antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 4 comments

С.Жавхлан: Эхнэрээ ээжийнхээ аргийг түшүүлж байж төрүүлсэн

нийтлэсэн Admin

С.Жавхлан, Б.Амархүү нар “Мөрөөдлийн” театрын хамт олноос тайзнаа дэглэж буй “Миний нууц хүү” жүжгийн дууг хамтран дуулжээ. Тэдэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Танд амжилт хүсье. Сүүлийн үед уран бүтээл туурвиж байна уу?

-Цомог бэлдэж байна. Найзуудаас “Жүжгийн дуу тавиад өгөөч ээ” гэсэн санал ирж, Амархүү дүүтэйгээ дууллаа. Уран бүтээлийн олз омог ихтэй сайхан байна аа.

-Аавын тухай дууг бол урьд нь “Номин талст ” хамтлагийн дуучин Т.Дэлгэр мөрөнтэй хамтарч дуулсан. Хоёр дахь хамтрагч чинь Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү биз?

-Завханы гавьяат Батсүхээс авахуулаад олон дуучинтай хамтарч уран бүтээл хийсэн л дээ.

-Аавын тухай дуу шүү дээ …?

-Тийм, тийм. Аавын тухайд гэх юм бол урьд нь Т.Дэлгэрмөрөнтэй хамтран дуулсан. Одоо Б.Амархүүтэй найз нөхдийнхөө хүсэлтээр хамтран дуулаад байна. Өнөөдөр клипнийхээ зураг авалтыг дуусч байх шиг байна.

-Амархүү дуучны хувьд хэр санагдав?

-Дүү хүү айхтар мэдрэмжтэй байна. тэр толгой сэгсрэв. сур Би бас дүүгээ нэг тийм анзааны байх ч болов уу гэж санасан юм. Амархүүгээ монгол дуунуудаа дуулж, гадаад дотоодын хүмүүст монгол язгуурын урлагаа хүргээсэй гэж бодож байна. Бид үүнийг нь дэмжиж, сайн сайхнаар ерөөх ёстой. Миний хувьд дүүдээ их амжилтыг хүсэх байна. Хол газар нэр сүрээ сэвтээхгүй яваа хүн шүү дээ. Хоолой мэдэн орилсон хүнийг дуучин гэхгүй. Аймаар орилдгоороо бол ямаа ч дуучин болчихно. Тэр аялгууг зөв мэдэрч, хуваарилж дуулах нь чухал.

-Үгийнх нь хуваарилалтыг хоёр биедээ зохицуулаад их аятайхан хийжээ. Т.Дэлгэрмөрөнтэй дуулахад та аав болоогүй байсан. Аав болчихсон, гурав дахь үрээ хүлээж байгаа хүнд мэдрэмжийн хувьд ямар нэгэн өөрчлөлт орох юм уу?

-Энэ дууны үгийг би өөрөө зохиосон. Амархүүгийн хэсэгт “Агтны бийд газар үзэж, аавын бийд хүнтэй танилцаж явна. Түмэн олныхоо сэтгэлийг нь сэвтээхгүй юмсан. Хүний газар, гүний хошуунд хүү чинь хичээж л явна шүү” гэдэг бол миний бадаг ороод ирэхээр “Хийвэл бүү ай, айвал бүү хий. Өвгөдийнхөө гал голомтыг бадрааж яваарай” гэсэн утга бүхий үгсийг шигтгэсэн. Аав болохоор тэс өөр мэдрэмж төрдөг юм байна. Хүн амьдралын цаг хугацааг элээж байж, бүх зүйлийг мэдэрдэг юм байна. Урьд нь өнгөрсөн цагийг тусгаж аавыгаа санагалзаж дуулдаг байсан бол ирээдүй цагийг илүү мэдэрч, өөрийгөө эцэг хүн гэдэг байр сууринд тавьж дуулах жишээтэй.

-Бүсгүй хүн төрд төрөөд ээжийнхээ зовлон, жаргалыг мэдэрдэг. Аав болсон эр хүний хувьд ямар нэгэн үзэл баримтлал сууж л таарна. Таны хувьд…?

-Би энэ хүүхдүүдэд тэр үед аав чинь худлаа хэлээд явж байлаа, тэр үед зальтай нөхөр явлаа гэдэг түүхийг үлдээхгүй юмсан даа гэж хичээж явна. Одоо бүх л бүтэн амьдралаараа худал хэлдгээ хэлээд, хоёр сая хүнээ хуурчихаад яваа хүмүүс байна. Тэд нар хэдэн үеэрээ яана аа. Гитлерийг хүмүүс яаж ярьж байна вэ. Гитлерийн хүүхдүүд гэж байдаг ч юм уу. Энэ том том жишээнүүд чинь бидэнд маш их сургамж болж байна.

