antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 3 comments

Ц.Нямдорж сайд аа, нэг байраа түрээслүүлээч

нийтлэсэн Admin

Сураг сонсох нь ээ, орон сууцны үнэ өнгөрсөн жилийнхээс багадаа л 10 гаруй сая төгрөгөөр нэмэгдчихэж.

2, 3 жил хуруу хумсаа хугалан байж байрны урьдчилгаа цуглуулсан залуусын хүслийг дахиад л боомилох нь бололтой. Уг нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр гэж сайхан “дуу”-г хэн нэгэн нь зохиох гээд л байгаа. Хөрөнгө оруулалтыг нь “Хөгжлийн банк” байгуулж шийднэ гэж нэг хэсэг ярьсан. Өнөөх “Хөгжлийн” тодотголтой  банк нь аль хэдийнэ байгуулагдсан. Гэтэл хөрөнгө оруулалтад зарцуулагдах төсөв мөнгө нь одоо болтол шийдэгдээгүй л байна. Юун 100 мянган айлын орон сууц битгий хэл “Ногоон нуур” орчимд босох гээд байгаа орон сууцны долдугаар хороолол ч сураг тасраад байна. Тэр хооронд барилгын компаниуд нь барин тавин худлаа ярьж, ам метр талбайнхаа үнийг дур зоргоороо нэмсээр л. Залуусын хүсэл мөрөөдөл ч замхарсаар, хад мөргөсөөр.

Гэтэл нарийн учир дээрээ 100 мянган айлын орон сууц хөтөлбөр улстөрчдийн тоглоом болж байгаа бололтой юм. Зарим хэвлэлийнхэний бичээд байгаагаар хоёр том намын удирдлагууд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг гацааж, хөрөнгө оруулалтыг барьцаалж улс төр хийж байгаа бололтой юм. Бүр “Өдрийн сонин”-д бичсэнээс ухаж ойлговол эрхэм сайд Ц.Нямдорж гацаагаад байгаа бололтой юм уу даа. Чуулган эхэлснээс хойш л ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёр хөгжлийн банк, хөрөнгө оруулалт, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр ярьж хэрэлддэг болсон юм байх. Х.Баттулга нь нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгах гээд мөнгө нэхээд, Ц.Нямдорж нь дэмий юманд мөнгө үрлээ гээд загнаад ч байгаа юм уу, бүү мэд. Эсвэл Х.Баттулга нь сонгуулийн шоу хийхээр мөнгө гаргуулах гээд, Ц.Нямдорж нь улс орондоо хайртай болохоор өгөхгүй гээд ч байгаа юм уу. Нарийн учир нь хөшигний цаана л байгаа бололтой юм. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Х.Баттулга өөрөөсөө мөнгө гаргаж шинэ бүтээн байгуулалтйг хийж байна гэж хэлсэн байсан. Ямар ч байлаа гэсэн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой Хөгжлийн банкинд орж ирэх төсөв мөнгө л гацаад биш юмаа гацаагаад байгаа нь үнэн гэнэ.  Нам хооронд дайтах яах вэ. Тэгж байгаад суудлаа хувааж аваад, тохиролцоод ая дангаа олцгоох байлгүй. Харин залууст орон сууц хэрэгтэй байна. Тэр дундаа хямд орон сууц. Үгүй ядаж хүү багатай, хугацаа урт орон сууцны зээл хэрэгтэй байна шүү дээ.

Гэтэл Ц.Нямдорж зэрэг хэдхэн хүний эрх ашгаас болж гацаад байдаг. Улаанбаатарт худалдаж авах орон сууц битгий хэл хөлслөх байр, хажуу өрөө ч олдохгүй байна. Тийм болохоор эрхэм Ц.Нямдорж сайд аа, та нэг байраа  хөлслүүлээч.  Таныг  их олон байр, хаустай гэж сонинууд мэдээлээд, зургийг нь гаргаад байдаг юм билээ.  Хоёр, гуравт амьдраад үлдсэн хэдийг нь хөлслүүлэхэд юу нь болохгүй байв гэж. Эсвэл хурдхан тохироогоо хийгээд, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлээч дээ. Эгэл жирийн иргэд бид чинь эрхэм таниас өвдөг сөгдөн гуйя. Биднийг байртай болгож хайрла.

 Н.Энхболд

Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

3 Comments

  • Hi Guess the Food Answers (September 07, 2013 2:43:51 pm )

    116811 381862Informative Site

  • horseback Siena (September 13, 2013 5:49:38 pm )

    728297 537427I adore foregathering useful information , this post has got me even more info! . 929503

antalya rent a car