antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Н.Энхбаярт үүсгэсэн хэрэг тодорхой

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэл гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар ноцтой мэдээлэл цацсан билээ. Дараа нь цагдаа нар Н.Энхбаярыг баривчлахыг оролдсон дуулиан дэгдлээ. Улс төрийн тавцан дахь энэ хоёр эрхэм олон жилийн турш нэг намын харъяалалтай явсныг хүмүүс сайн мэднэ. Гэвч тэд одоо бие бие рүүгээ довтолж эхэллээ. Н.Энхбаяр нь Ц.Нямдоржийг авлигач, дарангуйлагч хэмээн тодорхойлоод байгаа. Эдгээртэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.

-Н.Энхбаярыг баривчлах үүргийг та цагдаагийнханд өгсөн юм уу?

Н.Энхбаяр өмчийн асуудлаар цагдаад их удаан хугацаагаар шалгагдаж байгаа. Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр, “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлын хувьчлал бол түүнтэй холбоотой. Хэвлэх үйлдвэрийн хувьчиллын асуудлаас болоод сэтгүүлч До.Чулуунбаатар хэдэн сар шоронд суусан. Энэ үед Н.Энхбаяраас мэдүүлэг авах шаардлага гараад дуудахад ирээгүй гэсэн. “Өргөө” зочид буудлын хувьд мөн ялгаагүй. Түүнээс асуух гэхээр зугтаад байгаа юм. Ингээд цагдаа, прокурорууд сүүлдээ албадан ирүүлэхээр болсон байсан. Түүнээс биш би хүн баривчлуулдаг хүн биш. Гэтэл тэр намайг баривчлуулах гээд байна гэх мэтээр мэдэгдэл хийсэн байна лээ. Би хүн хэлмэгдүүлдэг ч хүн биш шүү дээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүн шийтгэнэ гэж юу байхав. Н.Энхбаярын хариуцлагын асуудлыг надаас биш өөрөөс нь асуух хэрэгтэй. Гэр бүлийнхэнийг нь дарамталсан ч гэх шиг, тийм хачин юм яриад явж байж болохгүй байх аа.

-“Өргөө” зочид буудал, хэвлэх үйлдвэртэй холбоотой асуудлыг нь шалгаад Н.Энхбаяртай холбогдолгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан юм бишүү. Тэр өөрөө тэгж хэлээд байна. Гэтэл таны ярианаас одоо зөрүүтэй ойлголт гарч ирлээ?

-Шалгах ажиллагаа дуусаагүй байгаа гэсэн. Н.Энхбаяр өөрөө дуудахад нь очихгүй байгаа болохоор шалгах явц удааширч таарна биз дээ, яаж дуусдаг юм. Шалгахаас аргагүй юм олон бий. Жишээ нь, “Өргөө” зочид буудлын 75 хувийг байгуулагдаад долоохон хонож байсан компанид нэг ч төгрөгийн үнэгүйгээр өгсөн байсан. Тэр компанийн захирал нь тухайн үед Дарханд амьдарч байсан Хурц гэдэг хүн юм билээ. Энэ Хурц нь Н.Энхбаярын үүдэнд суудаг байсан Тулга гэгчийн төрсөн ах. Хурцын компанийг анх үүсгэн байгуулсан хүн бол Н.Энхбаярын хүүхэд нь байлаа. Энэ бүхнийхээ талаар Н.Энхбаяр цагдаа дээр өөрөө очоод тайлбар хийх ёстой биз дээ. Ер нь эдгээр өмч хөрөнгийг тэд зувчуулаад л өнгөрсөн байсан. Лхагвасүрэн жанжны ач хүү Сэргэлэн гэдэг хүн хэвлэх үйлдвэрийг босгох нэрээр 400 гаруй сая төгрөгийн асуудал үүсгэж, одоо болтол тэр мөнгө нь төлөгдөөгүй байгаа.

-Таны авлигын хэргийн баттай баримтууд Н.Энхбаярт байгаа гэсэн. Хоёр, гурван хаустай, мөн МCS-ын барьсан байрнаас нэг сая ам.долларын үнэтэй байр авсан гээд байна шүү дээ?

