antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 33 comments

МАН-ын ирээдүйн Ерөнхийлөгч

нийтлэсэн Admin

Эвслийн Засгийн газрын Ерөнхий сайд асан С.Баярыг энэ удаагийн “76:?” буландаа онцолж байна. Тэрбээр 2008 онд Сүхбаатар дүүрэг өрсөлдөж, ялалт байгуулан УИХ-д сонгогдсон юм. Анх удаа УИХ-д сонгогдож ажилласан хэдий ч намын дарга, Ерөнхий сайд гээд чухал албан тушаал хашаад авсан туршлагатай улс төрч билээ.

Амлалт

2008 оны сонгуулиар тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшсэн гишүүн бүрийн өмнөө барьж буй  мөрийн хөтөлбөр нь өнөөх алдарт таван төгөлдөршил байсан. Үүнийг С.Баярын таван төгөлдөршил гэх нь ч бий. Тэрбээр энэхүү таван төгөлдөршлийг гаргаж ирснээрээ намаа сонгуульд ялалт байгуулахад хамгийн том нөлөө үзүүлж чадсан гавьяатай хүн. Мөн тухайн үед 1.5 сая төгрөгийн амлалтыг өгч, өрсөлдөгч намаасаа илүү гарах аргыг чадмаг хэрэгжүүлсэн намын дарга. Түүнээс гадна намын мөрийн хөтөлбөртөө олон амлалтыг тусгасан. Захаас нь дурьдвал,  нэг хүнд ногдох дотоодын нийт бvтээгдэхүүн 2012 он гэхэд 5000 ам.долларт хүрнэ,  шинээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянган төгрөгийг нэг удаа, Алдарт эх-II одонтой эхэд 500 мянга, Алдарт эх-I одонтой эхэд нэг сая төгрөгийн тэтгэмжийг жил бүр олгоно. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж, боловсролын хүрт­ээмж, чанарыг дээшлүүлнэ,  ЕБС-ийн нэг компьютерт ногдох хvvхдийн тоог гурав дахин бууруулна. ЕБС-ийн бvх багшийг зөөврийн компьютертэй болгоно.  Улаанбаатар хот, томоохон суурин газруудын утаа, агаарын бохирдлыг багасгана гэх мэтээр үргэлжилнэ.  Эдгээр амлалтын зарим нь бүрэн биелсэн. Зарим нь одоо хэлэлцэгдэж байна. Нэг хэсэг нь огт биелээгүй байх. Гэхдээ бүх амлалт нь бүрэн биелнэ гэж юу байхав. Ерөнхийдөө намын гол гол амлалтуудыг биелүүлэхэд багагүй үүрэгтэй оролцсон хүн бол С.Баяр. Харин намаас бус хувиараа Сүхбаатарчуудад амласан амлалтынх нь биелэлт бүдэг бадаг. Тэрбээр  Сүхбаатар дүүргийнхэнд  жил бүр 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно, ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 2012 он гэхэд одоогийнхоос гурав  дахин өсгөнө. элэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтний нарийн мэргэжлийн эмнэлэг байгуулна. Атомын цахилгаан станц барих асуудлыг шийдвэрлэнэ. Нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг батлахаас 45 хоногийн өмнө иргэдээр нээлттэй хэлэлцүүлж санал авдаг журмыг хэвшүүлнэ хэмээн амласан. Эдгээрээс хамгийн гол  болох жил бүр 60 мянган ажлын байр бий болгох амлалт нь биелээгүй гэхэд болно.

