antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 1, 2013 6 comments

МУГЖ С.Жавхлан: Эрдэнэчимэг охиноо бүүвэйлэн дуулдаг

нийтлэсэн Admin

u70onifm-388x215-Та сая Архангайд зүгээр ч нэг тоглоогүй байх. Аавын нутаг гэдэг шиг таны ханийн төрж өссөн нутаг шүү дээ? Тийм болохоор Архангай аймгаас тоглолтоо эхэлсэн болов уу?
-Архангайн тоглолтон дээр би бас тайзан дээр хэлж л байлаа л даа. “Хадмууд минь ээ, хамтдаа дуулцгааяа” гэж. Бүх хүмүүс инээж хөөрч, сайхан хүлээж авсан. Хазгар хүргэн хадамсаг гэж нэг талаасаа тэгж ойлгож болох юм. Нөгөө талаас их санал ирсэн, мөн нэг эрхэм хүнийг хүндэтгэж очсон. УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяр гэдэг хүн Монгол төрийн тулганы галыг бадраая гэж 2010 оны 11 дүгээр сарын 4-нд Монгол улсын ерөнхийлөгчид санал захидал хүргүүлж, төрийнхөө тулганы галыг асааж бид гал дээрээ ариусах ёстой гэдэг, бидэнтэй нэг үзэл бодолтой хүн. Тийм болохоор энэ хүн миний тоглолтыг хамтарн зохион байгуулсан. Нэг ёсондоо архангайчууд санал хүсэлтээ надад ирүүлсэн, би тэр санал хүсэлтийг гишүүнд нь тавьсан. Н.Батбаяр гишүүн сайхан хүлээн авч дэмжсэн. Олон олон юм хосоллоо.
-Архангайд хийсэн тоглолтоо төв талбайд тоглосон шигээ үнэгүй тоглосон уу? Та Бөхийн өргөөнд долоо хоног дараалан тоглоход битүү хүнтэй байдаг эрэлттэй дуучин. Таныг тоглолтоо яаж ч үнэлсэн хүмүүс ирж үзнэ шүү дээ.
-Тоглолтын үнийн талаар бол яахав дээ. Би 2-3 жилд нэг тоглох юм. Бөхийн өргөөнд хийдэг. Энэ маань л жаахан орлого болох юм. Бусдаар бидэнд орлого ховор шүү дээ. Шинэ жилээр дандаа таньдаг найзууддаа дуулаад өгчихнө. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг зарчмаар миний уран бүтээл явж ирсэн дээ. Миний дууг “Мобиком”-оос эхлүүлээд бүгд үнэгүй зараад идээд, талхны мөнгийг нь хүртэл түмэн олноос аваад салгаад явж л байдаг. Би юм хэлдэг ч үгүй. Тэртээ тэргүй үнэн мөн нь ялгараад сайхан цаг ирэх байх гэж бодох юм. Мөнгөнд ач холбогдол өгөхөөс илүү түмэн олныхоо сэтгэлд, алтан цаг хугацаанд ач холбогдол өгч байна даа.
Та Монгол туургатнуудаараа явж дуулна гэлээ. Дуучин Жавхлан улс төрд орох гээд байна гэдэг шүү дээ. Нэр дэвших энэ тэр яахав?
-Тэгж харж байгаа хүмүүс байгаа байх л даа. Хүмүүс яаж хүлээж авна, өөрсдийнх нь дурын л хэрэг. Миний сэтгэл зүрх ямар ч байсан цаг хугацааг хоосон өнгөрөөхгүй, ямагт л Монголынхоо төлөө цохилно гэсэн бодолтой. Ширээ сандалд дуртай хүмүүс л намайг тийшээ орох гэж байна гэж бодоод байх талтай. Магадгүй нөгөө талаас худал үгийг мянга удаа давтвал үнэн болно гэгчээр намайг нэр дэвших гэж байгаа болов уу, сонгогдох гэж байгаа болов уу гэж нэг хэсэг нь ерөөгөөд, нөгөө нь хардаад, ингэсээр байгаад гишүүн болгочих юм биш байгаа. Амны билгээс ашдын билэг гэж, түмэн олныхоо амны билгээр болох ч юм билүү. Намайг жаахан юм ярихаар “Чи дуугаа дуулаач ээ” гэх юм. Түмэндээ дуу хуураа өргөхөөр “Энэ дэвших гэж байна” гэж хардах юм. Дуулаад мөрөөрөө явахаар “Чи дуугараач ээ, чимээгүй болчихлоо” гэх юм. Алийг нь дагах вэ. Ямар ч гэсэн түмэн олныхоо зөн билгийг дагана. Түмэн олон маань дэвшээсэй, сандал суудалд оччихоосой гэж байгаа бол яахав түмэн олноо дагахаас цааш. Олон сэтгүүлч, олон хүн ингэж асуудаг “үгүй дэвшихгүй” гэхээр “үгүй ээ, та нэр дэвших гээд байна” гэдэг. Яахав билэгтэй л юм.
-Сая таны дууг хятад хүүхэд дууллаа. Интернетээр их олон хүн татаж үзсэн. Өвөрмонголоос та хоёрыг хамтарч дуулаач гэсэн санал ирж, их мөнгө амласан гэсэн?
