Саяхан даа, бараг л түрээсийн байранд амьдардаг шахуу өрөвдмөөр зүйл ярьж, хэрвээ надад олон хаус эд хөрөнгө
байдаг бол албан тушаалаа өгөхөд бэлэн гэж байсан Ц.Нямдоржийг МАХН-ын дарга Н.Энхбаяр хөлгүй баян мэтээр мэдээлэл хийсэн нь нийгэмд багагүй шуугиан тарилаа. Төрийн өндөр дээд хариуцлагатай алба хашиж явсан хүн хуудуутай мэдээлэл цацахгүй биз хэмээн гадуур дотуур хүмүүс сүрхий хүлээж авав бололтой.
Өнөөх туйлын ядуу гэж уйлах нь халаг байсан Ц.Нямдорж маань Дунд голын эрэг дээр байх “Эм Си Эс” группын барьсан Кувейтийн элчин сайд байрладаг байрны тавдугаар давхар.Г.Алтангийн хөрш зэргэлдээ нэг сая долларын өртөгтэй байр. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны задгайд буюу Билгүүн уулын энгэрт байдаг 600 мянган долларын үнэтэй дөрвөн давхар хаус. Хоёр хүүдээ бариулж байгаа зуслангийн нэг сая долларын өртөгтэй хаус гээд баримтаар нотлоход ядуус бид амаа ангайхгүй хаачив гэж.
Үнэхээр баян хүн юм байна шүү, худлаа ярьж байж шүү дээ гэтэл хөндлөнгөөс нэг нь “Хм Ц.Нямдорж чинь Н.Энхбаярын дэргэд таргийн таван ямаатай хүн” гэхийг сонсоод нээрээ манай экс Ерөнхийлөгч чинь хэдий хэрийн хөрөнгөтэй нөхөр юм бэ дээ гэсэн сониуч зан хөдлөхгүй хаачихав дээ. Юутай ч Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан цагаас хойш ил далд улс төр хийлээ. Хоосон ч нөхөр биш байх. Бүтэн гурван жилийн турш ил далд улс төрийг зүгээр нэг талхны мөнгөөр ч хийчихдэг юм биш. Тэгэхээр юм байж л таарна даа.
Гэтэл нэгнийхээ баян тарганыг гайхаад байсан манай екс Ерөнхийлөгч чинь жинхэнэ хөлгүй баян нөхөр гэдгийг мэдлээ. Хамгийн ойроос дурьдахад нийслэлийн өнгө төрхөнд чамин үзэмж нэмж баригдаад байгаа Сэлмэн барилга чинь түүнийх гэнэ. Ц.Нямдоржийн сая төгрөгийн үнэтэй хаус ч түүний дэргэд ёстой л түлээний амбаар биз дээ. Жаахан хойшоо явтал хуучин Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрч түүнийх юм байх. Тэгээд түүний эргэн тойрондох хэвлэл мэдээллийн байгууллага ч хамаарна. Сэлмэн барилгаас зүүн тийш хараа бэлчээвэл өнөөх шатдаг Ийст төв, бас бус ч юм байдаг л бололтой. Харин Сэлмэн барилга дээрээс урагшаа хараа бэлчээвэл Оргил рашаан сувилалын газар, түүний ойролцоох орон сууцны хороолол ч Н.Энхбаярын данстай аж. Хм ёстой Ц.Нямдоржийн Кувейтийн элчин сайд байрладаг байрны тавдугаар давхар ч энэ бүгдийн дэргэд нийтийн болхидуухан байр байгаа юм биз дээ.
Ийм их хөрөнгөтэй хүн яахаараа таргийн таван ямаатай нөхөртэй барьцалдаж нэр нүүрээ барж явдаг билээ. Нийслэлд гэхэд л бидний мэдэх зүйл гэвэл энэ. Гэтэл экс Ерөнхийлөгч маань нийслэлээр зогсохгүй Монгол даяар эзэмшил газартай хүн юм. Хэнтийн аймгийн Дадал сумын нутагт байх үзэсгэлэнт сайхан Гурван нуур орчмын амралт. Архангайн аймгийн Шаргалжуутын рашаан сувилал, Арцатын ам гээд багагүй эд хөрөнгө, эзэмшил газартай лут баян нөхөр юм аа. Муу Ц.Нямдорж насны эцэст чөлөөндөө суухад алжаалаа тайлчих ганц уулын ам байдаг болов уу гэж санаа зовох шиг боллоо. Хяргас нуурын эрэг дагуу түүний гэх нэртэй юм лав байдаггүй шиг санагдана.
