antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 Comments are off

Гуравдагч этгээдэд задруулахгүй бол мөнгө өгнө гэсэн материалыг АТГ-т хүргүүлнэ

нийтлэсэн Admin

Өмнөговь аймгийн нутагт орших Овоот толгойн нүүрсний уурхайд “Саус гоби ресурс” компани 800 сая ам.доллар оруулахаар төлөвлөснөө саяхан зарлаж байсан. Энэ компанийн цаад эзэн нь “Айвенхоу майнз”-ын хувь эзэмшигч Роберт Фрийдланд гэнэ.
Ирэх гурван жилд Хятад руу гаргах нүүрснийхээ олборлолтыг нэмэхэд зориулж ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм билээ.  Энэ онд нүүрсний олборлолтоо найман сая тоннд хүргэх зорилт тавьжээ. 114.1 сая тонн нүүрсний нөөцтэй Овоот толгойн ордоос “Саус гоби Энержи ресурсес” компанийнхан одоогийн байдлаар 1.2 сая тонн нүүрс олорлоод байгаа гэсэн тоо баримт байна.

Захирал нь барьцаалагдсан гэж шуугиан тариад байгаа “Саус Гоби Сэндс” ХХК нь Монголд нүүрсний хайгуул, олборлолт эрхэлдэг уул уурхайн компани бөгөөд Торонтогийн “Хөрөнгийн Бирж”-д бүртгэлтэй  “Саус Гоби Ресурс “ компанийн салбар юм.

“Саус Гоби Сэндс” нь 2004 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, 2008 оноос эхлэн тус компанийн гол орд болох “Овоот Толгой” дахь уурхайгаас металлургийн болон дулааны нүүрс олборлож байна. Тус компани Өмнөговь аймгийн найман суманд эрэл хайгуулын төслийг  хэрэгжүүлж, Гурвантэс сумын нутагт олборлолт явуулж  байгаа юм.  “Саус Гоби Сэндс” компани нь 700 гаруй ажилчидтай.  Бодит байдлыг шүүмжилсэн, үйлдвэрчний эвлэлийн салбар байгуулна гэсэн шаардлага тавьсан хүмүүсийг ажлаас халдаг  гэнэ. Одоогийн байдлаар   49 ажилтныг  ажлаас нь чөлөөлсөн байна. Тэдний нэг, нэрээ нууцалж буй Г-тэй ярилцлаа.

 

-Та бүхэн Курт захирлыг барьцаалаад шуугиан дэгдээв. та нарын шаардлагыг хүлээн авсан уу?

-Бид  компанийн удирдлагууд  уулзсан байна. Энэхүү уулзалтаар ямар нэгэн бодитой шийдэлд хүрээгүй ч хоёр талаас гурав, гурван хүний төлөөлөл гарган, албан ёсоор хэлэлцээ хийх талаар ярилцжээ.

Ажилтнуудын зүгээс гурав биш таван  хүний бүрэлдэхүүн бүхий төлөөллийг уулзуулна гэсэн санал гаргасан юм.  Хоёр хуульч, гурван ажилтнаас бүрдсэн төлөөллөө сонгоод байгаа. Эхний уулзалтын үеэр ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг олон дахин баллаж,  ажлаас чөлөөлөгдсөн гэх он, сарыг юуны учир будлиантуулсан талаар асуусан. Бодиттой хариулт өгөөгүй. Дахиад л уулзана даа.

-Ямар үндэслэлээр, хэдэн хүнийг ажлаас нь халсан вэ?

-Санхүү тааруу байна,  орон тооны цомхтгол хийж байгаа гэсэн нэрээр нийтдээ  49 хүнийг  ажлаас нь халаад байгаа. Энэ нь  өнгөлөн далдлалт.  Үнэндээ биднийг “Үйлдвэрчний Эвлэл” байгуулах гэлээ гэж л ажлаас чөлөөлж байгаа юм.

Ажилчдын эрх ашиг зөрчигдөөд  байсан учраас “Үйлдвэрчний Эвлэл” байгуулах шаардлагатай болсон юм уу?