Амжилт

Түүний хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тоочоод байвал барагдахгүй.  Зөвхөн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн жижиг сажиг ажлуудыг нь тоочвол цаг, цаас хоёр хүрэлцэхгүй биз. Зөвхөн ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 2012 он гэхэд одоогийнхоос гурав дахин өсгөнө гэж амласан, тэр үед. Одоо цалин, тэтгэвэр нэмэгдэх гэж байна. Ерөнхийдөө энэ удаагийн нэмэгдлээр тооцоод үзвэл 2008 оны  үеийнхээс гурав дахин нэмэгдсэн байх. Мөн Сүхбаатар дүүргийн хороодод цэцэрлэг байгуулсан, сувилал барьсан гээд бүтээн байгуулалтын чанартай ажлуудыг хийсэн. Гэхдээ түүний хамгийн том амжилт бол “Атрын-III” аян байсан. Хэдийгээр алдаа, онооны аль аль нь байсан ч энэ аян өрнөснөөр тариаланчдын амьдрал дээшилсэн үү гэхээс уруудаагүй байх. Төрөөс тариаланчдад хандсан ажил олноор хэрэгжиж, техник хэрэгслээр хангаж өгсөн. Энэ ажил одоо ч үргэлжилсээр байгаа. Хамгийн гол нь  улсынхаа хэрэгцээг хангаж чадахгүй, өмнөд хөршөөс чанар муутай хүнсний ногоо импортоор авдаг байсан цаг ард хоцорч, тариаланчид өөрсдөө хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангадаг болж эхэлсэн. 2010 онд гэхэд  улсын  жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломж бүрдсэн. “Атрын III” аян 2007 оноос эхлэн хэрэгжсэнээр жил бүр ургац нэмэгдсээр 2010 он гэхэд ийм үр дүнд хүрсэн.  Бүр тодруулбал, 10 жил уналтад ороод байсан газар тарианлангийн салбар энэ аяны үр дүнд хөл дээрээ боссон гэхэд болно.  2010 оны ургац хураалтын дүнг анх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2007 онтой харьцуулахад үр тариа 251.7 мянга, төмс 55.4 мянга, хүнсний ногоо 10.9 мянга, малын тэжээлийн ургамал 26.9 мянган тонноор илүү гарсан.  “Атрын III аян”-ы хүрээнд  6000  гаруй механикжуулагч, ногоочин ажлын байртай болж, техник, технологийн дэвшил, шинэчлэл нэвтэрсэн гээд дурьдаад байвал олон ололт байгаа. Өнгөрсөн жил гэхэд манай тариаланчид түүхэнд байгаагүй их ургац хурааж, хадгалах газар олдохгүй хэцүүдэж байгаа. Гадагш экспортолж эхэлсэн. Цаашид Монгол Улс газар тариалангаар дэлхийд гайхагддаг юмаа гэхэд, С.Баярын нэр хамт явах нь дамжигүй. Мөн түүний нэг гавьяаг сонгуулийн хуультай холбон тайлбарлаж болно. Анх хамтарсан Засгийн газар байгуулж байхад МАН-ын дарга байсан тэрбээр АН-тай Сонгуулийн хуулийг өөрчилнө хэмээн тохиролцсон. Тэр дагуу Сонгуулийн хууль ямар ч байсан өөрчлөгдөж, бага ч гэсэн пропорционалийн үнэртэй хууль баталлаа. Хэдийгээр одоо зүгээр л гишүүн хэдий ч намдаа нөлөөтэй хэвээр байгаа. Зарим учир мэдэх хүмүүсийн жиг жуг гэж буйгаар С.Баяр сонгуулийн хуулийг хурдан батлуулах тал дээр намын нөхдөө шавдуулсан гэх юм билээ. Үнэхээр тийм бол үүнийг амжилт гэж нэрлэх нь зүй ёсны хэрэг. Манай улс төрийн эрх барих дээд байгууллага болох парламентаа, түүнийг бүрдүүлэх гишүүдээ шударга сонголтоор бүрдүүлбэл аштай юу.

