antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2015 32 comments

АРДЧИЛЛЫН АНХНЫ ЯЛАЛТ, АНХНЫ СУУРЬ ЭРДЭНЭТЭЭС ЭХТЭЙ

нийтлэсэн Admin

25

Монгол улсад одоогоос 25 жилийн өмнө нэг намын тогтолцоог халж олон намын тогтолцоотой анхны ардчилсан сонгууль болж байсан билээ. Дангаар ноёрхож байсан намыг анхны ардчилсан сонгуулиар хоёрхон газарт шинэ хүчнүүд ялалт байгуулж байсан түүхтэй. Энэ үед хамгийн анхаарал татсан зүйл нь Нийслэл Улаанбаатар хот биш Эрдэнэтээс хамгийн их санал буюу 65,0 хувиар шинэ хүчин үнэмлэхүй ялалт байгуулсан явдал юм. Харин удаалж Улаанбаатар хот 61,4 хувийн санал авч байсан. Хэдийгээр хүн ам төвлөрсөн, мэдээ мэдээлэл ихтэй газар МУ-ын Нийслэл Улаанбаатар хот мөн ч Эрдэнэт хотод шинэ ардчилсан хүчнүүд үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүхэн үнэн билээ. Иймээс л Эрдэнэтийн ардчилагчдыг “Алтан хараацай” хэмээж харин Улаанбаатарчуудыг “Мөнгөн хараацай” гэж нэрийддэг аж. 

1990 оны анхны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчин Эрдэнэтэд 65,0 хувиар ялж, “гайхамшигт” ялалт байгуулав. 70 жил дангаараа ноёрхсон МАХН-ыг орон нутагт анх ялсан болохоор “гайхамшигт” ялалт гэж нэрлэхээс өөр яахав. Энэ ялалт Эрдэнэтийн Ардчилсан холбоо, Ардчилсан намын үйл ажиллагаатай шууд холбоотой.

Эрдэнэтийн ардчиллын анх-ны хараацайнууд, ардчиллын партизануудын олонхи нь түмний зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг, урлагийнхан, соёлын ордны театрын уран бүтээлчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, зураачид байсан. Эдгээр залуус Эв нэгтний холбоо буюу “ЭНХ” нэртэй маш хүчирхэг улс төрийн нууц бүлгэм байгуулж, ухуулга сурталчилгаа их хүчтэй явуулж байлаа. Тэд ухуулах хуудас наах, уулзалт хийх ажлаа 1989 оны эхээр эхэлсэн. Дашрамд сонирхуулахад “Энх” бүлгэмийн нэрийг Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайваны нэртэй холбоотой гэсэн ойлголт байдаг нь, ерээд онд Д.Энхтайван ардчиллыг эхлүүлэх, бэхжүүлэх үйлст их зүтгэж, нөлөөтэй байсан нь тодорхой.

“ЭНХ” бүлгэмээс гадна нэг хүчтэй байгууллага нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын дэргэдэх ЗХУ-д төлөх өрийг барагдуулах хөдөлгөөн нэртэй, До.Ганболд тэргүүтэй залуучуудын бүлгэм. Үүний хажуугаар “Шударга ёс” бүлгэм гэхчлэн хөдөлгөөнүүд их байсан. Хамгийн гол нь эднийг нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажил байсан, тэд ч нэгдэж чадсан.

Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагсдын цалин өндөр, сэхээтнүүдийн бөөгнөрөл Эрдэнэтэд байлаа. Сонгогчид нь мэдээлэл сайтай, ардчилсан үйл явцыг сайн мэдэж, Оростой хамтарсан байгууллагад ажиллаж байсан учраас хойно болж байсан Престройкаг оросуудын түвшинд хүлээж авч ойлгодог байв. Тийм учраас 1990 оны ардчилсан сонгууль болохоос өмнө Эрдэнэтийн хувьд давуу нөхцөл бүрдчихсэн байв. Бусад газар, хөдөө орон нутагт ардчилсан хүчин сайндаа л 5-10 хувийн санал авч байхад Эрдэнэтэд 65,0 хувийн санал авсан нь үүнтэй холбоотой. Эрдэнэтэд МАХН хүчирхэг нөлөөтэй, санхүүжилт, тоног төхөөрөмжөөрөө хүчирхэг намын байгууллагатай, дээр нь Ш.Отгонбилэг тэргүүтэй МАХН-ын хамгийн шилдэг боловсон хүчнүүд нь Эрдэнэтэд байсан. Энэ намын өнгө зүс, ирээдүй болсон шинэ боловсон хүчнүүдтэй намыг ялах хөрс суурь нь бэлтгэгдсэн байсан. Эрдэнэтийн Ардчилсан холбоо 1989 оны арван хоёрдугаар сарын 10-нд хүний эрхийн өдрөөр тайван жагсаал хийж, ардчиллын үйл явц Улаанбаатар хотоос хамаагүй түрүүнд явсан гэдэг. Ардчилсан хувьсгалын түүх гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны арван хоёрдугаар сарын 3-нд “Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон цуглаан хийсэн юм.

