antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 Comments are off

Ямар тарвага, зурам саналаа өгөх гэж байгаа юм уу, хүн өгнө шүү дээ

нийтлэсэн Admin

Сүүлийн үед улстөрийнхний анхаарлыг татаад буй Сонгуулийн тухай хуулийн талаар БНН-ын дарга Б.Жаргалсайханы байр суурийг сонирхлоо.

-Та ойрд таг чиг байлаа. Улстөрийн сонирхолтой фигурын хувьд ямар ажил амжуулж байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Яах вэ дээ, хэдэн хүн тэжээж, аж ахуйн ажил эрхэлдэг юм болохоор зав чөлөө муутай л байна. Өвөл болохоос өмнө барилгын ажлаа дуусгачих санаатай явна. Ер нь хүнийг шүүмжлэхэд амархан. Юмыг хийж бүтээх бол хэцүү. Удахгүй сонгууль болох гэж байна. Миний талаар бүгд л янз бүрээр ярих байх даа гэж бодож сууна.

-Улстөрийн хүрээнийхний хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь Сонгуулийн тухай хууль. Эрх барьж буй намууд уг хуулийг хараахан баталж амжаагүй, зөвшилцөл нэрийи дор бие бие рүүгээ түлхсээр байна. Харин таны байр суурь ямар байгаа вэ?
-Уг нь манайх шиг хүн ам цөөтэй улсад нэг тойрогтой пропорциональ тогтолцоо зохимжтой. Ингэж чадвал булхай луйвар гарахгүй, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй.

Өнөөдөр эрх баригч улстөрчид өөрсдөдөө зориулсан хууль гаргах гэж хэрэлдээд, амь нь тэмцээд байгаа юм. Үүнийхээ оронд сонгуулийн хуулийг өөрсдөдөө биш, ард түмэнд зориулж гаргах ёстой гэдгээ мартчихаад байна. Ард түмний дунд итгэл үнэмшилтэй, шударга сайхан сонгууль явагдах тийм хууль, журмыг гаргаж ирэх хэрэгтэй.

Үндсэн хуулинд зааснаар иргэдийн сонгогдох, сонгох эрхийг хуулиар хамгаална гэсэн мөртлөө өөрсдөдөө зориулж гаргах гээд байгааг бүгд л харж байна шүү дээ.

-Гэхдээ таны хэлээд байгаа пропорциональ тогтолцоогоор сонгууль явагдвал МАН, АН-д л ашигтай юм биш үү?
-Ард түмний итгэл үнэмшлийг хэн авч чадна, тэр нь л гарна. Тэгэхгүй худлаа үнэн юм яриад иргэдийг хууран мэхлээд байхаар ард түмэн төрөө, улстөрчдөө хүндлэхээ больчихоод байна. Ард түмнийхээ итгэл үнэмшлийг аваагүй нам яаж энэ төр улсыг удирдах юм бэ.

-Пропорциональ тогголцоогоор явагдах сонгууль санхүүгийн хувьд хэмнэлттэй гэдэг нь зөвхөн намынхаа эрх ашгийг бодоод хэлсэн зүйл гэж ойлгож болох уу?
-Мажоритариар явах юм бол хүн болгон өөр өөрийнхөө төлөө л сонгуульд явж, хэдэн зуун саяар нь мөнгө зарна. Тэр зардлаа яаж нөхөх юм бэ. Пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулбал хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нь зөв бодлого явуулж байна гэдгээ уралдуулна гэсэн үг. Тэгэхээр хамаагүй бага зардал гарах нь хэнд ч ойлгомжтой байгаа юм биш үү.

-Тийм байдаг юм байж. Тэгвэл сонгуулийн тойргийг хүн амын тоон үзүүлэлтийг харж хуваах вь зөв гэдэг талаас нь улстөрчид байр сууриа илэрхийлэх болжээ. Харин таны бодол?
-Ямар тарвага, зурам сонгуульд саналаа өгөх гэж байгаа биш, хүн саналаа өгөх гэж байгаа биз дээ. Тэнэг хүн байгаа юм шиг тэгж иргэдээ басамжилж, доромжилж болохгүй. Жишээ нь би Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж, 100 мянган хүний санал авсан.