Гэтэл Төмөртэйн ордны 25 хувийн эзэмшил экс Ерөнхийлөгчийнх гэж сонсоод ухаан алдах шахав. Үүний дэргэд бол Ц.Нямдорж юу ч биш. Сая долларын үнэтэй зуслангийн амбаарынхаа дор л орд газар булшилчихаагүй бол юу ч биш. Уг нь МАХН-ынхан насаараа төрийн албанд ажилласан бизнесгүй Ц.Нямдорж хаанаасаа ийм хөрөнгө босгосныг шалгана энэ тэр гээд байсан. Н.Энхбаяр дарга өөрөө ч нэг насаараа төрийн албанд ажилласан санагдана ийм их хөрөнгийг бас хаанаас босгочихов оо гэж асуухаас өөр арга алга.
Тэгэхээр Ц.Нямдорж хоёулаа хөтлөлцөөд АТГ-т очиж дээ. Ингээд бодоод байхад бидний мэдэж байгаа л эд хөрөнгө нь энэ шүү дээ. Бидний мэдээгүй болон хэн нэгэн нөхрийн нэр дээр байдаг юу байгааг хэн мэдлээ. Мэдэж байгаагаар л ийм байна. Гэтэл манай экс Ерөнхийлөгч маань үүгээр ч зогсохгүй, Монголоос хальсан бизнес ч байдаг аж. Жишээлэхэд хилийн цаана байх Байгаль нуурын эрэг дагуу түүний бизнес байдаг гэдгийг ч хэлэв.
Цаад муу Ц.Нямдоржид нь Увсад хүрээд очиход худалдаад эс болохнээ хувьчлалаар авсан ганц өвөлжөө байдаг л байгаа даа гэж санаа зовсныг нуух юун. Н.Энхбаярын дэргэд ч Ц.Нямдорж бол ёстой л таргийн таван ямаатай нөхөр юм даа. Энд Ц.Нямдорж сайдыг өмгөөлж хамгаалаад байгаа юм алга. Эрх биш улс төрд олон жил явж, өөрөө гардан зохион байгуулаад байдаггүй ч тэр их авлига, хээл хахуулийн дэргэд нүдээ аниад зогсоогүй нь лавтай. Тэгэхээр тэр зэргийн хэдэн хаус босгочих юм цааш наашаа хийсэн байхыг бол огт үгүйсгээгүй хэрэг.
Б.НЯМ
mminfo
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 27, 2011 5:10:48 pm )
yoooy ed nar neerei negiigeel uhaad baih yum bugd hereggui piz…… nar sh dee
-
Anonymous (October 27, 2011 5:22:01 pm )
enhbayr boliosoi ichihchku ulsiin mungiig hdn jil uhtlee gahailchaad odoo uuriiguu helku ingej ywdag songuuli duhuud irsen chin dahij ner dewshkeed bgamuu haahsan
-
Anonymous (October 27, 2011 9:52:05 pm )
shargalzuut hezee ARKHANGAI aimgiin bolchihoov???????????? Erhem setguulchee
-
Anonymous (October 28, 2011 8:25:22 am )
Hulgaich hulgaichaa barij uguv
-
Motaz (August 13, 2013 2:54:33 pm )
This shows real exieptrse. Thanks for the answer.
-
-
Anonymous (October 28, 2011 8:49:16 am )
hazgai heleeree hutssan ene nyamdorj novsh estoi oligtoi hun bish.iim hunii gart manai tsere tsagdaa bna gedeg aimaar
-
Priyanka (August 13, 2013 12:27:31 pm )
That’s a smart answer to a dilifcuft question.
-
-
Anonymous (October 28, 2011 9:54:42 am )
huushee ene setguulch jaahan barimttai unen boditoi ym bicheevhee jaahan medlegtei bail da bichij bga nairuulga ene ter avah ym algaa mergejiliin hun mun uu ene 2 ch yahav idej uugal biz negniigee jiigeel biz hashaa ym nymdorj zahialj bivhuulsen ymu haashaa ym setguulchiin tal deer shuumjleltei bna iim ch ymiig ingej ch bichih gj de
-
Mohamed (August 13, 2013 11:33:36 pm )
That’s the best answer by far! Thanks for coubtirnting.
-
-
Anonymous (October 28, 2011 10:00:42 am )
Setguulchee chi Nyamdorjiin buunii nohoi ni gedgee iltgesen yum bichjee
-
Anonymous (October 28, 2011 10:18:45 am )
arhangaid shargaljuut gej bdaggvi shte bayanhongoriinh
11 Comments