-Манай Монгол туургатнуудаас зөндөө санал ирдэг. Сүүлийн долоон жил Өвөрмонголд сар шинийнх нь баярт очиж оролцсон. Монгол нутгийн уул хайрханууд нэгийгээ үгүйлдэг шиг, Монгол хүний сэтгэл тэрнээс илүү нэг нэгийгээ үгүйлдэг байх. Тийм ч учраас намайг урьдаг байх. Өвөрмонголд очиж, өвөрмонголчуудаа харах болгонд би эрх чөлөө гэж ямар сайхан, ямар үнэтэй зүйл байдаг юм бэ гэдгийг тэдний харц, сэтгэл, тэр бүх зүйлээс нь хардаг. Эрх чөлөө гэдэг агуу шүү дээ. Хятад хүнийг харж, амыг нь дагаж байж дууриаж тэр хүмүүс амьдардаг бол манай Монголд бид билэг танхай амьдарч байгаа шүү дээ. Тиймдээ ч бид сул дульхан байнаа юм шиг санагддаг. Өвөрмонголчууд үнэхээр чамбай. Өвөрмонголчууд бидний дуунд их дуртай. Тиймээс ч өвөрмонголчууд их санал тавьдаг. Увс нуурын эрэг дээр, Хөвсгөл нуурын эрэг дээр, Дорнодын талаас гарсан дуу өвөрмонголчуудаар дамжаад бүх дэлхийд цуурайтаж байна. Тэр жаахан хүүхэд Монгол улс ямар хүчтэй байгааг илэрхийлж байна. Тэр зүйлийг Монгол гэдэг талаас нь омогшиж хүлээж авсан. Сайхан байдаг. Монгол туургатан, Монголоо гэсэн сэтгэлтэй, Монгол ухаандаа хайртай бүх хүмүүсийг хүндэлдэг. Хүмүүс санал тавихаар би дуулдаг, дуулах ч болно. Надад тийм санал ирсэн, би дуртайяа хүлээж авдаг.
Цагийн урсгал урсдагаараа урсаж байгаа. Дэлхий тэр чигээрээ нэг л юм чинь сайнтай муутай зөндөө үйл явдал болдог. Энийг зөв талаас нь олж харах уу, буруу талаас нь мушгих уу гэдэг тухайн хүний араншин л юм шиг байгаа юм.  Тиймдээ ч алаг хорвоо цагаантай хартай, сайн муугаас сав дүүрдэг гэдэг үг гарсан юм шиг байгаа юм. Бид суралцаж байна. Бид бүгдийг урьдчилан харж чадахгүй. Гэхдээ монгол хүн зөн мэдрэмжтэй. Бид мэдрэмжээ дагахгүй байгаа учраас хүний дор орох асуудал гараад байгаа юм. Бид галаа асаагаад, галтайгаа байхад, газар шороондоо эзэн нь байхад, нэг нэгэнтэйгээ нуруугаа харахгүйгээр уул хайрхан, өвөг дээдсийнхээ ариун түүхэнд итгээд явбал бидэнд ийм зүйл гарахгүй дээ. Би сэтгэл нь жаахан гундуу яваа хүмүүс “Та нар уул толгод дээрээ гараад алсыг харж, цээж дүүрэн амьсгалаач” гэж хэлдэг. Бид эвтэй, галтай байхад хүчтэй байна. Монголынхоо галыг сэргээцгээе, бадраая гэж хэлмээр байна. Монголын галан дотор бүх л ёс заншил маань агуулагддаг. Монголчуудаас ч гал дэлхийд тарсан шүү дээ. Муу муухай зүйлийг үүнтэй холбож тайлбарламаар байна.
-Сүүлийн үед поп дуучин Болд монгол дээлээ өмсөөд, цагаан эсгийний ёслол хийгээд, Монгол поп урсгал гаргалаа гээд ярьж байгаа. Зарим хүмүүс Болд хоёрдугаар Жавхлан боллоо гэлцдэг. Та юу гэж бодож байна. Рок попынхон чинь хөдөөнийхөн нийтийн дуу дуулдаг гэж шүүмжилдэг байсан шүү дээ.
-Ер нь монгол зүрх л гэж байдаг болохоос нийтийн дууны зүрх, рок попын зүрх гэж байдаггүй ээ. Монгол сэтгэл гэж байдаг болохоос бусдаар ялгарч зааглагдах юм Монголд байх ёсгүй. Бидний өвөг дээдэс тэгж яваагүй ш дээ. Үүнийг залуучууд таягдаж хаях хэрэгтэй. Жавхлан монгол Жавхлан болохыг хичээж байгаа шиг Болд монгол Болд хичээж байгаа нь сайн хэрэг. Би хүндэтгэж байна. Жавхлан монгол өвөг дээдэстэй, Болд ч гэсэн өөрийгөө монгол өвөг дээдэстэй гэдгээ баталж л байна ш дээ. Болдыг өвөг дээдэс нь тэнгэрээс харж байгаа. Би Болдыг тэнгэртэй, хийморьтой залуу гэж боддог юм. Би баяр хүргэмээр байна. Би чамтай нэг байгаа шүү, Монголынхоо төлөө хаа хаанаа хэн юу хийж байна, бүгд л зүтгэх ёстой гэж хэлмээр байна. Түүнээс биш Монгол гэдэг зүйл Жавхлангаар өвлөгдчихсөн зүйл биш. Монгол дээл Жавхлан өмслөө л гэнэ. Жавхлангийн дээлийг өмсчихсөн юм шиг бодоод байна. Үгүй ш дээ, Жавхлан өвөг дээдсийнхээ өмсөж ирсэн дээлийг өмссөн. Тэрэн шиг Болд өвөг дээдсийнхээ ёс заншлыг захиас, зөн мэдрэмжийг газар дээр буулгаж байгаа ч юм билүү. Би Болдоор бахархаж байна.
