antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 9 comments

Дарханы шинэ удирдлагын халаа сэлгээ хэрээс хэтэрлээ

нийтлэсэн Admin

darhanhotДархан-Уул аймгийн шинэхэн Засаг дарга А.Энхболд гэгч өөрийн багийг бүрдүүлэх зорилгоор  аймгийн Ерөнхий Аудит Чинзоригтой хүч хавсран АЗДТГ, хэлтэс, агентлагын дарга нарыг ээлж дараалан хомроглон халж солих  хэлмэгдүүлэлтийн аяныг эхлүүлээд байна.  Шинэ Засаг дарга А.Энхболд нь өөрийн тойрон хүрээлэгчид, албан тушаал, эрх мэдэлд санаарахчдыг нэг баг болгон албан тушаалд томилж байна. Монгол төрийн мэргэшсэн залгамж халаа төрийн ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх ёстой билээ. Гэтэл төрийн албанд ажиллах ёс зүй, ур чадвар, туршлага гэх зүйлгүй этгээдүүд Дархан-Уул аймгийг удирдах, шийдвэр гаргах эрх мэдлийг хүч түрэмгийлэн авах боллоо.

А.Энхболд  Дархан-Уул  аймгийн Засаг даргын албан тушаалд очсоны дараа аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнхийн оронд Мөнхбат гэгчийг томилсон ч удалгүй халж өөрчилсөн байгаа. Үүнээс гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч. Чүлтэмбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, Мэдээлэл технологийн албаны дарга Мөнхбаяр, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Дорждэрэм нарыг ажлаас нь халсан. Улмаар  Мэдээлэл технологийн албаны мэргэжилтэн Буянхишиг нарын 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Одоо энэхүү дуусашгүй халаа сэлгээ хийх ажлаа хэлтэс, агентлагын төрийн мэргэшсэн жинхэнэ албан хаагчдыг өөрчлөх,  халах ажил болгон үргэжлүүлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Зочи (December 09, 2015 3:07:42 pm )

    Ерөнхий аудитор гэж нөхөр их улс төржих юм аа, Ингэж болохгүй шүү Зангад даргаа

  • Сэлэнгэ (December 09, 2015 3:22:48 pm )

    дарга өөрчлөгдөөд төрийн албан хаагчдыг ажлаас халдаг зуршлыг хуулиар хориглох шаардлагатай байна.

  • эрэгцүүлэгч (December 09, 2015 4:07:20 pm )

    ерөнхий аудитор чинзориг, засаг энхболд нар АТГ-д өөсдөө очих байхдаа худлаа улс төрчид чзориг уул нь төрийн албан хаагч биздээ хөөөөөөрхиииииииииииииииий дөөөөөөөөөөөөөө

  • tuulai (December 09, 2015 4:41:23 pm )

    ed nar chini tegeed ali namiin garuud ve
    man ym uu an ym uuu

  • ахамаан (December 09, 2015 5:22:07 pm )

    улс төр хэрээс хэтэрлээ ард түмний амьдрал доройтсоор…

  • зоригалмаа (December 09, 2015 5:26:11 pm )

    дарга нарыг мөнгөөр томилдогийн гай

  • Anhlagch (December 09, 2015 5:38:40 pm )

    Сайханбилэгээ наад дуракийгаа түргэн халаачээ,

  • zochin (December 10, 2015 8:17:49 am )

    ZOV SHUUDEE.NAAD BUGSHSAN GAZART SALHI ORUULAH CAG UNEHEER BOLSON.HARIN HEN HIIH BOL GEJ OLON JIL HULEESEN NI NUUZ BISHEE.YAAJ URDNII GARUUDTAI AJIL YVAH VE.TODORHOI SHUUDEE.HAYN CH BUZAR DA.

  • Уншигч (December 10, 2015 12:36:09 pm )

    Монголын төр ч албан тушаалын төлөө уйларагчдийн цуглуулга болж замбараагаа алдаа. Яанаа.

antalya rent a car