Тус цуглаанаас МАХН-ын Төв Хорооны V бүгд хуралд гурван зүйлт өргөх бичиг хүргүүлэв. Үүнд нэгдүгээрт, улс орныг удирдан жолоодох чадваргүй болсон МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, хоёрдугаарт Эрдэнэт, Мардай, Заамар зэрэг уул уурхайн орд газрыг зөвхөн монголчууд эзэмшиж ашиглах, гуравдугаарт Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах. 1990 оны гуравдугаар сарын МоАХ-ны өлсгөлөнгөөс өмнө тавьсан эдгээр шаардлага хэдхэн сарын дараа хэрэгжсэнийг түүх гэрчилнэ.

Эрдэнэтийнхэн илүү эрт ардчиллын хөрс суурь нь бэлтгэгдсэн, тийм учраас 1990 оны анхны ардчилсан сонгуульд Эрдэнэтийнхэн 65,0 хувийн өндөр амжилт үзүүлсэн юм.

Тухайн үеийн сонгуульд хоёр хуудас дугуйлдаг, нэг нь нэр дэвшигчийг, нөгөө нь намыг дугуйлна. Улс төрийн шинэ ардчилсан хүчнийг эрдэнэтийнхэн 65,0 хувь дэмжиж хуучин 70 жил эрх барьсан МАХН-ыг ялж байсан. Тэр үед Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны даргаар Данзанбалжирын Энхтайван, Ардчилсан намын дарга нь Луузангийн Лувсан-Очир ажиллаж байлаа. Анхны намуудын төлөөх санал хураалтаар 65,0 хувийн санал аваад ялчихсан мөртлөө дахин сонгууль явах тойрог байсан юм. Тухайлбал 57 дугаар тойрог. Улаанбаатарчууд ардчиллыг ойлгох, хүлээж авах, масс дэмжих талаараа Эрдэнэтийг гүйцэхгүй байсан. Тиймдээ ч тухайн үед ардчиллаас нэр дэвшсэн лидерүүд анхны ардчилсан сонгуульд нийслэлд ялагдаж байжээ.

Эрдэнэтэд дахин сонгууль болох тойрог байсан, тэнд хамгийн гол нь хэн ч ирсэн ялахаар сайн суурьтай. Тэр тойргуудад дахин сонгууль болж, Ардчилсан холбооны дарга Д.Энхтайван Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг зориуд авчран нэр дэвшүүлжээ. Эрдэнэтийн залуус “Бид сонгуульд гармаар байна. Энэ бидний хөдөлмөрийн үр шим” гэсэн яриа гаргахад “За яахав ээ, би ажиглаж байгаад улс төрд тууштай явах, Монголын ардчилалд хэрэгтэй гэж үзэж Ц.Элбэгдорж гэдэг энэ залууг сонгуульд оруулна” гээд Ц.Элбэгдоржийн гурван үеийн түүхийг аваад Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн Цэцэгмаа гэдэг эмэгтэйд өгч “Танайх маргааш 11 цагаас өмнө хурлаа хийгээд энэ хүнийг дэмжээч” гэж захиж байжээ. Энэ бол Эрдэнэтийн онцлог. Тэд одоогийн ерөнхийлөгчийг анх сонгуулиар гаргаж ирж байсан түүхтэй. Бусад газар сонгуульд оролцоод ялах найдваргүй, сураггүй хол байхад Эрдэнэтэд яагаад Ардчилсан хүчин ялчихав?

