antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 Comments are off

Ц.Элбэгдорж: Монгол улс, Хятадтай улс төрийн асуудал байхгүй

нийтлэсэн Admin

Итали, Хорват, Их Британи улсуудаар төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Британийн “BBC” телевизийн “Hard Talk” нэвтрүүлэгт уригдаж, ярилцлага өглөө. “BBC” телевизэд ярилцлага өгсөн манай улсын гурав дахь Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж юм.

Урьд нь Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр нар Британид төдийгүй дэлхийд алдартай энэ сувагт ярилцлага өгч байжээ.

-Монгол Улсын хувьд ямар улс хамгийн  итгэлтэй түнш вэ? Эдийн засгийн хувьд Монгол улс маш олон улстай харилцаатай байдаг. Хятад улс Монголд хамгийн их нөлөө бүхий гүрэн гэдэг судалгаа гарсан. Үүнд танай ард түмэн тийм ч таатай ханддагтүй гэсэн. Жишээ нь Орос, АНУ, Япон, Европын холбооны улсуудын харилцааг илүүд үздэг гэж дуулсан?

-Монгол Улс бүх гүрэнд нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим баримталдаг.

Түншүүдийнхээ дуу хоолой, хамтын ажиллагааг хүндэтгэж, харилцаагаа өргөжүүлэхийг чармайдаг. Манай улс ардчилсан улс, ардчилсан гүрний иргэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хятад улстай Монгол Улс олон жил ардчилсан байдлаар харилцан хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Цаашид ч 90 жилийн түүхээр, хэмжигдэх хоёр орны харилцаа бүхий л салбарт өргөжнө гэж бодож байна.

 

-Таныг Ерөнхийлөгч болохоос өмнө Хятадтай ийм дотно харилцаа байсан уу? 2002 онд Монголчууд Далай ламыг урихад Хятад улс хилээ хааж байсан гэдэг?
-Энэ ташаа мэдээлэл байна. Тийм зүйл огт болоогүй.

 

-Хятад нэг тэрбум 300 сая хүн амтай. Гэтэл танай улс 2.8 сая хүн амтай. Их гүрэнд танай улсаас хүсч, харж байгаа, мөн авах зүйл их байгаа биз. Энэ нь танай улсад айдас төрүүлдэггүй гэж үү?
-Мэдээж хүн амын зөрүү их. Гэхдээ манай хоёр орон харилцааны хувьд сайн. Хятад улсын бодлогыг бид хүндэлдэг бол Хятад манай улсын боддогыг мөн адил хүндэтгэж ажилладаг. Бид хамтын нөхөрлөлөө эвтэй байдлаар, харилцан ашигтай авч явж байгаа гэж үздэг. Ямар нэгэн улс төрийн зөрчилдөөн бидний дунд байхгүй.

 

-Улс төрийн зөрчилдөөн байхгүй байж. Гэтэл Монгол Улс түүхийнхээ явцад Хятад улсад дургүйгээс гадна эдийн засгийн маш хараат байдалд байдаг нь танай улсын хүн амд сөргөөр буюу холын айдас төрүүлдэг гэж танай нэгэн улстөрч хэлжээ. Энэ улстөрчийн үгэнд үнэний хувь бий гэж бодож байна?
-Бид мэргэжлийн судлаачдын үгийг сонсдог. Гэхдээ бид Хятад улстай сайн хөршийн харилцан итгэлцсэн стратегийн түншлэлийн харилцаатай байгаа. Манай улс хоёр хөрштэйгээ бүхий л салбарт харилцаагаа хөгжүүлж байгаа учраас ямар нэгэн улс төрийн ойлгомжгүй асуудал байхгүй.

 

Б.Мөнхцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car