antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

“Нүцгэн хаан”-ы үлгэр & Н.Энхбаяр

нийтлэсэн Admin

Хулгайч “Хулгайчийг бариарай” гээд зугтаадаг шиг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эрүүгийн хэрэгт татагдаад ирэхээрээ ёстой л элэг татаасан зан гаргаж байна.

Уг нь бурхан багшийн сургаалийг орчуулж, бас ч гэж буддизм судалж, булиа сүсэг бишрэлтэй юм шиг харагддаг энэ хүн лав л экс гэгдэх болсноосоо хойш хийж буй бүхнээ амьдын хар нүгэл гэдгийг мэдэхээс илүү мэдэж байх учиртай.

Эрээ цээргүй аашилж байгааг нь харвал ямар ч хамаагүй аргаар нууж далдлах ёстой, мань мэтийн төсөөлөх ч үгүй тийм л хар хор, луйвар булхай “авлигын загалмайлсан эцэг” гэгдэх энэ хүний гараар дамжсан гэх яриа оргүй бололтой юм. Мөнгө, эрх мэдэлд хүлүүлсэн “аймаар” хүн “аймаар” л байдаг юм байна. Бас дэндүү өчүүхэн байдаг юм байна.

Хууль хяналтын байгууллагаас удаа дараа “Хүрч ирнэ үү, асууж тодруулах зүйл байна” гэснийг нь албадан авч явах тогтоол болгочихоод тэрбээр Улсын Мөрдөн байцаах газар (УМБГ)-т хандаж бичгээр байр сууриа илэрхийлж сууна.

Ийн бичихдээ, өөрт нь холбогдолгүй асуудлаар шалгах гэж байгаа нь улстөрийн зорилгоор гэр бүлийн хүмүүсийг айлган сүрдүүлэх, хамт зүтгэж байгаа хүмүүст хууль бус дарамт үзүүлэх, шударга ёсны төлөө тэмцэж буй дуу хоолойг боомилох, улстөрийн идэвхтэй үйл ажиллагааг хаан боогдуулах гэсэн увайгүй оролдлого гэжээ.

Уг нь энэ хэрэгт Н.Энхбаяр холбогдолтой, холбогдолгүйг нь асууж, тодруулсны үндсэн дээр тогтоох гэж байгаа нь хэнд ч тодорхой. Тэгээд ч буруу зүйл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа бол УМБГ-т очоод асуултад нь хариулчихад юу нь болохгүй байна аа.

УМБГ иргэн Н.Энхбаярыг дуудаж байгаа нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцохоос тэс өөр зүйл шүү дээ, уг нь. Гэвч “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг л энэ байх даа. Нөгөө талаас хууль, шүүхийн өмнө лав л Монгол Улсын иргэн бүр ижил тэгш эрх, үүрэг хүлээх ёстой.

Аль тэртээ төрийн тэргүүн байсан нэгэн байтугай одоо улсын Ерөнхийлөгч гэгдэж байгаа эрхэм ч Долоон буудлын Должин эмээтэй адил зэрэгцээд л зогсох учиртай. Энэ л энгийн авч “алтан” зарчмыг мэдэхгүй юм шиг аашилж байгаа нь даанч эмгэнэлтэй.

Магадгүй Монгол төрийн бүхий л өндөр дээд сэнтийгээр дамжин заларч явсан түүнд хууль хяналтынхан үйлчилдэггүй, гар хүрдэггүй байсан байж болох юм. Үгүй ээ, ийм “аймаар” хүн ердөө л үйлчлүүлдэггүй, гар хүргүүлдэггүй байсан байх. Тиймээс ч түүнийг төрийн өмчийг хувьдаа хууль бусаар өмчилсөн хэрэгт сэжиглэж байгаа биз.

Ер нь энэ хүний өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодож, суудлаа өгснөөс хойш хийсэн, хийж буйг нь харахад аанай л өөрийгөө төрийн тэргүүн хэмээн сэтгэсэн хэвээр байгаа бололтой. Яг Андерсоны “Нүцгэн хаан”-ы үлгэрийн хаан шиг.

Түүний амьдралдаа “аймаар”, бас өрөвдмөөр, зарим тохиолдолд дэндүү өчүүхэн, эмгэнэлтэй дүр бүтээж байгааг өдрөөс өдөрт хумигдаж байгаа тойрон хүрээлэгч, аялдан дагалдагчид нь огт ойлгуулдаггүй, хэлдэггүй байх.

Одоохондоо зусрын алга ташилтаа ташсаар л байна. Харамсалтай нь ташин ташсаар хамтран зүтгэгчид нь ойлгуулах гэхээсээ орхиод явах нь олонтаа юм. Хамтран зүтгэгчид төдийгүй хань ижил нь хүртэл хаяад явчихсан нь хөөрхийлөлтэй.

…“Юу тарина, түүнийгээ л хурааж авна” гэдэг мэргэн үг байдгийг саная. Бас буддизмын үйлийн үрийн сургаалийг сөхөе. Түүнд зөвлөх нь байсан, сэтгүүлч До.Чулуунбаатарыг хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотойгоор хорьж байцаах үеэр Н.Энхбаярыг дуудахад огт ирээгүй гэдэг. Ганц энэ хэргээс болж хэд хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирсон. Ер нь ханилсандаа халгаатай, хэрэглэж дууссан бол хэнийг ч гэлээ золигт гаргаж чадах золигийн эр.

Ёстой л “Би үхэхээр чи үх” гэдэг шиг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уруу гэнэт асаж, хэргээ бухах гэсэн нь ч энэ л зангийнх нь илрэл гэлтэй. Хэт өндрөөс газардах хэцүү гэдэг ээ.

Төрийн тэргүүний суудлаа өгөхөд амар ч байгаагүй л байлгүй. Эвлэрэхэд хэцүү үнэн байлаа ч төрийн тэргүүн байсан хүний төв эрхэмсэг занг УМБГ-т мэдүүлэг өгөхөд гаргах хэрэггүй л байсан байлтай.

Хэрэгтэй хэрэггүй хэвлэлийн хурал зарлаж, хэвлэлийн хурал дээр хэвлүүхэн асуулт асуусан сэтгүүлч охидтой хэрэлдэх нь халаг загнаж, намба алдах хэрэггүй л байсан санагдана. Анхнаасаа увайгүй зан гаргалгүй, зангарагтай байж, ядаж л Ерөнхийлөгч асан Н.Багабандийн “Титэм үг”-тэй дүйх хэмжээний том дуугарч, ном зохиол тэрлэж суусан бол дээр сэн.

Эсвэл Дээд шүүхийг оролцуулан МАХН-ыг авч чадсан болохоороо Монголын хууль хяналтынхныг халаасандаа байгаа гэж бардамнадаг хэрэг үү.

Сүүлийн 20 жил тасралтгүй төрийн өндөр албан тушаал хашиж, “авлигын загалмайлсан эцэг” гэгдэтлээ явсан экс Ерөнхийлөгч хуулийн дагуу мэдүүлэг өгөх эсэх, хууль хяналтынхан авч чадах эсэхийг харах л үлдлээ. Монголын хуулийн өмнө бүгд адил тэгш байдгийг, хуулийн байгууллага хэр шударга ажилладгийг үүгээр дүгнэж болох биз ээ.

 

Н.Бүргэд

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car