antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 3 comments

Тэд яах нь вэ дээ, “амины” гарз

нийтлэсэн Admin

Уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутал тайлах гэж нэг үг байдаг даа. Ийм нэг содон гэмээр үйл явдал хуучин он хулжирч, шинэ он шилжрэх мөчтэй зэрэгцэн Монголын төрд болоод өнгөрөв. Гэвч тэр сонин явдал оргилуун дарсны исгэлэн амт, хундаганы харших чимээ, элдэв шоуны нүргээнээс нэг их сондгойрч дуулдсангүй өнгөрч одов бололтой.

Хамаг юм улиран одсоны дараа тэдний тухай дурсч эхлэв. Тэд гээд байгаа маань эрхэлж байсан албан тушаалаа сайн дураараа өгөгч хэдхэн залуу юм л даа. Зүгээр нэг залуус биш ээ. Энэ хавар болох парламентын сонгуульд нэр дэвшихийн тулд албаа орхиж буй их гарын драпууд. Тэд нэг талаар ихээхэн зориг зүрх гаргаж, чамгүй эрсдэл хүлээж буй. Нөгөө талаар энэ асуудлаараа намынхаа удирдлагатай нягт нямбай хэлэлцээ хийсэн байж таарна. Тэгж гэмээнэ сая эрхэлж буй төр, засгийн чамгүй өндөр албан тушаалаасаа сална шүү дээ. Уг нь заримд нь хуучин албандаа байсан бол унац нь арай дээр байсан болов уу зайлуул гэж.

Тэдний нэр хаа сайгүй байна даа, чааваас. Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дэд дарга А.Мөнхбат, “Эрдэнэс Таван толгой МГЛ” компанийн ТУЗийн гишүүн Ж.Батзандан гээд л өнөө хэдийн маань жагсаалт дуусч байгаа юм. УИХ-ын гишүүд бараг гурван жил гаруй хугацаанд хэрэлдэж хэлэлцэн байж, оны өмнөхөн арайхийн амжиж баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч бол сонгуульд нэр дэвшихээсээ зургаан сарын өмнө чөлөөлөгдсөн байх учиртай гэх заалтаар ийн яаран сандран ажлаа өгсөн хэрэг. Шинэ он гарах гэж байхад хамт олондоо баяртай гэж хэлэх хэнд ч олигтой байв гэж. Гэхдээ би буруу зөрүү хэрэг тариагүй ээ, их хурлын гишүүн болох гэж энэ албаа орхилоо, чадахгүй бол харин яах билээ гэх нэг талаар сэтгэлийн их дарамт, айдастай, нөгөө талаар түүнтэй дүйх их гэрэл гэгээтэй, хүсэл мөрөөдөлтэй байцгаана.

Тэд тэнэг хүмүүс биш болохоор ямар ч байсан сонгуульд хүч үзнэ, түүгээр ч барахгүй заавал ялна хэмээн цээжний хонжоо хийгээд, эцэг эх, эхнэр хүүхэд, хамаатан садантайгаа хүртэл зөвлөлдөж байгаад ийм шийдвэр гаргасан байх. Заримынх нь ярианаас түрүүлэх гэж л уралддаг шүү дээ гэх бардамхан үг ч цухалзах аж.

Тэдний нэрсийг уншаад бодлоо. Тэд маань жаахан алдаж бодсон юм биш байгаа гэж. Би тааж мэддэг таван хаан, тамшаалж мэддэг тарлан бух биш л дээ. Зүгээр л сонгогч олны нэг. Мэдээллийн бөөн шуум дотор холхиж байдаг урт чихтэй амьтан. Энэ үүднээс үзвэл, монголчуудын олонх эдний хэнийг ч сонгохгүй байх аа даа. Лав л энэ удаа, дараа нь магадгүй л юм. Б.Цэнгэл, Д.Батхуяг ч яая гэхэв, үгүй одоо А.Мөнхбат гэж одоо хэн бэ, хэ хэ. Бас Өвөрхангайд Г.Батхүү, З.Энхболд, Д.Лүндээжанцан, Д.Сугар, Я.Содбаатар, С.Чинзориг, Д.Зоригт энэ тэртэй халз үзэх гээд байгаа юм гэсээн, тэр залуу. Инээд хүрч байх чинь вэ, хэ хэ. Хийдэг ажлыг нь байтугай байгууллагынх нь нэрийг бүтэн хэлэхэд ч хэцүү нэг агентлагийн л дэд дарга юм гэсэн. Ядаж газрын жинхэнэ дарга бол арай л өөр хэрэг. Амбицтай, галзуу барын аманд гараа хийхээс ч үл буцах халуун цустай эр бололтой.