Алдаа

Нэг үеэ бодвол манай улсын эдийн засаг тэлж, ашиг орлого ч нэмэгдэж байгаа. Олон толгойнууд эргэлтэд орж, Монгол Улсыг чиглэсэн мөнгөний урсгал ихэсч байх үед тэр Ерөнхий сайдын албаа өгч, том алдаа гаргасан. Уг нь эхэлсэн ажлаа дуусгаж, монголчуудад хэрэгтэй зүйл хийсэн бол сайн байсан юм. Тэгээд мөнгө ихэсч байгаа үед чухал албанаас өөрөө татгалзана гэдэг сонирхолтой байгаа биз дээ. Яах вэ, биеийн байдал нь муу байсан болохоор яах аргагүй тэгсэн ч байж болох юм. Хүнд албан тушаалаас илүү эрүүл мэнд чухал байдаг хойно. Түүний бас нэг алдаа нь стандарт бус Засгийн газар байгуулсан явдал. Тэртээ тэргүй нэг нам нь ялсан бол засгаа барьж, ялагдсан нь цөөнх болдог. Энэ стандарт Засгийн газар шүү дээ. Гэтэл мань хүн Ерөнхий сайд болонгуутаа хамтарсан Засгийн газар байгуулж, АН-ын гишүүдэд сайдын суудал бэлэглэж эхэлсэн. Түүнээс нь болж энэ Засгийн газар, УИХ-ын нэр хүнд хангалттай унасан нь үнэн. Харин эрхэм гишүүд зөвшилцөж чадаж байгаа гэсэн гоё үгээр хүмүүсийн амыг тагласаар дөрвөн жилийг үдэв. Ингээд болоогүй, түүнийг нэг ажил эхлүүлээд хаячихдаг залхуу нөхөр гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. “Атрын III” аяныг эс тооцвол олон ажил эхлүүлсэн болоод орхисон юм билээ.  Уг нь хийж хэрэгжүүлээд, үр дүнг үзсэн бол улс оронд хэрэгтэй олон ажил санаачилсан хүн. Харамсалтай нь барьж аваад, нухах эр зориг, хөдөлмөр түүнд дутдаг бололтой. Энэ мэтийг эс тооцвол тэр төрийн мөнгө ууж, идсэн, шамшигдуулсан гэсэн хов живээс холуур явдаг эрхэм.

Тэнэглэл

С.Баяр юу гэж хэлэх нь вэ гэж ард иргэдээс авахуулаад төрийн түшээд хүртэл анхаарал тавьдаг. Тэр тийм том лидер. Энд тэнд тэнэг юм ярьж, нэр төрөө сэвтээгээд явдаггүй бодолтой хүн.  Харин аль хэдийнэ намаасаа гарсан Н.Энхбаяртай хэвлэлээр хэрэлдсэн нь хамгийн том тэнэглэл байлаа. С.Баяр ч тэр, Н.Энхбаяр ч тэр хуучин МАХН-ын лидерүүд. Нэгэн цагт нэг ширээнд сууж, нэг нам удирдаж, улс орны хариуцлагатай алба хашиж  явсан хүмүүс гэнэт л сайн, муугаа дуудалцаад, хэл амаа билүүдэж, хэвлэлээр хэрэлдээд эхлэхээр тэнэг харагддаг юм билээ. Уг нь намын лидерүүд шиг, улстөрийн соёлтой хүмүүс шиг ширээний ард сууж байгаад асуудлаа шийдэх хэрэгтэй шүү дээ. Үгүй ядаж С.Баяр гишүүн дуугүй байсан бол хамаагүй нэр хүндтэй байх байлаа. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэдэг дээ.

Ирээдүй

С.Баяр бол улс орон даяар танигдсан улстөрч. МАН-ын номер нэг сонголт. 28-ын номер нэгт МАН-аас зоогдох нэр түүнийх байж таарна. Тэр хаана ч өрсөлдсөн УИХ-д гараад л ирнэ. Ирэх сонгуульд мэдээж МАН-ыг төлөөлж түүчээ болж өрсөлдөх нь гарцаагүй. Сонгогдох нь ч гарцаагүй. Түүгээр зогсохгүй 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх ганц хүн нь тэр байх. Одоохондоо МАН-д өөр сонголт харагдахгүй байгаа юм. 2009 онд Ерөнхий сайдын албаа өгч байхад нь улс төр мэддэг, судалдаг хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базааж байна хэмээн жиг жуг гэлцэж байлаа. Тэгэхийн тулд эхний ээлжинд биеэ эмчлүүлж тордох, нөгөө талаар нэр цэвэр суух гэж байгаа юм гэж ярих ч хүмүүс байсан. Энэ бүх яриа үнэний ортой. Түүнийг МАН-аас сонгогдох ирээдүйн Ерөнхийлөгч гээд тодорхойлчиход болохгүй юмгүй. Хэнтэй ч өрсөлдсөн амар унахгүй нь мэдээж. Ерөөсөө түүний ирээдүй бүхэлдээ гэрэлтэй байгаа.

