antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2012 1 comment

Оюутолгойн 34 хувийг шинэ захирал Д.Батбаатар хариуцаж ажиллана

нийтлэсэн Admin

Монголчуудын сайн мэдэх болсон “Эрдэнэс МГЛ” компани дотроо “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой” гэсэн хоёр охин компанитай. Тэгвэл “Эрдэнэс Оюутолгой” компаний шинэ гүйцэтгэх захирлаар Д.Батбаатарыг томилжээ. Тэрбээр Засгийн газрын говийн бүс нутгийг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч юм. Шинэ албаа хүлээж аваад Оюутолгойгоос эзэмших Монгол улсын 34 хувийг захиран зарцуулах үүрэг хүлээж байгаа. Мөн хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулж, гадаадын иргэдэд Засгийн газрын бодлого шийдвэр танилцуулах, тусгай төлөөлөл байх аж. Д.Батбаатар урьд нь Монгол улсын ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан, УИХ-ын Тамгын газрын дарга, УИХ-ын гишүүн байсан. Түүнийг шинээр томилогдсонтой холбогдуулж өмнөх газрыг татан буулгах асуудлыг өнөөдөр албаны хүмүүс ярилцаж байгаа гэнэ.

Б.Ганбилэг
[email protected]


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 06, 2012 1:34:48 pm )

    Amjilt husie mundag udirdagch hun shu

antalya rent a car