antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Хоёр машин шүргэлцснээс хот бүхлээрээ түгжирч байна

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л. Батцоожийн өгсөн мэдээллээр  өглөөний 7,30-8,00 цагийн хооронд хөдөлгөөний урсгал нэмэгджээ. Энэ нь нийслэлийн нутгийн захиргааны байгуулагын ажилтан, албан хаагчид өглөө 8,00 цагаас ажилдаа ирдэг болсонтой холбоотой гэв. 8,00-8,30 хооронд замын хөдөлгөөн сийрэгжиж 8,30 аас эргээд хөдөлгөөн нэмэгддэг байна.

Ерөнхийдөө ажлын цаг 8,00-д  эхэлдэг болсноор хөдөлгөөний нягтрал буурч,  жигд хуваарилалтай болж байгааг дүрс дээр харуулав. Гэсэн хэдий боловч зам түгжирч, бөглөрч буйг жолооч нартай холбон тайлбарлаа. Тухайлбал энхтайвны гүүрэн дээр шатахуун нь дуусаад таг зогссон машинаас болж энхтайвны өргөн чөлөө төв зам тэр чигээрээ түгжирсэн бол УИД-ын өмнө шүргэлцэж улмаар зам чөлөөлгүй зогссон 2 машинаас болж төв зам тэр чигээр гацаа бөглөрөл үүсгэснийг зураг дээр үзүүллээ.

Тус газар ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран  замын хөдөлгөөнд саад учруулж буй дээрх хүчин зүйлсийг арилгахаар ажиллаж буй юм байна. Жолооч нар хөдөлгөөнд соёлтой оролцож, явган зорчигч нар замын хөдөлгөөнд зөв оролцвол түгжрэл үүсэхгүй байх боломж бололцоо бийг хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car