antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 1 comment

УИХ-ын гишүүн Л.Гүндалай ёс зүйгүй аашлав

нийтлэсэн Admin

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн Газрын тухай багц хуулийн төсөл багагүй

маргаан дагуулж, зарим гишүүнийг ёс зүйгүй авир гаргахад хүргэлээ.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гүндалай дөрвөн минутад багтаан асуулт тавих ёстой ч, түүнийгээ хэтрүүлж, улмаар шаардлага тавьсан байнгын хорооны даргад хуурай агсам тавьж “Чи юм мэддэг болчихоод хүнд шаардлага тавь. Чамайг бодвол би юмаа мэддэг хүн” гэж омогдлоо. Улмаар энэ аашаа асуултад нь хариулт өгсөн Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад ч гаргаад авлаа.

Л.Гүндалай гишүүний хувьд “Хөрөнгөтэй мөнгөтэй нь газартай болдог, хөрөнгө мөнгөгүй нь хоосон үлддэг энэ байдлыг Газрын тухай хуулиар өөрчилж, бүгдэд нь тэгш боломж олгох ёстой. Гэтэл энэ хуулийн төсөлд тийм заалт тусгалаа олсонгүй” гэсэн утга бүхий асуулт тавьсан байсан бөгөөд үүнд нь сайд Х.Баттулга хариулт өгөхдөө “Л.Гүндалай гишүүн ээ, та эхлээд хуулийн төслөө уншчих. Нэг хуудсыг нь ч уншиж үзээгүй байж худлаа битгий ярь. Наад төслийг чинь бүлгээр хэлэлцүүлэхэд чи байгаагүй шүү дээ” гэж хэлсэнд УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Хариулвал хариул, хариулахгүй бол боль, п… минь. Олон юм хуцаад байх чинь хөгийн муу п… чинь” гэж  үг сөрөв. Гэхдээ энэхүү хурцадмал байдал одоо намжаад байна. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

1 Comment

  • Anonymous (October 15, 2011 4:19:36 am )

    Gundalai ooroo gazriin asuudaltai. Hobsgold darhan tsaaztai garzar hotod gunted geed tegeed sain medej baigaa biah

antalya rent a car