Үүнд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт Эрдэнэтийн Ардчилсан холбооныхон маш эв нэгдэлтэй байсан. Одоогийнхоос эрс ялгаатай байсан. Одоо эрх мэдлийн төлөө байлдаж байгаа нь нууц биш. Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайван “Хэн энэ нийгмийг өөрчилж чадах вэ, хэн ардчилал, шударга ёсыг бий болгож чадах вэ, тийм хүмүүсийг ямар ч нам хамаагүй дэмжинэ” гэж олны өмнө хэлж байсан. Тиймээс ч шүүх прокурорын тухай асуудал дэвшүүлсэн баримтат кино хийсэн сэтгүүлч Жаргалын Барамсайг МАХН-аас нэр дэвшсэн ч дэмжиж байж. Эрдэнэтэд анхны тайван жагсаал, залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнд дэмжиж үг хэлсэн. Арван хоёрдугаар сарын 10-нд УТТ, Намын төв хороог огцруулъя гэсэн жагсаалыг дэмжиж зөвшөөрөл олгосон аймгийн АДХ-ны Гүйцэтгэх захиргааны дарга Тогооч нэр дэвшсэн. Засвар механикийн заводын Эвлэлийн хорооны дарга байсан До.Ганболд МАХН-аас нэр дэвшсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг ялж, Ц.Элбэгдоржтой цуг АИХ-ын депутат болж байжээ. Эрдэнэтэд 1990 оны анхны ардчилсан сонгууль болоход ялах хөрс суурийг 1989 онд анхны партизанууд бэлдчихсэн байлаа. Уран бүтээлчид аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг. Тэд зөв сайхан, шударга нийгмийг хүсч байв. Тийм учраас залуучуудын эх орноо гэсэн дэврүүн хүсэл мөрөөдлөөр шударга ёсыг тогтоож чадах хүнийг олж гаргая, үүний төлөө сөхөрч унатлаа зүтгэе гээд тэмцэж энэ хүмүүсийг гаргаж ирж чадсан. Анхны ардчилсан сонгууль одоогийнхоос өөр. Сонгогчид нь өөр, нам нь өөр, сонгуулийг удирдан зохион байгуулж байсан хүмүүсийн сэтгэхүй нь өөр, өөрийгөө гэхээсээ илүү Монгол улсынхаа төлөө хэн биднээс илүү юм хийж чадах вэ гэсэн хүнийг сонгохыг зорьж байсан.

Д.Энхтайван нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Д.Энхтайван гишүүний сэтгэлийг өмнөд хөршийг зорьсон “Ой ачсан оршуулгын цуваа” юунаас ч илүү эмзэглүүлж, модны экспортыг таслан зогсоох хуулийн төсөл боловсруулан УИХ-д гурвантаа өргөн барьсан ч далд эдийн засгийн лобби бүлгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа.

Энэ хооронд Туж, Дух нарс хожуулын тал болж, Монгол эх орны газар нутгийн аравхан хувийг эзэлдэг ногоон хүрэм таван хувь болтлоо сэглэгджээ. Эрхэм гишүүн эцэст нь Хүүхдийн парламент зохион байгуулан “Ой модгүй бол бид яах вэ” хэлэлцүүлэг явуулж, сэтгүүлчдийн дэмж¬сэн дуу хоолой олон улсын байгууллагад хүрэв. Дараалсан тэмцлийн үр дүнд Монголын парламент модны экспортыг таслан зогсоох хууль баталсан нь одоо ч хэвээр байна. Энэ бол Д.Энхтайваны гавьяа. Тиймээс ч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн түүний тухай “Лус савдаг баярлуулсан хүн” хэмээн бичсэн нь бий.

Тэр үед ямар газрын баялгаа олборлож эхэлсэн биш, модоор хөлжих гэсэн наймаачид түүнийг элдвээр дайрч давшилж, нэгэнт огтолсон мод төмөр зам дагуу хөглөрч байлаа. Чухам л “Их санасан газар ес хоног хоосон” гэгч болсон ч аажимдаа мод боловсруулах үйлдвэрүүд шинээр байгуулагдаж, хуванцар ширээ сандал модоор солигдож, хувийн байшингууд хаа сайгүй босч эхлэв. Наяад оны дундуур нам, засгаас дэвшүүлсэн Хувийн орон сууц, Зээлийн орон сууц хөтөлбөр ийнхүү хэний ч шахалт шаардлагагүй амилах нь тэр. О.Дашбалбар агсны нэрлэснээр “Эвслийн лантуу” тэрсүүд гишүүний санаачилсан хууль монголчуудад давхар хожоо авчирсныг хожим тэрээр тэнгэрийн таалал хэмээдэг.