– Ажилчдын эрх ашгийг хамгаалах, хүний эрхийг зөрчсөн олон асуудлууд манай компанид байдаг. “Үйлдвэрчний Эвлэл” байгуулах болсон  олон шалтгаан байна. Тухайлбал манайх нүүрсний компани гэтэл ажлын нөхцөл хэвийн гэж явдаг. Үнэнийг хэлэхэд бид хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тоосжилт ихтэй. Гаднаас манай компани дээр МХЕГ юм уу аль нэгэн байгууллагаас хяналт шалгалт хийх гээд ирэхээр зүгээр л “Шоу тоглолт” хийдэг. Талбайгаа  усалдаггүй.  Шалгалтынхан ирэх гэж байна гэвэл  услана.   Шалгалтаар  ирсэн хүмүүсийг сайхан хооллож ундлаад л явуулчихдаг юм.

Мөн манай ажилчид халуун хоол унд идэлгүй гурван жил болж байна. Бид өглөө таван цагт ажилдаа гардаг гэтэл бидэнд зөөврийн хоол гэж ирдэггүй.  Шөнийн гурав, дөрвөн цагийн үед хийсэн хоолыг нь бид нар маргааш өдрийнх нь нэг, хоёр цагийн үед иддэг.
Тэр нь зуны цагт үнэр орчихдог, харин өвлийн цагт бараг хөлдүү шахуу хүйтэн хоол иддэг. Үүнээс үүдэн манай ажилчдаас “Ходоодны шархлаа”-тай болсон хүмүүс ч бий. Манай компанийн ажилчин авах, халах зэрэг нь энгийн асуудал. Хэн удирдлагуудын өөдөөс юм дуугарч байна тэр хүнийг ямар нэгэн шалтаг, шалтгаан гаргаж ирээд л шууд ажлаас нь халчихдаг. Жишээлбэл 2008 онд манай байгууллагын нэг хүн “Үйлдвэрчний Эвлэл” байгуулах гэж байгаад ажлаасаа халагдсан.  Бидний хамгийн гол зорилго нь “Үйлдвэрчний эвлэл” байгуулж ажилчдын эрх ашгийг хамгаалъя гэсэн бодолтой байсан юм. Харин тамга, тэмдэг бичиг баримт бүгд бүрдээд бүх зүйл болохын өмнөхөн биднийг шууд ажлаас халсан.

-Хэвлэлийнхэнд мэдээлэл өгвөл ажлаас гэнэт халагдсны мөнгө өгөхгүй гэж дарамталсан нь үнэн юм уу?

-Үнэн. Тиймээс л хүмүүс одоохондоо нэрээ хэлээд ил гарч чадахгүй байгаа юм. Асуудлыг ингээд орхивол бид дуугүй суухгүй.  Зарим хүмүүс энэ мөнгийг авах гэсэн дээ  ч биш. Хэрэв биднийг хэл ам хийдэг гээд олонд цацвал дахиад өөр байгууллага ажилд авахгүй болов уу гэж эмээж байгаа хүмүүс ч бий.  Манай компанийн удирдлагын зүгээс өчигдөр бидэнд мэдээлэл хийсэн. Та нарыг “Оюу Толгой”-д ажилд оруулах талаар гэрээ хэлэцээр хийж хөөцөлдөж байгаа. Та нар хэвлэл мэдээллийнхэнд хандах юм бол бид та нарт тусалж чадахгүй  та нар цаашдаа ажилтай байх үгүй чинь хэцүү болно гэж хэлсэн. Компанийн удирдлагууд анх биднийг ажилд орохоор гэрээ байгуулах үед 21 жилийн нөөцтэй. Та нар манай байгууллагад орох юм бол амьдралыг чинь дээшлүүлнэ гэж хэлж байсан. Харин одоо манай ажилчид бүгд банкинд өртэй. Гэнэт халагдсан учраас банкны “Өр”-өө яаж төлөх вэ гээд л асуудал их гарч байна.

