antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 Comments are off

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 150-иар эрүү үүсгэжээ

нийтлэсэн Admin

-МАФИ ХЭРХЭН ТӨРИЙН ӨМЧИЙГ АВДАГ АРГАЧЛАЛЫГ ЗАГВАР БОЛГОН АШИГЛАСНЫГ НЬ ТОГТООГООД БУЙ АЖ-

“МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “Зайсан”-д эзэмшдэг нэг сая ам.долларын үнэтэй харшийн тухай мэдээллийг олон нийтэд цацсантай нь холбогдуулан баривчлах гээд байна. МАХН-ын төв байрыг цагдаа нар бүсэлж түүнийг гадагш гармагц баривчлах нь” гэсэн мэдээллийг Н.Энхбаярын намын нөхөд бидэнд өчигдөр дуулгасан юм. Иймд манай сурвалжлах хэсэг Батлан хамгаалах яамны зүүн талд орших хоёр давхар шар байшингийн гадаа 14.30 цагийн үед очив. Энэ байшин Н.Энхбаярын ажил хэргээ явуулдаг гол оффис юм.

Тэр байшин цагаан төмөр хашаатай аж. Хашааны үүдэнд хамгаалалтын ажилчдын байр байх агаад дөхөж очмогц богино холбоо барьсан, ногоон эрээн хувцастай хамгаалагч залуу гарч ирэв.

“МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гэсэн юм хэмээн учир байдлаа тайлбарлатал “Н.Энхбаяр дарга сэтгүүлчдийг хүлээж авахгүй” гэв. Хашааны эргэн тойронд ганц ч цагдаа харагдсангүй. Хашаан дотор юу болж байгааг харахын тулд баруун талд нь байсан дөрвөн давхар байшинд орж бид зураг авахаар боллоо.

Хашаан дотор Н.Энхбаярын машин, хааяа нэг орж гарах МАХН-ын гишүүдээс өөр хүн харагдсангүй. Гэсэн ч бид 30 орчим минут тэр хавьд ажиглалт хийхээр шийдлээ. Хашааны хаалга онгойж 36-38 УБА дугаартай саарал өнгийн машин гарснаас өөр чимээ анир гарсангүй. Харин хашаан дотор байдал өөр байв. Тэнд тамхилахаар гарч ирсэн хэсэг хүмүүс манай гэрэл зурагчны дуранд буусан юм. Тэдний дунд улс төр судлаач Л.Эрдэнэтуул, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Л.Цог тэргүүтэй хүмүүс харагдав. Төд удалгүй зургаан хүн хашаанаас гарч ирлээ. Тэдэн дунд өмгөөлөгч Ч.Энхээ явж байв. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Хэдний өдөр цагдаа нар ирж Н.Энхбаяр гуайг баривчлах гэсэн юм бэ?

-Цагдаа нар ирсэн гэсэн шүү. Энэ талаар би сайн мэдэхгүй. Тэгээд ч МАХН-аас мэдэгдэл гаргах гэж байгаа.

-Юу гэсэн утгатай мэдэгдэл юм бэ?

-Сая бид Н.Энхбаяр даргатай ярилцаад мэдэгдэл гаргах тухай ярилцлаа. Юун тухай гэдгийг нь хэлж болохгүй. Мэдэгдэл хараахан гараагүй байна шүү дээ. Намайг ам бөхтэй байгаарай гэсэн.

-Н.Энхбаяр дарга өөрөө дотор байгаа юу?

-Байна. Төрийн бус байгууллагуудын зарим хүмүүсийг хүлээж авч уулзаж байгаа.

-Та МАХН-д хуулийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм уу?

-Би ч МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн хүн шүү дээ хэмээв.

Цаг гаруй бид тэнд ажиглалт хийгээд буцсан юм. Юутай ч МАХН-ын зарим нөхдүүд Н.Энхбаярыг баривчлах нь гэсэн мэдээлэл тараасан нь худлаа болж таарав. Харин энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад “Уржигдар Н.Энхбаяртай уулзах гэж Улсын мөрдөн байцаах газраас хоёр мөрдөн байцаагч ирсэн. Тэд Н.Энхбаярыг албадан авчрах тогтоолтой ирсэн. Учир зүйгээ ололцоод явцгаасан. Үүнээс болж Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсныхаа хувьд төрийн хамгаалалтаас гадна, давхар хамгаалалт авсан байна билээ” гэлээ.