-Надад хүнээс авсан авлига байхгүй. Би бусдын худалдаж авсан байранд хөлсийг нь төлөөд амьдарч байгаа нь үнэн. Тэр байрыг худалдаж авсан хүн нь одоо байж л байна. Миний хоёр хүүхэд зээлээр байшин бариулж байгаа. Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт маань ямар нэгэн зөрүүтэй юм байхгүй.

-Хоёр хүүхдийн чинь барилга ямар үнээр баригдаж байгаа вэ?

-Тийм ч үнэтэй барилгууд биш. Н.Энхбаяр болохоор 6 тэрбум төгрөгийн барилга гэж үзэж байгаа юм билээ. Тэр нөхөр хөрөнгийн үнэлгээчин болчихож л дээ. Манай цагдаагийн байгууллага хөдөө суманд цагдаагийн байрыг 56 сая төгрөгөөр бариулж байгаа. Миний хоёр хүүхдийн байр бол тиймэрхүү хоёр байрны хэмжээний л үнэлгээтэй. Хүнийг гүтгэж болох байх. Гэхдээ жаахан баримжаатай гүтгэх хэрэгтэй биз дээ.

-Алтжингийн Г.Алтантай хөрш зэргэлдээ байр гэдэг нь аль нь юм бэ?

-Би сая хэллээ шүү дээ. Тэр хөлсийг нь төлөөд сууж байгаа байр байхгүй юу.

-Н.Энхбаярын мэдэгдлийг та тэгээд бүрэн үгүйсгэж байна уу?

-Иймэрхүү юм яриад яваа хүн бол цаашдаа юу ч гэж гүтгэж магадгүй. Гол зорилго нь улс төржүүлж байгаад өөрийгөө уснаас хуурай авч гарах гэсэн санаа юм болов уу даа. Ингэж болохгүй. Түүнд үүсгэсэн хэрэг тодорхой шүү дээ.

-Таны өөрийн чинь бариулж байгаа байшин бас байгаа юм биш үү. Гүнтийн аманд байдаг гэж нэгэн хэвлэлд бичсэн байсан?

-Тийм юм ерөөсөө байхгүй.

-Таныг хоригдлуудаар барилга бариулж, хоёр, гурав нь нас барсан гэдэг?

-Бас л худлаа. Наран туул захын ойролцоо Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ажилчдын байр баригдаж байгаа. Тэнд ажиллаж байсан нэг хоригдол харамсалтайгаар нас барсан. Хорих анги дээр ч нэг хоригдол нас барсан байсан. Энэ бүгдийг холбож ярих нь хэнд хэрэгтэй юм.

-Цагдаагийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр таныг жагсаал цуглааны үеэр галт зэвсэг хэрэглэх нөхцөлүүдийг нь тодорхойлж өгсөн гэсэн. Яг ямар нөхцөлд хүн буудаж болохоор тусгасан юм бэ?

-Галт зэвсэг хэрэглэх ямар ч заалт байхгүй. Одоогийн төслөөр бол Засгийн газраас нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн үед шийдвэр гаргавал зөвхөн цагдаа, дотоодын цэрэгт буу тавьж олгохоор байгаа. Бусдад нь буу огт өгч болохгүй гэсэн утгаар төсөл хийгдээд явж байна. 1993 онд батлагдсан цагдаагийн тухай хуульд бол яг ийм ийм тохиолдолд зэвсэг хэрэглэнэ гэдгийг зааж өгсөн байсан. Энэ хуулийн галт зэвсэгтэй холбоотой заалтыг илүү тодорхой, ойлгомжтой болгохын тулд тийм санал оруулсан боловч батлагдаж өгөхгүй байна. Шинэ төслөөр бол жишээ нь, эмх замбараагүй байдал үүсвэл тагнуулын байгууллага нь мэдээллээр дэмжлэг үзүүлэх, эмнэлэг нь эрүүл мэндийн талаар үйлчилгээ үзүүлнэ, Онцгой байдлын ерөнхий газар гал түймрийн эсрэг тэмцэнэ гэх мэтээр зааглаж, нарийвчилж өгсөн юм.

-Жагсаал цуглаан, үймээний үеэр Зэвсэгт хүчнийг дайчилж, таслан зогсоох тухай хуулийн төсөлд тусгасан байсан юм уу?

