-МАН-ынхан муудаж гэвэл би буруу харж байгаад алгаа ташина-
УИХ ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Бид хоёрыг ярилцаж байх энэ мөчид ХБНГУ-ын Канцлер хатагтай анх удаа манай улсад айлчлаад буцаж байна. Засгийн газар хоорондын гэрээний дагуу Тавантолгой ХХК д олборлолт хийхээр гарын үсэг зурлаа. Энэ тал дээр та юу гэх вэ?
-ХБНГУ ын Канцлер манай улсад айлчилсан нь маш том түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо гэж бодож байна. ХБНГУ бол дэлхийд технологийнхоо чадамжаар гайхуулдаг орон. Өнөөдөр манай улсад тэр их хөгжсөн өндөр технологи орж ирэх гэж байгаад маш их ач холбогдол өгч байна. Герман Монгол хоёр улс эртнээс хоорондоо харилцах гэж тэмүүлдэг байсан боловч 30-аад оны үед гуравдагч хөрш болгох гэсэн оролдлого маш аюултай бөгөөд эмгэнэлтэйгээр дууссан байдаг. Монгол Улсаас Герман руу явуулж байгаа бүх бодлого зогсч, тэр улсад сурахаар явж байсан хүмүүс хэлмэгдэж, бодлогыг нь хэрэгжүүлж байсан хүмүүс амь насаа алдаж байсан гашуун түүхтэй харилцаа. Энэ нь тухайн үеийн зөвлөлт коммунистын дарамтаар бий болсон нөхцөл шүү дээ. Өнөөдөр монголчуудад ямар нэгэн коммунистуудын дарамт байхгүй, өөрсдөө бодлогоо тодорхойлж байгаа нь манай хоёр орны удаа дараа гүнзгийрүүлэх гээд чадаагүй харилцааг шинэ төвшинд гаргах сайхан бололцоо олгосон гуравдагч хөршийг ойртуулсан түүхэн айлчлал боллоо гэж үзэж байна.
-“Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулагчаар тус улсын ББМ групп гарын үсэг зурлаа. Үүнийг манай хойд урд хөршүүд хэрхэн хүлээж авах бол?
-Хоёр хөрш хэрхэн хүлээж авахыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай хоёр хөрш 90-ээд оноос хойш монголчууд олон тулгуурт гадаад бодлого явуулж эдийн засгийн хувьд бэхжинэ гэдгийг зарласан. Тиймээс гэнэтхэн гуравдагч этгээд ирээд болж байгаа үйл явдал биш. Монголын өөрсдийн чиг баримжаа гэж ойлгож хүлээж авна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Үнэндээ хоёр хөршид ч ихээхэн ач холбогдолтой.
-Ямар ач холбогдолтой гэж?
-Төв Азийн их том уул уурхайн сав газарт өндөр технологийн хөрөнгө оруулалт ирнэ гэдэг бол ач холболдолтой шүү дээ. Манай байгаль экологи сүйдэх нь Орос Хятад хоёрт хоёуланд нь их хор хөнөөлтэй. Экологийн сүйрлийг шууд амсдаг улс орнууд юм.
-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хангах шаардлага хүргүүлчихсэн байна. Цаашлаад хамтарсан Засгийн газрыг огцруулах тухай ч яригдах боллоо. Үүнийг та юутай холбож тайлбарлах вэ?
