antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2015 41 comments

Нөхөрсөг зөвөлгөө: Н.Энхбаяр больчихоосой доо

нийтлэсэн Admin

10roskd97hdc1iqk8m4prtd0ds

Хийсэн хэрэгтээ цахилгаан сандалд суун цааазлуулах ялтнаас хамгийн сүүлчийн хүсэлт чинь юу байна гэхэд, сэтгэл догдлоод нэг л биш, харгалзагч аа та гараас минь барьж байхгүй юу гэсэн тухай нэгэн онигоо бий. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, манай хамгийн сүүлчийн “хаан” Н.Энхбаярын одоогийн үйлдлийг харахаар яг энэ онигоо санаанд ороод байдаг юм.

Тэрбээр нэгэнтээ биднийгээ хахууль гэгч мангасын аманд хийснийхээ хариуд “цаазын ял” сонссон ч эдүгээ хамтдаа үхье гээд байгаатай тун адилхан харагддаг учраас тэр. Уг нь ухаантайхан хүн бол  дахин төрсөн хувилгаан шиг худлаа жүжиглэж байхаар энд тэндхийн их дээд сургуульд урилгаар оролцон яриа мариа хийсэн шиг, гадаад дотоодод чимээгүйхэн амраад, ард түмэндээ хэрэгтэй, хэрэггүй төсөл удирдсан шиг буяны ажил хийгээд явж байсан бол гэж өөрийн эрхгүй бодогддог. Хүмүүс ч тэгж ярьдаг юм. Юу дутлаа гэж өөрийнхөө өмхийрүүлсэн улстөр рүү дахин толгойгоо дүрэх гээд байгаа юм бол гэж гайхдаг. Хөрөнгө мөнгөний тухайд нэгэнт дүүрсэн савны дээрээс мяна мянгаар нь цутгаад юу хийнэ. Усаар бол гадуураа л дэмий савирна биз дээ.

Бурхан багшийн сургаалд, “Алтан зоосоор аадар бороо орсон ч хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч аз жаргал төрдөггүй” гэжээ.

Ний нуугүй хэлэхэд энэ эрхэмд дахин улстөр рүү орох ямар ч шалтгаан байгаагүй. Өөрийнхөө энэ нийгмийг ямар болгосон, оролцоо хэр байсан зэрэг дүрийг л газар дээр буусныхаа дараа толинд харах гээгүй юм бол шүү дээ. Түүнээс биш хийсэн нүглээ хаана ч очоод чимээгүйхэн наманчлах боломж түүнд хаа сайгүй байлаа. Даанч тэгсэнгүй. Харин “хаан” байсан үеэ огтхон ч мартаж чадахгүй байгаа учраас мөнхөд хаан чигээрээ үлдэх эрх мэдэл, эд хөрөнгийн шуналдаа барьцаалагдан, улмаар өөрийнхөө үйлдэлд ямар ч хяналт тавихааргүй хэмжээнд тэнэг болсны шинж. Үүнийг үнэн л бол түүний насан туршдаа шүтэж ирсэн Бурхан багшийн сургаалд, “Алтан зоосоор аадар бороо орсон ч хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч аз жаргал төрдөггүй” гэжээ.

Хэрвээ тэр үнэхээр гэгээрсэн нэгэн бол ороо бусгаа энэ цаг үед ордны хуйвалдаанд оролцон, ард олноо хувааж дайсагналцуулалгүй, өнгөрсөн болоод өнөөдөр төрсөн гомдол, мартагдах ёстой тунирхалаа гээх ёстой байлаа. Хэрвээ тэр үнэхээр гэгээрсэн нэгэн бол ард олноо эв эед уриалан, урьдах Ерөнхийлөгчдөөсөө давж гарах хэмжээний сайн сайхан үг хэлээд, цай сүүний дээжээр будуулж явах ёстой байв. Хэрвээ тэр үнэхээр гэгээрсэн нэгэн бол өдийд МАН, АН болоод бусад намуудын хооронд эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгээд явж байх ёстой байлаа. Хэрвээ тэр үнэхээр гэгээрсэн нэгэн бол…