Гэтэл өөр нэг тойрогт аравхан мянган хүний санал аваал УИХ ын гишүүн болж байгаа нь шударга биш байгаа биз дээ. Тийм учраас хүн амдаа тааруулж тойргоо жигд хуваах хэрэгтэй.

-Мөн 2012 оны УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулна гэж яригдаад байгаа. Тийм шийдэлд хүрвэл яах вэ?
-Тэгж явуулбал жинхэнэ булхай, луйвар болох байлгүй дээ.

-Сонгуулийн хууль тэгж байгаад нэг юм батлагдах байх. Гол будлиан Сонгуулийн хороон дээр болдог. Дараа нь хэл ам тасрахгүй дээ?
-Тэр үнэн. Би 2008 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшээд нэгээр гарсан. Сонгинохайрханчууд итгэл үнэмшилтэй саналаа өгсөн. Тэдэнд би үргэлж талархаж, аз жаргалтай, эрүүл энх яваасай гэж боддог. Харамсалтай нь яагаад УИХ-д гараагүй вэ гэвэл бас л нөгөө сонгуулийн хэсгийн хороон дээр гарсан маргаантай холбоотой. Саналын хуудсыг хэсэг, хорооны дарга нар тоолоод, уншдаг.

Тэрийг МАН-аас томилдог. Ажиглагч нарыг 10 метрийн цаана зогсоож байгаад саналын хуудсыг тоолохдоо сольж тоолоод л дүнг нь гаргасан. Тэгээд шалгая гэхээр янз бүрийн тайлбар тавиад шалгуулдаггүй. Ингэж л иргэдийнхээ эрх чөлөөнд халдаж, хууль бус аргаар төрийн эрхийг авч байна.

Одоо ч гэсэн МАН-аас хэсэг хорооны дарга нарыг бэлдэж байгаа. Саналын хуудсыг худлаа тоолуулахын тулд тэднийг Хайнань, Бээжинд амруулж, Сөүл, Эрээн хот руу явуулж байна. Үндсэндээ бол Монголын төр рүү халдаж байна гэсэн үг.

Тэгэхээр ийм юм бэлдэж байгаа нөхөд хариуцлагаа мэдэж, үүндээ бэлдээрэй. Ард түмнийхээ эсрэг турхирч, ашиг сонирхлыг уландаа гишгэвэл яадгийг эрх биш манай улстөрчид, хагас зуун жил Ливийн ард иргэдийг дарангуйлсан Каддафийн жишээнээс харж байгаа байх.

-Сонгуулийн хороон дээр явагддаг энэ булхайг арилгахад чухам юу хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Сонгуулийн Ерөнхий хороонд эрх байх ёсгүй, ганцхан үүрэг л байх ёстой. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй байгууллага. Харин нэр дэвшигчдэд эрх, үүрэг бий. Хоёрдугаарт иргэдэд эрх, үүрэг бий. Эрхээ эдэлнэ гэдэг нь сонгуулийн процест хяналт тавихыг хэлээд байгаа юм.

Та шударгаар сонгуульд орж чадаж байна уу үгүй юу, иргэдийн саналыг шударгаар дүгнэж чадаж байна уу гэдэгт иргэд, нэр дэвшигчид хяналтаа тавина. Дараагийн сонгуулийг тэгж явуулах хэрэгтэй. Хороо, дүүргийн дарга нарт тэгж маллуулдаг хүн одоо хот, хөдөөд хаана ч байхгүй.

-Ирэх сонгуульд зарим улстөрийн хүчин нэгдэж орохоо мэдэгдээд байгаа. Танай намын хувьд тийм хувилбарыг сонгох уу?
-Бас л Сонгуулийн тухай хуулийг харж, хүлээж байна. Ер нь яаж ч магадгүй. Нэгдэх, нийлж хүчээ зузаатгах асуудал байж болно. Буруу зүйл биш. Улстөрийн намуудын эрхийн асуудал. Сонгуульд нэгдэж орох нь дэлхийн улстөрийн намуудын практик ч их бий шүү дээ.

Д.Баяржаргал
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car