antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2011 4 comments

Хууль Зүйн сайд Ц.Нямдорж сарын 4 сая 500 мянган төгрөгийн түрээс төлдөг байранд амьдардаг

нийтлэсэн Admin

Хууль Зүйн сайд Ц.Нямдорж 2010 онд Авилгатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 170.000 сая

төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц, “Бенз 500” маркийн автомашин 1ш, Адуу 10ш, Хонь 10ш, гэр бүлийн орлого нь 8.423.200 нийт орлого нь 10.297.400 төгрөг гэж мэдүүлсэн байдаг.

 

Сүүлийн үед эрхэм сайд хуучин нэг намын андууд байсан Н.Энхбаяртайгаа нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар ид үзэцгээж байна. Нэгэн үе нэг намын андууд, нэг танхимын сайдууд, нэг парламентийн гишүүд байсан энэ хоёр эрхэм одоо бол өшөөтөн болцгоосон.

 

Энэ хоёр эрхэм яагаад өнөөдөр ийм байдалд хүрсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай гарсан болохоор үүнийг дахин сануулах нь илүүц биз.

Саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяр одоогийн хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар хэвлэлийн бага хурал хийн түүнийг авилгатай тэмцэх газарболон бусад холбогдох байгууллагуудад шалгуулахыг хүссэн.

Эрхэм сайдыг Туул голын эрэг дээрх Кувейтийн ЭСЯ байрладаг MCS” группын “Bella Vista” хотхонд байрлах байрны тавдугаар давхарт Алтжингийн н.Алтангийнхтай хөрш зэргэлдээ амьдардаг нэг сая ам.долларын үнэтэй байр, хоёр дугаарт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны задгайд 600 мянган ам.долларын үнэтэй гурван давхар хаус, хоёр хүүдээ бариулж буй тус бүр нь нэг сая орчим ам.долларын үнэтэй хаустай гэдгийг олон нийтэд мэдээлсэн.

 

Энэ мэдээллийн хариу болгож эрхэм сайд “Би энэ байраа түрээслэж амьдардаг” гэж мэдэгдсэн. Тэгвэл эрхэм сайдын түрээсийн байрны нэг сарын төлбөр нь энгийн иргэний түрээслэдэг байрны нэг жилийн төлбөртэй тэнцэхээр үнэтэй.

 

Монголын толгой баячуудын амьдардаг энэхүү байранд Боловсролын сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Мөнхоргил, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хүрэлбаатар, “МСS”ХХК-ны боссууд гээд олны танил эрхэмүүд хаяа хаяагаа дэрлэн сууцгаадаг. Монголдоо хамгийн үнэтэй хамгийн тансагт тооцогдох энэ хотхоны нэг сарын байрны түрээсийн үнэ гэхэд л 4,5 сая.Бүтэн нэг жилийн түрээсийн зардал 54 сая гэсэн үг. Ийм хэмжээний орлого олсон бол татварт өгсөн мөнгө нь хэд байгаа бол. Бас л хариулт нэхсэн асуулт хэвээрээ үлдлээ.

Тэгхээр эрхэм сайд энэ их орлогыг ямар эх үүсвэрээс олдог нь одоогоор тодорхойгүй.Хувьдаа бизнесгүй хууль зүйн сайдхөрөнгө орлогын мэдүүлэгтээ өгсөн 10 адуу, 10 хонио зараад ч энэ орлого бүрдэхгүй ньтодорхой.

 

Аль эсвэл өмнө нь амьдарч байсан ганц байраа зараад энэ байрныхаа түрээсийн төлбөрт өгөөгүй л байлтай. Гэтэл сайдыг байраа зарсан талаар мэдээлэл одоогоор гараагүй. Харин Ц.Нямдорж сайд энэ их мөнгийн хаанаас босгоод байгаа нь нууц хэвээр байсаар…

 

Хэрвээ мань хүн шударгаар хөдөлмөрлөж мөнгө олдог бол аль хэдийнэ баримт дэлгэн олон нийтэд зарлах байсан биз.

 

чухалмн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

4 Comments

  • Anonymous (November 02, 2011 10:50:46 am )

    neereev ene menget ismeel bolimoor youm aa huuramch shudraga tsarailsan hogiin amitan sh dee neeh shudraga tsarailaad l huiten tsarailchihaad

  • Anonymous (November 02, 2011 12:07:44 pm )

    Bugs adilhan gj

  • Anonymous (November 03, 2011 9:35:21 am )

    Mongolchuud maani heterhii orovdoltei baina daa. Aziin hogjingui ornuudiin tor zasag n jinhene ard tumniihee buren duuren uilchildeg shudraga niigem. Manaih yu ve tor zasagiin humuus n oorsdiinhoo toloo ajillaj bayjij baina. Ard tumnee yuruusuu boddggui. Enhbayar guai Nyamdorj guai nariig huuli shuuhiin baiguullaguud yah bol gediig bugdeeree hartsgaaya!!!

  • Anonymous (November 04, 2011 8:05:11 am )

    ha ha hi hi , odoo l manai ATG zev ajillaj bna. Odoogiin bodit baidal deer dugnelt hiideg bolj bna

antalya rent a car