Хамгийн амжилттайгаар эргэж ирсэн дуучин Адель томоохон сенсаацид өртөөд байна. Түүний сүүлийн цомогт орсон ‘Million Years Ago’ дуу нь Туркийн алдарт дуучин Ahmet Kaya-н дуутай тун төстэй гэнэ.
Маш гунигийн уг дууг Адель хулгайлсан гэж Туркийн цахим ертөнцөөр шуугиан тарьж, бидний дууг хулгайлсан гэж дуучинг Туркууд буруутгаж байна.
15 жилийн өмнө нас барсан Ахмет Каяагийн Acilara Tutunmak’ дуу нь Аделийн дуутай зарим талаараа төстэй, гэхдээ тийм ч их биш гэж Туркийн хөгжим судлаач Naim Dilmener үзэж буй аж.
Каяагийн бэлэвсэн эхнэр мөн түүний нөхөр, Аделийн дуунд адил төстэй зүйл байгааг хэлээд, гэхдээ дэлхийн хэмжээний од Адель шиг дуучин дууны хулгай хийхгүй байлгүй дээ гэжээ.
2015 оны Британийн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан дуучин бүсгүйн студийн гурав дах цомог болох “25” цомогт уг дуу орсон юм.
Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN
Холбоотой мэдээ
Comments are closed.