МАХН-ын дарга Н.Энхбаяр нь өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийсэн билээ.
Түүний мэдээлэлд жинтэй тусгагдсан нэгэн хүний нэр нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бөгөөд түүнийг ихээхэн хэмжээний авилгал авсан байж болзошгүй талаар хэлсэн билээ.
Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярын улс төрийн хамтрагч хэмээх МҮАН-ын дарга М.Энхсайхан өөрийн Facebook хуудсандаа “Энхбаярыг урд шөнө баривчлах гэж оролджээ.” “Энэ мэдэгдлийг гаргасан оройд нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах гэж оролдсон байх юм.” “Өнөөдөр ч үргэлжлэх байх” гэх зэргээр бичсэн байна.
Үнэхээр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг гаргасан мэдээлэлийнх нь дагуу баривлах гэж байгаа юу? Үгүй юу? гэсэн асуудал улс төрийн ертөнцөд шуугиан дэгдээх нь бололтой.
Холбоотой мэдээ
Comments are closed.