын 09-нд Байгаль орчныг хамгаалах яам нэртэйгээр Байгаль орчин, төрийн захиргааны төв байгууллага үүсгэн байгуулагдсан. Энэ жил 30 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ бол багагүй хугацаа. Энэ түүхэн хугацаанд хийсэн ажлаа дүгнээд хуримтлуулсан туршлага, ололт амжилтыг, хийж бүтээсэн том суурин дээрээ цаашдын чиг хандлага, хэтийн зорилго бүхнээ тодорхойлох чухал он цагийн зааг дээр бид ирээд байна.

Өнгөрсөн хавар буюу энэ оны эхэнд бид ойгоо угтан салбарынхаа хэмжээнд 30 томоохон ажлыг төлөвлөгөөндөө тусгаад түүнийгээ хэрэгжүүлж ажиллая гэж ярилцсан. Ойн баяраа угтаад хийсэн ажлаа дүгнэх цаг мөч тулж ирээд байна.

НҮБ-ын Европын нийгэм, эдийн засгийн комиссын туслалцаатайгаар олон улсын стандартад нийцүүлж, улс орнууд тухайн өнгөрсөн түүхэн цаг хугацаандаа байгаль орчны ямар гүйцэтгэл хийсэн талаар тайлан мэдээ гаргадаг. Тэр тайлангаа олон улсын стандартад нийцүүлэн англи, монгол хэлээр гаргах ажлыг хийгээд явж байна. Сүүлийн үед тулгамдаж байгаа агаарын бохирдлын асуудал, хөрсний бохирдлын асуудал зэргийг нэгтгээд “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газраар батлуулсан. Гэх зэргээр  нэлээд олон ажил хийгээд явж байна.

-Ойг угтсан 30 томоохон ажлуудаас дурьдвал? 

-Байгаль хамгаалах сонгодог аргачлал хэлбэр бол тусгай хамгаалалтад авах замаар тухайн орон нутагт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа уугуул иргэдийн оролцоотойгоор байгаль хамгаалах нь шалгагдсан арга технологи байдаг. Тиймээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1600 гаруй нөхөрлөлүүдийг нэг дор цуглуулж Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор үндэсний хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан.

Чуулганы төгсгөлд холбогдох яамд болон Байнгын хороодод чиглэл, тунхаг гаргасан. Түүний үр дүнд Байгаль орчны багц хууль болоод бодлогын шинэчлэл хийх том суурийг тавьсан. Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Ер нь байгаль орчны асуудал бол өөрөө хил хязгааргүй дэлхийн асуудал байдаг. Тэр утгаараа бид олон улсын хамтын ажиллагааны түвшинд томоохон гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орж, нэг талаараа ашиг шимийг нь хүртэж, нөгөө талаараа хүлээсэн үүрэгт ажлуудаа хийж явна.

-Өнгөрсөн 30 жилд БОАЖЯ хэр үр дүнтэй ажилласан гэж та бүхэн дүгнэж байгаа вэ?

-Байгаль орчны асуудал олон нийтийн анхаарлын төвд байдаг. Байгаль орчны асуудал хүрээлэн буй орчин гэдэг утгаараа хүн бүхэнтэй, салбар бүхэнтэй хамаатай тул энэ салбартай холбоотой шүүмжлэл байнга гардаг. Тэр бүхнийг зохицуулах үүднээс хяналт шалгалт хийдэг, хуулийг хэрэгжүүлдэг тусдаа байгууллагуудад гарсан зөрчил  дутагдлыг уламжлах зэргээр хуулийн хүрээнд хамтарч ажиллаж ирсэн.

Үйл ажиллагааг уялдуулах хамгийн ололттой тал бол БОАЖЯ үндсэн чиглэлийн яам болж, бүхэл бүтэн Монгол Улсын хэтийн зорилго, зорилт үйл ажиллагааны төлөвлөгөөнд байгаль орчны асуудлыг орхилгүйгээр уялдуулж хийдэг болсон нь маш том алхам болсон. Дэлхий нийтийн чиг хандлага бол тогтвортой хөгжлийг эрхэм болгоод тэнд байгаль орчны асуудлыг үндсэн сууриа болгож байна. Тэнд бүх бодлого суурилж цаашаа явах чиг хандлагаа тогтоосон. Энэ хүрээнд бид улсын хэмжээнд, олон улсад хүлээсэн үүрэг, үндэсний бодлогын хүрээнд, стратегийн хүрээнд үргэлж нягт уялдаа холбоог хангаж  ажилласаар байна.

