antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

Ц.Улаанхүү начныг шүүх хурал өнөөдөр болно

нийтлэсэн Admin

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр  Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал  өнөөдөр  нийслэлийн шүүхэд болно.

Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал  өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болж, шүүх хурлаар Ц.Улаанхүү начин Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/  мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн болохыг нотлох хангалттай баримт байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар Ц.Улаанхүү нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан  нь тогтоогдсон тул 11 жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хураан авсан 523 грамм мансууруулах бодисыг устгах, батлан даалтад  гарахдаа  төлсөн гурван сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гарч, урьдчилан хорих 461 дүгээр ангид хориод байгаа. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж нийслэлийн шүүхэд давж заалдаад байгаа юм.

Түүний өмгөөлөгч  Б.Алтанцол “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шаардлага хангахгүй. Мансууруулах бэлдмэлийг Ц.Улаанхүү Г.Болдбаатар гэгчид зараарай гэж өгсөн талаар нотлох баримт байхгүй. Мансууруулах бэлдмэлийн уутан дээр Ц.Улаанхүүгийн хурууны хээ байсан бол нотлох баримт гэж үзнэ. Гэтэл шаардлага хангахгүй баримтаар хүнийг онц ноцтой гэмт хэрэгт яллах гэж байгааг эсэргүүцэж байна. Мөн Ц.Улаанхүүгээс их хэмжээний мансууруулах бодис дамжуулж авсан гээд байгаа Г.Болдбаатар нь үнэхээр гэрч гэдэгт эргэлзэж байна. Мансууруулах бэлдмэл Ц.Улаанхүүд байсан гэдгийг Г.Болдбаатараас өөр хүн нотлоогүй. Г.Болбаатар ямар санаа зорилгоор ийм мэдээлэл өгснийг  шалгах хэрэгтэй” гэсэн байр сууриа илэрхийлж байв.

С.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car