antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2015 1 comment

Засгийн газраас 4.5 тэрбум төгрөг гаргана

нийтлэсэн Admin

430dmbe6pkneq71741i9t7etbs Өнөөдрийн байдлаар улсын  хэмжээнд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байна. Цаашдаа Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим суманд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа юм.

Өвөлжилтийн энэхүү хүндрэлийг даван туулахад Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нэг аймагт дунджаар 150.0-250.0 сая төгрөг хуваарилахаар болжээ. Малчдад очих улсын нөөцийн өвс, тэжээлийг үнэгүй олгох болон хямдруулах, хүн эмнэлэг, шуурхай албаны автомашинаар хангахад шаардагдаж  байгаа 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг энэ долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангаж, аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 23.044 тн өвс, 3.345 тн тэжээл бэлтгэж, улсын нөөцөд 2015 онд төсвийн хөрөнгөөр болон борлуулалтын орлогоор өвс, тэжээлийг 100 хувь бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч  өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчид болон аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс шаардлагатай өвс, тэжээлийг аймаг, орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах хүсэлтийг ирүүлээд байгаа аж.

Мөн зарим аймаг шуурхай албаны болон түргэн тусламжийн автомашингүй  байгаагаас өвөлжилт хүндэрсэн тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 18, 2015 6:47:06 pm )

    naad mungu chin tegeed malchidad hvreh bolwuu daa zamd ni saad ih bii shv

antalya rent a car