Германы канцлер Ангела Меркель УИХ-ын чуулганы танхимд үг хэлж дууслаа.
Түүнийг үг хэлж дууссаны дараа төрийн гурван өндөрлөгөөс гадна УИХ-ын гишүүд гар барин уулзаж харагдсан. Удалгүй түүнийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарын хамтаар танхимаас гарч явахад Л.Гүндалай гишүүн тосч аван ярилцаж тэд найрсагаар үнсэлцсэн юм. Гэтэл тэнд байсан бусад гишүүд “Паах, пөөх” хэмээн инээлдэх нь сонсогдов. Хэдийгээр монголчууд хоорондоо мэндлэхдээ нэгнээ үнсдэггүй уламжлалыг ойлгож болох ч УИХ-ын гишүүд нь төрийн хэмжээний том айлчлалын үеэр ийнхүү дуу алдацгаасан нь ичгэвтэр явдал болов. Гишүүн Л.Гүндалайгийн хувьд оюутан байхдаа Германд сурч, амьдарч байсан ёс заншлыг нь мэдэх хүний хувьд ийнхүү мэндчилэв бололтой.
Холбоотой мэдээ
Comments are closed.