Даанч харамсалтай нь тийм юм алга. Харин ч улам харанхуйрсан юм шиг санагдах болж. Шадар сайд болно гэж зүтгээд л. Хэлмэгдсэн гэж орилоод л. Гэтэл яав. Угаасаа л шуналтай увайгүй нэгэн гэдгийг нь түүнийг Ерөнхийлөгч байх үеэс олон хүн мэддэг, ярьдаг байлаа шүү дээ. Гэхдээ ард түмэн биш шүү. Журмын нөхөд болоод хамтран зүтгэгчид нь тэгж ярьдаг, хэлдэг, бичдэг, анхааруулдаг байв. Харин энэ бүгдийг одоохондоо Х.Анхбаяр гэдэг залуу үргэлжлүүлэх шиг боллоо. Ингэхэд энэ залуу яав ч түүнийг гүтгээгүй байх. Шоронд хоригдож үзсэн хүн дахиад түүндээ орохыг хүсэхгүй нь лавтай. Асаатай лааны тосонд гараа түлсэн хүүхэд ахиж түүнийг барьдаггүй юм шүү дээ.

Эдүгээ тэрбээр хавтгайрсан талцал, төгсгөл нь харагдахааргүй тэмцэл тулааны дэвжээг тун сайн засалцаж явна гэж хэлэхэд бүрэн болно. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд өс хонзон өрнүүлэгч, өдөөн турхирагч нь болсон байна. Түүний хэн нэгнээс хариугаа авах гээд байгаа ч юм шиг үйлдэл нь ард олондоо маш хортой тусч эхэллээ. Энэ бүхэн нь иргэдийн дунд эцэстээ итгэл гээч юмыг ор мөргүй алга болгох аюултай байна. Итгэлгүй амьдрал гэж ингэхэд байх уу, та минь ээ.

Мөнгө төгрөгний чимээ түүний чихийг дүлий, харааг муутгасны жишээ. Тэрбээр алдар нэр албан тушаалын шунал гээч аюулт өвчний нян тээгч болсны гэрч.

Эдүгээ түүнд МАН-тай нийлэх гэхээр хувь хүмүүсийн гэмээр өс хонзон нь тийм боломжийг олгохгүй байна. Уг нь намаа, ард түмнээ л бодмоор. Хувь хүний харьцаа улс орны явдалд тийм хамааай гэж үн. АН-тай нийлэх гэхээр бас болохгүй, ёстой нэг аргаа барж, алийгаа алдаж суух шиг харагдах болж. Гэхдээ МАН ч, АН ч МАХН-тай эвсчихвэл ирэх сонгуульд арай олон суудал авах магадлалтай гэдгийг Н.Энхбаяр мэдэхгүй, мэдрэхгүй байна гэвэл  ёстой гонж. Гагцхүү үүнийг хэрхэн өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх вэ гэдэг л түүний толгойны өвчин. Тиймээс л баахан хүнээр тоглоод, улстөрийн тайзны ар өврөөр сэхээ самбаагүй гүйгээд байгаа юм. Жижиг намуудтай нийлье гэхээр нөгөөдүүл нь түүнээс айгаад зай бариастай. Аргагүй шүү дээ, Н.Энхбаяр гэдэг хүний түүх саяхнаас эхтэй учраас тэр.

Ингэхэд буланд шахагдсан муур бар болдог, тэгээд галзууран үсрэхдээ гал руу орж төгсдөг гэж дорныхон ёгтолсон байдаг. Эрх мэдэл дагасан эд хөрөнгийн төлөө хэн нэгнээ багалзуурдаж алахыг юман чинээ бодохоо байсан энэ нийгэмд Н.Энхбаяр авсан, хүртсэн зүйлдээ сэтгэл ханасангүй, харин ч улам шунаад байгаагийг учрыг үнэндээ хүмүүс олохгүй байгаа юм. Баахан хөгшчүүдээр тоглоод л. Мөн түүнийг тойрон Баянсэлэнгийн жишээг харсан “аваргууд” ирэх сонгуулиар юмыг яаж мэдэхэв гээд аль хэдийнэ шавжээ.

Уг нь тэрбээр өдийд нам намын залууст үлгэр дууриалал үзүүлэн намбайж байх насны хүн. Бас өнөөдөр төр болоод түмэн олон ядуу байгаа бол тэрбээр гол буруутны нэг яах аргагүй мөн. Олон жил төрд сууснаар нь тэгж хэлж байгаа юм шүү. Түүнд дамжаагүй сэнтий гэж байхгүй шүү дээ. Энгийн иргэн л болж үзээгүй. Магадгүй энгийн иргэн байж үзээгүйн гай энэ. Мөн мөнгө төгрөгний чимээ түүний чихийг дүлий, харааг муутгасны жишээ. Тэрбээр алдар нэр албан тушаалын шунал гээч аюулт өвчний нян тээгч болсны гэрч.