Н.Пунцагболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Anonymous (January 05, 2012 10:43:45 am )

    ene hiniig yamarch baisan N Enhbayar shig aimaar idej uuh sonirholtoi hun bish gej bodoj yavdag shuu muu humuus tal burees ni boorlood ajil hiilguuldeggui baisan baihaa taniig demjij yavdag shuu

  • Anonymous (January 05, 2012 11:30:28 am )

    elbegdorg+enkhbayar=bayar

  • Anonymous (January 05, 2012 12:07:46 pm )

    bayar yeronhiilogch baihad buruudahgui l baih. Odoogoor tuuniig dileh uls torch alga bna doo

  • Anonymous (January 05, 2012 7:30:10 pm )

    mongol toriin boos bayar

  • Anonymous (January 05, 2012 7:31:17 pm )

    iim komunistuud zailaasai

  • Anonymous (January 05, 2012 7:42:27 pm )

    bayar vhvvl taarna

  • Anonymous (January 05, 2012 9:35:39 pm )

    huviin amidralaa avch yavj chadaagui baij buhel buten ulsiig avch yavna gej yu baidag yum be ??????????????????????????
    sex-iin gaj donton!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (January 05, 2012 9:38:37 pm )

    sex ni medreliin ovchin bolchihsoniig saaral ordniihon bugd medne shuu dee
    bas elegnii hund ovchtoi gedeg bis dee, yadaj eruul eronhiilogchtoi bolyooooo

  • Anonymous (January 05, 2012 9:41:22 pm )

    yos surthuunii huvd toriin ondor alban tushaald tentsehgui gedgee huleen zovshoorch chadah er hunii tsos chamd baina uu, bayar aaa

  • Anonymous (January 05, 2012 10:17:48 pm )

    uuu… ALUURCHIN ERONXIILOGCH BOLOX ECGYI.

  • Anonymous (January 05, 2012 10:36:01 pm )

    kkkkkkkkk namiin eronhiilogch boloh yumuu

  • Anonymous (January 05, 2012 10:41:53 pm )

    puntsag boldoo chi ard tumnii tarhi ugaahaa zogsoo uuniig unshaad harin chamaig ireeduin erunhiilugch bolgomoor beldmeer baina bayr mayr gej balairahgui muruuruu yavsan bol chi tom bicheech bur arvan huruunii bicheech boloh bailaa

  • Anonymous (January 05, 2012 10:56:02 pm )

    s baur bol mongoliin gutamshig tuuhend iim erinhii said baigaagui arai dabarch ba

  • Anonymous (January 05, 2012 10:57:43 pm )

    ene yu bicheed baigaa mal be munguur lbichij tegej bodoh eruul hun baihgui

  • Anonymous (January 06, 2012 1:42:49 am )

    bayar dargaa odoo ali yum bolgon ta hed darga nar ard tumneer togloh yum bee bolildoo umuus zobhon hoolnii toloo ajillaj ba sh dee
    odoo ta heden darga nar tsadaachee heden ueeree zarah mongotoi bolchood
    suuld l gehed Badamjunai darga baahan gazar zartsan Darga nariin horongo mongoliin niit horongiin 9909 hubi bolchloo

  • Anonymous (January 06, 2012 1:46:17 am )

    udahgui mongol hujaa nariin orsiin gart orloo teghed nogoo darga nar gadaadad mongotoi saihan amidraad l bj bh daa

