“Улаанбаатар хотын банк” Сарны титэмийн урд буюу Гурван гал худалдааны төвийн авто зогсоол байсан газарт барилга барихаар зэхэж байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тиймээс уг газрыг хэнээс, хэзээ хэрхэн авсан талаар сурвалжиллаа.
Тэгвэл Улаанбаатар хотын банкинд 0,3 га буюу 3000 метр квадрат газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг 2013 оны А/1050 тогтоол гарган Нийслэлийн засаг дарга олгожээ. Уг газар өмнө нь Нийслэлийн өмчийн харилцааны газар байсан юм байна. Тэндээс Улаанбаатар хотын банк авсан гэсэн үг.
Харин энэ талаар Улаанбаатар хотын банкнаас тайлбар гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гэхээс өөрийг хэлэхгүй байгаа юм.
Дээрхээс харахад уг газрыг эзэмших эрх 2018 онд дуусгавар болох юм байна. Гэтэл Улаанбаатар хотын банк Сүхбаатар дүүргийн 1-р хороо буюу сарны титэм хэмээх уг газарт 26 давхар барилга барихаар зэхэж, хашаагаа босгочихсон байгаа юм. Гэхдээ барилга барих зөвшөөрлийг 2015 оны 09 дугаар сарын 30-ны Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын газар барилгажилтын зөвлөлийн хурлаар шийдвэрлээд өгчихсөн байна. Тиймээс тэнд хэзээ барилга барих эрх нь Улаанбаатар хотын банкинд оччихсон гэсэн үг. Харин уг газрыг 5 жилээр олгосон байтал барилга барих гэж байгаа бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газар ямар нөхцөлтэйгээр хэрхэн яагаад уг газрыг өгөв гэдэг асуудал гарч байгаа юм.
Үргэлжлэл бий
Н.Ганчимэг
Холбоотой мэдээ
-
irgen (December 10, 2015 1:36:18 pm )
mashinii zogsool baihgui shambaaraldsan tugchirsen zaavan zambaraagui hot bolchihloodoo.
mungutei bolgond olgosoor baital hotiin tuluvlult gej um buur zavharlaa -
Найз (December 10, 2015 2:17:36 pm )
Батүүлээ чиний амласан амлалт хаана байнаа. Чи газрын наймаачин М.Энхболдтой ижилхэн болжээ.
-
хотын иргэд (December 10, 2015 2:18:22 pm )
Батүүлээ чиний амласан амлалт хаана байнаа. Чи газрын наймаачин М.Энхболдтой ижилхэн болжээ.
-
Mongolia (December 11, 2015 8:56:14 am )
Тэнэгуудээ Батуулийг наймаачин хэн биш гэх юм. Энэ газар бол юу ч биш
-
irgen (December 11, 2015 9:11:38 am )
5 jil uguud barilga barij bolno l doo. gehdee ene gazariig batvvl avilgal avaad l ugsun baina. vagaad dyydlaga hydaldaagaar uguugvi bainaa. jiriin borchyyd aji hiih geed zvtgej baigaa jijig kompaniydad vamarch vne hvrehgvi hotiin gadnah gazriig dyydlagiin hydaldaagaar ugch soliordog bizdee. huurhii enhbavariig helmegdvvlsen ,sava 24 terbymaar zaragddag gazraas vnetei gazar shvv dee.ENE bol BATVVL gemgvi tsarailchaad l avilgalaar l ugsun. ene DEEREMHIN , HYLGAICH BAIDLAAR HIIH NI BYRYY GEJ VZEJ BAINA 25 SAVAAS DOOSHGVI VNEER DVVDLAGIIN HYDALDAAGAAR ORYYLAH ESTOI. SHYDRAGA ES HAA BAINA.
-
ONTS BAIDLIIN YLSIIN XOROO (December 11, 2015 9:23:56 am )
TANI SANALIIG BVRTGEJ ABLAA . 25 SAVA TERBYM GEJ BICHIX SAVA GEED ALDSAN BAINA TURIIN TOLGOID 55 AAS DEESH NASNII XVN YDIRDDAG , MONGOL GARAL NI 5 VEDEE MONGOL VNDESTEN NI BATLAGDSAN TIIM XVMVVS JIJIGXEN BOLSON MONGOLIIG YDIRDAX TSAG IRNE EE.XVLEE, AMISGAL DARAN ANXAARALTAI XVLEE. KOMAND XVLEE. . XARIN BOSSO TSAGT TA GERTEE BITGII BAIGAARAI. . SHYDRAGA MONGOL XVN XAANA TSYGLAJ TEMTSEJ BAINA. TEND OCHOOROI.
-
иргэн (December 11, 2015 10:15:04 am )
Банкныхан дэндэж байна аа. Энгийн иргэдэд аюулгүй явах газар байна уу.
-
Anonymous (December 14, 2015 1:56:54 pm )
hot ungu zusee nemj baival bid Bayarlahk bolno. Amjilt .neg ch gesen saihkan barilaga barigdaj baival bid demjihk ystoi.
8 Comments