Н.Энхбаярын хүүхэд байхын мөрөөдөл хаан байсан гэж хэн ч хэлэхгүй. Цаг нь өөр байсан болохоор их сайндаа л эрдэмтэн мэргэн болно гэж бодож байсан биз. Гэвч хар багаасаа дарга хийж, долигонуур зан, бялдууч хүмүүсээр мөнхөд хүрээлүүлж ирсэн тул өдгөө тэрхүү хайрцаглагдсан сэтгэхүйнээсээ огтхон ч гарч чадахгүй байна. Монголын улстөр арай чамай эв гаваа олж магадгүй үед л хорлонтой юм шиг гарч ирээд, ар өврөөр нь хор найруулаад эхлэх юм. Үүндээ улайрахдаа ард олноо огтхон ч бодохгүй. Тэрбээр зорилгодоо л хүрч байвал арга нь ямар байх хамаагүй гэгддэг коммунист номлолыг амьдралдаа бурхны сургаалаас илүүтэй толгойдоо шингээсэн шинжтэй. Тиймээс хааны дүрд хожим маш амархан хувилж, бид ч хаан болоход нь нэн их тусалжээ.

“Хаан” нь Орост өгөх өрөө дарчихлаа гэхээр енгэнэтэл уйлдаг дарга нар байсан гээд бод л доо. Өөрөөр хэлбэл нэг хэсэг яг Хойд Солонгос шиг болоод ирсэн шүү дээ.

Тэр мундаг “хаан” байсан шүү.  Ингэхэд хэн нэгэн түүний дээдэх, доодхыг долоож явсаныг би л лав  хараагүй. Гэхдээ тийм хүмүүс байсан тухай өөрөө ярьсан шүү дээ. Харин хаа явсан газар нь долигонон бялдуучлагчид байв. Долигонон бялдуучлагчид ч алдар цол, албан тушаал хүртдэг байлаа. Долоох шахаж байгаад Элчин сайдаар явах энэ тэр энүүхэнд байлаа шүү дээ. Сүүлдээ ч аав, ээж, эхнэр хүүхдэд нь долигоногчид гарч ирэв. Тэр ч бүү хэл, “хаан” нь Орост өгөх өрөө дарчихлаа гэхээр енгэнэтэл уйлдаг дарга нар байсан гээд бод л доо. Өөрөөр хэлбэл нэг хэсэг яг Хойд Солонгос шиг болоод ирсэн шүү дээ.

Харин худлаа гөрдөг ч гэсэн Ээбээ гарч ирсэнээр энэ явдал жаахан намжсан гэж хэлж болно. “Хаан” бас эсэргүү нэгнээ хайр найргүй нухчин дарж байлаа. Эмэгтэй нэгэндээ ч эр бяр гаргадаг байв. Элдэв зүйл ярьж эсэргүүцлээ гээд Д.Оюунхоролыг намаасаа хөөж , Н.Багабандитайгаа ил задгай толхилцдог байв даа. За энэ ч яахав дүүрч. “Хаан” гэхэд үнэхээр “хаан” шиг загнаж, Алтай таван богдод л гэхэд хааны хэмжээний хөшөө босгож, чулуун дээр нь “хааны” гэмээр үг мөнхөлсөнбайдаг юм. Одоо харин нар салхи, бороо шороо, ус намаг, цас мөсөнд даруулсаар, дарлагдсаар байгаад хэзээ мөдгүй өнхрөн унаж магадгүй болсон харагдана билээ. Ингэхэд махан бодитой бид ч мөнх бус амьтад. Хэзээ нэгэн цагт хадан гэртээ очих учир мөнх амьдрах юм шиг шунаж, үүрдийн юм шиг тэмцэл хийхийн хэрэг юу байна аа. Ялангуяа хийх ёстой юм аа, хийх ёстой цагт нь хийгээгүй бол шүү дээ.