А.Мурат, Л.Мөнхбаатар хоёрт шаанс байж мэднэ. Эхнийх нь өмнөх парламентад сууж байсан, орон нутагтаа нэлээд нэр нөлөөтэй этгээд. Одоо Казахын тагнуул болох тухай нь шуугилдаад байгаа Элчин сайд К.Сайрааныхаас урьтаж АН нь түүнийг Баян- Өлгийд нэр дэвшүүлж мэднэ. Гэхдээ жинхэнэ цусгүй тулаан тэнд болно. Х.Жекей, Х.Баделхан гишүүн, Ж.Сауле, Ч.Куланда гээд хоёр дэд сайд бүсгүй, О.Нигамет дарга, Засаг ноён С.Хавал, АН-ын тэргүүн Х.Ержан зэрэг аваргууд энэ тойрог дээр зодоглох гэж дараалал хүлээгээд л. МАН-ын Л.Мөнхбаатар бол Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон жил газрын даргаар ажилласан, иргэний бүртгэлийн салбарт шинэчлэл өөрчлөлт хийх хамаг хар бор ажлыг гардан чадварлаг гүйцэтгэсэн, өмнөх сонгуулиар С.Баярын штабт мундаг ажилласан, МАН-ын ирээдүйд харах л ёстой залуусын нэг яах аргагүй мөн. Гэхдээ Монголын хамгийн олон хүнтэй Хөвсгөл аймгийн хоёрхон мандатын тоонд багтан гарч ирнэ гэхэд Д.Батхуяг, Л.Мөнхбаатар хоёрт мөн ч хэцүү дээ. Лиценз мэтийн асуудалтай холбогдож нэрээ сэвтээсэн Д.Батхуяг байнд ч, банзанд ч үгүй хоцорч, Лхагва багшийн хүү сайндаа дэд сайдын суудалтай салбал их юм болж ч мэдэх. Энэ тойрогт АН-аас гэхэд л Ц.Сэдванчиг, Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, МАН-аас С.Баяр, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл, Ж.Цолмон дэд сайд, за тэгээд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат энэ тэр гээд суудал горилогчдын цуваа үргэлжлэх бөлгөө. Ийм болохоор л Д.Батхуяг мэтийн бага гарын нөхдөд суудал олдохгүй гэх гээд байгаа юм.

Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг өөр ажилд шилжих болсон учир албанаас нь чөлөөлжээ. Практикаас үзвэл, ийн өндөр хэмжээний алба хашдаг нөхрийг эхлээд шилжих гэж буй албан тушаалд нь томилоод дараа нь өмнө нь эрхэлж байснаас нь чөлөөлдөг. Гэтэл энэ удаа тэгсэнгүй. Зарим эх сурвалж түүнийг төрсөн нутаг Дундговьдоо өрсөлдөх гэж байгаа юм гэх. Магадгүй ээ, боловсролтой, хэл ус сайтай, МАН-ын сайн залуусын нэг. Ганцхан мандаттай болох нигуртайгаас гадна Р.Раш, Х.Наранхүү мэтийн ахмад гишүүд одоо тийшээ зүглээд дэмий гэдгийг энэ намын хашир хандгай нар юу эс андах вэ дээ. Та нар яах нь вэ, “амины” гарз. Тэдэнд ийм амны бэлгэгүй үг хэлж, зүрхийг нь үхүүлэх улс олонгүй байгаа биз. Харин ч өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв, чи ер нь саадгүй гараад л ирнэ гээд хөөргөж байж ч мэдэх. Тийм ээ, өөрийн бодол өөртөө зөв. Тэд боджээ, бодоод алхмаа хийж. Би бодлоо. Бодсоноо хэллээ. Харин хэнийх нь бодол үнэнд ойртсон, үгүй ядаж бодит байдалд дөхүү туссаныг сонгуулийн дүн гарахаар л харцгаая даа.

Б.Билгээ

Эх сурвалж: “Үндэсний мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 05, 2012 6:09:15 pm )

    tanij medehgui chotgoroos tanidag lam deer gej mongoliin ard tumen odoo ene tsag dor bodoj bgaa gebch yahiig harah heregtei bhaa,tanidagui amitad l bn gehdee ted UIX ochij idej yyhaar ih yarch bh shib

  • Anonymous (January 05, 2012 10:40:17 pm )

    BATZAHDAH CHI BOLIL DOO. 5 CAIXAH ZALUUGIIH AMIHD XYRCHIXEED CHI YAJ ZUGATAACAACAH BILEE. ARD TYMEHIIG CHI TEHEG XYMYYC GEED BAIGAA UAM UU???

  • Anonymous (January 05, 2012 10:43:54 pm )

    BATZAHDAH CHI 5CAIXAH ZALUUGIIH AMIHD XYREED YAJ ZUGATAACAH BILEE.ARD TYMHIIG CCHI TEHEGYYD GEJ BODCOH UU. CHI COHGOGDOX ERXGYI.

antalya rent a car