antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 Comments are off

Н.Мөнх-Оргилыг шүүх хурал хойшилжээ

нийтлэсэн Admin

Хөвсгөл аймагт найман настай охиныг зүй бусаар хөнөөсөн хэрэгт холбогдсон Н.Мөнх-Оргилын шүүх хурал энэ сарын 27 хүртэл хойшилжээ.

Өмгөөлөгч нь шүүх хуралд очоогүй учраас ийн хойшилсон гэнэ. Энэ талаар түүний өмгөөлөгч Р.Насанжаргалаас тодруулахад “Шүүгчийн өгсөн мэдээллээр хохирогчийн талаас хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан гэв. Н.Мөнх-Оргил өмгөөлөгчөөсөө татгалзсан гэх мэдээллийг лавлахад “Надад албан ёсоор мэдэгдээгүй” гэсэн юм.

Дашрамд дурдахад Н.Мөнх-Оргил өнгөрөгч онд бага насны охиныг санаатай алсан, гурван охин хүчирхийлсэн хэрэгтээ гэм буруутайд тооцогдож хоёр шатны шүүхээс цаазын ял сонсч байв. Харин Дээд шүүхээс хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа.

Д.Бат


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car