2012 оны 01-р сарын 01-ээс эхлэн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчид ажлаа өгч сонгуульд дэвших бэлтгэлээ базааж эхлээд байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдыг 6 сарын өнмөөс ажлаа өгүүлэх шийдвэрийг гаргасанаар зарим нэг эргэлзсэн төрийн түшээд суудлаасаа холдоод хоосон хоцрох вий хэмээн эргэлзэж ажлаа хийсээр…
Өөртөө итгэлтэй гэх зарим нэг залуус ажлаа өгсөний нэг нь Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дэд дарга А.Мөнхбат. Ажлаа өгсөн даруйдаа хэвлэлээр зарлаж сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн энэ эрхэм Өвөрхангай аймагт нэр дэвшихээр горилжээ. Өөрийн намын лидерүүдтэй энэ зэрэгцэж нэр дэвшихээр санаархаж байгаа энэ залуу ёстой л галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй байгаа нь илт.
Гэвч Өвөрхангай аймагт Ардчилсан намаас УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд нар сонгогдон төр түшилцэж байгаа бол МАН-аас УИХ-ын дарга асан Л.Лүндээжанцан сонгогчдын итгэлийг хүлээн сонгогдоод буй. Эдгээр эрхмүүдтэй эн зэрэгцэж өрсөлдөөд 2012 оны сонгуульд ялж зөөлөн суудалд тухлах тухай мөрөөдөж байгаа А.Мөнхбатын хүсэл нь ёстой л “Цагаан морьтой ханхүүгээ мөрөөдөж суугаа гүнжийн” мөрөөдлөөс дутхааргүй гэхэд нэг их хилсдэхгүй байх.
Холбоотой мэдээ
Comments are closed.