-Та аливаа тоглолтон дээр хамгийн түрүүнд ирдэг. Тоглолтын дээл хувцас малгайгаа өмсөөд суудаг, 2-3 цаг хүлээгээд суудаг, хамгийн сүүлд дуулдаг, тухайн тоглолтыг хаадаг. Орост Алла Пугачева аливаа тоглолтыг хаадаг гэдэг. Монголд болсон аливаа тоглолтыг та хаадаг. Тийм байтал яагаад хамгийн түрүүнд хүрээд ирдэг юм бэ?
-Манай Хайдав багш шавь нараа тайзан дээр дуулахыг хараад сандал дээрээсээ огло харайгаад үсрээд босдог. Багш хүний урлагийн хүний сонин зан байдаг л даа. Олон жил уяад уяа сойлго нь таарсан морьд өөрийгөө сойдог гэдэг шиг би олон жил, есөн Монголын нийтийн дууныхаа тоглолтыг хааж дуулсан. Дуучидтайгаа хааяа нэг тоглолтон дээр уулздаг болохоор тоглолтын тайзны ард сайхан ярьж хөөрөлдье, эд маань юу бодож байдаг юм бол, үзэгчид маань юу хүсч байна гэдгийг мэдрэхийг зорьж, би тоглолтын эхэнд ирдэг. Бас хотын бөглөрөл гэж заваан юм байна. 2-3 цагийн өмнө гарахгүй бол болохгүй болчихоод байна. Олон хүчин зүйл нөлөөлж байна. Заримдаа “би эхэнд нь гарчихъя, дундуур нь гарч дуулъя” гэж зохион байгуулагчдаас нь гуйгаад гарч дуулдаг л даа. Янз янз л байдаг. Заримдаа надаар л хаалгая гэдэг. Би тэгэхээр их хүлээдэг. Миний хувь заяа л юм байлгүй. Сүүлдээ хувь заяатайгаа эвлэрсэн. Хүлээгээд л тоглолтын дээл хувцас, малгайгаа хүртэл өмсчихөөд хөөрхөн шомбойгоод сууж байдаг.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна? Дуугаа хаана бичүүлдэг юм бэ? Гэнэтхэн уран бүтээл хийж, цомгоо гаргах юм. Өөр ажил зөндөө л байдаг. Хэдий завандаа ингэж амжуулдаг юм бэ?
-“Ти рекордс” гэж студид бичүүлдэг. Сүүлд дуулсан “Монгол омогшил” гээд дуу байгаа. Тэр дуугаар цомог маань эхлээд хамгийн сүүлд хийсэн талбай дээр хийсэн тоглолтыг хаахдаа дуулсан “Галтай Монгол” дуугаар минь цомог маань төгсөж байгаа. Удахгүй сайхан сайхан дуунуудаа түмэн олондоо хүргэнэ. 21 аймагт хийх тоглолт давхцаад байгаа учраас би цомгон дээрээ сайн анхаарал тавьж чадахгүй байна. Хүмүүс Жавхлан завтай байдаг гэж боддог байх. Миний толгойд хэдэн зуун ажил эргэлдэж явдаг. Сүүлийн есөн жил, яг үнэндээ аав ээж хоёроо алдсанаас хойш шөнө 4 цагт унтаад өглөө 8-9 цагт босдог. Ийм байдлаар явж байна. Өнөөдөр Жавхлан цаг хугацаатай их уралдах тусмаа миний ажил үйлс өөдрөг явдаг. Өнөөдөр өнгөтэй өөдтэй яваа нь цаг хугацаатай уралддагийн ач. Түүнээс биш өөр хүнтэй уралддаггүй, өөр хүмүүстэй мөчөөрхдөггүй. Шөнө гурван цагт над руу залгахад “байна” гээд утсаа авдаг. Миний эргэн тойрныхон, найз нөхөд мэднэ.
-Та эх орон, монгол гэсэн сэдвээс гадна хайр сэтгэлийн тухай дуу бас дуулдаг. Талбай дээр болсон тоглолтон дээрээ хайрын тухай шинэ дуу дуулсан?
-“Дурлалцахаас илүү яах юм бэ” гэдэг дуу л даа. Үг, аягын Баасанхүү хийсэн.
-Бороотой үдшийн солонго чамайгаа
Бодохоос илүү жаргал гэж бий гэж үү
Борхон хөөрхөн үрсээ тойруулаад
Бужигналдахаас илүү жаргал бий гэж үү
Нээрээн тийм шүү хонгор минь Нэг л насны минь жаргал энэ дээ гэсэн шүлэгтэй. Энэ бадгийг нь би нэмж оруулсан юм. Энэ дуундаа найдлага тавьж байгаа.
-Аав тань яруу найрагч болохоор танд бас үг холбож бичих авьяас байдаг юм шиг байгаа юм. А.Сүхбат аваргад зориулсан “Нууцхан сэтгэлийн үнэн” дууны үгийг та өөрөө бичсэн. Ер нь дэлхийн хэмжээний одод дууныхаа үг аяыг ихэвчлэн өөрөө бичдэг.