-Миний хувьд байр сууриа тодорхойлоход их төвөгтэй байгаа юм. Гарын үсэгний цаана яг ямар зорилго агуулагдаад байгааг сайн ойлгохгүй байна. Засгийн газрыг огцруулах гээд байгаа юм уу. Эсвэл нэг хэсэг нь нам дамнаад сөрөг хүчин зохион байгуулж байгаа юм уу. Сүүлдээ эдгээр гишүүд маань арай гуравдагч хөршийн эсрэг яваад байгаа юм биш биз дээ гэж бодогдох боллоо. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг Монголын нутгаас хөөх санаачилга аль хэдийнээс яваад эхэлчихсэн юм. Тухайлбал, Дорнодын Тамсагийн нефтийн орд дээр ажиллаж байсан Канадын компанийг хөөж гаргаад хятадууд худалдаад авчихсан байж байна. Хуучин ЗХУ ашиглаж байгаад хаяад явчихсан ураны ордыг канадууд ирээд ашиглаж байсныг хөөж гаргаад буцаад л оросууд хүрээд ирлээ. Одоо Канад, хойд Америкийг дамнасан Рио Тинто Монголын зах зээлийг ашиглах гэсэн чинь хөөх тухай яриад эхэлж байна. Шуудхан хэлэхэд гэрээнээсээ буцаж няцаад байвал хаагдах тухай л яригдана. Тогтворгүй орчинд хэн ч бизнес хийхгүй биз дээ.Ийм найдваргүй орчинд хэн ч бизнес хийхгүйгээс гадна бид тэднийг хөөгөөд гаргачихаар үнэндээ Дорнодын Тамсагийг зардаг шиг хоёр хөршийн аль нэгэнд зараад явчихбал бид яах вэ. Тэгэхээр ийм эрсдэл агуулаад байна. Гарын үсэг цуглуулсан 20 гишүүнээ арай ч гуравдагч хөршийн эсрэг бодлого явуулж байна гэж бодохгүй л байна даа. Гэхдээ тэд маш их эрсдэлтэй зүйл яриад байгаагаас болгоомжилж байгаа юм. Монголын асуудлыг хоёр хөрш л дангаараа шийдэж дэлхийгээс данс хасагдчихсан байдал руу орохыг хүсэхгүй байна. Бид маш их гашуун зовлон үзэж байсан ч 1990 оноос хойш манай улс гуравдагч хөрштэй болж, өөрийн гэсэн бие даасан эдийн засгийн бодлоготой болох гэж 20 жил үзлээ. 1930-аад онд гадаадын зах зээлийг шахан зайлуулъя гэсэн уриа лоозонтой капитал Монголд болсон байдаг. Коминтернээс санаатайгаар явуулсан тэр бодлогын үр дүнд манай улс зөвхөн Зөвлөлтийн хараат улс болсон. Түүх арай давтагдах гээд байгаа юм биш биз дээ гэж гайхаад байна. Үнэндээ хүсэхгүй байна. Цаашдаа сөрөг хүчин болох гэж байна гэдгээ зарлаад ч байгаа юм шиг. Монголчуудын зууныг дамжсан хүсэл мөрөөдөл болсон зүйлийг устгах гэсэн хариуцлагагүй бодлого хийхгүй байх гэж найдаж байна.
-Олон овоот, Оюутолгойн гэрээний хэрэгжилт гээд Засгийн газар руу чиглэсэн маш олон зүйл сүүлийн үед яригдах боллоо. Магадгүй хамтарсан Засгийн газрыг унагах бодлого хэрэгжиж болох юм гэсэн таамаг их байна. Тэр тусмаа энэ нь МАН-ын дотоод хагарлыг харуулж байгаа гэх яриа байна?
-Тийм ээ. Ер нь нэг их том улс төрийн бодлоготой асуудал гэхээсээ илүү МАН-ын зүгээр л нэг дотоодын тэмцэл нь явж байх шиг харагдаад байна. Тэгэхээр энэ нь МАН-ын дотор өрнөж байгаа асуудал юм болов уу. Гэхдээ дотоодын тэмцэл нь тэр намын асуудал. МАН-ынхан хоорондоо муудаж байвал би нэг их гунихраад суухгүй. Миний хувьд бараг л буруу харж байгаад алга таших маягийн юм болох байх. Үнэн шүү, МАН-ынхан муудаж байна гэвэл би буруу харж байгаад алгаа ташина. Харин энэ нь Монгол Улс өнгөрсөн 20 жилд олсон ололтыг нураах юм бол зөвшөөрөхгүй. Бид гуравдагч хөрштэй болж баталгаа авах гэж хэдэн үеэрээ амь насаа алдсан ард түмэн шүү гэж хэлмээр байна. Дотоодынхоо хувьсгалыг улсын гадаад бодлогод хортойгоор хийж болохгүй шүү дээ.
