“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлээ цэвэр цэмцгэр байлгах гэж шөнө өдрийг ялгалгүй ажиллаж, хөдөлмөрлөдөг Тохижилт үйлчилгээний ажилтнуудын 225 хүүхдэд Нарлаг, Нарс, Ундарга,Глакси, Янзага зуслангуудад амрах эрхийн бичиг, баярын бэлэг гардууллаа. Энэ үеэр бяцхан хүүхдүүддээ хандаж, нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө хүүхдүүд та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдардаг Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг засаж, цэвэр цэмцгэр хоггүй байх их ажлыг гүйцэтгэж хүүхдүүд та нартайгаа ч хамт байх завгүй ажилладаг та бүхний ээж аавуудад нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Нийслэлийн иргэд болон манай улсад хүрэлцэн ирж буй гадаадын зочид төлөөлөгчид маань хоггүй сайхан хот болсон талаар ам сайтай байгаа нь та бүхний аав ээжүүдийн хөдөлмөрийн үр дүн юм шүү. Цаашид олон талаар дэмжлэг үзүүлж, талархлаа илэрхийлж байх болно ” гэж онцлон хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Reviews (February 18, 2014 11:13:26 pm )
I quite like reading a post that will make people think. Also, many thanks for allowing for me to comment!
-
DUI (February 19, 2014 4:27:29 am )
I need to to thank you for this great read!! I certainly loved every bit of it. I have got you bookmarked to c**** out new things you post…
-
Viagra (February 19, 2014 11:13:28 am )
This website definitely has all the info I wanted about this subject and didn’t know who to ask.
-
ceas fossil (February 19, 2014 11:36:34 am )
Way cool! Some very valid points! I appreciate you writing this post and also the rest of the website is very good.
4 Comments