-Гуравдагч этгээдэд мэдэгдэхгүй бол 500 мянган төгрөг өгнө гэж “Хөдөлмөрийн Гэрээ”-г цуцлах үед баримт дээр бичсэн байсан. Бүх хүмүүст 500 мянган төгрөг өгнө гэсэн үү?

– Ажлаас халагдсан бүх хүмүүст 500 мянган төгрөг өгнө гээд гарын үсэг зуруулсан. Зурахгүй бол нөхөн олговор, цалин хөлсийг чинь олгохгүй гэж хаашаа ч гарах гарцгүй болгосон. Халагдсан 49 хүнээс гарын үсэг зураагүй ганцхан хүн байгаа.  Биднийг ажаас гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа МУ-ын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 38 зүйлийн 38.1.1-д заасны дагуу “Өөрийн хүсэлт”-ээр ажлаасаа халагдсан гэсэн утгатай цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд бид ажлаасаа хүсэлтээрээ халагдаагүй гэж оруул гэсэн нэг дор юу гэж ийм олон хүн өөрийн хүсэлтээрээ ажлаас гарах гэрээнд гарын үсэг зурах юм бэ? Бид үүнийг эсэргүүцэж байна гэж хэлсэн. Гэтэл компаний удирдлагууд наадах чинь хэвлэлийн алдаа маргааш засчихна. 41.1.1 болгоод засна  гэж хэлсэн. Бид өөрсдийн хүсэлтээр биш албан шахалтаар ажлаас халагдсан гэхэд болно.

-Танай компанийн ажилчид дунджаар хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
– Дундаж цалин сайн мэдэхгүй байна. Нууцаар өгдөг. Хэн нь хэдэн төгрөгний цалин авдагийг бид мэдэхгүй.  Цалинг дугтуйнд хийж өгдөг. Миний хувьд оператор хийдэг болохоор  920 мянган төгрөгний цалин авдаг. Гэтэл гадаадаас ирсэн надтай яг адилхан албан тушаалтай хүн 6-7 мянган долларын цалин авдаг гэж сонсч байсан. Тэр хүн монгол хэл мэдэхгүй юм чинь шинэ ажилчдад сайн юм заана өгнө гэж байхгүй ш дээ. Миний авч байгаа цалин, тэр хүний авч байгаа цалин хоёрын хооронд асар их зөрөө байгаа.

-Та нарын бичиг баримтыг өгөхгүй байгаа нь ямар учиртай гэж бодож байна вэ?
– Бүх ажилчдын бичиг баримтыг өгөхгүй байгаа. Тэд хууль зөрчсөн гэдгээ мэдээд түүнийгээ далдлан, засварлан янзлахын тулд л бид нарын нийгмийн даатгалын дэвтэр бусад бичиг баримтыг өгөхгүй байгаа байх гэж бодож байна.

-Та нарыг ажлаас хална гэж өмнө нь мэдэгдсэн үү?
– Би шөнийн ээлжинд ажиллаж байсан. Хэдэн хүний нэр цохоод энэ нэр дурьдсан хүмүүс аюулгүй ажиллагааны шинэчилсэн сургалтанд суу гэсэн. Тэгээд бид сургалтанд суух юм байна гэж бодоод ажлаасаа буугаад өглөө долоон цаг хүртэл амраад танхимд сургалтандаа сууж байсан. Гэтэл сургалт эхлээд хоёр гурван цаг болсны дараа манай халагдсан 49 хүнээс хоёрыг нь дуудаад аваад явсан. Эргээд гарч ирэхдээ ажлаас халах тушаал өгч байна гэсэн. Тэгээд л бид ажлаасаа халагдсан. Тэр үед биднийг яана гэж бодсон юм коридороор дүүрэн хамгаалагчид зогчихсон байсан. Өмнө нь тийм байдал ерөөсөө харж байгаагүй болохоор бид их гайхсан. Харин одоо бид ажлаас халсан гэдгийг гуравдагч этгээдэд задруулахгүй бол 500 мянган төгрөг өгнө гэсэн материалыг авлигалтай тэмцэх газар өгнө гэсэн бодолтой байгаа.
Х.Тэмүүлэн www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car