antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 12 comments

Б.Хурц хаана явна?

нийтлэсэн Admin
Ерөнхийлөгчийн авчирсан ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц хаана явна.  “Онгоцноос буулаа, Германчууд, та эрх чөлөөтэй гэхээр нь гараад ирлээ” гэж утсаар ярьсан гэх мэдээллээс хойш таг чиг. Эрээд сураад ч олдохгүй юм. Ирээд арав гаруй хоносон ч өнөөдрийг хүртэл түүнийг хэвлэл мэдээллийнхэн лав олж харсангүй. Ганц зураг ч гарсангүй. Түүнийг Монголд буусныхаа маргааш ажилдаа орсон гэх боловч Төрийн ордонд түүнтэй тааралдсан хүн алга. Ажлынхаа ширээний ард суугаа төрхийг нь харсан хүн гарч ирсэнгүй. Хэвлэлийнхэн хоёр долоо хоног араас нь хөөцөлдөөд юу ч олсонгүй. Эцэстээ “Б.Хурц Монголд яг ирсэн юм уу” гэх мухардалд ч орж байх шиг. Тэрбээр Германаас Монголд гэнэт буусан гэх. Түүнтэй хамгийн ойр холбоотой байсан Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Монголд Б.Хурц ирэх гэж байна гэдгийг нэг цагийн өмнө мэдсэн гэдэг. Ер нь Б.Хурц буруугүй л юм бол яагаад өнөөдрийг хүртэл мэдээлэл хийж олны өмнө гарахгүй байна вэ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг үг байдаг даа. Эсвэл тэр Монгол Улсын нууцаар эрх чөлөөгөө солиод ирэв үү. Ингэсэн гэм буруугаа цагаатгаж цайруулах хор найруулж яваа юм биш биз гэх хардлага ч байна. Мэдээж хэрэг, түүнийг олон асуулт хүлээж байгаа.
Тэр иргэн Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан. Д.Энхбатад С.Зоригийн хэргийг тулгах гэж тамлан зовоосон. Эцэст нь Д.Энхбат эрүү шүүлтийг нь давж чадалгүй нас барсан. Энэ бүхэнд хэн буруутай вэ гэсэн олон асуулт хүлээж байна.
Талийгч Д.Энхбатын дүү Д.Баяр нэгэнтээ “Ахынхаа амийг би Монголын төрөөс нэхнэ” гэж байсан удаатай.
Хэн түүнийг гадаадаас авчирч үхэлд хүргэв. Англи, Германы хуулийн байгууллага Б.Хурцыг хууль зөрчсөн, гэмт хэрэгтэн гэдгийг нотолсон. Монголын төр ямар тохиролцоонд хүрч Б.Хурцыг эх оронд нь авчирсан бэ. Герман Б.Хурцын оронд юу нэхэж шантаажилсан бол. Тэр одоо хаана байна. Амарч зугаалж явна уу, эсвэл ажлаа хийж байна уу. Баттай гээд хэлж болох хоёр ч эх сурвалжийн мэдээлэл хоорондоо зөрсөн юм. Гадаад харилцааны дэд сайд Б.Болор “Б.Хурц зусландаа амарч байгаа гэсэн. Тийм их ойр дотны хүн биш болохоор яг хаана байгаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна” гэв. Гэтэл ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга М.Ганболд “Б.Хурц ажлаа хийж байгаа. Өчигдөр бид хоёр уулзсан” гэж хэлсэн.
Бид Б.Хурцыг хайн өчигдөр Зайсан дахь гэрт нь очсон юм. Зайсан хотхоны 58 дугаар байр гэх гурван давхар хаусанд Б.Хурцынх байдаг ажээ. Орцных нь гадаа түүний 77-71 УБӨ улсын дугаартай “Volkswagen” маркийн машин байв. Түүнийг өнгөрсөн сарын 28-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буухад энэ машинаар гэрийнхэн нь тосч авсан юм. Энэ машин Батын Хурцын нэр дээр 2007 оны долдугаар сард Монголд орж ирсэн аж.
Бид гэрийнх нь үүдэнд хүрч ирсэн ч хамгаалалтын залуугийн шаардлагаар байрны хашаанаас гарсан юм. Хэдэн цагийн турш гэрийнх нь үүдийг харуулдсан ч гурван орцтой тус хаусанд ганц ч хүн орж, гарсангүй.
11:20 цагт тэдний хашаа ны гадаа 77-71 УБЦ улсын дугаартай цагаан өнгийн “Старекс” машин ирсэн юм. Энэ машин нь Б.Хурцын эхнэр Ү.Сарнайн “Сарнайх” компанийн нэр дээр 2007 онд орж ирсэн аж. Тус машин хашааны үүдэнд хоёр цаг гаруй зогсч байгаад дотогшоо орсон. Б.Хурцын амьдардаг Зайсан хотхонд гурван орцтой дөрвөн хаус байдаг. Юутай ч энэхүү хотхоноос 11:15 цагт 00-12 УБЗ улсын дугаартай, 11:40 цагт 88-88 УНК улсын дугаартай машинууд гарч явсан юм.