-Хүн өөрийгөө сонсож, хүсч, сэтгэлийнхээ галаа асааж чадах л юм бол хийж чадахгүй юм гэж байхгүй юм шиг байгаа юм. Манайхан ганцхан юманд өөрийгөө хамаатуулаад байгаа болохоос биш. Санхүүгийн мэргэжилтэй бол өдөр шөнөгүй, насаараа тэр ажлаа хийх ёстой юм шиг боддог. Яагаад тэр хүн шүлэг бичиж болдоггүй юм. Намайг баригдмал сэтгэхүйгээс салсан гэж хэлж болно доо. Би баригддаггүй, өөрийнхөөрөө байдаг. Миний хийсэн зүйлийг яаж дүгнэх нь өөрсдийнх нь хэрэг. Жавхлан энэ хорвоо дээр өөрийнхөө биеийг ганцхан зүйлд бариулах гэж төрөөгүй, ганцхан юмаар дагнах гэж төрөөгүй. Олон олон зүйлд өөрийгөө сорих гэж, олон олон чанараа таньж, би олон хүнээс давхар сайхан чанарыг нь авах юмсан гэж боддог. Ингэх гэж л хорвоод ирсэн гэж ойлгодог. Аав маань сайхан шүлэгнүүд бичдэг байсан. 400-500 хуудастай, хоёр боть ном гаргах гээд аавынхаа бүтээлийг эмхэтгэж байгаа. Би яг өөрөө харж гардаж тэр гар бичмэлээс нь бүх зүйлийг нь авч засварлаж буулгахгүй бол өөр хүнд сайн итгэж өгөхгүй байгаа. Цаг зав гаргаад сууж ажиллаж байна. Би ааваараа бахархдаг. Миний аавыг манай зохиолч, яруу найрагчид бүгд мэддэг юмаа. Тэр хүмүүс миний аавыг ямар хүн байсныг хэлээд өгөх байх. Самандын Жавхлан гэдэг хүн ямар аавтай байсныг удахгүй тэр номоор нь дамжуулан харуулна гэж бодож байгаа.
-Та 6 сарын нэгэнд ээжийн тухай сайхан үг хэлж олон ээжүүдийг уйлуулсан байх.
-Хүн аав ээжээрээ яаж бахархдаг билээ, сая ч аавыгаа яриад эхэлчихлээ, ээжийгээ орхигдуулаад байх шиг байдаг. Би 6 сарын 1-нд ээжээрээ овоглодог байя гэж хэлсэн.  Би жилийн 365 хоногт ааваараа овоглодог. Ганцхан өдөр нь намайг энэ хорвоод төрүүлсэн, ангир уургаа шимүүлж өсгөсөн ижийгээрээ дуудуулж болохгүй гэж. Миний ижий түүх газар зүйн багш байсан. Надад манжийн дарлалд монголчууд яаж зовж байсан тухай, яаж хэцүү бэрх цагийг туулж өнгөрүүлж байсан гэхчлэн Монгол улсын түүхийг хар бага наснаас минь зааж сургаж байсан. Манай гэрт аяга тавагны тухай яриа явагддаггүй байлаа, жижиг хэрүүл гардаггүй байлаа. Манай гэрт бүх дэлхийн улс, улс хоорондын харьцаа,  дэлхий ертөнцийн түүх хар бага насанд яригдаж өссөн. Тийм учраас өнөөдөр түүх соёл, ёс заншлаа гэх сэтгэл миний сэтгэл ээжтэй минь холбоотой.
-Түрүүн борхон хөөрхөн үрсээ тойруулаад бужигнаж суух нь жаргал гэж бадаг нэмсэн гэж хэлсэн. Зүгээр ч нэг ингээд биччихээгүй байх. Сүүлийн үед “Шуранхай”-н Эрдэнэчимэгийг дахиад хөл хүнд болсон, Жавхлангийнх бүл нэмэх гэж байгаа гэж бичигдээд байгаа. Үүнтэй холбоотой юу?
-Жавхлангийн дотоод хувийн амьдрал гэж байна даа. Түүнийгээ гадагшаа хүн амьтанд хэлж зарлаад яахав дээ. Би олон хэлдэг. Жавхлангийн хүүхэд Монголын хойч үе биш юм уу. Намайг яаж ч доромжилж, яаж ч үгүйсгэж болно. Би эрийн цээнд хүрчихсэн хүн. Миний үр хойч, Монголын үр хойчоор битгий амны зугаа болгооч ээ гэж дахин дахин хэлдэг. Тэр жижигхэн хөөрхөн нусгай юмнууд чинь юу ч мэдэхгүй ш дээ.  Миний нусгай нарыг битгий оролдоод байгаарай гэж хэлмээр байна. Ямар ч байсан тэд маань том болохоороо хүнд муу юм хийхгүй аав шигээ л явна байх гэж итгэж байна. Би олон олон нусгайнуудтай болно гэж боддог. Гэрээ тойруулаад бужигнаж байх гоё. 15, 20 хүүхэдтэй болно гэж боддог. Монголын үрс олон болоод ухаантай болох болтугай.
-Сайхан хурим хийе гэж боддоггүй юм уу?
-Монгол маань үнэхээр сайхан болсон цагт би нижгэр хурим хийе гэж боддог.
-Танай охин ээж “Шуранхай” хамтлагийн дуучин Эрдэнэчимэг Монголын оюутан мисс болж байсан. Тэр тэмцээн нүүр царай, гоо үзэсгэлэн гаднах төрхөөс гадна оюун ухаанаар нь өрсөлдүүлдэг тэмцээн. Эрдэнэчимэгийн дараа “Universe best songs” тэмцээний анхны ялагч Цэлмүүн түрүүлж, Эрдэнэчимэгээс титэм авч зүүж байсан даа.
-Муу эр эхнэрээ магтдаг гэдэг. Би юу хэлэхэв дээ. Хүмүүс ярьдгаараа ярьж байг.
-“Шуранхай” хамтлаг охидын маш сайн хамтлаг. Ардын урт болон богино дууг үнэхээр сайхан дуулдаг, өвөрмөц хамтлаг. Танай эхнэр бас л нүүр царай нь болж, нэлээн хэдэн жил дуулсан. Одоо Эрдэнэчимэг дуулахгүй юм уу? Ойрын 2 жил тайзан дээр гарсангүй.
