antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2012 1 comment

Р.Фрийдланд 65 сая долларын үнэтэй тансаг харшаа зарж чадахгүй байна

нийтлэсэн Admin

   “Айвенхоу Майнз”-ын Роберт Фрийдланд Америкийн Калифорнид нэлээд хэдэн жилийн өмнө авсан тансаг харшаа авсан үнээсээ 12 нугалж зарах гэж сүүлийн хэдэн жил үзээд барсангүй, адаг сүүлд нь үнээ навс буулгаад ч бүтсэнгүй. Хойд Калифорнийн Мэрин Каунти гэдэгт байдаг энэ харшийг тэрбээр эхнэр Дарлины хамтаар 1995 онд 5.5 сая доллароор авчээ. Анх 1895 онд баригдсан 1.1 км/кв талбай бүхий уг харш АНУ-ын Түүхэн барилгуудын үндэсний жагсаалтад ордог. Белвэдэр хэмээх жижигхэн арлын өмнөд үзүүрт байдаг энэ харшийн цонхоор Сан-Франциско хот, алдарт “Golden Gate” гүүр, зэргэлдээх Angel арал бүхлээрээ харагддаг аж. Гурван давхар энэ харш зургаан унтлагын, мөн зургаан угаалгын өрөө, цахилгаан шаттай. Эртний Грекийн маягтай хүрэл хаалга, том том баганууд, уудам тагт бүхий гадаад тохижилтийг нь хэвлэлийн магнат У.Хёрстийн шилтгээний гадаад заслыг хийсэн алдартай архитекторч зохиожээ.

Р.Фрийдланд уг харшийг худалдаж авсанаасаа хойш гадаад, дотоод засвар тохижилтод нь 32 сая доллар зарцуулсан гэдгийг худалдах зар дээр нь анхаасаа дурьдаж байв. Тэрбээр харшийг худалдаж авсанаасаа есөн жилийн дараа буюу 2004 онд анх худалдахаа зарлаж 65 сая долларын үнэ хэлсэн байна. Мэрин Каунти дахь байшингуудын өндөр үнэ хүрсэн дээд амжилт нь Р.Фрийдландынхтай нэг гудамжинд байдаг төдийлөн хуучны бус нэг харш 1999 онд 11 сая доллар хүрсэн тохиолдол байсан бөгөөд 65 сая доллар гэдэг нь хэчнээн үнэ цэнэтэй, тансаг харшийн хувьд ч тэнгэрт тулсан үнэ байжээ. Мэрин Каунти төдийгүй бүхэл бүтэн Хойд Калифорнийн хувьд ч энэ нь хувийн байшинг үнэлсэн дээд үнэ байв. 2000 онд Вүүдсайд гэдэг гудамжинд нэг байшин 52.5 сая доллароор борлогдсон нь Хойд Калифорнийн дээд амжилт юм. Америкийн нэртэй баяны нэг Том Пэркинс зэрэг томчуудтай айл хөрш, нэг кв/км нь 10 сая доллар хүрдэг Мэрин Каунтийн хамгийн үнэтэй газар байршилтай, түүхэн барилгын жагсаалтад орсон учраас жил бүрийн 28 мянга долларын үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөнө гэх мэтээр Р.Фрийдландын харшийг борлуулах агентаар сонгогдсон “Decker Bullock Sotheby”s International Realty” агентлагийн төлөөлөгчид сурталчилж байв. Гэвч тэнгэрт тулсан үнэтэй энэ харшид эзэн олдохгүй байсаар өнөөг хүрчээ. Америкийг нэрмэсэн эдийн засгийн хямрал ч үүнд нөлөөлсөн биз. 2008 онд Р.Фрийдланд үнээ анхныхаас нь 26 хувиар буулгаж 48 сая болголоо хэмээн зарласан боловч нэмэр болсонгүй. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны сүүлийн мэдээгээр тэрбээр байраа зарахаа больсоноо зарлажээ. Хэдийгээр худалдах зар нь интернэтэд хэвээрээ байгаа боловч зарахаа болсон хэмээн Р.Фрийдландын төлөөлөгчийн хэлсэнийг “Wall Sreeet Journal” сонинд эш татсан байна. Харин “Decker Bullock Sotheby”s International Realty” агентлагийн төлөөлөгч ба уг компанийн хувь нийлүүлэгч Оливиа Дэкэр “Үнэ таарвал ярьж тохиролцоод өгч авалцахад бэлэн хэвээр” гэж хэлсэнийг “Wall Sreeet Journal” мөн мэдээлжээ.

Р.Фрийдланд нь өнөө жил 3.2 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд “Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад АНУ-д 102, дэлхийд 323-т бичигдэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 06, 2012 4:44:35 pm )

    muu pizda mongoliin hamag bayalgiig zugeer l avaad suuj bga da

antalya rent a car