antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 Comments are off

ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ОЮУТОЛГОЙН АСУУДЛААР НЭГДМЭЛ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үн дэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэр гүүн Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга, Н.Энхболд, Г.Батхүү, УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг нарыг өчигдөр өрөөндөө урьж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Ц.Элбэгдорж: -Засгийн газарт хийх ажил их байгаа. Цахилгаан станц, Тавантолгойн төслийг ойрын үед хэлэлцээд нэг тийш нь болгох хэрэгтэй. Намууд хариуцлагатай байх шаардлага тулгарлаа. Хуулийн хүрээнд ажиллаж, хэлсэн ярьсандаа хүрдэг байх ёстой. Ардчилал нэрээр хэн дуртай нь мэдэгдэл хийдэг, тулгадаг, шаарддаг байж болохгүй. Дэлхийн нүд, чих өнөөдрийн Монголыг харж, чагнадаг болсон. Ялангуяа хөрөнгө оруулагчид. Оюутолгой бол Монголын хувьд түү хэн бүтээн байгуулалт. Монгол чууд “Эрдэнэт”-ийг ХХ зууны бү тээн байгуулалт гэдэг. Тэгвэл XXI зуун бүтээн байгуулалтын нэг нь Оюутолгой. “Эрдэнэт”-ийг байгуулж байхын үеийн гэрээ хэлэлцээ рийг өнөөдөр эргээд харвал учир дутагдалтай зүйл их байдаг ч эрин зууныхаа бүтээн байгуулалтыг хийж чадсан. Дутуу зүйл байсныг нь хойч үеийнхэн засаж залруулсан. Оюутол гойд ч ийм бодлогоор хандах ёстой.

Оюутолгой бол “Эрдэнэт”- ээс хоёроос гурав да хин том орд. “Эрдэнэт” зогсоход Мон голын эдийн засагт юу болох вэ. Ямар байдалд хүрч болзошгүйг хүн бүр төсөөлж байгаа. Тийм учраас түү нээс гурав дахин том Оюутолгойг зог соож болохгүй. Европт эдийн зас гийн хямрал нүүрлэж байна. Зэсийн үнэ 9000 доллараас 6000 руу орж уналаа. Хөрөнгө оруулагчдад энэ байдал сөргөөр нөлөөлж байгаа нь дам жиггүй. Миний тооцож буйгаар ма най улсын эдийн засгийн өсөлтийн гур ван төгрөг тутмын нэг нь Оюутолгойгоос орж байна. Ийм учир Оюу толгой төслийг зогсоож, саа туулах нь Монгол Улс, монгол хүн бүрт хо хиролтой. Тийм учраас улс төрчид нь бодлоготой, эдийн засагчид нь тооцоотой байж сурах хэрэгтэй. Бодлого боловсруулагчид үндэсний эрх ашгаа бодож асуудалд хандмаар байна. Хөрөнгө оруулагчидтай ярилцах зүйл их бий. Цахилгаан станцын шинэ эх үүсвэр байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх талаар Засгийн газар хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажил ламаар байна. Үйлдвэрлэл эхлүүлэх хугацааг нэг өдрөөр ч болов наашлуулах хэрэгтэй.

Монгол хүнийхээ нийгмийн асуудлыг шийдүүлье. Гэр бүлээрээ ажилтай, үр хүү хэд нь сурдаг сургууль, цэцэрлэг, үзүүлэх эмнэлэгтэй болгоё. Монгол малын түүхий эдэд түшиглэсэн Хивс ний үйлдвэрийг Эрдэнэтэд яагаад байгуулсан юм бэ. УБҮ-ийн ажилчдын гэр бүлийн хүмүүсийг ажилтай болгох гэж түүнийг барьсан байх гэж би боддог. Ийм байдлаар дагалдах үйлд вэрүүдийг байгуулах асуудлаар хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч ажиллах шаардлага байна. Манай дотоодод болж байгаа нөхц ө лөөс болж гадаад зах зээл, хөрөнгө оруу лагчдын өмнө Монгол Улсын нэр хүнд ихээхэн уналаа. Олж авсан жаахан нэр хүндээ ингэж алдмааргүй байна. Хөрөнгө оруулагчдад ч бас асуу дал бий. Нэг мэдэгдэл хийгээд л, Монголыг Африкийн орнуудтай харь цуулаад л. Ийм байдал хэрүүл өдөөж байна. Ингэхгүйгээр зүгээр л ярилцъя л даа. Өөд өөдөөсөө харж суугаад арга замаа олдог байя. Оюутолгойн асуудлыг Улаанбаатарт нь яриад шийддэг болох хэрэгтэй. Шаард лагатай бол УИХ хаалттай чуулган зарлаад хөрөнгө оруулагч, Зас гийн газар хамтдаа сууж байгаад ярилцах хэрэгтэй. Оюутолгойг улс төрийн, сонгуулийн сэдэв болгомооргүй байгаа юм. XXI зууны бүтээн байгуулалтыг бүгдээрээ хамт даа босгоцгооё гэж уриалмаар байна.