-Дуулах байлгүй дээ. Жавхлан ямар амыг нь скочидчихсэн байгаа биш. Би амыг нь дарж, таглачихсан, үдчихсэн байгаа биш. Гэртээ охиноо бүүвэйлж дуулж байгаа харагддаг. Дуугаа орхиогүй байгаа.
-Танай “Хөх нуруут” ресторандаа засвар хийчихэж. Ширээ сандал, багана тайз нь өөрчлөгдөөд их сайхан болж. Мэдээж таны сонголт, нүдний ур гар орсон байлгүй. Халбага, аяга шаазан нь хүртэл монгол хээ угазтай, өвөрмөц байна.
-Би Монголоороо омогшдог болохоор эргэн тойрныхон хүртэл дагаад омогшчих юм байна ш дээ. Халдвар тарж байна ш дээ.
-Өнгөрсөн жилийн зун Ерөнхийлөгчийн тамгын газарт дадлага хийхээр ирсэн 25 настай америк залуу Богд ууланд төөрөөд ганц хоноод нас барсан. Харин яг тэр үед Дорнодын 11 настай Ууганбаяр гэдэг хүү төөрөөд 11 хоногийн дараа Хэнтий аймгийн нутагт явж байгаад олдсон. 11 хоногт чоно нохойтой таарсан, ширүүн бороо орсон, хоол ундгүй, гутал нь урагдаад хөлийнх нь ул хүн харах аргагүй өвдөж хавдсан байсан гэсэн. Олон хүн тэр хүүгээр бахархсан.
-Монголын уул хайрхануудын лус савдаг, өвөг дээдсийн мөн чанар, эртний өвгөдийн ариун газар шороо чинь үрээ аль газар, хаана ч явсан ивээж харж явдаг. Газар устайгаа амин холбоо, шүтэлцээтэй байдаг. Харийн хүмүүст тийм юм байдаггүй байхаа. Ер нь би Монголоосоо хаашаа ч явахгүй. Хаашаа ч суралцах гэж явахгүй.
-Та дөнгөж их сургууль төгсөөд “Hummer” жийп аваад, “АПУ”-гийн Батсайхан “Дуучин Жавхлан авахаар нь “Hummer” авлаа” гэж ярилцлага өгч байсан. Одоо ямар машин унаж байгаа вэ? Машинд хэр сонирхолтой вэ?
-21 аймгийг би 5 тойрлоо. Тэр үед сайн хүлэг л хэрэгтэй. Хэдий бензин тосоор явдаг ч энэ чинь хөлөг ш дээ. Эр хүн сайн машин унах ёстой гэж боддог. Манай аав, ээж аль алиных нь талд их сайн морьдтой, сайхан хүлэгтэй хүмүүс байсан. Би орчин үеийн сайн хүлгийг унадаг шүү. Машинд ач холбогдол өгдөг. Дотор нь явж байгаа хөгжимнөөсөө авахуулаад чухал л байдаг. Машиндаа хэдэн тоглолтын дээлээ эвхэж аваад 21 аймгаараа тойрно, хөлийнхөө улыг эргэтэл явна, давхина даа. Сая Архангай явчихлаа.
-Та Завханы нутаг “Бадар хундага”, Сүхбаатар аймгийн тухай “Дарьганга нутаг” гээд аймгуудад зроиулсан дуутай. Сүү өргөхөд л нутаг нь баярладаг гэдэг юм чинь бүхэл бүтэн дуу зориулж, байнга дуулж явахад нутаг ус нь баярладаг байх.
-Говь-Алтайн “Эрээн нуур” гэхчлэн 21 аймгийн үзэсгэлэнт байгаль нутгийг оруулсан, магтсан дуутай.  Нутгаа дуулахаас гадна, тулганы галыг бадраана гэдэг бүр том үйл хэрэг. Нэг жижигхэн аягын чинээ гал бадраахад мянган зултай тэнцдэг юм гэнэ лээ гэж хуучны өвгөчүүд ярьдаг. Нэг монгол айлын тулганы гал бадраахад мянган бамбартай тэнцдэг гэдэг. Олимпийн бамбар нэг ширхэг байдаг биз дээ. Монголчууд яагаад дэлхийн хүмүүсээс 1000 дахин илүү байдаг вэ гэвэл галтайгаа зайлшгүй холбоотой юм билээ. Олимпийн бамбар гээд ганц бамбар асаачихаад олон орноор тойрч, дэлхийн тэр их сайхан эв нэгдлийн тэмцээнийг эхлүүлдэг, хийдэг. Гэтэл монголчууд 1000 бамбартай тэнцдэг нэг тулгаа асаачихад дийлдэхгүй болно. Тийм учраас мартагдсан өв соёлоо сэргээе гэсэн санааг минь олон түмэн сайхан дэмжиж байна. Архангайд ган тулганд гал бадраахад түүний дараагаар 4-5 өдөр бороо орж,  ган гачиггүй сайхан зун болж байна.
-Та ан авд хэр вэ?
-Багадаа аавтайгаа чонын ав, тарваганд явдаг байлаа. Аав минь анчин хүн байсан. Ер нь юм юмны захтай өсгөсөн шүү. Нутагтаа очихоороо хааяа зав гарвал ахтайгаа хамт анд явнаа. Амьтны хамраас цус гаргахдаа биш хийморио сэргээдэг. Хотод байхдаа ч хааяа найз нөхөдтэйгөө анд явна. Намрын цагаар хааяа салхинд гарах сайхан байдаг юм. Гэхдээ би анд явахаараа хөдөөний захын айлд очоод шөл хийлгэж идээд унтчихдаг. Манай найзууд л анд явдаг. Одоо ан амьтан ч цөөрч дээ. Ан амьтнаа хайрлая, хамгаалъя гэж бодож яваа болохоор тэр болгон хороохыг боддоггүй. Миний аавын үед их зөв анчид байсан. Одоо бол хурдан машинаар таарсныгаа бууддаг, таарсныгаа хяддаг, тэгээд мундгаа гайхуулдаг зүйл рүү залуучууд маань орох гээд байх шиг санагддаг. Ан амьтан нь үржээд олшроод ирвэл тэндээс сорлоод, байгалийнхаа хишгээс ганц нэгийг хүртэж болно. Хишиг хүртэхэд хэмжээ хязгаар гэж байдаг.
