antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2011 1 comment

Б.Хурцын хэрэгт Н.Энхбаяр нарын хүмүүс холбогдвол Ч.Сангарагчааг ч бас байцаана

нийтлэсэн Admin

Хуулийн байгууллагынхан болон дипломат ажилтнуудад Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэвч өнөөдөр үүнд тодорхой хариулт өгөх хүн байхгүй байна. Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа ээлжийн амралтаа авчихсан. Харин түүнийг орлож буй хүн нь гадаадад ажлаар  явжээ. Тэгээд ч Б.Хурцын хэргийг улсын нууцад хамруулан зүйлчилсэн учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдэг.Гэхдээ дээрх хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын дарга байсан н.Ганболд мөн тухайн үед Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулынхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нараас гадна тухайн үед МИАТ-д ажиллаж байсан зарим хүнээс байцаалт авах гэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Одоогоор эдгээр хүмүүсээс албан ёсоор мэдүүлэг, байцаалт аваагүйг албаны эх сурвалж хэлсэн. Гэхдээ энэ асуудал саяхнаас биш Б.Хурцыг баривчлагдсантай зэрэгцэн түүний нэрийг Англи улсад хэн өгсөн бэ гэдэг асуудал босч ирснээр эхэлжээ.

Хэрэв эдгээр хүмүүсийг шалгаж  эхэлбэл, дээр нь цөөнгүй хүмүүс нэмэгдэх бололтой. Тэр дотор АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаагийн нэр ч сонсогдсон. Үүний учир нь Б.Хурц Европоос Д.Энхбатыг хулгайлж ирэнгүүтээ Эрүүгийн цагдаагийнханд түүнийг хүлээлгэж өгсөн. Гэтэл энэ асуудлыг тухайн үед тус газрын дэд дарга байсан, хурандаа Ч.Сангарагчаа мэдээгүй өнгөрнө гэж байхгүй.  Тиймээс л Ч.Сангарагчаагаас мэдүүлэг авах шаардлагатай болоод байгаа юм билээ. Бүр зарим нь Ч.Сангарагчаа ялтан болсон шалтгаануудын нэг нь Б.Хурцын “дургүйг” хүргэсэнтэй холбон тайлбарлаж байна. Б.Хурцыг эх орондоо сайн сайхан байх үед нь АТГ-ынхан шалгаж сүйд хийх дөхсөн. Харин үүний хариу Ч.Сангарагчаад ингэж туссан ч юм бил үү, хэн мэдэх вэ. Ямартай ч Д.Энхбатыг хулгайлж Монголд авч ирэхэд хүлээж авсан хүмүүсийн нэг нь Ч.Сангарагчаа.  Үүнээс гадна С.Зоригийн амийг онц ноцтойгоор бүрэлгэсэн хэргийн эзнийг олох үүрэг цагдаагаас гадна тагнуулынханд ч байсан. Тийм ч учраас энэ хэрэгт хамаатай байж болох нэгнийг харь улсаас барьж ирэх ажлыг зохион байгуулах онцгой үүрэг тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга хурандаа М.Батсайханд оногдсон байж таарна. Чухам ийм учраас л эрхэм хурандаа хүн хулгайлах хэргийг хэнд найдаж, хэнийг илгээх вэ гэдэг сонголтыг хийх нь ойлгомжтой. Ийм үүрэг ч түүнд оногдсон гэж ойлгож болно.

Хэрэв тийм бол түүний сонгож илгээсэн Б.Хурц Д.Энхбатыг тэр олон улсын хилээр дамжуулан хулгайлж авчрахдаа Монгол Улсын болон Мон­голын тагнуулынхны нэрийг ху­га­лаагүй. Харин ч энэ амжилттай ажил­лагааг нь төр үнэлэхгүй М.Батсайхан хурандааг хөсөр орхисон гэдэг юм билээ. Үүнд гомдож өширхсөн хуран­даа  Б.Хурцын нэрийг бусдад шивнэсэн байх магадлалтай. Гэхдээ тухайн үед үүрэг гүйцэтгэсэн хүмүүсээс  Б.Хурц л баригдсан. Гэхдээ гадныханд. Энэ бүхнээс үзэхэд улс төрийн гэхээсээ илүү хувийн чанартай өс байж болох. Иймэрхүү яриаг хуулийн хүрээнийхэн “цай уух” зуураа ярьдаг юм билээ. Хамгийн гол асуудал нь бид шилдэг тагнуулчаа харийн улсад эрүүгийн гэмт хэрэгтэн болголоо. Б.Хурц Герман улсын шүүх дээр нэг ч үг ганхийх эрхгүй нь бүр ч харамсалтай. Хэрэв өөрийнхөө хэргийн талаар ямар нэгэн мэдүүлэг өгвөл улсын нууцыг задруулсан хэрэгт орох болохоор тэр. Чекист хүн иймхэн юмыг мэдэхтэйгээ. Тэгэхээр Герман улсад шийтгүүлснийхээ дараа эх орондоо ирж улсын нууц задалсан хэргээр ял эдлэх нь бараг тодорхой болчихлоо. Хамгийн сонирхолтой нь Б.Хурц эрүүгийн гэмт хэрэгтэн болчихоод байхад гэрчийн тухай яригдахгүй байгаа явдал. Гэмт хэргийг шүүхэд шүүгдэгч талын гэрч зайлшгүй байх шаардлагатай л баймаар юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

1 Comment

  • Anonymous (September 29, 2011 10:03:46 pm )

    bitgii shaa

antalya rent a car