Ардчиллын анхны сонгуулиар гайхамшигтай ялалт байгуулсан Эрдэнэт хот буюу одоогийн Орхон аймагт Ардчилсан намын үйл ажиллагаа тааруухан байх шиг. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болж, АН-аас нэр дэвшигчид нэлэнхүйдээ ялж байхад, анхны ардчилсан сонгуулиар цэнхэртэж байсан Эрдэнэт хотод Ардчилсан намын хоёр нэр дэвшигч хоёулаа өвдөг шороодсон. Ардчиллын суурь хөрс сайтай Эрдэнэтэд “Улаан” намаас нэр дэвшигч улс төрд анх хөл тавьж байгаа 30 гаруйхан насны залуу, шинэ тутам байгуулагдсан МАХН, “Шударга ёс” бүлгээс нэр дэвшсэн нэгэн ялчихлаа. Иймд анхны ардчилсан сонгуулиар 65,0 хувийн санал авч, бүх орон нутаг Эрдэнэт шиг байгаасай хэмээн төв намын лидерүүдээ санаа алдуулж байсан ардчиллын анхны ялалт авч, анхны суурь болсон Эрдэнэтийн ардчилагчид нэгийг бодох цаг болжээ.

Screen shot 2015-12-07 at 10.07.16 PM


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • baatar (December 09, 2015 7:35:04 pm )

    Ардчилсан хувьсгалын түүх гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны арван хоёрдугаар сарын 3-нд “Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон цуглаан хийсэн юм.

  • gunchinish (December 09, 2015 7:35:30 pm )

    Ардчилсан хувьсгалын түүх гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны арван хоёрдугаар сарын 3-нд “Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон цуглаан хийсэн юм.

  • Эрдэнэтийнхэн дэмий зүйл хийждээ (December 09, 2015 8:49:06 pm )

    25 жилийн дараа ийм хүнд байдалд хүргэх байсан бол

  • Anonymous (December 09, 2015 9:04:13 pm )

    Оросуудын хүч Эрдэнэтийн буянаар Монгол их олон жил төсөвөө бүрдүүлж ирлээ дээ.Оростой 70 жил хамтарч 500.000 хүнтэй хоцорогдсон Монголыг 2700.000 хүнтэй боловсролтой дажгүй л сайхан улс болсон байсан.Ардчилалын Том удирдагчуудын буянаар хүн бүр 14-15 саяын өртэй ядуухан л ажилгүйчүүдээр дүүрэн л амьдарч байна.Өмнөх нийгэм харин шударга хүний чанартай ,ажилтай байжээ.Элбэгээ амаар сайхан донгодох, хүн муулахаас өөр юу хийх бэ,ийм новшийн ардчилал сонгох гэжээ

    • Anonymous (December 10, 2015 10:36:41 am )

      hoer saya garan huntei dejgui uls baisan gev uu mun tenegtvee yugaa ch medehgui baij bitgii gonshignoj bai harinch ih urtei buh yam ni gantshan ulsaas hamaaraltai orosuudaas uur shuteh burhangui tuiliin yaduu iim l uls baisan

  • Kk.kk (December 10, 2015 12:22:36 am )

    Ardchilsan hubisgaliin partizan gej nerlegchid ardiin huvisgaliin partizanuud umnuh odoo ireedvihee jishij vzdee ichdeggvi tsaichihsan huvisgalchid boldoo sotsializmaas tatgalzaj chadsan huvisgal hiigch naraa naad partizan gej nerledegeesee tatgalzaj uur nertei bolooch …….. 12 saya ur hiigchid

  • зочин (December 10, 2015 12:24:44 am )

    1989 оны 12-р сарын 07 нд Ховд аймагт анхны улс торийн жагсаал хийж МАХН-ын ТХ-ны улс торийн товчоо, Сайд нарын зовлолийг бурэн огцрохыг шаардаж байсан, ийм жагсаал хийх бэлтгэл, уулзалт яриа 1980 оны 10-р сараас эхэлж байсан юм даа …

    • baatar (December 10, 2015 12:43:30 am )

      Тийм байсан нь үнэн бол сонгуулийн дүн Ховд 73% тай Увстай сүүл мушгисан нь үнэмшил багатай л байна даа

  • bilig (December 10, 2015 9:33:42 am )

    naad 90 oni songuuliin dun chini hen n hir zereg ajillasnig heleed bga um bish uu.neg l ih olon uls tur sudlaach nar bh um.tegeed naad uls turiin tuuhee sudlaad gargaad taviach,,,kkkk

  • Зочин (December 10, 2015 10:21:39 am )

    Ардчиллын салхины сэвшээ нь Ховдоос эхлэлтэй юм шүү. Анх оюутнууд тэнд жагсаж санаа оноогоо хэлж байсан түүхтэй.