-Таныг анд яваад захын айлд орж хоноход дуучин Жавхлан ирлээ гээд бөөн хөл болдог байхаа.
-Тэгэлгүй яахав. Ер нь манай хөдөө нутгийнхан сайхан ш дээ. Манай Монголд 500 мянган өрх айл байдаг. Би энэ насаараа айлд очоод цай чануулаад, шөл хийлгэж идээд явна гэвэл одоо надад амьдрах 40 жилийн нас үлдлээ гэж бодоход би 70-80 мянган айлд л орж чадах юм билээ.  420 мянган айлд нь орж чадахгүй. Хөдөө сайхан талдаа малаа маллаад явж байгаа айлд ороод хэвтэхэд нойр их сайн хүрдэг, сайхан ч амардаг. Хот руу явахдаа халаасаа сайн бөхөлж яваарай, мөнгөө алдахвий гэж захиж явуулдаг гэсэн. Хөдөө явахад төөрвөл захын айлд ороод асуугаарай гэж хэлдэг гэсэн ш дээ. Тэгэхээр хаана нь сайхан сэтгэл байна, тэр нь монгол ухаанд байна гэдэг нь харагдаж байгаа байх. Дэлхий дээр 6 тэрбум 700 сая хүн байдаг. Түүн дотроос 3 сая хүрэхгүй цөөхөн Монгол байдаг. Нэг Монгол хүн 1000-2000 гадаад хүнтэй тэнцдэг гэлцдэг. Тэгэхээр та нэг амьдраад дуусах биш,мянган мянганаар дуурсагдах эрч хүч танд байгаа шүү, та өөртөө итгэлтэй яваарай, монгол өвгөддөө итгээрэй, галаа сайхан бадраагаарай, сэргээгээрэй, шүтэж дээдлээрэй, тэгсэн цагт бид хэнд ч дийлдэхгүй, галтай хүнийг бусад нь дагадаг гэж хэлмээр байна. Бид галгүй болчихсон учраас бусдыг дагаад байна. Галтай Монголыг дэлхий ертөнц даганаа гэж уриалмаар байна.
-Тоглолтынхоо дараа тэмээ унаад явсан. Тэр азтай тэмээ хаана байгаа вэ?
-Хотоос урагшаа 100 км зайд амьдардаг сайхан буурлынд байгаа. Энэ дашрамд тэр сайхан бууралд баярлалаа гэж хэлье. Архангайд очихдоо сарлаг унасан. Сарлаг хөллөсөн тэргэн дээр суугаад явж байхад ямар ч жийпнээс илүү санагддаг юм билээ. Тэр чинь бензин шатахуун идэхгүй. Одоо оросууд маяглаад бензин шатахуун өгөхгүй бол бид морио унахаас аргагүй. Энэ цаг улам шахагдах л байх даа. Монголчууд өөрсдийнхөө юмыг хэрэглэдэг болно. Дэлхий ертөнц цаанаас нь үүнийг хийгээд байгааг хүмүүс анзаарах хэрэгтэй. Дэлхий өөрөө ухаантай. Монголчууд жаахан залхуураад ирэнгүүт бодлогоор зохицуулаад байна. Энэ талаас нь хүмүүс хардаг байгаасай. Галтай газар төрчихөөд галгүй мэт явах, галгүй газрын хүмүүсийг дууриаж сармагчин шиг салбаганах нь утгагүй. Ногоо цагаа тариад, зарим нэг улсыг дагаж дууриагаад байна. Монголын хонь өөрөө бэлчиж яваад 300 төрлийн ногоо, эмийн ургамал сорлож идээд, буцаад хивж боловсруулдаг, тэр шимтэй мах, сүү бидний биенд байгаа эрдэс бодисыг нөхдөг учраас хорт хавдар, янз бүрийн өвчин, нян бактери байгаагүй. Одоо нэг төмс газарт булчихаад, намар нь авч иддэг. Уг нь монголчууд ногоочдоос 1000 дахин илүү ногоочин. Яагаад гэвэл малыг бэлчээрт нь явуулаад уулын орой, ногооны хамгийн шим сөлтэйг нь идүүлж, газар эх өөрөө шимээрээ, нараараа ургуулсан, ямар ч усалгаагүй, сорлож идсэн малыг саагаад, сүү саалийг нь аваад, төхөөрөөд хүнсэндээ хэрэглэдэг байсан. Энэ чинь агуу ухаан. Одоо мах идэхгүй цагаан хоолтон ч гэх шиг. Онигоо, онигоо. Хүмүүс ичээсэй. Монгол өвөг дээдсээс төрөөгүй юм шиг, Монголын газар шороон дээр төрж, шороо идэж өсөөгүй юм шиг царай гаргаж байгаа залуус онигоо шүү. Монгол баян орон. Ямар сайндаа гадныхан биднээс гал гуйж байхав дээ. Бүгдээрээ манайхаас нүүрс авна гээд байгаа биз дээ.