Албадан авчрах тогтоол нь Н.Энхбаярт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй нь холбоотой аж. Тэрбээр Улсын мөрдөн байцаах газраас хандан хэд хэдэн удаа байцаалт өгөхийг хүсэхэд “өмгөөлөгч байхгүй” гэдэг шалтгаанаар очоогүй гэнэ. Иймд дээрх тогтоолыг түүнд хүргүүлжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль хяналтын байгууллагууд хэд хэдэн хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Түүнийг хуучин хэвлэх үйлдвэр, “Өргөө зочид буудал”, “Дүнжингарав өргөө” зэрэг газруудыг хууль бусаар авсан хэмээн үзэж буй юм. Хэргүүдийн заримаас нь сөхье.

2006 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр “Өргөө” зочид буудал 232.5 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байжээ. Жилд 90 гаруй сая төгрөгийн цэвэр ашиг олдог байсан байна. Энэ буудал нь хуучин гутлын 22-ын зүүн буланд буюу Засгийн газрын баруун талд байрладаг учир хэрэглээ өндөртэй хүмүүс орж үйлчлүүлдэг байсан аж. Ашигтай байрлалтай энэ газрыг НИХТ-ын 2007 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 159 тоот тогтоолоор “Хар дун” гэх хувийн компанийн нэр дээр шилжүүлжээ. Гэхдээ ямар ч тендер зарлалгүйгээр шууд тогтоол гаргаад л өгчихөж. “Хар дун” компанийн захирлыг Б.Хуяг гэдэг аж. Энэ хүн бол Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь нарийн бичгээр нь ажиллаж байсан залуу юм.

“Хар дун” компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчаар “Ремиф” гэдэг компани орсон байна. “Ремиф” бол Н.Энхбаярын том хүү Э.Батшугарынх. Иймд “Өргөө” зочид буудлыг авснаас хойш буюу 2007 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс Э.Батшугарыг захирлаар нь томилсон байна.

Н.Энхбаярыг “Өргөө” зочид буудлыг авахад хууль зөрчин тусалсан хүн бол НИХТийн дарга асан Х.Болормаа аж. Тэрбээр тус буудлыг Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь авч өгөх гэж багагүй чармайжээ. Ингэхдээ нээлттэй тендер зарлан сонгон шалгаруулалтаар явагдах ёстой орон нутгийн өмчийг шууд Ерөнхийлөгчийн мэдлийн компани руу шилжүүлжээ. Энэ нь Орон нутгийн өмчийн тухай болон холбогдох хэд хэдэн хуулийг зөрчсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Мөн тус зочид буудлыг “Хар дун” компани хувьчилж авахаас долоо хоногийн өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн байжээ. Энэ мэт шалтгаан, үндэслэлээр энэ хувьчлал анхнаасаа урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулалттай хууль бусаар явагдсан гэдгийг нотолж буй юм.

Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой төрийн болон орон нутгийн өмчийг ашигласан үйлдлүүд нь ОХУ-ын мафийнхны төрийн өмчийг авахдаа хэрэглэдэг эдийн засгийн үндэслэлтэй мэт харагддаг аргачлалыг загвар болгож ашигласныг нь ч тогтоогоод буй аж. Иймд түүнд Эрүүгийн хуулийн 150-иар буюу төрийн өмчийг ашигласан үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг дээрх хэргүүдийг үндэслэн байцаалт өгөхийг хууль хяналтынхан эртнээс шаардаж байжээ. Гэтэл тэрбээр хуулийн байгууллагынхныг үл хүндэтгэн тоомжиргүй хандаж байсан тул албадан ирүүлж мөрдөн байцаалт өгөхийг нь ийн сануулсан байна. Энэ бүхнийг мэдэж байсан Н.Энхбаяр уржигдар хэвлэлийн хурал зарлаж Хууль зүй, дотоод хэргийн сайдын эзэмшлийн харш, хаусуудыг зарлаж түүнд сануулга өгөхийг оролдсон бололтой. Үүнээс улбаалан МАХН-ын зарим нөхдүүд улс төржүүлэн “Н.Энхбаярыг баривчлах тогтоолыг Ц.Нямдорж гаргасан байна. Түүнийг баривчлах нь” гэх мэтээр хэвлэлийнхэнд хандаж багагүй сенсааци дэгдээв. Хууль хяналтын байгууллагуудынхны найман сар гаруй мөрдөгдөж буй энэ хэргийн эргэн тойрон дахь үйл явдлыг бид цаашид нэхэн сурвалжилж, мэдээлэх болно.

Г.ЯЛГУУН

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car