-Та хоёр хүүхэдтэй. Уртын дууч Эрдэнэчимэг саяхан төрсөн ч ахиад жирэмсэлсэн гэдэг үнэн үү?

-Тийм.

-Та өөрийгөө ямар зам мөрөөр авч явахаа одоохондоо тодорхойлчихож. Ам бүлтэйгээ хэрхэн амьдрах тухай ирээдүйн дүр зургаа төсөөлдөг үү?

-маш удаан бодов.сур Нэг их гоё сайхан талд, сайхан том гэртэй. Түүн дотроо үр ач зээ нараа суулгачихаад 70, 80 гарчихсан Жавхлан нөгөө хэдийгээ ээлжилж дуулуулж, хуурдуулаад, залуу насаа бодож, нулимс дуслуулан суух тэр агшин төсөөлөгдөж байна. Тэр үед Монгол нэг их сайхан орон болчихсон. “Миний аав монголын газар нутаг энэ хэвээрээ үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм шүү” гэдэг тийм түүхийг үр хүүхдэдээ үлдээхийг хүсдэг. Унасан газар, угаасан газартаа айхтар болгоомжтой, тогоруу гишгэж байгаа юм шиг хүндэтгэлтай гишгэж, санаа зовдог болтол нь амьдрахыг хүсдэг. Шувуу хүртэл монголын газар нутаг дээр зөөлөн гишгэдэг.

-Энэ хэдэн жилд хамгийн их өөрчлөгдсөн хүн гэвэл Жавхлан таныг хэлнэ. Үүнийхээ төлөө зарим нэгээс нь магтаал сонссон байх. Зарим нь ч мангар тэнэг юм уу гээд гайхсан байх?

-Манай нэг найз “Жавхлаан чи хэзээ ийм байсан юм бэ. Чи үнэхээр өөрчлөгджээ” гэхээр нь “Чи тэгээд өөрчлөгдөөгүй юм уу” гэтэл “Би яг 10 жилд байсан тэр хэвээрээ” гэнэ ээ. “Би чамайг өөрчлөгдөөсэй гэж бодож байна” гэж би хэлсэн. 13 жил өөрчлөгдөж явсан хүн түүнд тэгж харагдахгүй яах юм бэ. Маргааш нь найз над руу залгаад. “Би чамайг өөр шигээ байлгах гээд байсан чинь өөрөө сүрхий хоцрогдчихсон явна. Би өнөөдрөөс эхлээд өөрчлөгдлөө” гэсэн. Миний өөрчлөгдсөнийг мэдэж байгаа бол тэр хүнд ч тэр зам нь тавигдаж байгаа.

-С.Жавхлан хүний хань боллоо. Энэ ухагдахуунд өөртөө үнэлэлт дүгнэлт өгдөг үү?

-Миний хувьд өөрийгөө сайн магтаж чадахгүй юм. Болохоос нь болохгүйг нь хүртэл хичээж л явна. Би ямар айхтар сүрхий хүн, тийм хань гээд өөрийгөө магтаж чадах биш дээ. Өөртөө авах ёстой мэдрэмжээ аваад, өөрийнхөөрөө байх юмсан гэж боддог.

-Уртын дууч бүсгүйтэй ханилсан болохоор уран бүтээл хамтарч хийж магад гэсэн хүлээлт заримд нь үүссэн байж болох юм?

-Гоё санаа байна. Яг өөрийг чинь хэлсэн чинь тийм санаа төрж байна. Хожим бид хамтарч уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй.

-Эхнэрээ араг түшүүлж амаржуулна гэдэг сонин сюрприз шүү дээ. Тэр агшинд зөвхөн та дэргэд нь байна гэвэл асуудал хурцдах нь тодорхой. Эмч нь ямар хүн байсан бэ?

-Надад болдог юм болдгоороо болж байгаа юм шиг санагдсан. Миний ижийгийн аргал түүж явсан араг, түүний галаа манаж асан тулганы дэргэд хэзээ ч алдаа эндэгдэл гарахгүй гэдэгт зуун хувь итгэлтэй байсан. Монголын өвгөдийн юманд хэзээ ч хир буртаг байдаггүй юм. Өвгөдийгөө хүндэтгэж явдгаа уран бүтээл амьдрал дээр харуулж, мартагдуулахгүй сануулж явах нь миний хувь нэмэр. Тэнгэр түшнэ. Тэнгэртэй хүмүүс гэртээ араг түшээд төрж байсан юм шүү. Тийм ахуйн үргэлжлэл, үр сад энэ Улаанбаатарт амьдарч байгаа шүү гэдгийг хүмүүст мэдрүүлэх гэсэн юм.