-МАН-ынхан өөрсдийгөө тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэж ихээхэн ярьдаг шүү дээ?
-Сүүлийн дөрвөн жил МАН-ын дотоод хагарал улам бүр идэвхжлээ. Сайн анзаарсан бол дандаа барууныхныг чиглэсэн байгаа юм. Орос Хятад хоёр зөндөө л зүйл хийж байхад яагаад тийшээ хандаж юу ч хэлж чадахгүй байгаа юм. Яг үнэндээ тэдгээр улстай сайн хөршийн харилцаатай байхыг хүсдэг. Манай сүүлийн хэдэн жилийн эдийн засгийн өсөлт чинь Хятадын эдийн засгийн хөгжлийг дагаж гарсан өсөлт болохоос бид нэг их ухаантай бодлого явуулчихсан ч юм биш. Ирээдүйд ч ийм байдлаар манай эдийн засаг хамаарна. Гэхдээ зөвхөн энэ хоёр хөрштэй баймааргүй байна. Газарзүйн байдлаас шахагдмал байдалд оруулна гэдэг хариуцлагагүй алхам болно.
-Нөгөө намын асуудал даамжирч хамтарсан Засгийн газраас гарах тухай танай намд санал өгвөл хэрхэн хүлээж авах бол?
-Манай нам гоомой байж болохгүй шүү. Хэрэв тэд хагарч байгаа юм бол өөрсдөө дотроо буянаараа л болог. Манай нам дагаж хөөрөөд болсон болоогүй улс төрийн тоглоомонд нь оролцох хэрэггүй. Ирэх оны сонгууль хаяанд ирсэн. Тэр зүг рүү анхаарлаа хандуулж явмаар байна шүү дээ. Бүх шатны сонгууль зэрэг болох учраас бид бэлдэх хэрэгтэй байна гэдгийг намынхандаа хэлж байгаа.
-Засаг огцрох юм бол ард түмэнд ашиггүй. Сонгуулийн амлалтаас эхлээд намуудын амлалт биелэхгүй бол хариуцах эзэнгүй болохыг та бүхэн хэн хэнгүй мэдэж байх учиртай?
-МАН-ын Засгийн газар огцрох эсэх нь надаас хамаарахгүй. Тэднээс өөрсдөөс нь хамаарна. Энэ нам олонхи юм байгаа биз дээ.
-Хамтарсан засгийг танай нам ч мөн бүрдүүлж, ард түмний өмнө олон үүрэг хүлээсэн байгаа биз дээ?
-Ардын намын олонхи нь Засгийн газартайгаа байх ёстой гэж үзвэл хэн ч, ямар ч санал өгсөн нэмэргүй. Тэр утгаараа биднээс хамаарахгүй улс төрийн тоглоом. Засаг нь байж л байвал бид хамтраад явж л байна. Байхгүй болчихвол дараагийнхаа асуудал руу орно.
-Байлгахын төлөө явахгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Ардын намын хариуцлагыг үүрч яримааргүй байна. МАН-ын л байгаа байдал энэ шүү дээ.
-МҮАН хэмээх нэрийг М.Энхсайхан эзэгнэх боллоо. Ирэх сонгуульд танай намын саналд хэр нөлөөлөх бол. Та юу гэж харж байна?
-Нэгдүгээрт, М.Энхсайханыг харахаар улс төрийн хувьд нэлээд дампуу байдалд орчихсон шиг санагдаад байдаг. Брэнд нэр хөөцөлдөөд түүгээрээ дамжуулаад сонгуульд оролцчих санаатай байна л даа. Би нэг удаа сонин хэвлэлээр түүнд зөвлөх маягаар намын нэр авснаар нам болчихдог юм биш. Энэ улс орны өнцөг буланд хүрч чадсан сүлжээтэй байж нам болдог юм. Өнөөдөр тэнд МАН, АН хоёр л байна гэдгийг хэлж байсан. Тиймээс үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан намын саналаас хуваагаад л гай болж явна гэж бодохгүй байна. Түүнээс гадна ажиглаж байхад намын нэр хулгайлдаг моод дэлгэрчээ. Ард түмэн хулгайчид дургүй л байхгүй юу. Мэдсээр байж хулгай хийгээд байгаа нь сөрөг л үр дагавар авчирна шүү дээ. М.Энхсайхан өөрийгөө иймэрхүү байдлаар гутаах хэрэг юу байна. Улс төрд зүүгдчих санаатай нэр хулгайлаад гүйж байх ямар хэрэг байсан юм.