-Үсээ ургуулсаар л байгаа юм уу?
-Үс долгион дамжуулдаг. Нэг судалгаа гарсан байна лээ. Үсээ богиносгосон, халзан болсон эмэгтэйчүүд хамгийн хүндрэлтэй төрж байна гэж. Яагаад монголчууд төрөх гэж байгаа эмэгтэй хүнд гэзгийг нь гөрж байгаад зуулгадаг юм. Ямар үед нь гэзгийг нь задгай тавьдаг юм. Нэг үгээр хэлбэл бидний үс антень. Агаар мандалд байгаа долгион, хоосон чанар тэр бүх зөн мэдрэмж, зөв мэдээллийг авахын тулд монголчууд үсээ ургуулдаг, үсээрээ шүүдэг. Тийм учраас үсээ ургуулж байгаа, ажил үйлс маань ч өөдрөг яваа. Үсээ солонгос маягаар засуулчихаад явж байгаа хүнд зөн мэдрэмж ирэхгүй. Санчигаа ургуулаад, санаж чиглэж чадсан хүмүүс зөв зүйлийг мэдрэх цаг нь ирсэн. Монгол залуус санчигаа ургуулж, санаж чиглэж амьдрах хэрэгтэй. 13 дугаар зууны үед бүгд үсээ ургуулдаг байсан. Хүчирхэг байх үедээ санчигандаа үстэй, санаж, чиглэж чаддаг байжээ. Манжууд орж ирээд тав гэзэг тавьж өгсөн нь бидний санаж чиглэх, өвөг дээдэстэйгээ харьцах антеныг арилгах гэсэн гадны бодлого.
-СУИС хамт төгссөн 4 найзтайгаа хамт “Анд нөхдийн дуу” дууг дуулсан. Тэр дууны клип дээр бусад нь замдаа ноцолдож тоглож байхад, ганцаараа чигээрээ гүйсээр хамгийн түрүүнд та оргилд гардаг. Та ч тэд нараасаа тохой илүү дуучин. Энэ нь бас зан чанарын нэг хэсгийг харуулсан байх?
-Манай аавын “Бэл” гэж шүлэг байдаг юм. Бэлд би гэрээ барьдаг, бэлд цэцэг ургадаг, оргилын цас хайлаад бэлд урсдаг, бэл хамгийн сахйан нөмөртэй дулаахан, хэрвээ миний хүү чи оргилд гарахыг хүсвэл оргил дээр хүйтэн байдаг юм шүү” гэсэн утгатай. Тийм болохоор би аав шигээ бэлд дуртай. Бэлд дулаахан, тэнд цэцэг ногоо ургадаг, оргилд гарсан хүмүүст хүйтэн байгаа юм шиг санагддаг. Сандал суудалд дурлаж байгаад, хүнээр дэмжүүлээд яваад оччихсон, ажлаа хийж чаддаггүй нөхдөд бүр их хүйтэн байгаа биз. Одон медалаар өөрийгөө чимчихсэн, одонгоо даахгүй байгаа шахуу нөхдүүд явж байна. Оргил хүйтэн гэдэг нь тэндээ байдаг. Жавхланд оргил хэрэггүй, нөмөр дулаахан сайхан бэл, цэцэгт нуга байхад болоо доо. Монголчууд бэлдээ сахан амьдраад, оргилоо шүтэж бахархаад сүрлэгийг нь гайхаад Монгол ёс заншлаараа амьдарвал сайхан. Дэлхий хямарч байна, бид буруу зам руу орчихсон хүн төрөлхтнийг дагаад байна, таг гээд гацаж зогсоно. Тэр үед тал руугаа гараад малчин айлд очиж, сүү тараг гуйх аюул ирнэ шүү. Кассандаа асар их мөнгөтэй, алттай  мөртлөө ааруулын булан хайгаад явж байх вий дээ. Аяга тараг, ааруулын булан айхтар үнэтэй болчихсон цагийг бид харах байхаа. Тийм цаг дөхөж байна шүү. Одоо гацчихлаа, оргил хөгжил гээд байсан юм нь хаана байна. Япончууд яаж байна, хийсэн юмандаа, атомын цахилгаан станцдаа өөрсдөө хордоод, амьтан болж байна. Тэгээд нөгөө брэнд мрэндээ яриад явцгаахгүй юу даа. Анх монгол дээл өмсөж байхад яадаг байлаа. Энэ Жавхлан чинь солиорчихож, галзуурчихаж гэдэг байсан. Өвөг дээдсээ ярьсан хүн солиотой туйлширсан болчихдог, брэнд яриад мөнгө амласан, мөнгөтэй болохыг мөрөөдсөн, эр юм байж бараг нүүрээ будах шахсан хүн “лаг” болж харагдаад байдаг.  Чөтгөр мангар ганган байдаг. Бурхан аймаар ноорхой байдаг.  Миний өвөг дээдэс ноорхой байсан юм. Би өвөг дээдэс шигээ элдэв гоёл чимэггүй, энгийн байхыг хүсдэг. Бурхан элдэв хээ хуар, гоёлгүй даруухан байдаг. Одоо брэнд яриад, гадаадынхныг дагаад хөлөө хугалчих гээд байгаа нөхөд чөтгөрийг л дагаж байна. Монгол баахан ганган чөтгөрүүдтэй болж байх шиг байна. Гэхдээ ухаарах цаг ирэх байлгүй дээ. Би бага багаар ухааруулах гэж хичээж л явна. Өнгөн хэлбэрээсээ гялалзах биш, дотроосоо гэрэлтэж, бурханлиг байя гэсэн бодол байдаг. Хичээж л явна даа, Жавхлан.
Ярилцсан танд баярлалаа 