  • Anonymous (January 06, 2012 1:47:40 am )

    darganaa ta nar bogd ajilaa ogood nerteigeer n oros hujaa nart suudlaa zarchaacheee

  • Anonymous (January 06, 2012 1:48:51 am )

    ta nar chadnaa etgeltei bai ta nar mongnoos bolj yu ch hiij chadnaa

  • Anonymous (January 06, 2012 4:23:19 am )

    Hehe ene setguulch yu bichij b.gaagaa medej b.gaa bolov uu oyu tolgoin mongoor chamtai gants yum huvaaj uusan yum b.hdaa chavaas bayar hoer sogtoo taarch dee novshiin bayariin arhinii shavharuug goridson zusarch setguulch ich iim eh ornoo hudaldsan arhichin banzal b.hgui dee ter muu heleed b.san enkhbayar hamaagui deer naad muu novshoos shini mongoliin tuuhend bayar shig adgiin shaar hezeech b.gaagui yun eronhiilogch ve bayaraa chi seruun zuudel ih yum boddog muu luivarchin ve harin chi bol zugeer l hund taalagdtal yaridag am banzal yag elbegee shig yalgaa ni chi comunist setgelgeetei busad yag adilhan yun eronhiilogch mon hutsavaa muu baas chini chamaig 2012 ond ard tumen songohgui itgel uzuulehgui bi huvidaa manang songohgui chadahgui songohgui fuck you bayaraa

  • Anonymous (January 06, 2012 9:43:55 am )

    bayarin bie n diilehgvi ee

  • Anonymous (January 06, 2012 9:54:26 am )

    shorond baih hunalsan hun eronhiilogch baij taarahuu mongolchuud ugaasaa hunalsan hund durgui bizde

  • Anonymous (January 06, 2012 10:17:48 am )

    hehe yuni chini erunhilugch boloh, ih hyrlin ch gishunerch ard tumen songohgui. ard tumnig uursud shigee teneg gj bitgii bod.ta narin muruudul dyssan.

  • Anonymous (January 06, 2012 10:46:23 am )

    yag erunhiilugch bolj haragdaach sogtuu tolgoi

  • Anonymous (January 06, 2012 11:02:27 am )

    Boliyo oo, tuunii gaviyaa gej haana baigaan. 7 sariin 1-nii hariutslagaa hulee.

  • Anonymous (January 06, 2012 11:07:15 am )

    5hun tushaal ygj buuduulchaad odoo shorond oroh ni todorhoi bolj bhadiim yum zahiaalj bichuulj bn muu arhichin

  • Anonymous (January 06, 2012 11:18:55 am )

    oyu tolgoig unegui ygsyn hergeer gadaaduudad.shorond hii

  • Anonymous (January 06, 2012 11:20:11 am )

    s.zorigiig alsan nuhur yaaj eronhiilogch bolohiiin be

  • Anonymous (January 06, 2012 11:21:32 am )

    FUCK YOUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUU

  • Anonymous (January 06, 2012 2:21:14 pm )

    BOSS BOSSOOROO L DUUSNA… ENE BOL XUVI TAVILAN.

  • Anonymous (January 06, 2012 3:55:29 pm )

    Elgee emcnilyylsen deer

  • Anonymous (January 06, 2012 8:51:05 pm )

    Bayr dargaa tand amjilt xusie jingiin tsuvaa yvdagaaraa l yvag jingerriin noxoi xutsdagaaraa xutsaj l baig bitgii toogooroi ene archaagui zarim neg xumuusiig tegeed ch sext sain baina gedeg chini er xunii neg baxarxal sulraltanguudaa xe xe xe xe xe

  • Anonymous (January 06, 2012 10:45:22 pm )

    ene shaar teged yeronhiilojch bolohiimuu

  • Anonymous (January 07, 2012 3:38:13 pm )

    sexy yerunhiilugchtei boloh yu ni buruu gej?
    mongolyn urs mash olon bolohyn belegdel bus uu ain iin?

antalya rent a car