Ингэхэд эдүгээ түүний орон зай улам хумигдсаар байгааг өөрөө мэдэрдэггүй юм байх даа гэх бодол төрөх юм. Мөн больчихооч дээ гээд нөхөрсөгөөр зөвлөчих хүн олддоггүй юм байх даа гэж ч бодох. Ажиглаад байхад акул буюу аварга загасыг дагаад нөмөр нөөлөгт нь баахан жараахай, хамархайнууд орчихсон, түүний амнаас хаяж гээгдсэн хоолны шавхруугаар амь зогоож яваа харагддаг. Цаг нь болоод аварга загас хэн нэгэнтэй тулалдах үед нөгөөдүүл нь бараа сураггүй болсон байдаг. Эдүгээ түүнийг харахаар ийм л нэг дүр зураг харагддаг. Мөн цаг хугацаа сайн эмч боловч маш муу гоо засалч гэсэн үг л өөрийн эрхгүй санаанд ороод, бас өрөвдөөд байх юм.

Д.Гал

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • зүрх судас (December 18, 2015 3:20:56 pm )

    Чихрийн шижин өвчин нь нойр булчирхайн үрэвсэл болон зүрх судас буюу судасны хатуурал нарийсалаас шалтгаалан үүсдэг. Ли Эр Кан 1-р сери бүтээгдэхүүн нь 100% байгалийн гаралтай бөгөөд цус шингэлж холестрин бууруулан судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэхээс гадна нойр булчирхайн үрэвсэл болон сахарын өвчнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Мөн сахараас үүдэлтэй даралт болон эрхтнүүдийн захын хялгасан судаснуудын уналт буюу гэмтлийг сэргээж хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Үнэ нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038
    http://www.emegteichuud.mn/content/58548.shtml

    • zochin (December 18, 2015 10:30:49 pm )

      soliotoi

  • зүрх судас (December 18, 2015 3:21:29 pm )

    Чихрийн шижин өвчин нь нойр булчирхайн үрэвсэл болон зүрх судас буюу судасны хатуурал нарийсалаас шалтгаалан үүсдэг. Ли Эр Кан 1-р сери бүтээгдэхүүн нь 100% байгалийн гаралтай бөгөөд цус шингэлж холестрин бууруулан судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэхээс гадна нойр булчирхайн үрэвсэл болон сахарын өвчнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Мөн сахараас үүдэлтэй даралт болон эрхтнүүдийн захын хялгасан судаснуудын уналт буюу гэмтлийг сэргээж хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Үнэ нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038
    https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • korea (December 18, 2015 3:22:28 pm )

    Enhbayaraas ih yum idsen dorligjav bayartsogt s.bayar gansuh MAN.iin zorigt ntr yah bolj bnaa. Yur ni ueiin uedeh 76d idej uugaagui amitad bhgui doo. Bugd adilhan shunald avtssan adgiin shaarnuud. Chadaj hiij buteej bga yumgui zuvhun haltar tg nudend ni haragdaad shavduulaad shunaltaad soliortsgoogool bj bgan

  • Anonymous (December 18, 2015 3:38:38 pm )

    Guih nohoid guihgui nohoi saad gegcheer yun surtei yum bichne ve er tugal hariulah ødør bhad tug barih ødør irdeg yum ene hun chamd gai met bolj mgl ulsad, tørd heregtei hun

    • Hun (December 19, 2015 3:38:59 am )

      Chi boojgoog n jool huhuu u..? Doloogchoo

  • Anonymous (December 18, 2015 3:40:37 pm )

    muuhai um ichih um uls tur ymar muuhai um humuus yagaad turluu dairch baina buruu jishig turduu hairtai baihgui yund hairtai baihin ystoi muu jishig

  • zochin (December 18, 2015 3:41:42 pm )

    ene hun unen bichsen yum shig sanagdaj bn neeree odoo boliosoi doo enhbayar darga

  • t (December 18, 2015 4:11:14 pm )

    eh orond maani heregtei hyn shyy,ta nar bol abilagchidiin bogs doloogch .yamarc chadbargyi amitad bna

  • baa (December 18, 2015 4:18:57 pm )

    ene GAL gegch mulguu amitatng mongoliig orond oruulsan .ard tymniig yaduu bolgoson maluudtai hamt arisiig ni amidaar ni huulj shataah bno

  • Anonymous (December 18, 2015 4:34:00 pm )

    burhanii ner barsan shunaliin tulam hanj tsadahaa medehgui hun

  • Anonymous (December 18, 2015 4:49:30 pm )

    Энхбаярыг муулж хэдэн халтар мөнгө олдог арчаагүй юмнуудын нэг л байна үүнийг бичэгч гээч.