    • baatar (December 10, 2015 12:50:34 pm )

      Тийм байсан нь үнэн бол сонгуулийн дүн Ховд13% тай Увстай сүүл мушгисан нь үнэмшил багатай л байна даа

  • Монгол (December 10, 2015 10:22:22 am )

    Эрдэнэтийн МАХН-ын дарга Мянганбаяр гэж дэндүү муйхар захиргаадагч байсан юм. Тиймээс Эрдэнэтэд урьд бий болгож төлөвшүүлсэн гол боловсон хүчнээ тэр Мянганбуу халж солиод хөөгөөд өөрийнхөө тойрон хүрээлэгч нялагнуур бас л захиргаадагч нарыг бий болгосон юм. Тиймээс Эрдэнэтийнхэн Мянганбуугийн ач уршгаар ардчилагч хэмээх хэнхэгүүдийг гаргасан болой.

    • үнэн (December 14, 2015 11:41:02 pm )

      Тиймээс Эрдэнэтийнхэн Мянганбуугийн ач уршгаар ардчилагч хэмээх хэнхэгүүдийг гаргасан болой.

  • Anonymous (December 10, 2015 10:45:43 am )

    БИДНИЙ ДЭМЖСЭН АРДЧИЛАЛ БИШ БОЛСООН АРД ТУМЭН ТА НАРТ ОГТХОН Ч ИТГЭХЭЭ БОЛЬСОН. ТА НАРЫН УЕ ДУУССАН ОДОО БОЛНО

  • Иргэн (December 10, 2015 10:48:28 am )

    Ардчилалд тухайн үед хүмүүс сэтгэлийн хөөрлөөр хандаж огцруулж л байвал ардчилал гэж ойлгож байсан үед Орос Монгол ажилчдын цалингийн зөрүүг арилгах шаардлага Эрдэнэтчүүдэд таалагдсан тул саналаа өгсөн.Харин Ховдын Ардчилсан холбоо,оюутны холбоо нь өөрийн мөрийн хөтөлбөр дүрэм журамтай хэтийн зорилгоо тодорхойлсон агуулгатай байсан тул тухайн үед дэмжлэг муутай байсан ч цөхрөлтгүй идэвхтэй ажилласны дүнд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг хамгийн их дэмжиж,УИХ-д ч гэсэн нэр дэвшигчийг дэмжиж орон нутгийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж одоо Ховдын Ардчилсан холбооны гишүүн Б Бярсайхан Цэвээнравдан хоёр ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байна.Энэ нь ардчилал сэтгэлийн хөөрлөөр биш урт удаан хугацааны үйл явц гэдгийг харуулж байна

  • Anonymous (December 10, 2015 10:49:02 am )

    Одоогийн ардчиллагчдыг ул дэмжинэ ард тумэн

  • Anonymous (December 10, 2015 10:50:42 am )

    одоогийн 76 г дэмжихгуй

  • Зочин (December 10, 2015 10:52:40 am )

    Эрдэнэт уйлдвэрийг дампууралд хургэлгуй ундэсний боловсон хучнээ бурдуулж чадсан монголчуудыг хоолтой залгуулж эрдэнэт уйлдвэрээизов менежмент маркетинг хийсэн хун бол яах аргагуй ш.отгонбилэг элбэгдорж бол хоосон чалчиг энэ ан намын алтан хараацайнууд оорсдоо оноодорийн улс торийн товчооны гишуудээс илуу монголын тэргуун олигархиуд болжээ ард тумэн ядуурсаар

    • ghh (December 10, 2015 3:12:41 pm )

      Мэдээж гавъяа их бий, анхны монгол захирал, гэхдээ гай ч их бий, тойрон хүрээлэгчидтэйгээ нийлж төрийн өмчийг яаж луйвардаж болдог анхны хичээлийг заасан хүн нь Отгонбилэг л дээ, олон тооны охин компани , олон тооны хуурамч гэрээ контракт гэрээ байгуулж ГОК-ын мөнгийг гадаад руу шилжүүлж, асар ихээр завшсан, хүүхэд нь, орлогчууд нь одоо бүгд тэрбумтан болчихсон маадгар сууцгааж байна.