-Уг нь Засгийн газраас ийм санал оруулсан байсан юм. Үймээн дийлдэхгүй болсон үед Зэвсэгт хүчнээс дэмжлэг авч, тэдгээр бүрэлдэхүүн нь зөвхөн саад тавих зэрэг арга замаар ажиллах журамтайгаар тусгаад байлаа. Тэгээд сүүлд нь иймэрхүү заалтыг хассан байсан. Цагдаагийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Н.Энхбаярыг ард түмэнтэй нь хамт буудах гээд байгаа юм ерөөсөө байхгүй.

-Хилийн цэргийн хоёр ангийг татан буулгасан нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээний асуудалд халдсан гэх яриа бас гарч байсан?

-Засгийн газар Хилийн цэргийн ямар ч ангийг татан буулгаагүй шүү дээ. Харин төрийн өмчийн их дээд сургуулийг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Ингээд Дотоод хэргийн их сургуулийг байгуулсан. Хилийн цэргийн ангийг байгуулах, татан буулгах асуудлыг Батлан хамгаалах тухай хуулиар зохицуулдаг юм. Тагнуул, цагдаа, хилийн цэргийн сургуулийг нэгтгэх асуудлыг бид их хожуу шийдсэн юм байна. Уг нь аль эрт ингэх ёстой байж. Сая ингээд, зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд ирсэн чинь янз бүрийн зөрчил ил болж байна. Тэнд урьд нь ял шийтгүүлж байсан 13 хүн элссэн байх жишээтэй. Тэдний дотор 12 сая төгрөгийн хулгайн хэргээр ял эдэлсэн хүн ч байсан. Бусдыг зодож хүнд гэмтэл учруулсан хүн бас байлаа.

-Н.Энхбаярыг дарангуйлагч гэдэг байсан, тэгвэл одоо таныгч бас дарангуйлагч хэмээн тодорхойлж байна?

-Н.Энхбаярыг бол би дарангуйлагч гэж хэлж чадахгүй. Түүнийг дарангуйлагч байсан л гэдэг. Дарангуйлагч гэдэг чинь ямар ч хууль үйлчилдэггүй, хэнийг ч хамаагүй буудаад байдаг хүнийг хэлдэг биз дээ. Гитлер, Сталин гэх мэт дарангуйлагчид гарч л байсан. Миний дарангуйлагч гэж юу байдаг юм. Ардчилсан Монголд хууль зүйн сайд нь хүн шийтгэдэггүй. Тиймээс би дарангуйлагч байх боломжгүй. Намайг ажлаа өгөөд өөрийгөө шалгуул гэсэн байсан, Н.Энхбаяр. Ер нь Н.Энхбаярын холбогдсон хэргийн төлөө би ажлаа өгнө гэж юу байхав. Намайг зайлуулаад хэргээ хаалгана гэж бодоод байгаа юм байлгүй. Намайг сайд байсан, байгаагүй хэрэг нь хаагдахгүй шүү дээ.

Шүүхийн шинэтгэл ямар шатандаа яваа вэ?

-Шинэтгэлийг ямар өнцгөөс хийх вэ гэдгээс шалтгаална. Одоогийн нөхцөлд бол дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байх. Шүүгч нарыг бүх насаар нь томилдог, хөдөлгөж болдоггүй ийм систем үйлчилж байна. Гурван шүүгч, гурван иргэний төлөөлөлтэй суугаад шүүх хурал хийхээр төсөл явж байгаа. Энэ нь шинэтгэлийг урагш ахиулахгүй болов уу. Ер нь эцсийн дүнд Монголын хууль нь муудаад шинэтгэл явахгүй байгаа юм биш л дээ. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлгээнд хувьсгал хийх хэрэгтэй байна.

-Н.Энхбаяр та хоёр олон жилийн турш нэг намд хамтран зүтгэж байсан. Бие биесээ их сайн мэднэ дээ, уг нь?

-Тэр хүн асуудал үүсгээгүй бол би юу гэж ийм юм ярихав дээ. Н.Энхбаяр намайг авлигач, дарангуйлагч гээд унахаар би тайлбар тавихаас өөр яах юм. Бие биеэ мэдэхийн хувьд мэдэлгүй яахав. Хэн хэндээ хүндэтгэлтэй ханддаг байсан юм.

Ярилцсан Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car