-Монголын түүхэнд АН гэхээсээ илүү эвсэл хүчтэй байдаг учраас улс төрд идэвхтэй орж байгаа тухайгаа тэрбээр хэлж байсан л даа. Та үүнтэй санал нэгдэх үү?
-М.Энхсайхан намаасаа гараад нам байгуулаад явчихсанд их харамсдаг. Би ч гэсэн АН-ынхаа олон бодлогод нийцдэггүй. Гэхдээ би нам дотроо үзэлцдэг. Шинэчлэгдэнэ өөрчлөгдөнө гэж итгэж найддаг. Цаашдаа ч ийм байр суурьтай байна гэж боддог. Түүнээс биш М.Энхсайхан шиг хаалга саваад л бөгсөө хаяж гүйгээд байж болохгүй шүү дээ. Тэгснээр юу ч өөрчлөгдөхгүй. Уг нь М.Энхсайхан намдаа байсан бол хамтраад хийх зүйл зөндөө байна. Ярьж хэлэх зүйл зөндөө байгааг нууж хаагаад байх шаардлагагүй. Гэтэл М.Энхсайхан явж явж сүүлдээ Н.Энхбаяртай нийлчихлээ. Тэр хоёрын холбоог харахаар их муухай үг санаанд ороод байгаа юм. “Мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн ашиг сонирхол байдаг” гэсэн хамгийн муухай үгийн жишээ болоод явж байна шүү дээ. Манай ард түмэн энэ хоёр хүн өмнө нь ямар байсныг мэдэж л байгаа. Би бол М.Энхсайханыгаа сайн мэддэг. Энэ хоёр ядахад үзэл бодол, үнэ цэнэ хоёроороо ч нийлэхгүй хоёр. Хэзээ ч нийлэхгүй хүмүүс. Н.Энхбаяр бол зөвхөн өөрийнхөө төлөө л тоглолт хийдэг хүн. М.Энхсайхан арай тийм биш. Харин ч өөрийнхөө зөв буруу гэж бодсон зүйлийн төлөө явахыг хүсдэг хүн. Байгалиасаа ч тэр хоёр нийлдэггүй байж, өнөөдөр тэврэлдчихсэн сууж байх гэж. Хэн хэнийхээ улс төрийн хэрэгсэл болох гэж байгааг нь ойлгохгүй байна. Сонгуулийн дараа хэн нь хэнээрээ улс төр хийж тоглосон нь тодорхой болно. “Мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн ашиг сонирхол байдаг” гэсэн энэ үгнээс салах хэрэгтэй байгаа юм. Сүүлийн үед залуучуудаасаа сэтгэл зовдог болсон. Манай залуучууд яг үнэндээ шоконд ороод байна. Өөрийн амьдралд орохоосоо өмнө залуус өөдрөг байдаг. Гэтэл сургууль соёлоо төгсөөд нийгмийн амьдралд орохоор авлига нэхсэн төр, хулгай зэлгий, нэг их зарчимтай царайлчихаад цаанаа өөрийнхөө өчүүхэн бэртэгчин үзэл бодлынхоо төлөө явж байгаа арчаагүй байдал. Хүндэтгэл үзүүлж болох зохих хүмүүс нь бүгд нурж бутарсан байгаа байдал энэ бүгдийг хараад залуус шууд шоконд орж байна. Амьдралын гараагаа эхлэхдээ л худал хуурмагийн ертөнцөд орж ирж байгаа нь их санаа зовоож байна. Ядуу мөртлөө сайхан нийгэмд амьдарч байгаа улс байна шүү дээ. Ер нь сүүлийн үед үнэндээ магадгүй энэ үнэт зүйлээ хамгаалахын төлөө бүгдийг хаяад эргэж гудамжиндаа гарах хэрэгтэй ч юм уу гэж бодогддог болсон. Учир нь залуу үедээ хорт утаагаар дүүрсэн ирээдүй өгмөөргүй байна. Монголын залуусаа итгэл сэтгэл нь баталгаатай нийгэмд амьдруулмаар байна.
