Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр ял сонссон улсын начин Ц.Улаанхүүг анхан шатны шүүхээс гаргасан 11 жилийн хорих ялыг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ. Шүүхийн шийдвэрийг өөрт нь танилцуулахаар түүний өмгөөлөгч Д.Халзан өчигдөр Ц.Улаанхүү начин дээр очсон байна. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Ц.Улаанхүү начинтай уулзав уу?
– Ц.Улаанхүү начин Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг өөрт нь хэлэхээр очсон ч, түрүүлээд сонсчихсон байна лээ.
-Тэгээд юу гэж байх юм?
-Юм ингээд дуусахгүй ээ. Хийгээгүй хэргийн төлөө юундаа ч сандрах билээ. Хандаж болох бүхий л газарт хандана гэж байна лээ.
Б.Золбоо
Холбоотой мэдээ
Comments are closed.