  • shibal (December 18, 2015 4:58:58 pm )

    Erguu teneg uher mongolchuud aa ta nar tenegtseer l baih da

  • зочин (December 18, 2015 5:56:44 pm )

    үнэн шүү, ийм амьтан улс орныг удирдаж байсан гэж бодохоор ичиж үхмээр

  • 1111111111 (December 18, 2015 6:25:22 pm )

    Голоор нь бичсэн байна. Энэ хүнтэй ойрлолцоо үйлдэлдттэй хүмиүүс бас бодмоор манай улс төрийнхөн нэг иймэрхүү л байгаа шдээ.

  • heree hereeniihee hariig gaihav (December 18, 2015 8:06:10 pm )

    neg negniihee hariig gaihsan yumnuud l bhiin bugdeeree adilhan baij, neg ih tseverlegee hiih tsag bolsoon ene deed tushaaltnuudiig

  • зочин (December 18, 2015 10:14:44 pm )

    Энхбаярын үед амьдрал сайхан байсан.Эбэгийн үед долоон дор орчихлоо.АН их шуналиай.өлмөн байгаа шдээ.Улсын өмчийг юм л бол хувьчлал нэрийн дор өөрсдөө л хувтдаа аьах гэж санаачлаад байгаа.Ард түмэн мэдэж бгаа.АН ын мөнгөөр бичигчид Энхбаярыг л муулаад бгаа.Гарч ирэх вмй гэж сэтгэл нь догдлоод Эцэс нь Энхбаярын яах нь ямар хамаа бна.Сайн явах санааных. .

    • Anonymous (December 18, 2015 10:23:42 pm )

      Ард түмэн Энхбаярыг бузарын амьтан гэдгийг ч бас маш сайн мэдэж байгаа , найзаа 🙂

      • SOOKOO (December 19, 2015 7:11:46 am )

        ЧИ БАГА БОРГООРОЙ.ХЭНИЙ ГАВЬЯАГ НДЛЭЖ ЯВСАНАА САНААРАЙ,ОДОО ХЭНИЙ ЛАЙГ ЭДЛЭЖ ЯВААГАА УХААРААРАЙ.ӨРНӨӨС САЛГАЖ,ӨӨД НЬ ТАТСАН ХЭН БИЛЭЭ?ӨРӨНД ОРУУЛЖ,ӨТӨНД ИДҮҮЛЖ БАЙГАА НЬ ХЭН БЭ?ХӨЛСӨӨР ХҮН ГӨРДӨӨД БАЙВАЛ ЦААНА ЧИНЬ ЯЛЫГ ЧИНЬ ХЭЛЭЭД ӨГДӨГ ГАЗАР БАС БАЙДАГ ЮМ ШҮҮ САНААРАЙ

      • SOOKOO (December 19, 2015 7:13:52 am )

        ….ЧИ БАГА БОРГООРОЙ.ХЭНИЙ ГАВЬЯАГ НДЛЭЖ ЯВСАНАА САНААРАЙ,ОДОО ХЭНИЙ ЛАЙГ ЭДЛЭЖ ЯВААГАА УХААРААРАЙ.ӨРНӨӨС САЛГАЖ,ӨӨД НЬ ТАТСАН ХЭН БИЛЭЭ?ӨРӨНД ОРУУЛЖ,ӨТӨНД ИДҮҮЛЖ БАЙГАА НЬ ХЭН БЭ?ХӨЛСӨӨР ХҮН ГӨРДӨӨД БАЙВАЛ ЦААНА ЧИНЬ ЯЛЫГ ЧИНЬ ХЭЛЭЭД ӨГДӨГ ГАЗАР БАС БАЙДАГ ЮМ ШҮҮ САНААРАЙ

      • Mongol (December 19, 2015 3:33:29 pm )

        За хятадын угсаа чи яаж ингэж зүрхэлнэ вэ ?

