Сири дэх Лалын улс бүлгийн эсрэг агаараас цохилт явуулж буй Оросууд байлдааны арга барилаа өөрчиллөө. Тэд анх удаа буюу шумбагч хөлгөөс пуужин харвасан байна.
Калибр далавчит пуужинг Газар Дундын тэнгисээр Сирийн Раккад цохилт өгсөн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Ажиллагааны үеэр шумбагч хөлөг усан дотор байсан тухай Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу Путинд мэдэгдэл хийсэн юм.
Тус пуужин ердийн болон цөмийн цэнэгээр аль алинаар нь тоноглогдсон гэдгийг Путин нэмж хэлсэн байна.
Шойгу мөн хэлэхдээ, Орос дахь цэргийн баазаас илгээгдсэн ТУ-22 бөмбөгдөгч онгоц гурван хоногийн дотор байлдааны 60 байршилд цохилт өгсөн гэв.
Хамгийн сүүлд хийгдсэн агаарын ажиллагаагаар Лалын улс бүлгийн зэвсгийн агуулах, газрын тосны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг устгасан байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Холбоотой мэдээ
-
ymshich (December 09, 2015 4:31:12 pm )
unsen tovrogo bolgo gazriin horsnoos arch
-
Anonymous (December 09, 2015 10:11:10 pm )
putin muu erguu shar oros yah geed amgalan taivan baidal evdeed b.naa
-
Бат (December 10, 2015 10:57:36 am )
АМЕРИКИЙН САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА АЛАН ХЯДАГЧ НАРЫГ УСТГАХААС ЯАХАВ ДЭЭ.
-
Зочин (December 11, 2015 11:22:46 am )
Харин Америкийн тарьсан балагийг цэвэрлэж байгаа байх шүү
-
-
Бат (December 10, 2015 10:55:59 am )
Оросууд ч зэвсэг техникээ сайхан туршаад ч авлаа НАТО д анхааруулга өглөө. АМЕРИКИЙГ СӨНӨӨХ АСУУДАЛ БИШ БОЛСОН ГЭЖ ОРОСЫН УДИРДАГЧ НАР НЭЭЛТТЭЙ МЭДЭГДСЭН.
5 Comments