Бидний хүсэн хүлээдэг шинэ жил маань болоход хэдхэн хоногийн хугацаа үлджээ. Гэвч бүсгүйчүүд маань шинэ жилийн үдэшлэг болохоос 7 хоногийн өмнөөс л турах талаар боддог нь маш том алдаа юм. Ингэснээр та хүчтэй, хурдан турах арга хайж эрүүл мэнддээ ихээр хор уршиг учруулж болзошгүй.
Энэ хугацааг ашиглаж зөв аргаар турахад бэлэн үү! Харин яаж вэ? Хоолоо хасаж өлсгөдөг дэглэмийг түр мартаад биеэ цэвэрлэх үйлчилгээтэй дэглэм барих хэрэгтэй.
Дэглэмийн дүрэм
1. 2 долоо хоногийн турш цагаан хоол ид. Энэ нь таны биеийг цэвэрлэж, биеэс хорыг гадагшлуулна. Мөн нүүрний арьс эрүүлжиж толийгоод л ирнэ.
2. Хамгийн багадаа өдөрт 7 цаг унтаж амрах хэрэгтэй. Хүн нойроо хангалттай аваагүй үед таргалах нь элбэг байдаг.
3. Чадах чинээгээрээ ус уу. Турахад ус их нөлөөтэй шүү.
4. Кофеин хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Үүнд кола, кофе орно. Үнэхээр кофенд дуртай бол хар кофе уугаарай.
5. Мэдээж амттаныхаа хэмжээг багасга. Ер нь чихэр нь хүнд хар тамхи шиг үйлчилдэг. Их идэх тусам дахин дахин идүүлэх гээд байдаг.
6. Тогтмол цагт хооллож дасгал хөдөлгөөн хийх. Мэдээж 2 долоо хоног цагаан хоол идсэний дараа бор хоолонд орж болно. 6 цагаас хойш хоол биш жимс идэж болно. Өглөөний цайнд аль болох уургаар баялаг хүнс хэрэглэж заншаарай. Мөн нүүрс ус ихтэй гурилан бүтээгдэхүүнээс татгалз.
7. Дасгал хөдөлгөөнийг мартаж боломгүй шүү дээ. Яг аль хэсгээрээ турмаар байна, тэр хэсгийн дасгалаа youtube-ээс хайгаад 7 хоногт 3 удаа хийж байгаарай. Өөрт зугаатай байлгахын тулд эрч хүчтэй хөгжим сонсоод дасгалдаа ороорой.
8. Стрессээс ангижир. Сэтгэлийн амар амгаланг олж авч өөрийгөө амраа. Йог, тураах йогоор хааяа хичээллэж байвал та стрессээс салах нь дамжиггүй.
Холбоотой мэдээ
Comments are closed.