WWW.TOVCHOO.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

6 Comments

  • Tuvshin (June 01, 2013 4:01:24 am )

    Javhlang demjdeg shv. Yrij bga buh ymnih n une tseniig tsag hugatsaa haruulnaa. Gadaadad bhda l eh orniho erh cholootoi saihnig ilu mederdgin bn. bushuuhan togsoj ochood ahij haashaa ch yvahgui zovhon Mongoldo amidarnaaa. Vneher ih sanaj bnaa saihan eh ornoo. Javhlandaa amjilt. Olon hund uhaaral hairlaarai, Bas goy duu shineer duularai!!!

  • zochin (June 02, 2013 7:03:41 pm )

    Jabhlan ih conin dandaa huniig muugaar bodoj bh yum.yahab dee conirhood huuhd ger bulg asuuhaar dandaa neg iimerhuu har hortoi hariu helj baidag er ni humuus conirhood asuuga l biz teghed buh humuusiin setgelruu us tsatsaj baidag neh curtei hun huuhdg ni muulj muug ni uzne gej yu bhab de

  • zochin (June 02, 2013 7:12:50 pm )

    humuus

  • zochin (June 02, 2013 7:17:22 pm )

    Er ni tegj yridag hun bolgon muug ni uzej muu yridag bolhoop tegj bga yum buh humuus ter bitgii hel delhiin oduud conirholtoi hariult helj baihd naad muu chini canaa shigee yum yridag bhgui yu

  • zochin (June 02, 2013 7:19:13 pm )

    Mongolchuud soniuchhan humuus ger oron ur huuhdee yrihad yun curtei baas be chamaig bol conirhol algaa

  • Anonymous (June 03, 2013 5:25:17 am )

    hyatad huuhed duullaa. gene uuniig bichsen hun ih tarhinii turaaltai hog baina. onchin huuhed deerelheed heldeg ichdeggui nasand hursen archaagui novsh ve. Gants Uudam ch bish oor zondoo huuhduud duuldag. ovor mongoliin. bichsen huniih n neriig n hen gedeg ve?

antalya rent a car