antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

Төрөөс төрсөн долларын тэрбумтан Г.Ганзориг захирал УИХ-ын сонгуульд бэлдэж луйварын мөнгөө Архангайд хайр найргүй цацаж эхэлжээ…

нийтлэсэн Admin

Бөхчүүдийн хувьд цолны төлөө барилдаад давсан нь баярлаж, унасан нь улйдаг аваас улс төрчдийн хувьд сонгуульд ялсан нь эрхэмсэглэж, ялагдсан нь уурладаг, Эрдэнэт үйлдвэрийн босс Г.Ганзориг 2000 оны УИХ-ын сонгуульд төрж…

…өссөн Архангайдаа нэр дэвшиж, навс бүдэрчихээд уурандаа нутгийнхээ шороог тоосортол дэвссэн гэдэг. Гэсэн ч нам нь түүнийг тайтгаруулж ҮХ-ны сайд, ГОК-ийн босс болгож уур цухлыг нь намжаасан нь сохорсон биш завшив гэдэг л болсон. Эзний алба ээлжтэй хойно Эрдэнэт үйлдвэрийн даргын суудлаа тэрээр ирэх жил өгнө. Үүнийгээ эрт “ухамсарласан” мань хүн ирэх жилийн УИХ-ын сонгуульд ахин өрсөлдөхөөр шийдэн зав зай гарвал нутаг руугаа гүйж, Эрдэнэтээс зувчуулж луйвардсан мөнгөөрөө гурил будаа мөнгө төгрөг гээд л ард түмний ядуу сэтгэлгээн дээр тоглолтоо хийгээд эхэлсэн байна. Тэрээр Архангай нутагтаа очих тоолондоо элдэв төрлийн бэлэгтэй очдог бөгөөд өнгөрсөн хавар л  гэхэд Архангайн айл болгонд өөрийн гэгээн дүр бүхий Эрдэнэт үйлдвэрийн хуанли, цайны данх, будаа, төмс, чихэр боов, архи дарс тарааж нэг ёсондоо намайг сонговол энэ бол юу ч биш ухааны юм ярьж “намайг сонговол та нар баяжина” гэх аяджээ. Түүний энэ бийлэгжүү байдлыг харсан нутгийн иргэд “Монголын томоохон саалийн үнээ Эрдэнэт үйлдвэрийг энэ нөхөр ч дампууруулах гэж байгаа юм байна даа. Энийг сонгож нутгийнхаа нэрийг унагаагаад, нэрээ баасдаад ч яах вэ дээ, харин өгсөн юмыг нь чимээгүй аваад байя” гэж өөр хоорондоо ярьцгааж сууна. Сүхбат аваргын хүргэн ах асан Эрдэнэчулуун манлай луйварчин гэгдэх болсон Г.Ганзориг захиралд алдарт ажнай шаргынхаа төлийг бэлэглэх нэрийдлээр зарсан нь түүний хүү Г.Тэмүүлэнгийн нэр дээр энэ жилийн наадмаар уралдаж түрүүлсэн. Ийнхүү уясан хүлэг нь магнайдаа тоосгүй ирсэнд эрхэм Ганзориг захирал “Ийм сайхан билэг дэмбэрэлтэй наадам болж байхад ирэх сонгуульд би хүүтэйгээ баараагүй ялна” хэмээн хөлчүү амнаасаа үг унагаж аархсан байна. Түүгээр ч зогсохгүй манлай уяач Эрдэнэчулуунд Ланд-200 машинаар бэлэг барьжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car