  • SOOKOO (December 19, 2015 7:10:10 am )

    ЧИ БАГА БОРГООРОЙ.ХЭНИЙ ГАВЬЯАГ ЭДЛЭЖ ЯВСАНАА САНААРАЙ,ОДОО ХЭНИЙ ЛАЙГ ЭДЛЭЖ ЯВААГАА БАС ЭРГЭЦҮҮЛЖ БОДОЖ УХААРААРАЙ.ӨРНӨӨС САЛГАЖ,ӨӨД НЬ ТАТСАН ХЭН БИЛЭЭ?ӨРӨНД ОРУУЛЖ,ӨТӨНД ИДҮҮЛЖ БАЙГАА НЬ ХЭН БЭ?ХӨЛСӨӨР ХҮН ГӨРДӨӨД БАЙВАЛ ЦААНА ЧИНЬ ЯЛЫГ ЧИНЬ ХЭЛЭЭД ӨГДӨГ ГАЗАР БАС БАЙДАГ ЮМ ШҮҮ САНААРАЙ

  • Зочин (December 19, 2015 9:20:31 am )

    Энхбаярын үед амьдрал сайхан байх нь энхбар л сайн байсных уу. Яаж ингэж ойлгож чаддаг байнаа. Аливаа сайн сайхан, сул дорой бүхэн тухайн үеийн удирдлагын хамтын бүтээл. Түүнээс ганц хүн бүхнийг шийддэг мэт ойлгох нь Хойт солонгосруу ойртож буйн дохио. Ийм ойлголттой хүн монголд цөөхөн байгаа нь бидний амжилт. үхэл нь ирсэн хулгана муурын сүүлээр оролдоно гэдэг шиг, Манай зарим ахмад Энхбаярыг шүтэж, Эрдэнээ Баабараар орлдоод л ёстой мөхөл нь дөхөж байгаагийн л шинж байх даа_.

  • buyanaa (December 19, 2015 9:52:46 am )

    Enhbayr bol jaatai er shdee. Tug ch barilaa Tugal ch hariullaa. Yaadiin dahiad hussen sarvaisan yum baival zutgeg. Haan bhad ni hajuud ni sharvalzaad l suulee hodolgood yvj bsan garuud bugd l sandal shireeteigee zuuraldaad baij l bna shdee.Odoo l Enhbayr daisan bolchihoj gene. Buur ayultai, tsus ni bohir.sanaa ni tsaashaa eh orniig mine suiruuleh hudaldah humuus deeguur olon bgaa shuu. Ta nar bol Urt shar deeltiin haana ni ch hurehgui shdee dargantsaruudaa.

  • УГЖ СООКООД (December 19, 2015 11:09:57 am )

    СООКОО ЧИ УГЖАА ХӨХӨӨД БАЙЖ БАЙВАЛ БАРАВ ЭСВЭЛ ХОЙД СОЛОНГОСТ ОЧ ЗА

  • Anonymous (December 19, 2015 3:13:38 pm )

    jinhene uneniig ni helsen bn daa. Enhbayaraa chi odoo idsen uusan hurungunuusuu ene olon yaduuruulsan humuust butsaaj buyan hii hu,nugel chini joohon nimgerne

  • Mongol (December 19, 2015 3:31:16 pm )

    Монгол төр хятадын залуусаар дүүрсэн нь үнэн ,тэдэнд монгол хүн аллeрги !!!!! Идсэн завшсанчууд нь төрд гарчихсан энэ нэг хүнийг яажл бол яаж гүтгэж бичих юм даа ! Толгой нь ажилаж эрэгцүүлдэг хэн боловч ойлгох хугацаа өнгөрсөн байна шүү!!! Төрөө хятадын үндэс угсаанаас цэвэрльe гэвэл үнэнд ойр болов уу !!!!

  • Д.Гал-д (December 19, 2015 4:40:56 pm )

    Тиймээ тань иг үнэнийг зоригтой бичдэг ярьдаг олон хүн байж төр лүү улайрагсад ичдэг болоосой доо Энхбаяраа чи одоо болно мтитэм үг тэрэлж чадахгү бол дуугүй л бай тэгвэл чамайг хүммүс хүндэлнэ одоо бол чамйаг хэдэхн хүн долигнон бялдуучилж л байна Та хэнч би болсноо ухаараач

  • Зочин (December 19, 2015 4:54:20 pm )