  • Зочин (December 10, 2015 11:04:17 am )

    Ардчилсан хувьсгал ялаад 25 жил болжээ.Ард тїмэн юу хожсон бэ? юуч хожоогїй энэ хувьсгалын буянаар хамгийн их нэр хїндтэй болсон манан-ын луйварчидийг нэрлэвэл баяр батїїл нямдорж гончигдорж баярцогт батболд су.сї гээд л хєвєрнє дєє ард тїмэн одоо энэ луйварчидаас хэзээ салах вэ???????

  • Иргэн (December 10, 2015 12:01:32 pm )

    Шагдарын Отгонбилэгийг сайнаар дурсах хүн олон доо олон Так что , не валяй дурака !

  • zochin (December 10, 2015 12:12:20 pm )

    ene odoo yakh geed bgaa um bol enkhtaivan guyai odoo dakhij UIX bolokh geed tulburtei PR khiigeed bgaa um bkh daa zailuul
    ta nariin ye duussan ertkhen delkhiigees zail

  • иргэн (December 10, 2015 12:17:05 pm )

    Сайн тал байгаа тэрнийг үгүйсгэхгүйээ
    Гэхдээ одоо бүх намууд уралдаад монголыг цөлмөж байнашдээ үүнийг юу гэж магтмаар байна даа бичээчээ

  • irgen (December 10, 2015 12:18:31 pm )

    mMONGOLIIN ARDCHILAL UTGAA ALDAAD UDAJ BNA DOO

  • үнэн (December 10, 2015 12:59:28 pm )

    ардчилсан самуун гэх хятадын бондгоруудын түүх

  • өөжгий (December 10, 2015 2:36:03 pm )

    ардчилал монголд ирэх нь зөв байсан гэхдээ ийм ардчилалаар яах юм өөрсдөө л идээд

  • Anonymous (December 10, 2015 8:30:08 pm )

    Эрдэнэтэд До.ганболд.Баттүвшин.Лувсаночир.Цэцэгмаа.Хандсүрэн.Зоригтууд.Леня.Нохой баатар.Эрдэнэбат.Баянтэс.Ивгээл Тунгаа.Амагаланбаатар.Долоонжин Ганболд Ганхуяг Баттогтох Ганбаатар Ишгэн Бэгжсүрэн Төмөрбаатар Дамба.Бо.Алтанхуяг.Батлхагва Балдорж Хүрэлтогтох Баямбажав Баямбаа Жалбуу Батбаяр

    • baatar (December 10, 2015 9:14:24 pm )

      Baterdene Ganbold Gunchinish Urnaa Batbileg Batochir Baasansuren

  • үнэн (December 11, 2015 8:11:39 am )

    эрдэнэтийнхэн улс орныг сүйтгэх ажлыг эхлүүлсэн байна.

  • Балт (December 11, 2015 12:08:16 pm )

    Үхсэн элэнцэг хатсаны чинь ардчилал .ниигмиин шаарууд л байсандаг.. ажил таслана ..бас хиихгүй архи ууна .авгай хүүхэн эргүүлнэ . Гэхдээ одоо бодуул арай замбараатай бсан ..Партизан гээд бгаа анархуудыг ниигмиин улс төриин ямарч мэдлэггүй масс худлаа хоосон дагаж давхисан ямарч өөриин бодол зорилго байхгүй .Үүниигээ хувьсгал гэж хуцнаа бас ..тэр үёд хариуцлагатай сахилгатай .эмх цэгцтэй бсан тул .алмайрч цочроод юу чдуугараагүй .за яршиг гээд орхисон ..ОДОО ТЭГЭЭД ӨНӨӨДӨР ХАРДАА ..АНАРХИСТ ХУВСГАЛ ГЭЭЧИИН АЧААР МОНГОЛ ХҮН ЭХ ОРОНДОО АМЬД ЯВАХ ЭРХГҮЙ МАШ ОЛНООРОО ҮХЭЖ БАЙНА ..СОЦ ҮЁД ИИМ БАЙГААГҮЙ

    • Lundee (December 11, 2015 2:07:44 pm )

      Люмпен лүнднүүд байсныг үгүйсгэх аргагүй

  • Партизан (December 17, 2015 12:35:52 am )

    Люмпенгүүд тэр соц нийгэмдээ очиж хуцацгаа.

antalya rent a car