antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 1, 2013 Comments are off

ТЭДНИЙГ ХАЙРЛАЯ

нийтлэсэн Admin

CHILDRENHAAАав, ээжээрээ гоё хувцас авахуулж, өнгө өнгийн бэлэгнээс шилж сонгон идэж, паркад тоглож, хүссэн бүхнээ хийдэг хүүхдийн баяр маргааш болно. Бяцхан хүүхдүүдийн хувьд баярын учир утга нь энэ юм. Тиймдээ ч энэ өдөр тэр чигээрээ өнгөлөг, гэгээлэг өнгөөр дүүрч, хаа сайгүй хүүхдийн цангинасан инээд сонсогдоно.

Харин энэ өдөр томчууд бидний хувьд арай илүү өргөн утгатай байх ёстой. Хүүхдийн эрхийг хамгаалах хэмээх билэгдэл төдий болсон энэ үгний утга учрыг тунгаан боддог өдөр байх ёстой.
Баярынхаа өдөр бэлэг нь авах нь битгий хэл идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, аав ээжийнхээ архидахыг хараад айж суугаа хүүхэд хэр олон байгаа бол. Бяцхан охиноо, хүүгээ тэдний оронд тавиад харьцуулаад бодоход өр өвдөөд тун хэцүү. Бид энэ жилийн хүүхдийн баярыг сэтгэл өвтгөсөн олон таагүй мэдээллээр угтаж байна.

Арай ч дээ хэмээн жигшин зэвүүцэж байна. Аавдаа заазуурдуулчихаад нулимс гаргах эрхгүй бүлтэлзэн суугаа таван настай хүү хэр олон байгаа бол. Амбаарт хоригдчихоод өлсөж байгаагаа хэлж чадахгүй чичрэн суугаа хүүхэд дахиад байгаа болов уу.

Дахин нэг нярай хорвоо ертөнцийг дөнгөж мэдрээд ээждээ гологдон амьд явах эрхээ хасуулж байгаа юм биш биз. Яагаад ийм аймшигтай, зүрх зүсэм өгүүлбэрийг бичиж сууна вэ.

Манай улс НҮБ-ын гишүүн болж, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдсэн. Конвенцийн үзэл баримтлалын дагуу хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг бид хүлээсэн. Харамсалтай нь үүргээ биелүүлдэггүй. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь тун ерөнхий заалттай. Тиймээс үр хүүхдэдээ хүч хэрэглэсэн согтуу эцгийг хэсгийн байцаагч нь гэр бүлийн чанартай маргаан гээд суллаад явуулж байна. Ямар сайндаа боловсруулж буй хуулийн төсөлдөө хүүхдээ зодсон эцэг эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалт оруулчихаад сууж байна. Хүүхдийн гэсэн тодотголтой төрийн, төрийн бус байгууллагуудыг ажлаа хийсэнгүй хэмээн зэмлэн буруушааж байна.

Хажуу айлынх нь хүүхэд уйлаад эхлэнгүүт цагдаа дуудчихдаг гадныхны жишгийг нэвтрүүлэх талаар хэлэлцэж эхэллээ. Байж болно. Бүгдийг хуульчлаад, автоматаар зохицуулж болно. Ядаж л хууль нь гарчихвал гэр бүлийнхнээ дарамталдаг зэрлэг эцэг шоронд хэдэн жил хоригдох биз. Гэвч энэ бүхний цаана бид нэг зүйлийг орхигдуулаад байх шиг. Тэр бол хүүхдээ гэсэн сэтгэл. Хэрэв сэтгэл байсан бол олон хүүхэд бие, сэтгэлийн зовлон эдлэхээс өмнө хуулиа чангатгах байлаа. Хэрэв сэтгэл байвал хэдэн зуугаар нь босгож байгаа барилгуудын нэгээхэн хэсгийг цэцэрлэг, сургуульд зориулж болно. Хэрэв сэтгэл байвал сургууль бүрийг автобустай болгож болно. Хэрэв сэтгэл байвал томчууд бид үүнийг хийж чадна.  Хамгийн гол нь хүүхдийг хүн гэдэг утгаар нь харж, түүний сэтгэлийг нэг тольдоод үзье.

Томчууд хайрлаж дурлаж, ажилдаа амжилт гарган, шинэ машин авах гээд амьдралаас олон зүйлээс баяр баяслыг авдаг. Тэгвэл хүүхдүүдийн хувьд амьдралынх нь нөмөр нөөлөг, түшиг тулгуур, баяр баясал нь томчууд бид юм шүү. Тэднийг хайрлаж өсгөвөл, тэд том болоод үр хүүхдээ хайрлана. Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ, хүчирхийллээс яаж аврах вэ хэмээн тус тусдаа буруу харан ярьцгааж, хүнд хэллэгтэй хууль дүрмээр цэцэрхэж, хүүхдийн нэрээр түрий барихаа одоо больцгооё. Зүгээр л тэднийг хайрлая. Сэтгэл гаргаад хүүхдийн төлөө нэгдэцгээе. Ажлаа тарж очоод хайртай шүү гээд тэвэрч үнсье. Амралтын өдрөөсөө ганцханыг тэдэндээ зориулаад хамт өнгөрөөе. Үргэлж л ярьдаг сэдэв гээд тоолгүй орхихоо больё.

 

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car