“Хурцаа ах ирсэн. Би таарсан”
Бид 15:00 цагийн үед хотхоны хамгаалагч гэх махлаг шар залуугаас хэдэн зүйл асууж тодруулсан юм.
-Энэ хотхонд дандаа УИХ-ын гишүүд байдаг гэл үү?
-Мэдэхгүй ээ. Би ямар орж гарч байгааг нь хараад таних биш. Битүү камертай учраас нэг их гарч ороод байдаггүй.
-Сонин хэвлэлээр гараад байдаг Б.Хурц энд амьдардаг гэлүү?
-Хэн тэгж байна, би мэдэх­гүй.
-Телевизээр гараад л бай­сан шүү дээ?
-Ирснийх нь дараа л өдөр бүр сэтгүүлчид ирдэг байсан. Тэр үед энэ хотхон бүхэлдээ өндөр хамгаалалттай байсан л даа. Харин хамгаалалтын хүмүүсийг хоолонд орох хойгуур нэг телевиз ороод байшингийн зургийг авсан байсан. Тэрийг л харсан байх.
-Өчигдөр нэг сонин дээр Б.Хурц ирээгүй гээд гарчих­сан байна билээ?
-Янз бүрээр л ярьж байгаа шүү дээ. Хурцаа ахыг олж харна гэдэг хэцүү л дээ. Тагнуулч хүн хэзээ олонд харагдах, хэдийд харагдахгүй явахаа сайн мэдэх байлгүй дээ.
-Өнөөг хүртэл Монголд ир­снээс нь хойшхи шинэ зураг хэвлэлд гарсангүй шүү?
-Хоёр төрлийн л зураг байдаг юм билээ. Тагнуулч хүнийг олж чадахгүй л дээ.
-Ирээгүй гэдэг нь үнэн байх аа?
-Үгүй ээ, ирсэн. Би өөрөө нэг удаа таарсан.
-Хаана?
-Хашаанаас гарч байхад нь.
-Аан, тэгвэл ажилдаа ор­сон нь үнэн юм байна л даа?
-Тэрийг мэдэхгүй ээ. Би нэг удаа л харсан.
-Ганболд /ҮАБЗ-ийн на­рийн бичгийн дарга/ ахаас асуусан чинь ажил дээрээ байна гэх юм. Өглөө гарахад анзаараагүй юм уу?
-Мэдэхгүй ээ. Ер нь бид гарсан орсон гээд хамаагүй юм яриад байдаггүй шүү дээ. Ялангуяа Хурцаа ахын талаар мэдээлэл авах гэсэн хүмүүс их ирж байна. Ингэхэд өөрөө сэтгүүлч биш биз.
-Үгүй ээ. Телевизээр гара­хаар нь дэлгүүр орох замдаа сонирхож байхгүй юу. Нээ­рэн, Б.Хурц эхнэртэйгээ амралтанд амарч байна гээд байсан уу?
-Сайн мэдэхгүй. Ер нь больё, танихгүй хүнтэй энэ талаар ярихгүй байхыг СӨХ-ноос анхааруулсан.
Тэрбээр ам алдаж хэдэн үг унагасандаа айсан байртай хашаа руугаа явж орсон юм. Үүнээс харахад Б.Хурцын талаар хэн ам нээж болохгүй гэсэн хатуу даалгаврыг ойр хавийнханд нь хүртэл өгсөн бололтой.
М.Ганболд: Б.Хурц бид хоёр өчигдөр ажил дээрээ тааралдсан
Б.Хурцыг ажлаа хийж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа ч түүний ажлынхаа өрөөнд сууж байгаа ганц ч зураг, дүрс олонд хүрээгүй байна. Түүнийг ажилдаа ирж байгаа эсэх талаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга М.Ганболдоос утсаар тодруулсан юм.
-Гадаад харилцааны дэд сайд Б.Болор ҮАБЗ-ийн аж­лын албаны дарга Б.Хурцыг зусландаа амарч байгаа гэж байсан. Та цуг ажилладаг хүн мэдэж байгаа даа?
-Ажилдаа ирж байгаа. Хаана амьдарч байгааг нь би яаж мэдэх вэ.
-Та хамгийн сүүлд хэзээ тааралдсан бэ?
-Өчигдөр таарсан. Өрөөндөө ажлаа хийгээд л сууж байсан.
-Танаас өөр тааралдсан хүн ховор байна. УИХ-ын гишүүд хүртэл тааралдахгүй байна гээд байсан ?
-Гишүүдтэй уулзаад байх шаардлага ер нь Б.Хурцад байхгүй л дээ.
-Өнөөдөр та хоёр таарал­дав уу?
-Үгүй. Би өөр газар явж байна. ажил дээр байгаа биз.
-Б.Хурц Монголд ирээд хэд хоног амарсан уу?
-Амарсан эсэхийг нь мэдэхгүй ээ.
-Яагаад хүмүүстэй таарал­дахгүй байгаа юм бол?
-Би яаж мэдэх вэ дээ. Өөрөөс нь асуухгүй юу.Л.Цэрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

