antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 2 comments

Н.Энхбаяр “Өргөө” зочид буудалд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гээд авчээ

нийтлэсэн Admin

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тойрсон асуудал өдрөөс өдөрт хурцдаж байна. Тэрбээр өөрийгөө хамгаалахын тулд гэнэтийн цочмог мэдэгдэл хийж, хууль хяналтын байгууллагынхныг багагүй сандаргаж эхэлсэн. Н.Энхбаярт холбогдох хэргийг шалгаж буй хууль хяналтын байгууллагынхан түүнээс мэдүүлэг байцаалт авах гэж хичээж байгаа ч «хүчин мөхөстсөөр» байна.

Тэгвэл өдгөө экс Ерөнхийлөгчид гай тарьж буй «Өргөө» Нийслэлийн өмчит үйлчилгээний газар /НӨҮГ/ яваад Н.Энхбаярын «халаасанд» орчихсон талаар өгүүлье.

«Өргөө» НӨҮГ-ыг анх 1995 оны долдугаар сарын 20-нд нийслэлийн Засаг даргын А/145 дугаар захирамжаар байгуулж байв. Ингэхдээ төр захиргааны байгууллага,нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагуудын шугамаар ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч үйлчлэх, үндсэн үүрэгтэйгээр байгуулагджээ.

2000 оны 11 дүгээр сарын гурванд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид /НИТТ/-ИЙН 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/389 дугаар захирамжаар «Дүнжин гарав-Өргөө» нийслэлийн өмчит үйлчилгээний газрыг татан буулгаж, «Өргөө» зочид буудалтай нэгтгэх шийдвэр гаргасан байна.

Үүнтэй холбоотойгоор хоёр байгууллагын бүтэц зохион байгуулалтад ч өөрчлөлт орж, үндсэндээ «Өргөө» нийслэлийн өмчит үйлчилгээний газар хоёр хэсэг газарт үйл ажиллагаа явуулж эхлэв. «Өргөө» зочид буудал Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрладаг бол, «Дүнжингаравт Өргөө» зочид буудал нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг болсон аж.

2006 он гэхэд «Өргөө» НӨҮГ-ын үндсэн хөрөнгө 232.5 сая төгрөг болж, үүнээс эргэлтийн бус хөрөнгө нь 167.2 сая төгрөг болох нь оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагджээ. Энэ нь 90 сая төгрөгийн орлоготой ажиллаж байсан «Өргөө» жил дараалан алдагдалтай ажиллаж байна гэх шүүмжлэлд өртөхөд хүргэв.

2007 оны наймдугаар сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр /одоогийн УИХ-ын гишүүн/ «Өргөө»-гийн нөхцөл байдлыг харгалзан өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх, менежментийг сайжруулах тухай саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид /НИТХТ/-Д өргөн барьжээ.

НИТХТ энэ асуудлыг авч хэлэлцээд 2007 оны есдүгээр сарын зургааны өдрийн 159 дүгээр тогтоолоор «Өргөө», «Дүнжингарав» зочид буудлын үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, төсөл сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн байна.

Сонгон шалгаруулалтын дүнг 2007 оны аравдугаар сард НИТХТ-д танилцуулахыг нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярт даалгажээ. Харин Засаг дарга Ц.Батбаяр НИТХТ-ийн тогтоолын дагуу «Өргөө» НӨҮГ-ыг татан буулгаж, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой «Дун-Өргөө» гэх шинэ компани байгуулах саналыг ИТХ-ын дарга Х.Болормаад албан бичгээр хүргүүлсэн байна.

Улмаар 2007 оны 10 дугаар сарын 17-нд нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын саналыг үндэслэн НИТХТ-ийн 188 дугаар тогтоолоор «Өргөө»-г албан ёсоор татан буулгаж, нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой хамтарсан компани байгуулахыг зөвшөөрчээ.

Яг энэ үеэс «Өргөө» бусдын «идэш» болох эхлэл тавигдсан гэхэд болно. Засаг дарга Ц.Батбаяр ч НИТХТ-ийн гаргасан шийдвэрээр 2007 оны 11 дүгээр сарын долоонд «Өргөө»-г татан буулгаж, нийслэлийн өмчийн 25 хувь, «Хар дун» ХХК-ийн 75 хувийн оролцоотой «Дун-Өргөө» ХХК-ийг байгуулав.

Харин энэ үеэр Нийслэлийн өмчийн харилцааны газраас хамтарсан компани байгуулах, хувь хэмжээг тогтоол танилцуулгад хоёр санал хүргүүлсэн байна. Тодруулбал «Өргөө» барилгын тодорхой хэсгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2003 онд зохион байгуулсан нийтийн дуудлага худалдаагаар нэг ам.метр талбайг 1.067.000 сая төгрөгөер худалдаж байсан аж.

Харин зочид буудлын эзэмшиж буа талбай нь 721.3 ам.метр. Үүнийг жишиг үнээр буюу 1.067.000 төгрөгөөр үнэлээд 769.62.7.100 төгрөг болно хэмээн тооцоолжээ. Хоёрдугаарт зочид буудлын барилга 1953 онд ашиглалтад орсон учраас их засвар хийх шаардлагатай байж.

Иймд зочид буудлын нэг ам.метр талбайд 250 ам.доллараар засвар хийхээр тооцож, 721.6 ам.метр талбайд 180.000 ам.доллар буюу 216.480.000 төгрөг шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын саналд «Зочид буудлын менежментийг сайжруулах зорилгоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулж хамтарсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд дээрх хоёр хувилбараар нийслэлийн өмчийн барилгын үнэ, хөрөнгө оруулалтын дүнг харьцуулан тооцвол 78:22 гэсэн харьцаатай болсон байна.

Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хөрөнгийн хувь нийлүүлсэн харьцааг 51:49 болгон үйл ажиллагааны цар хүрээ, орлого нэмэгдүүлэх боломжтой. Энэ тохиолдолд нийслэлийн өмчийн барилгыг нэг тэрбум төгрөгөөр үнэлээд 49 хувийг 490 төгрөгөөр хөрөнгө оруулагчид зарж, хамтарсан аж ахуйн нэгж байгуулаад орчин үеийн шаардлагад нийцсэн байгууллагыг бий болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалтын хэмжээ 49 хувь байна. Үүнийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл сонгон шалгаруулах зарчмаар шалгаруулна» гэсэн саналыг хүргүүлж байж.

Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газар 2007 оны аравдугаар сард «Ю-Би-Пропертиз» ХХК-иар «Өргөө» НӨҮГ-ын «Өргөө» зочид буудал, Зайсан дахь «Дүнжингарав-Өргөө» амралтын газрын барилга, тоног төхөөрөмжид үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнэлгээ нь 468 сая төгрөг болжээ.

Харин «Өргөө» НӨҮГ-ын хувь нийлүүлэгч «Хар дун» ХХК-иас зочид буудлыг шинэчлэн сайжруулах, их засвар, хөрөнгө оруулалт хийх 1.8 тэрбум төгрөгийн төсвийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлсэн аж. Энэ дагуу нийслэлийн өмчийн оролцоог тогтоохдоо зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн 468 сая төгрөгийг 25 хувь, «Хар дун» ХХК-иас ирүүлсэн төслийн дүн болон 1.8 тэрбум төгрөгийг 75 хувь гэж үзэн «Дун-Өргөө» ХХК-ийг аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд байгуулсан байна.

Харин «Өргөө» нийслэлийн өмчит үйлчилгээний газрын 75 хувийг ямар ч сонгон шалгаруулалтгүй давуу эрхтэйгээр авсан «Хар дун» гэж ямар компани болох талаар товчхон өгүүлье.

Зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг «Хар дун» ХХК-ийг 2007 оны 10 дугаар сарын 10-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү болох Э.Батшугар үүсгэн байгуулж байв. «Хар дун» ХХК-ийг үүсгэн байгуулах болон хөрөнгө оруулагчаар 100 хувь Э.Батсугар захиралтай «Ремиф» ХХК байхаар зохион байгуулсан Ингээд «Хар дун» ХХК байгуулагдахаас тав хоногийн өмнө шинэ компанийн захирлаар Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах М.Хуягийг томилсон байна.

Ингэж тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын эзэмшилд очсон «Дун-Өргөө» ХХК-ийн дүрмийн санг нэг бүр нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 187.200 ширхэг хувьцаанаас бүрдэхээр компанийн дүрэмдээ заажээ. «Дун-Өргөө» ХХК-иас Нийслэлийн өмчийн харилцааны газар 25 хувь буюу 468 сая төгрөгийн үнэ бүхий 46.800 ширхэг хувьцаа эзэмшдэг бол «Хар дун» ХХК 75 хувь буюу 1.404.000.000 төгрөгийн 140.400 ширхэг хувьцаа эзэмшдэг аж.

«Хар дун» ХХК нь «Дун-Өргөө» ХХК-ийн барилга байгууламжид 872 сая, тоног төхөөрөмжид 325 сая, тавилга, хэрэгсэлд 207 сая төгрөг тус тус оруулахаар тохирсон байдаг.

Гэвч өнөөдөр НӨХГ-ын 25 хувийн эзэмшилтэй «Дун-Өргөө» ХХК-ийн «Өргөө» зочид буудал, «Дүнжингарав-Өргөө» амралтын газарт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлэхэд бэрх.

Чингэлтэй дүүрэгт орших «Өргөө» зочид буудал нэг давхартаа ресторан, зочид буудал ажиллуулдаг. Харин «Дүнжингарав-Өргөө» амралтын газрын үйл ажиллагаа зогсоод хоёр жилийн нүүрийг үзжээ. Зочид буудлын нэг давхар барилгад ямар ч засвар хийгдээгүйгээс чийгнээс авахуулаад муудаж, амрагчид хүлээж авах боломжгүй болсон Нийслэлийн өмчийн оролцоотой энэ хоёр зочид буудлыг одоогоор Н.Буяннэмэх гэдэг хүн хариуцаж үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Тэгэхээр үндсэндээ экс Ерөнхийлөгч маань нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж, барилга байгууламжийг нь л ашигласан болж таараад байгаа юм.

Ямартай ч энэ мэт хууль бус үйл ажиллагаатай холбогдуулаад экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт хууль хяналтын байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Гэвч түүнээс цагдаагийнхан мэдүүлэг авах нь бүү хэл бараа сургийг нь ч харж чадахгүй байгаа бололтой.

 

Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

2 Comments

  • Anonymous (April 16, 2012 5:28:18 pm )

    авилгалч ноёны сүйрэл ойртойж ард түмний ялалт ирж байна. Авилгалчидад зугатах орон зай байхгүй, шат шатны авилгалчид эрх мэдэлтнүүд сүнс нь зайлж шударга үнэнээр амьдрах ёстойгоо хожуу ч гэсэн ойлгож эхэлж байна

    • Geir (August 14, 2013 11:57:41 pm )

      We deeifitnly need more smart people like you around.

antalya rent a car