-Нутагтаа юу?

-Үгүй ээ, Монголын газар бол хаана нь ямар хамаа байх вэ. Би үүнийг түүх болгох гээд баримтжуулсан. Би аливааг нэг их төлөвлөөд, тэр төлөвлөгөөндөө баригдаад явдаггүй. Гэхдээ өөрийнхөө амьдралаар ном хийх л байх даа гэж боддог. Аясаараа гарах ёстой бол гарах л байх.

-Хүмүүс чинь миний сайхан эхнэр, сайн хань л гэх юм. Та энэ тал дээр жаахан харам бололтой шүү?

-Эрдэнэчимэг бид хоёр төөрөг тавилангаараа, зурсан зургаараа учирсан улс. Хүн хамгийн нандин, хайртай, тийм сайхан зүйлээ нуудаг. Үр хүүхдийг минь тээгээд, төрүүлсэн хүний тухай дэлгээд байх дургүй. Түүнийг зарлаад байх утгагүй санагддаг юм. Бас үр хүүхэд гэдэг миний хамгийн нандин “юм”. Тэр тухай л бүү асуугаасай гэж боддог.

-Та эхнэргүй, үр хүүхэдгүй байхдаа “10 хүүхэдтэй болсон ч яадаг юм” гэж байсан. Тэр бодол өөрчлөгдсөн үү?

-Одоо бол хориод хүүхэдтэй болъё гэж бодож байна. Олуулаа байх шиг сайхан зүйл алга. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн олширсон нь дээр байх. Монголоо гэсэн сэтгэлгүй, газар шороо руугаа нулимдаг, үрдэг зардаг хүмүүст бэлгэвч тараавал таарна. Дашрамд хэлэхэд “Газар шороогоо зарж, үрсэн бузар мөнгийг битгий аваач ээ” гэж ард иргэдээ уриалах байна. Хүн аав, ээжийнхээ сургаалийг дагаж биелүүлдэг шүү дээ. Чингис хаан чинь ялгалгүй л аав маань. “Миний Монголын газар шороог бурхан гуйсан ч битгий өгөөрэй” гэж Чингис хааны хэлсэн үг бий. Хэлсэн үг нь зөрчигдчихөөд байхад Чингисийн үр удам гээд л газар шороогоо зараад яваа нь утгагүй санагдаад байгаа юм. Эцэг хаадын том гэрээс цадигийг зөрчөөд байгаа хүмүүс яана аа, маш хэцүү байдалд орно оо доо. Одоо Монголоо, ёс заншлаа ярьсан бүх хүн өнгө орно. Монголынхоо ёс заншлыг, эцэг өвгөдийнхөө гэрээсийг зөрчсөн бүх хүн нойргүй хонож байгаа биз. Тэр хүмүүсийн найз нөхөд цөөрч, бидний найз олширч байгаа. Их хаан та нарыг харж байгаа шүү. Ээ , Базарваань. Ийм аймаар догшин хаадын агуу түүхийг үгүйсгэж ийм зүйл хийж байгаа хүмүүсийг хилэгнүүлж байгаа тохиолдолд 81 үеэрээ шийтгэл амсах вий дээ.

-Энэ үзэл бодлыг хэдийнээс тээх болов оо ?

-Яс маханд шингэж төрсөн үзэл бодол. Бага байхад эмээ маань булгийн усыг ч сэвтээхгүй юмсан гэдэг байсан.

-“Донж”Төгөлдөртэй ах дүүс хэвээрээ юү?

-Цаадах чинь бас л мэдрэмжтэй хүн шүү дээ. Арай л анги. Надаас нэг хоногийн ах ч байсан тэр хүн миний өвөг дээдэс.

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

4 Comments

  • Anonymous (October 27, 2011 12:19:39 pm )

    jabhlan surhii zolig shuu zub yrij bn a hun burt udej uuh umsuh zuuhee yriad b bal yu boloh be jabhlandaa az jargal husii

  • Anonymous (October 27, 2011 2:14:56 pm )

    time jawhlan zuw yrij bn Mongol ulsad maani iimerhuu yum yridg eh ornoo gesen setgelt baigalia hairaldag hun olon boloosoi

  • Anonymous (October 28, 2011 10:21:28 am )

    odnoo egch barhvv ah hoerto ajil amidralin ondor amjilt hvsie vrgelj az jargalaar bylhaj ywaarai jawhland amjilt hvsie goe shv

antalya rent a car