Уул уурхайн яамтай яах аргагүй уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Ер нь ногоон хөгжлийн бодлогын хүрээнд бусад яамдуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна?

-Байгалын нөөцийг ашиглаж, үр шимийг хүртэж байгаа салбар бол яах аргагүй уул уурхай. Тэгэхээр бид зөв ашиглалт, хариуцлагатай уул уурхай гэдгийг эрхэм болгож, тэр чиглэлээр бүх бодлогоо чиглүүлж явна. Нөгөө талдаа энэ үйл ажиллагаанд хяналт тавьдаг МХЕГ чиг үүргийнхээ хүрээнд, мөн холбогдох хууль хүчний байгууллагууд оролцоод явдаг. Сүүлийн үед энэ асуудалд нэлээдгүй эмзэг хандаж байгаа.

Тухайлбал, хууль зөрчиж, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх, олборлох үед БОАЖЯ-ны хүн дэргэд нь байнга байдаггүй. Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам тархан суурьшсан байдлыг овжин ашиглах гэсэн оролдлогууд гарсаар ирсэн. Цаг тухайд нь ажлын хэсэг гарч, байж болох бүхий л арга хэмжээг авч тэмцэн, хууль хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж байна.

Гэхдээ зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэхээсээ илүүтэй уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа гэдгээрээ олон салбарууд яалт ч үгүй холбогдож байдаг. Түүнд дасан зохицох хэлбэрээр олон улсын түвшинд хамтран ажиллахаар ХХААХҮЯ-тай уур амьсгалын өөрчлөлтыг таслан зогсоох чиглэлээр холбогдсон. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам гээд яалт ч үгүй үйл ажиллагаа, үндсэн бодлого чиглэлийнхээ хүрээнд хамтарч ажиллах, бодлогоо уялдуулаад явж байна.

-Монгол Улс хамгийн сүүлд ямар томоохон гэрээ конвенцид нэгдэн оров?

 -Парисын хэлэлцээрийг дурьдаж болно. Энэ гэрээ хэлэлцээрт нэгдэн орсноор маш том үр шимийг Монгол Улс хүртэнэ. Гол зорилго бол уур амьсгалын  өөрчлөлт сөрөг нөлөөллийг яаж бууруулах вэ гэдэг дээр дэлхийн нийт 196 орон нэгдэж, нэг талдаа санхүүгийн механизм, нөгөө талдаа улс орнууд энэ мөнгөө хэрхэн зөв зүйтэй ашиглаж явах вэ гэдэг хэтийн төлөвийг гаргаж хамтран ажиллах замын зургаа баталсан байгаа.

Үүн дээр Монгол Улс хамгийн идэвхитэй ажиллаж бусад улс орнуудыг манлайлан оролцсон гэдэг том урамшууллыг НҮБ-ын индэр дээрээс сонсож байлаа. Одоо хэрэгжилтийг хангах  ажил дээрээ үлгэр жишээ болж байгаа. Өөрөөр хэлбэл, тэр санхүүгийн механизмыг зөв ашиглах тал дээр идэвхи гаргаж амбицтай оролцож байгаа улс орнуудын жишээ болгож НҮБ-ын суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын талуудын 23 дугаар бага хурал дээр Монгол Улс яригдаж байна.

Учир нь санхүүгийн асуудал маш чухал. Санхүүгийн асуудал шийдэгдэхгүйгээр ажил хийгдэхгүй. Тиймээс санхүүг гадаад эх үүсвэрээс олохоор ажиллаж байна. Хамгийн сүүлийн том ажил бол Зэрлэг амьтан, нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийн I дүгээр хавсралт жагсаалтад бид мазаалай, тахь, хээрийн  бүргэдээ оруулсан. Энэ хавсралтад оруулж чадсанаар дээрх амьтадаа Монгол Улс дангаараа бус харин дэлхий нийтээрээ хамгаалж, анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авахад даяарчлалын боломжийг ашиглах боломж бүрдэж байгаа юм.

Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Уур, амьсгалын  өөрчлөлтийн ногоон сан, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сан гэх мэтчилэн бүрдсэн санхүүгийн эх үүсвэрээс энэ гэрээ  конвенцид нэгдэн орж үүрэг хүлээснээрээ бид ашиглах боломж гарч байна. Нөгөө талаар бид уур амьсгалын  өөрчлөлтөд их эмзэг орон. Уур амьсгалын өөрчлөлт гээд ярихаар их хол юм шиг санагддаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдлын үр дүнг хүн болгон харж байна. Нөлөөлөл нь бид бүхэнд тусаж байна. Хуурайшилт болон ган гачиг, гал түймэр  гарахад харж мэдэрч байдаг. Орох ёстой бороо, цас цаг хугацаандаа орохгүй болохоор нөлөөлөл нь  бидэнд шууд болон дам утгаараа ирж байна. Мөн эдийн засагт нөлөөлж байна. Газар тариалан, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт нөлөөлж  байдаг.

Түүхэн завшаан тохиож Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох үед улс орон болгон өөр өөрийн гэсэн хүлээсэн үүрэг  хариуцлага, оруулах хувь нэмрээ тодотгож өгдөг том баримт бичиг Засгийн газраар батлагдаж гарсан. Монгол Улсын хувь нэмэр буюу олон улсын хэллэгээр Intended Nationally Determined Contribution буюу INDC  гэж нэрлэдэг энэ баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийн төслийг би удирдаж, боловсруулсан.

Нөгөө талдаа Монгол Улсын БОАЖЯ-аас энэ стандарт шаардлага, уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сан гэж бий болсон Парисын хэлэлцээрийн санхүүгийн механизмыг эерэгээр ашиглахад анхаарах  хэрэгтэй юм. Мөн Монгол Улс эдийн  засаг, төсөв хүндрэлтэй байгаа үед гадаад эх үүсвэрээс яаж  мөнгө санхүү олж ирэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж, энэ ногоон сангаас үйл ажиллагааны зардлуудаа тусгаж олж авах нь хамгийн чухал. Тэр утгаараа бид хууль эрх зүйн орчныг бий болгох, өөрсдийнхөө стандарт шаардлагуудыг тэдний стандарт шаардлагад нийцүүлэх талаар томоохон ажлуудыг хийж, энэ ажилд манлайлалтай явж байгаа.

-Байгаль орчны асуудал хүн бүрт хамаатай гэдэг талаар жаахан тодруулбал?

-Байгаль орчны асуудал 8 настай балчираас 80 настай буурал хүртэл хүн бүрт хамаатай байдаг. Монголчууд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд байгалиа хамгаалах, хайрлах зөв хүмүүжил олгох уламжлалаа хадгалж, байгальтайгаа хүйн холбоотой байдаг. Байгалиа хайрлая гэж зүгээр нэг яриад байх биш өдөр тутмынхаа ажил амьдралд хэрэгжүүлж бодож яваасай гэж хүсмээр байна.

Өдөр тутмынхаа амьдралын хэрэглээнээс хэмнэлттэй байх арга замыг сонгож, нөгөө талдаа байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаасай. Тухайлбал, цаасны хэрэглээгээ багасгаад цахимаар үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь байгаль орчиндоо оруулж буй хувь нэмэр. Машин унаад явахад сонголт байна. Сүүлийн үед цахилгаан машин гарсан байна. Хүний хийж байгаа зүйл жижигхэн мэдэгдэхгүй юм шиг харагддаг. Жижигхэн  болгон нийлээд том болдогийн адил том үр дүн гаргадаг байгаасай гэж хүсэж байна.

-Монгол Улс байгаль орчныг хамгаалах нэгдсэн тогтолцоотой болоод 30 жил болжээ. Ойн баярыг угтан  салбарынхандаа мэндчилгээ дэвшүүлээч?

-Манай салбар бол нэгэнт ажиллаад эхлэхээр улам их эрчимтэй ажиллахгүй бол болдоггүй онцлогтой. Хүнийг өөрийн эрхгүй татаад оруулчихдаг. Нөгөө талдаа Монгол Улсынхаа байгаль дэлхийг хайрлахгүй байхын аргагүй  сайхан. Байгаль орчны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийнхээ хамтран ажиллагсад үе үеийн төлөөлөл, хамтарч ажилладаг олон улсын байгууллагууд, түншүүд, хувь нэмэр оруулдаг хүн бүхэнд талархал илэрхийлж мэнд дэвшүүлье.

-Ярилцсанд баярлалаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • чимэг-очир (November 17, 2017 5:45:32 pm )

    үнэн үү .их хот,хөдөө орон нутгийн хогийн асуудал .тарьсан модоо арчилж ургуулж байгаа байгууллага хэд байнаа .тарьдаг мод үхдэг

antalya rent a car