    ТЭГЭЭД ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОНООР БҮХ ЗҮЙЛ САЙН САЙХАН БОЛЧИХСОН УУ. ҮГЭЭ БОДОЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ НӨХӨР МИНЬ. ЧИ ӨНӨӨГИЙН МОНГОЛ УЛС ОРНЫ БАЙГАА БАЙДАЛ, ЦААШДЫН ЭНЭ УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙ АРД ТҮМНИЙ АЖ АМЬДРАЛ ЯМАРШУУХАН БАЙГААГ ЧИ ХАРАХГҮЙ МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ. НААД ХҮН ЧИНЬ МУУ Ч САЙН Ч ЯДАРСАН ЭХ ОРНОО ӨРНӨӨС ГАРГАСАН БУЯНТАЙ ХҮН ГЭДГИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ. ЭНЭ ХҮН ШИГ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ БАГА Ч БОЛТУГАЙ ЗҮЙЛИЙГ ХИЙСЭН ХҮН ЭНЭ 76 ДОТОР БАЙХГҮЙ БАЙГААГ ЧИ ХАРАХГҮЙ БАЙНА УУ. БҮГДЭЭРЭЭ ИЧИЖ УУХЫН ДОН ТУССАН 76 БОЛСОН БАЙГАА БИЗ ДЭЭ.

  • зоч (December 19, 2015 5:41:25 pm )

    Энхбаяр даргын зөв байсныг цаг хугацаа харуулж байна даа. Элбэгдорж үнэхээр хэлж ярьж байгаагаараа бүр сэжиг хүргэчих юм даа.

  • зоч (December 19, 2015 5:44:52 pm )

    Энхбаяр ерөнхийлөгчийг амь насаа сайн хамгаалаарай, энэ муухай новшнуудыг тэр дундаа Элбэгдорж, Нямдорж нарыг тэсч гараад зорилгодоо хүрээрэй гэж хүсье.

  • ээажөж (December 19, 2015 6:56:29 pm )

    Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоо. Хичнээн гүтгэж гүжирдсэн ч Энхбаярын төлөө ихэнх Монголчууд саналаа өгнө.

  • Монголын иргэд (December 19, 2015 6:57:47 pm )

    Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоо. Хичнээн гүтгэж гүжирдсэн ч Энхбаярын төлөө ихэнх Монголчууд саналаа өгнө.

  • Ard tumen (December 19, 2015 7:53:15 pm )

    MAXH bol Mongol ulsiin hugjliin tuuchee chigluulegch N. Enkhbayar bol delhiid ner hundtei yadarsan ard tumniihee tald zorigtoi zogsoj baigaa heleh ugtei hiisen zuilstei Shildeg erunhiilugch yum shu !!! Evtei baij ugjihiin hurd met hugjitsguuy Mongolchuudaa

  • Ard tumen (December 19, 2015 7:55:22 pm )

    Ard tumen 2016 ond MAXH-g songoh oilgomjtoi bolloo

  • Зочин (December 19, 2015 8:45:51 pm )

    энхбаяр мандтугай.

  • туяа (December 19, 2015 9:35:11 pm )

    ард түмнээ дорормжилж байна даа, иймэрхүү хүмүүс төрийн толгойд байгаа болохоор манай монгол улс хөгжихгүй байгаа юм даа, байнга өөрийгөө хаан мэт сэтгээд мэдрэл нь муудсан юм биш үү.

  • zochinmanl (December 19, 2015 10:28:11 pm )

    Mongolyn turiig elgeer ni
    hevtuuleh horyg Enhbayr l
    nairuulj chadna. Mergejiliin horchin

  • зочин (December 20, 2015 6:59:45 pm )

    Өнөөдрийн төрд шудрага ажил хэрэгч хүн тун бага байгаагаас тэднийг ард түмэн ойлгохгүй ажил явахгүй байгаа нь нүдэнд ил байна шүүдээ . Дарга нарыг юу хийснээр ямар асуудлыг шийдвэрлэснээр нь шудрагаар үнэлэх цаг болсон. Өөрийн бодолгүй өөрийгөө хөгжүүлээгүй нөхдүүд намын шугмаар төрийг тамын тогоо болгосныг дэлгэж тавьх цаг болсон . Хайран ард түмнийг яаран болгосон явдлыг одоо хэн хариуцах вэ. Шудрага байцгаая гэж хоосон хашгирагсад төрд орсноос ажил хийдэггүй албан тушаалтнууд олширч төрийг үймүүлэх ажил хийж байна

  • zochin (December 20, 2015 8:44:13 pm )

    yamar unen zuil bichchihvee

  • Бат-үүл (December 20, 2015 8:46:35 pm )

    энхбаярыг төрд гаргачихвал харин ч улс төр итэвхитэй болох юм бишүү. нөхдүүдийн чацга баас нь цуваад.

antalya rent a car