С.Батболд: -Оюутолгойн асуудлаар ийн ярилцаж байгаад талархаж байна. УИХ, АБГББХ-ны тогтоолын тодорхой зүйл, заалтын дагуу хөрөнгө оруулагчдад бид асууд лыг танилцуулсан. Бидний саналд хүндэтгэлтэй хандаж байгаагаа уламжилсан. Оюутолгойн бүтээн бай гуулалтыг бид хамтдаа байгуулах ёс той. Бодитой үр ашгаа ирэх жилээс монголчуудад өгөх ёстой гэсэн шаардлагыг бид тавьсан. Тохиролцоонд хүрэх талаар Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хамтарсан мэ дэгдэл гаргахаар ажиллаж байна. Зас гийн газар, Ерөнхий сайдын зүгээс ойрын үед УИХ болон олон нийтэд хандаж тодорхой мэдээлэл өгөх болно.

Д.Дэмбэрэл: -УИХ-ын сон гуулийн хуулийг ойрын үед бат луулахын тө лөө ажиллаж байна. Намын бүлгүүд идэвхтэй ажиллаж байгаа. Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Оюутолгой төслийн үйл ажиллагааг саатуулъя, зогсооё гэсэн бодолтой УИХ-ын гишүүн үгүй байл гүй дээ. Оюутолгойн бү тээн байгуу лалтын зардлын чамгүй хэс гийг цахилгаанд зарцуулдаг. Ца хилгаан станцаа Монгол Улс өөрсдөө байгуулж ашиг олох ёстой. Үнэхээр л бид улс төрийн бодлоготнууд мөн юм бол үндэсний эрх ашгаа дээдэлж ажил лах цаг болжээ. Зэсийн үнэ унаж, зарим оронд хямралын шинж тэмдэг ажиглагдаж байгаа зэрэг гадаад нөхцөл байдлаа бодолцох ёстой болж байна. УИХ-ын үйл ажилла гаа хэвийн явж байгаа. Засгийн газ рыг тогтвортой ажиллуулахын тө лөө байгаагаа би МАН-ын бүлгийн ги шүүдэд хэлсэн. Ард түмэн тогт вортой улс төрийг хүсэж байна. Ерөнхийл өгч, Ерөнхий сайдтай санал нэг байна.

Ц.Элбэгдорж: -Цахилгаан станц байгуулах асуудлаар ҮАБЗ-ийн шийдвэр гарсан. Монголын эдийн зас гийн бие даах баталгааны нэг нь Оюутолгой шүү. Энэ бол маш чухал. Оюутолгой Монголын нэрийг сайн муу, алинаар ч гаргаж чадах юм байна. Улстөрчид үндэсний эрх ашгаа бодож бодлоготой ажиллах хэрэгтэй.

Н.Энхболд: -Сонгуулийн хуулийн Ажлын хэсэг өдөр бүр хуралдаж бай гаа. Ирэх долоо хоног гэхэд нэлээд асуудлыг шийдчих болов уу. Мон гол Улсын төрийн өндөрлөгүүд Оюу толгой, Тавантолгойн асуудлаар са нал нэг байгаа нь олзуурхууштай. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримт лалын хүрээнд асуудлуудыг ярьж байгаа гэж үздэг. Хаалга, хатавчаа хааж сууснаараа аюулгүй байдал хангагдахгүй. Нээлттэй га даад бод лого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ёстой. Тэдний тусламж дэмж – лэгийг авах учиртай. Ингэж байж эдийн засаг, үндэсний эрх ашгаа хамгаалж авч үлдэж чадна. Засах зүйлээ засаад явах хэрэгтэй. Хуулийн хү рээнд ажиллаж чаддаг хөрөнгө оруу лагчидтай хамтран ажиллах ёс той. Оюу толгой тойрсон маргаантай өдр үү дэд “Айвенхоу Майнз”-ын хувьцаа багагүй хэмжээгээр унасан. Энэ хэрээр Оюутолгойн бүтээн бай гуулалт удааширна. Монголчууд ийм зүйл хүсэхгүй. Эдгээр асуудлаар тө- рийн өндөрлөгүүд нэг байр суурь тай байгаад сэтгэл хангалуун байна.

Ц.Элбэгдорж: -Монголын төр за саг хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж чадна. Хэлсэн ярьсандаа хүрдэг, за гэвэл ёогүй улс шүү гэдгээ ха руулах хэрэгтэй. Энэ талаар Монголын төр, засгийн удирдлагууд нэгдсэн байр суурьтай байгааг энэ уулзалт харууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car