12 Comments

  • Anonymous (October 13, 2011 10:58:37 pm )

    haha alia yum be

  • Anonymous (October 13, 2011 11:48:57 pm )

    za teriigeer yadgiin

  • Anonymous (October 14, 2011 10:27:22 pm )

    Манай 1000zahia c o m -д шинэ бараа ирлээ. DELL -ийн i3 процессортой нөтбuuк 606 доллар, DELL -ийн i7 процессортой 1GB GeForce-toi нөтбuuк 1,377,000 төгрөг, Lenovo -ийн i3 процессортой нөтбuuк 777,000 төг, SONY -ийн i3 processor, 15 inch, 4GB RAM, 500GB Hard -тай нөтбuuк 1,055,000 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа. Бuгд зуун хувь оригиналь. Бuгд цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ. Мөн манайх 3 сарын баталгаа өгж эхэлсэн байгаа. 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

  • Viagra (February 19, 2014 1:38:00 am )

    What is the best US airline to work for as a flight attendant?

  • Viagra (February 19, 2014 2:53:44 am )

    Yes, Boost Mobile will do everything they can possibly do to get out of reducing your bill and living up to their promise. They are the worst phone company that I have ever delt with. They basically suck.

  • Valium (February 19, 2014 2:55:36 am )

    One of the sides of BOTH of these drugs is loss of libido. Should I just quit the propecia? I’m afraid of losing my libido..

  • Viagra (February 19, 2014 4:12:05 am )

    Hello there! I could have sworn I’ve visited this site before but after looking at many of the articles I realized it’s new to me. Any***, I’m certainly delighted I found it and I’ll be book-marking it and c****ing back regularly!

  • Mesothelioma (February 19, 2014 4:41:58 am )

    A fascinating discussion is worth comment. I do believe that you ought to write more about this issue, it might not be a taboo subject but generally folks don’t discuss such subjects. To the next! Kind regards!!

  • Reviews (February 19, 2014 6:28:13 am )

    Aw, this was a very good post. Spending some time and actual effort to generate a very good article… but what can I say… I put things off a whole lot and never manage to get anything done.

  • fossil ceasuri (February 19, 2014 7:28:45 am )

    This website truly has all of the information I wanted concerning this subject and didn’t know who to ask.

  • Viagra (February 19, 2014 8:40:35 am )

    It doesn’t matter what you look like (although sometimes it makes it a little easier). If you want, cosplay as soma

  • marmaris transfers (February 19, 2014 10:23:23 am )

    After looking at a number of the blog articles on your blog, I seriously appreciate your technique of blogging. I saved as a favorite it to my bookmark site list and will be c****ing back in the near future. Take a look at my website too and tell me your opinion.

antalya rent a car