Ирэх оны сонгууль дөхөж байгаатай холбогдуулан хэлтэй бүхэн улстөр ярих болов. Өнгөрсөн хугацаанд хөл толгой нь мэдэгдэхгүй байсан улс эх орны хувь заяа хаашаа хазайх нь ирэх сонгуулиас ихээхэн шалтгаална. Одоогийн улстөрчдийн “буянаар” толгойгүй монгол гэж хэлэгдэх дээрээ тулсан ард түмэн одоо л зөв шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй л ойлгосон байх. Тиймээс эрхэм гишүүд эргэж “ангидаа” суухгүй болохвий хэмээн айдаст автан зарим нь бүр нойргүй хонож ирэх оны сонгуульд ямар сэдвээр “сенсацилж”, яажшуухан нэг юм суудалдаа үлдэх талаар бясалгаж байгаа бололтой. Одоо эхнээсээ бие биенээ муулж, өөчилж гоочилж, өөрсдийгөө дөвийлгөн магтаж энд тэндгүй л “пиар”-т автаж эхэлсэн. Саяхан болсон ахмадын баяраар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахмадуудын амьдарч буй орчноор багагүй “шоу” үсэргээд амжжээ. Тэрээр алтнаас үнэтэй ахмадууд цэнгүүнд оролцож Дарь-Эх, Дамбадаржаа зэрэг гэр хороололд амьдарч буй ахмадуудын амьдралыг хүнд хэцүү байгааг онцолжээ. Тэрээр хэлэхдээ “нас залуу цус шингэн, эх орон ирээдүйнхээ төлөө ажилж хөдөлмөрлөж явахдаа ахмадууд маань хэзээ нэгэн цагт уул хадаар гэрээ барьж иймэрхүү байдалтай амьдрана чинээ төсөөлөөгүй л явсан байхдаа” хэмээн уянгалуулан өгүүлэв. Мөн тэрээр “төрийн өндөрлөгүүд ахмадуудынхаа амьдралд анхаарал хандуулахгүй байгаа”-г онцолсон. Энэ хэдийгээр үнэн үг ч гэлээ Н.Энхбаярын амнаас гарч байгааг нь бодохоор инээдтэй ч юм шиг. Өөрөө ч гэсэн эх орны тэргүүн байхдаа энэ мэтийн гэр хорооллын амьдралыг анзаарч байгаагүй л хүн. Гэтэл өөрийнх нь үед байранд амьдардаг байсан ахмадуудыг Ц.Элбэгдорж байрнаас нь гаргаад уул, хад руу цөлчихсөн мэт иймэрхүү зүйл ярьж “гэгээн” царай гарган “үлгэрээ үргэлжлүүлсээр” явна.
Н.Хувьзаяа www.secret.mn
Холбоотой мэдээ
-
MONGOL HUN (June 02, 2013 6:10:30 pm )
ZA DA IIMERHUU GUTGELEG CH GAZAR AVAHAA BAICHIKSAN SDEE! YU GJ TIIM YMAAR OROLDOH VE DE!
-
Barracuda (September 11, 2013 4:18:32 am )
361804 604209Nice read, I just p***ed this onto a colleague who was doing some research on that. And he actually bought me lunch as I found it for him smile So let me rephrase that: Thank you for lunch! 682013
2 Comments