Б.Даваа
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 18, 2011 3:35:59 am )
Bat-uuliig harahlaar Zorig agsanii allaga sanaand orood baidag yum ih budliantai hun shuu
-
Anonymous (October 18, 2011 4:56:04 am )
shaadag gar ve chi, alj bhiig ni harsiim uu chi
-
Anonymous (October 18, 2011 5:37:55 am )
БАТ-ҮҮЛ БОЛ АРДЧИЛАГЧ БИШ ЮМ БИЛЭЭ. ЗҮГЭЭР ДҮЙВЭЭНЭЭР АШИГ ОЛДОГ ДҮЛЗЭН. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХАЙРТ ХҮҮ ЗОРИГИЙГ ХЭН НУХСАН БЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙГАА ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ. БУЛГАН ТҮҮНД ХЭЛСЭН БАЙЖ Л ТААРАА. БАТ-ҮҮЛ ӨӨРӨӨ Ч БАЙЖ МЭДНЭ. ЗОИГ БАЙСАН ЦАГТ АТ-ҮҮЛ ЭЛБЭГДОРЖ 2 ДЭЭШЭЭ ХЭЗЭЭЧ ГАРАХГҮЙ БАЙСАН.
-
Anonymous (October 18, 2011 6:49:10 am )
bat uul bol jinxene post komunnist
-
Anonymous (October 18, 2011 7:05:30 am )
estoi unen jinhene shudraga tsarailsan dulzen tegeed ch manai mongolchuud sain buriad sariin naiz gedeg estoi unen ug ym bna lee ene pyzda saindaa ch baatar boloogui elbegdorjiin mash olon NO-g meddeg teriig songuuliin uyeer esreg tald ni une khurgeh geed mun bolj ugvel uuree devshchih sanaatai nugee esreg namiihand une hurgeh geed baihaar elbegee ene umhii buriadaa bodvol arai dotor hujaa uhaantai ym bolohooroo baatar enee ter bolgono gej hoshgiruulaad amiig ni udeed avsan ymdaa, tuunees ene bol bas butehgui buriad shuu
-
Anonymous (October 18, 2011 7:31:28 pm )
ta hed l harin dulzen bolno doo?haha
-
Anonymous (October 18, 2011 7:38:21 pm )
ta hed l harin dulzen bolno doo?haha.yamar hunii gavyagaar end soliotoi yumaa chuluutei bichij chadaj bgaagaa medeh uu?ene hun bgaagui bol ta hed yum end iim yum bichih,tolgoidoo bodohod chini l NAHYam,sergiileh orj ireed l avaad yavna shdee,hehe
-
Anonymous (October 18, 2011 7:38:51 pm )
ta hed l harin dulzen bolno doo?haha.yamar hunii gavyagaar end soliotoi yumaa chuluutei bichij chadaj bgaagaa medeh uu?hehe
-
Anonymous (October 18, 2011 11:04:58 pm )
Bat-uuliig demjij bna. Duree huvirgaagui, huvirgaj chaddaggui mash tsoohon hovordson hunii neg dee. Zarim humuusiig harahaar yalanguya MAN-iin zarim zaluuchuudiig harahaar durgui hureed baidag yum. Hairan zaluu nas. Ingej hunii ugeer, hunii gar hol, togloom bolj amidarch yavah gej… Ichmeer
-
Anonymous (October 19, 2011 7:09:27 am )
bat-uul MAH-ii taviul. Enhsaihanii zuv
-
Hi Guess the Food Answers (September 06, 2013 7:54:04 pm )
538023 150012I consider something truly unique in this web site . 395346
11 Comments